Өнгөрсөн оны наймдугаар сард болж өнгөрсөн “Бээжин-2008” зуны XXIX их наадмын хөнгөн атлетикийн төрөлд өрсөлдөж, гурван алтан медаль хүртсэн Ямайкийн гүйлтийн тамирчин Усаин Болттой хийсэн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр 100 метрийн гүйлтийн төрөлд 9.69 секундын амжилт гаргаж, бүх цаг үеийн дэлхийн хамгийн хурдан хүнээр тодорсон билээ. Өдгөө 22 настай “Цахилгаан” хочит Болт Бээжингийн олимпийн наадамд гурван дэлхийн рекорд шинэчилж, гурван алтан медалийн эзэн болсон бөгөөд спортын түүхэнд нэгэн хуудсыг шинээр бүтээж, өөрийн нэрээ мөнхөлсөн юм.