"iPhone"-оос арай том хэмжээтэй ноутбук нь товчлуургүй, мэдрэгч дэлгэцтэй юм байна. Шинэ ноутбукт интернэтэд байдаг номнуудын электрон хувилбарыг шууд татаж авч хадгалах боломжтой. "Apple" компани "Penguin","Macmilliam", "Harper Collins" компаниудтай хамтран ажиллах гэрээ байгуулчихаад байгаа билээ. Шинэ ноутбукийн дэлгэц нь нэг инч буюу 2.5 см зузаан, 16-64 гегабайт багтаамжтай бөгөөд жин нь ердөө 700 гр юм байна.
