12 дахь удаагаа өвлийн олимпийн хотхонд далбаагаа мандуулж байгаа манай улс өвлийн олимпоос алт автлаа хол байна даа гэдгийг спортынхон өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг. Нэгдсэн бодлого дутагдаж, энэ спортоор хичээллэх тамирчдын тоо гарын таван хуруунд багтахаар цөөхөн байдаг нь амжилт гаргах, өрсөлдөөн бий болгох зэрэг асуудлыг бүүр хойш тавихад хүргэдэг байна