Монголын цахим залуусын нэгдэл!
Site menu
Section categories
Видео бичлэг Сонин хачин
Гар утсанд Программ
Tоглоом Хичээл
График Флэш
Chat Box
Statistics
Нийт Онлайнд 2
Зочид 2
Хэрэглэгчид 0

7:09 PM
МАНАЙ ОРОН ӨВЛИЙН ОЛИМПООС АЛТ АВТЛАА ХОЛ БАЙНА

12 дахь удаагаа өвлийн олимпийн хотхонд далбаагаа мандуулж байгаа манай улс өвлийн олимпоос алт автлаа хол байна даа гэдгийг спортынхон өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг. Нэгдсэн бодлого дутагдаж, энэ спортоор хичээллэх тамирчдын тоо гарын таван хуруунд багтахаар цөөхөн байдаг нь амжилт гаргах, өрсөлдөөн бий болгох зэрэг асуудлыг бүүр хойш тавихад хүргэдэг байна. Үнэхээр л Азиуд цана чаргандаа Европын дайны амжилт гаргах боломжгүй бол ядаж өвлийн спортын заалны төрлийг хөгжүүлэх нь зүйтэй гэж олимпийн хорооныхон хэлж байна.
Энэ удаагийн өвлийн олимпид Ази тэр дундаа бидний өдөр тутам харьцаж монголчуудын ихээр очиж ажилладаг Япон, Солонгос, Хятадын тамирчид цана, чаргаар европынхонд ёстой л мад тавиулж байна. Үүнийг спорт сонирхогчид цаг агаарын бүс, Азичуудын биеийн бүтэцтэй холбон тайлбарлах нэгэн ч байна. Үнэндээ эдгээр спортод Герман, Швед, Норвеги гээд өндөр уулаар хүрээлүүлсэн, цанын спорт гойд сайн хөгжсөн улсууд эхний байруудад жагсаж байгаа юм. Бүр удаа дараагийн өвлийн олимпийн аварга Марит Бьорген, Кристина Стейра, Айно Кайсо нарыг харсан спортын хорхойтнууд дуу алдаж байгаа нь харагдаж байлаа. Айно Кайсо гэхэд одоогийн байдлаар 2 алт өвөртөлчихсөн 3 алтаа авахаар зэхэж байгаа юм. Тэгвэл манай хоёр тамирчны тухайд гэхэд л олон улсын хэмжээний мастер Очирсүрэн 36 орны 78 цаначин хурд хүчээ үзсэн гүйлтийн цанын төрөлд 74 орж ирсэн. Хаш-Эрдэнийн хувьд ялгаагүй 96 тамирчнаас 87-д орж ирсэн юм. Ийм байдлаар бид өвлийн спортод хандвал цаашид ахиц дэвшил харагдахгүй. Урьдын адил оролцсон нэр зүүх болно. Үүний тулд бид хөгжүүлэх арга замыг олж түүн рүү хүчтэйхэн орох цаг болсныг холбооны зүгээс онцоллоо. Ялангуяа гадаа тоглогдох спортыг нь барахгүй юмаа гэхэд дотор явагддаг спортыг сайтар хөгжүүлэх шаардлага байна.
Category: Сонин хачин | Views: 776 | Added by: kazame | Rating: 0.0/0
Total comments: 1
1 UnitMerci  
0
onigoo onigoo orohgui bsan ni deer cry

Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]
Log In
Search
Calendar
«  2-р сар 2010  »
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28
Entries archive
Site friends
Тохиромжтой дэлгэц: 1440х990+, тохиромжтой хөтөч: Firefox 3+.. , Copyright© 2025 eZaluuS Team.Hosted by uCoz