Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Гранд Плазагийн цахилгаан шат 3 дахь удаагаа уналаа - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15909
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6577
Эр: 4993
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 0
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 11
Зочид 11
Хэрэглэгчид 0
Гранд Плазагийн цахилгаан шат 3 дахь удаагаа уналаа
poster


ГРАНД ПЛАЗАГИЙН ЦАХИЛГААН ШАТ ГУРАВ ДАХИА УНАЛАА-

Муу ёрлолоо гэж зэмлэх хэрэггүй. Ийм байдалд хэдийнэ хүрчихээд, олон хүний аминд хүрч мэдэх энэ аюулыг анзаараач, арга хэмжээ авч өгөөч гэж нийслэлийнхээ удирдлагуудад хандан тусламж гуйж буй минь энэ.
Хүүгээ тэврээд лифтэнд орлоо. Очих давхрынхаа товчин дээр дарлаа. Лифт дээш хөдөлж эхлэх шиг болоод л зогсчихлоо.

-Хүүе ээ… хүн байна уу… лифт гацчихлаа… Сандарсан хүн яаж ч сайхан дуугарах билээ дээ. Тусламж эрэн хашгирах минь нялх хүүхдэд лифтэнд гацсанаас ч илүүтэй аймаар байсан биз. Хүүхдээ айлгачихгүйн тулд хашгирахаа болилоо.
Тас харанхуйд хүүгийнхээ хацарт хацраа наагаад л зогсож байлаа, өөр яах билээ. Таван минут орчмын дараа лифтчин хүүхэн ирж, хаалга онгойлготол гэрэл ч аслаа. "Одоо зүгээр ээ, яв яв” гээд тэр бүсгүй тоомжиргүй яваад өгөв.

20 гаруй жил энэ цахилгаан шатаар гэртээ орж, гарсан л даа. Үе үе гацчихна. Заримдаа ажиллахгүй cap гаруй болно. Ингэж удаан зогссоны дараа лифтний хажуугийн самбарт "Цахилгаан шатны ашиглалтын хугацаа дууссан, засварлах техник, тоног төхөөрөмж нь олдохгүй байна, тиймээс даац муутай байгаа. Нэг удаа гурван хүн л сууж явахыг анхааруулъя” гэсэн зарлалыг СӨХ-ныхон бичээд хадсан байх юм. Олон ч хадсан даа, олон хавар нэгэндээ гэж үг бий. Хашрууд нь барагтай суухаа больсон.
Байрныхан ийм анхааруулгад эвгүйцдэг байлгүй, ганц хоёр хоног сүрхий алхацгаана. Ганц нэгээрээ л. сууна. Ёстой л гурав хоноод хамаагаа алдана, хөргөгч, угаалгын машин, том диван, өвлийн идэш… зөөгөөд эхэлнэ. Хүнд ачаа зөөхдөө хаалганд нь хүргэчих төдийд манай лифт гацна. Лифтчин дуудаж байж л ачаа бараагаа салгаж авдаг даа, бид.

Лифтний хуучирч муудсан олс гэнэт тасарвал яанааа… Улаанбаатар ид барилгажиж асан 1970, 1980-аад онд сүндэрлэсэн ес, 12 давхар орон сууцнуудын лифтний ашиглалтын хугацаа бүгд дууссан. Өөрөөр хэлбэл, бүгд аюултай, хэзээ ч унаж мэднэ. Гэтэл сүүлийн үеийн шинэ шилэн барилгуудын лифтнүүдийн талаар таагүй мэдээлэл тархаж, хүмүүсийн айдас улам нэмэгдэх боллоо.

Барилгын салбар дундаа тэргүүлэгч, магадгүй хамгийн найдвартай нь байх "Жигүүр гранд”-ын хотын төвд, баруун дөрвөн замд бараг төв зам хаах шахам сүндэрлэсэн шилэн харшид өдгөө худалдааны төв ажиллаж буй. Түрээсийн байгууллагууд, тэнд лангуу түрээсэлдэг гэхчилэн олон зуун хүн бий. Энэ олон хүний амь нас, ажлын байрны аюулгүй орчныг тус худалдааны төвийн удирдлагууд хариуцаж, анхаарах учиртай.

Түрээслэгчид саяхнаас нэгэн айдастай болжээ. Тэндхийн лифт үе үе унадаг гэнэ. Бүр хоёр ч удаа гэнэ үү, доошоо унаж… бурхан тусалж, гэнэт унасан шигээ гэнэт зогссон гэж байгаа. Саяхан ингэж чөлөөт уналт хийхэд нь дээд давхруудын цэвэрлэгээг хариуцдаг үйлчлэгч таарч, хөөрхий бараг сүнс нь зайлчихсан амьтан лифтнээс гарч ирсэн гэдэг. Одоо тэр лифтэнд суухаа больсон гэнэ, хувинтай ус, шалны алчуур, мод, тоос сорогч зэргээ гартаа барихыг нь бариад, тэврээд, үүрээд дээш доош шатаар гүйдэг болжээ.

Өчнөөн ачаа тээштэй үйлчлэгч 15 давхар өөд мацах ч гайгүй хэрэг ээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Баатарзориг хотын захиргааны ард сүндэрлэсэн нийслэлийн төр захиргааны байгууллагууд төвлөрсөн "Хангарьд” ордны 15 давхарт гарах, доош буухдаа гүйчихдэг гэсэн. Даргыг дагалддаг эрхмүүд дагаад гүйхээс аргагүй чирэгдээд дээш амьсгаадан мацдаг даа гэж нийслэлийн төр захиргааны байгууллагад ажилладаг хүмүүс ярих юм билээ. Эрхэм дарга цагаа хэмнэн, биеийн эрүүл мэндээ бодож ийн гүйдэг байж болох ч шинэ байрны лифтний аюулгүй байдалд эргэлздэг байж болох юм гэж хардах нь үнэнд илүү дөхөж очмоор санагдаад байгаа юм.

Үүнийг батлах жишээ олон. Хүмүүсийн сайн мэдэх нэгэн байгууллагын дарга, гадаадад Элчин сайд, олон улсын байгууллагад эх орноо төлөөлөн ажиллаж асан нэгэн эрхэм гадаад дотоод явах, яаралтай хурал цуглаантай үед лифт ер ашигладаггүй. Жирийн иргэдийн л адил есөн давхар орон сууцанд амьдардаг тэрбээр лифтнийхээ ашиглалтын хугацаа дууссан, тоног төхөөрөмж, мөнгө хайсан СӨХ-ныхон нь бэдэрч явдгийг мэдэх тул лифтэнд суудаггүй. Энэчлэн тоочвол хашир хүмүүсийн жишээ мундахгүй. Би ч тэдний нэг, хүүхдээ хөтлөөд дээш мацдаг болсон.

Улаанбаатарт байгаа олонх байрны лифтний ашиглалтын хугацаа дууссан. Шитүүд нь ч найдвар муутай. "Жигүүр гранд” худалдааны төвийн шилэн харшийн лифтний чанарт эргэлзсэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагч нар хүлээж аваагүй гэж байгаа. Хүлээж авахгүй байж болно, байцаагчдын эрх. Гэтэл барилгын эзэд ашиглалтад оруулах эрх өгөөгүй байхад хүн тээвэрлээд, унаган алдаад байдаг сонин тогтолцоо манайхаас өөр улсад байхгүй биз. Мэргэжлийн хяналтын байцаагч нарын дүгнэлт хэрэгжихгүй юм бол, хэрэгжихгүй дүгаэлт гаргадаг ийм хүмүүсийг иргэдийн татварын мөнгөөр цалинжуулах хэрэг байна уу, үгүй юу, төрд.

Сүүлийн жилүүдэд төрөлт огцом өслөө, амаржих газрууд ачааллаа дийлэхээ байлаа, нэг, хоёр, гуравдугаар төрөх, Эх нялхсын төрөх тасаг эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна…. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хангалттай бичсэн. Дөрөвдүгээр төрөх удахгүй баригдана гэж дарга бараг таван жил ярьж ам хаасан ч өдгөө сураггүй л байна. Гэтэл нь хамгийн шилдэг, сайн нь гэдэг Нэгдүгээр амаржих газарт бохирын шугам хагарч бөөн хэрэг мандав. Хорвоод ирснээ зарлан уйлсан нялх амьтад орчны бохирдлоос айгаад буцаад явчихлаа. Даанч гутамшигтай, харамсалтай ийм явдал гарсны дараа л төр засаг сэрж… нээрэн төрөх газраа засъя, шинээр барих төрөхөө түргэвчилье гэж арай гэж нэг юм дуугарав даа.

Сургуулийн хүүхдүүдэд хоол өгье гэж улстөрчид л шийдсэн. Хоол өгөөч гэж бид гуйгаагүй. Сургуулиудын гуанзны эрүүл ахуйн шаардлага ямар билээ, тэнд мэргэжлийн хүмүүс ажиллаж чаддаг уу, хаанаас ямар бүтээгдэхүүн авч, ямар жороор бидний хүүхдүүдэд хоолорхуу юм бэлтгэж өгөөд байгаад бас л эргэлзсэн.

Хэвлэлээр энэ тухай зөндөө бичдэг. Өдөрт нэг хүүхдэд ногдох 300-хан төгрөгөөр хүүхдэд ямар хоол өгөх нь тодорхой гэж эцэг эхчүүд дургүйцэж байхад энэ мөнгөөр ашиг олж, орлогоо нэмэгдүүлдэг хүмүүс байгаа нь бүр хачирхалтай юм шүү. Өнгөрсөн намар цэцэрлэгийн хүүхдүүд төрөөс үнэгүй өгдөг хоолонд хордсон, сая дээдсийн хүүхдүүд суралцдаг орос гуравдугаар сургуулийн бага аигийн голдуу хүүхдүүд мөн л хоолноос хордлого авч, зуугаараа эмнэлэгт хэвтэж, төр засгийг сэрээв.

Яг үүн шиг лифтний тухай сонин хэвлэлээр мөн ч их бичих юм даа. Сэрэмжлүүлэг, анхааруулга болгож л бичээд байгаа хэрэг шүү дээ. Түүнээс мууг зөгнөж нийтлээд байна гэвэл инээдтэй. Гэтэл хэн ч энэ унааг анхаарахгүй байна. Засч сэлбэе, сольж тавья гэхгүй байна. Тэр ч ёстой яршиг байна аа, наана нь өчнөөн том асуудал байна гээд тоох хүн алга.

15, 12, есөн давхраас лифт унаж, бөөн хэрэг мандах вий дээ. Бурхан минь, тэр үед тэр дотор нь хүүхдүүд л битгий байгаасай билээ.

Манай улсад тохиолдоод буй энэ олон "проблем” нь ниргэсэн хойно нь хашхирав гэгч л болоод байгааг хүмүүс хэлж байгаа. Хийсч ирдэг зовлон гэж бий. Байгалийн гамшиг, ган зудын талаар энд огт дурдаагүй. Манай хүүхэд өвдчихлөө гэж биш хүүхэд минь өвдчихвий гэсэн болгоомжол эгэл жирийн эцэг эхчүүдэд суусан байхад 2.7 сая хүн амтай МОНГОЛ УЛС гэдэг нэгэн өрхөд ийм бодлого алга юм даа.

Т.Эрмүүн

Цахилгаан шатнуудын 60 гаруй хувь нь "тэтгэврээ тогтоолгох” болсон

Кранаар юм өргөж, лифт /цахилгаан шат/-ээр зорчих нь хүний хөдөлмөрийг хөнгөвчилдөг ч гэлээ аюул осол гэдэг талаасаа бол эрсдэл ихтэй гэнэ.
Учир нь эдгээр төхөөрөмж осол аюулыг тооцох дэлхий нийтийн нийтлэг стандартаар өндөр хэмжээнд тооцогдох тоног төхөөрөмжид хамаардаг байна. Тиймээс аюулгүй ажиллагааны дүрэм журмыг сайн мөрдөх хэрэгтэй гэсэн үг.

Харин манай улсад мөрдөж байгаа дүрэм журам нь хуучны оросын лифттэйгээ адил хоцрогдоод орчин үеийн электрон удирдлагатай төхөөрөмжүүдэд тохирохоо больсон байна. Барилгын салбар эрчимтэй хөгжсөн сүүлийн жилүүдэд Улаанбаатарт шинээр босч байгаа барилга орон сууцууд Финланд, Япон, Герман, БНСУ, БНХАУ зэрэг оронд үйлдвэрлэсэн ганган лифтүүдээр гоёх болсон ч түүнд нийцүүлэн дүрэм журмаа өөрчлөх ажил нь удаашралтай байгаа аж.

Дүрэм журмаа өөрчлөх ажил нь ийм байхад хуучин ЗХУ гэж байх үед үйддвэрлэсэн лифтүүдийг шинэ, орчин үеийнхээр солих ажлын хурд ямар байх нь ойлгомжтой. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдээгээр бол улсын хэмжээн дэх нийт лифтийн 60 гаруй хувийнх нь ашиглалтын хугацаа аль хэдийнэ дуусчээ.

КОНЕ, Сигма зэрэг томоохон фирмүүдийн тогтоосноор цахилгаан шатны ашиглалтын хугацаа 25 жил байдаг аж. Тэгэхээр манайд одоо ашиглагдаж байгаа 10 лифт тутмын зургаа нь 25 жилийг аль хэдийнэ ардаа үдээд тэтгэврээ тогтоолгох нас нь өнгөрчихсөн мөртлөө ажиллаад байна гэсэн үг юм. Энэ бол цахилгаан шат аюултай унаа болсныг батлах баримт.

Ашиглалтын хугацаа хэтэрсэн лифтүүдийг солих нь хөрөнгө шаардсан ажил болохоор 2003 оноос хойш улсын төсөвт хөрөнгө тусгуулах тухай яригджээ. Ингэж яригдсанаас хойш 2007 онд 16, 2008 онд 30-ыг л шинэчилжээ. Сольж шинэчлэх ажлын энэ аажуу удаан хэмнэлийг өвгөрсөн лифтүүд нь хүлээж чадцаг л байгаа даа.

Д.Баяр

Хяналтгүй урсах шат

Дэлгүүр хоршоо хэсэх ажлыг хялбарчилдаг нэг сайхан "унаа” бий. Залхуу хүрсэн үед "Урсдаг шаттай дэлгүүр л оръё” гэж хоёр муу хөлөө хэмнэх. Өнгөрсөн жилийн сүүлчээс Улсын их дэлгүүр урсдаг цахилгаан шаттай болсон. Их дэлгүүрийн энэ өөрчлөлтийг хараад зарим хүн "Хэсэхэд амар болж” гэж дүгнэсэн бол зарим нь "Овоо доо, гадаадын их дэлгүүрүүдийн ядаж шатыг нь ингэж дууриах хэрэгтэй ш дээ” гэсэн үгс унагаж байна.

Их дэлгүүрээр хэдэнтээ ороход мөнөөх мапуулаад байсан урсдаг шатны дөрөвдүгээр давхраас доошоо буух хэсгийн шат ажиллахгүй юм. Буух шат хайгаад тэр давхрын урсдаг шатны аман дээр нэгэнт хүрээд ирсэн хүмүүс буцаж, хажуугийн шатаар буухаасаа залхуурах аж. Тэгээд урсдаг шатаар алхаж байна аа. Урсахгүй, зогсож байгаа шатаар хөлөөрөө буух их эвгүй. Настай эмэгтэй түүгээр бууж байгаа хүмүүсийг харж нэлээд зогссоноо толгой сэгсрээд хажуугийн шатаар буухаар буцлаа.

Бас нөгөө талаар зогсож байсан шатаар буух гээд алхаж байтал гэнэт ажиллавал яах бол гэж айдас төрөх. Эгц уруугаа өнхрөөд унах магадлал өндөр аж. Хэрвээ шатаар явж байгаад бүдэрсэн өөрийн хохь болоод л өнгөрөх байх. Тиймээс өөрийнхөө үндсэн зориулалтаар ажиллахгүй байгаа шатны аман дээр ямар нэгэн хаалт, эсвэл анхааруулга тавьж яагаад болохгүй гэж.

Манай улсад урсдаг цахилгаан шат /экскалатор/ 2000 оноос хойш Улаанбаатар хотын үйлчилгээний байгууллагуудад анх нэвтэрч эхэлжээ. Анхдагч нь Скай худалдааны төв. Түүнээс хойш том жижиг үйлчилгээний олон төв урсдаг цахилгаан шат ашигладаг болсоор өдгөө энэ тоо 100 гарчээ.
Шинээр орж ирж байгаа энэ төхөөрөмжийг яаж аюулгүй угсрах, яаж ашиглах талаар тодорхой дүрэм журамгүй явж байгаагаас үндсэндээ хяналтгүй ашиглагдаж байгааг учир мэдэх хүмүүс хэлж байна.
Урсдаг цахилгаан шат техникийн хийгээд үйлчилгээний бас нэг дэвшил. Цаашдаа ч ийм шатыг ашиглах байгууллагын тоо нэмэгдэх нь лавтай болохоор дүрэмгүй, хяналтгүй урсгаал байж боломгүй.

Д.Билэг


Сэтгэгдэлүүд: 5
5 | sadness <<< бичсэн | 2010-02-13 | 8:17 PM Сэтгэгдэлтэй хуудас |
zgr l
+ (0) -
4 | tsogtoo <<< бичсэн | 2010-02-12 | 4:43 PM Сэтгэгдэлтэй хуудас |
gu yasan?
+ (0) -
3 | TOOLS <<< бичсэн | 2010-02-11 | 9:05 PM Сэтгэгдэлтэй хуудас |
bugdiin unshlaa aimar yumaa tee
+ (0) -
2 | sadness <<< бичсэн | 2010-02-11 | 7:13 PM Сэтгэгдэлтэй хуудас |
hehe. tsogtoo chi Bayngoliinh yumuu?
+ (0) -
1 | pun1shir <<< бичсэн | 2010-02-11 | 6:16 PM Сэтгэгдэлтэй хуудас |
yaanaaa, namaig yawj baital tsahilgaan shat gatschihwiidee, aimshigtai
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !