Монголын цахим залуусын нэгдэл!
Site menu
Section categories
Видео бичлэг Сонин хачин
Гар утсанд Программ
Tоглоом Хичээл
График Флэш
Chat Box
Statistics
Нийт Онлайнд 4
Зочид 4
Хэрэглэгчид 0

3:07 PM
Амжилтанд хүргэдэг том зан чанар


Алхамууд:

1. Шүүмжлэл хэлж буй хүнд үгийг нь хүлээж авч байгаагаа харуулах хэрэгтэй байдаг. Ингэхийн тулд та сонсож байгаагаа харагдуулж, толгойгоо дохиж, эсвэл зарим нэг үг хэлэх хэрэгтэй.

2. Шүүмжилж буй хүнээсээ түүний санаа бодлыг нь илүү асууж сураглаж, шүмжлэлээс нь эерэг талыг нь олж харах хэрэгтэй.

3. Цаашид яахаа тухайн хүндээ хэлэх хэрэгтэй. Хэрвээ та таг дуугүй болчих юм бол нөгөө хүн чинь адил дуугүй болж, эвгүй байдал үүснэ.

4. Шүүмжлэл болон өөрийн цаашид авах арга хэмжээ 2оо харьцуулан дүгнэж, тэндээсээ дүгнэлт гарга.

5. Таны бодож буй бодлыг тухайн хүн тань юу гэж бодож байгааг асуу.

6. Тухайн шүүмжилж байгаа хүнийхээ санааг нь сайн ойлгож, шийдвэрлэх аргыг хайх хэрэгтэй. Энэ талаар түүнд өөрт нь шийдвэрлэх арга байгаа эсэхийг нь асуу.

7. Гэхдээ дандаа хүмүүст тал засаж, бууж өгж болохгүй гэдгийг санаарай. Тухайн хүний шүүмжлэл үнэн эсэхийг шүүмжлэл хүлээн авахаасаа өмнө бодох нь зөв.

8. Та хэрвээ шүүмжлэл хүлээн авахдаа бэлэн бус байгаа бол дараа, эсвэл хэсэг хугацааны дараа үргэлжлүүлэхийг асууж болно. Ингэвэл та шүүмжлэлийг уур ууцааргүйгээр сонсож чадна.

9. Та хэрвээ шүүмжлэлд хэтэрхий их санаа зовнин хүлээж авч байвал ямар нэг юмаа алдахаас айж байгаа хэрэг.

10. Та маргаан сөргөлдөөнийг дандаа сөрөг байдлаар хүлээн авж байвал өөрийгөө стрэсст орсон гэж бодоорой. Энэ үед стрэссээс гарах арга хэмжээ авах хэрэгтэй.

11. Сануулга сургамжуудыг хүлээн авч байх нь зөв. Яагаад гэвэл хүмүүс өөрийг нь сонсохгүй байгааг мэдэхээрээ сануулгаа илүү хүчтэй болгодог.

12. Ихэнхдээ хүмүүс яг юунаас болоод шүүмжлэх болсоноо сайн ойлгуулж хэлдэггүй. Үүнээс болоод шүүмжлүүлж буй хүн асуудлаа яаж шийдвэрлэх аргаа олдоггүй. Тиймээс та шүүмжлэл хүлээн авсан бол яг гол учрыг нь сайн асууж ойлгож байж асуудлаа зөв шийдвэрлэж чадна.


Category: Сонин хачин | Views: 841 | Added by: tsogtoo | Rating: 0.0/0
Total comments: 1
1 tgstengis  
0
eooo brllaa ene chine l yag heregtei bsiimdaa smile

Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]
Log In
Search
Calendar
«  2-р сар 2010  »
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28
Entries archive
Site friends
Тохиромжтой дэлгэц: 1440х990+, тохиромжтой хөтөч: Firefox 3+.. , Copyright© 2026 eZaluuS Team.Hosted by uCoz