Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Шекспир - Лир Ван - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15909
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6577
Эр: 4993
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 0
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 12
Зочид 12
Хэрэглэгчид 0
Шекспир - Лир Ван
poster

Би энд эхний 3хан хэсгийг нь орууллаа үнэхээр их зохиол юм байна тиймээс balance.blog.banjig.net бусдийг нь үзээрэй

Ван Лирийн Ордны ёслолын танхим

(Кент, Глостер, Эдмонд гурав орж ирнэ)

Кент:

Корнуэлийн вангаас Альбанын ван, манай  ванд илїї таалагддаг гэж бид бодож байсан юм.

Глостер:

Бид  ер нь л  тэгж бодож байсан. Харин одоо улсаа хуваагаад ирэх дээр хэнийг илїї таалдаг нь огт мэдэгдэхээ больчихлоо. Газрын их бага, сайн муу нь яг тэнцїїхэн, тэр нь сайн, энэ нь тусгїй гэж ялгахын аргагїй юм.

Кент:

Энэ таны хїї юї милорд?

Глостер:

Энэ хїїгийн ертєнцєд мэндэлсэн нь надтай хамаатай. Энїїнийгээ ярихаар би учиргїй ичиж нїїр улайдаг байсан.  Одоо бїр дасчихжээ.

Кент

Юу гэсэн їг вэ?

Глостер:

Энїїний эх, нєхрєє гэртээ оруулж амжаагїй байтал энэ хїїгээ єлгийдєєд  авсан юм, Та намайг буруушааж байна уу?

Кент:

Эцсийн эцэст ийм сайхан хїїтэй болсон бол юунд буруушаахав.

Глостер:

Энїїнээс жил гаруйхнаар ах, миний хууль ёсны гэргийгээс гарсан хїї бас бий. Тэгэхдээ би тэрїїнийг энїїнээс иїїї хайрлаж сїйд болдоггїй л юм. Харин энэ хїї хїсээгїй байхад минь тєрсєн боловч эх нь согоо шиг сйахан амьтан, энэ хїїг гартал мєн ч их жаргал эдлїїлсэн болохоор нь аргагїй л би эцэг нь болохоо хїлээсэн юмсан. Сайхан санаат эрхэм энэ хїнийг чи таньж байна уу, Эдмонд?

Эдмонд:

Їгїй ээ, милорд

Глостер

Эрхэм ван Кент  гэдэг хїн энэ. Вантанг їргэлж хїндэтгэж бодож яв. Миний дотнын итгэлт найз.

Эдмонд:

Танд чадах ядахаараа зїтгэн  їйчилэхэд  би баярлана.

Кент:

Ойр дотно танилцаад би танд хишиг хїртээнэ.

Эдмонд:

Хїртэхийн тєлєє би оролдоно.

Глостер:

Энэ маань 9 жил єєр нутагт байж сая ирээд одоо дахиад явах гэж байга аюм.. .Вантан ирж  явна.

                        Тайзны ард бїрээ дуугарна

(Лир, Корнуэлийн ван, Альбанын ван Гонерилья, Регана, Корделия болон бусад бараа бологчид орж ирнэ)

Лир:

Францын хааныг уръя. Бургундийн ванг бас Глостер

Глостер:

Хичээнгїйлэн гїйцэтгэе, эзэн минь

(Глостер Эдмонд хоёр явна.)

Лир:

Хаан миний шийдвэрийг

Харамгїй  та нарт хэлье.

Газрын зураг аваад аль

Гайгїй сайн харцгаа

Тэнїїн сайхан  нутага би

Гурван хэсэгт хуваагаад

Улсаа толгойлох їйл хэргээ

Ухаант залуустаа шилжїїлээд

Нас дээр гарсан биеэ би

Нам тайван байлгасаар

Сїїлийн хэдэн єдрєє

Зовлонгоос чєлєєтэй єнгєрєєе.

Сэтгэлт хайртай Корнуэлийн хїї

Сэвгїй їнэнч Альбанын хїї

Хоёр  охины минь авахдаа

Хоосон юу ч їгїй буцаахгїй.

Францын хаан бургундийн ван

Бага охин минь гуйгаад  байгаа

Ихэс ямбатан энэ хоёрт ч

Таарах хариугий нь єгнє.

Газраа эзэмших, улсаа удирдах

Хамаг мэдэл эрх зэргээ

Та нарт шилжїїлэхээс урьдаар

Хэн чинь  надад илїї хайртайг

Мэдээд авмаар  байх юм

Эцгийгээ хайрлах сэтгэлийн хэмжээгээр

Эрх зэргий нь эдлїїлнэ

Эхлээд Гонерилья чи хэл дээ

Гонерилья

Євгєн болсон аав таныгаа

Єрєвдєж хайрлах минь хязгааргїй

Амь амжиргаа нас биеэ цємийг

Аавын тєлєє зориулахад бэлэн

Тэнгэрийн нар, сар, алт мєнгє алийг ч

Танаар би солихгїй

Ингэж л таныгаа хайрладаг

Тэгж л би тандаа їнэнч

Корделия: (Хажуу тийш)

Би чинь юу гэж хэлэх вэ?

Сайхан гоё їг хэлэлгїй

Санаандаа л хайрлавал барав.

Лир:

Тэртээгээс энэ зурвас хїртэл

Тэнїїн уудам нутаг чинийх!

Ой тайга  тунгалаг мєрєн

Єргєн тал нуга билчээр

Цєм энд чинь бий

Цєхрєлгїй сайхан эзэмш!

Хань нєхєр хїїхэдтэйгээ

Ханатал эндээ жарга!

Хоёрдох охин Регана минь

Корнуэлийн залуу гэргий

Бидэнд хэлэх юм байна уу?

Регана:

Эгчийн хэлсэн їг бїхэн

Энэхэн цээжинд хадаастай

Хаан аавыгаа хайрлах сэтгэл

Хаа ч хэзээ ч буурахгїй

Эчгийн хэлснээс зєрєх юм гэвэл

Эзэн аавыгаа харж л байвал

Тэрнээс илїї баясгалан алга.

Корделия: (хажуу тийш)

Аавдаа би хайргїй биш дээ

Аятай хэлэх їг олдохгїй нь!

Үргэлжлэлийг balance.blog.banjig.net - ээс уншаарай



Сэтгэгдэлүүд: 3
3 | TOOLS <<< бичсэн | 2010-02-16 | 9:23 PM Сэтгэгдэлтэй хуудас |
tnx gehdee bi unshigyiee he he cool
+ (0) -
2 | erdenebulgan123 <<< бичсэн | 2010-02-16 | 12:11 PM Сэтгэгдэлтэй хуудас |
oo yostoi bayarlalaa. Manai bagsh uran zohiol deer unshij ireerei geed nom avah mungu baidaggui haigaad oldoggui zovj bailaa.
+ (0) -
1 | sadness <<< бичсэн | 2010-02-15 | 10:04 PM Сэтгэгдэлтэй хуудас |
tnx nzaa biggrin biggrin
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !