Монголын цахим залуусын нэгдэл!
Site menu
Section categories
Видео бичлэг Сонин хачин
Гар утсанд Программ
Tоглоом Хичээл
График Флэш
Chat Box
Statistics
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0

5:23 PM
Орос улс Японы онгоц - рүү гал нээжээ


ВЛАДИВОСТОК. /СИНЬХУА/. Оросын хил хамгаалагчид хилийн маргаантай дөрвөн арлын ойролцоох Оросын талын усан хилд нэвтэрсэн Японы загас агнуурын хоёр хөлөг онгоц руу гал нээжээ.

Баасан гарагийн үүрээр Японы хөлөг онгоц Кунашир арлын нутгаар хил нэвтэрч, хамгаалагчдын зогсохыг шаардсан шаардлагыг биелүүлээгүй учир гал нээсэн гэж Оросын эргийн Аюулаас хамгаалах газрын Сахалины эргийн хамгаалалтын алба мэдээлсэн байна. Анхааруулах үүднээс агаарт буудсаны дараа эргийн хамгаалагчид нисдэг тэрэгнээс Японы хөлөг онгоц руу бууджээ. Үүний дараа хөлөг онгоцыг зогсоон Японы Раусу боомт руу буцаажээ. Энэ хэргийг Японы талтай хамтран шалгаж байгаа гэж дээрх мэдэгдэлд дуржээ.

Японы хойд нутаг, Оросын Өмнөд Курилд оршдог дөрвөн арлыг 1945 онд Зөвлөлтийн арми эзлэн авсан бөгөөд одоогоор Оросын тал хяналтад байдаг юм. Дэлхийн II дайнаас хойш Орос-Япон улс найрамдлын гэрээ байгуулж чадаагүй байгаа учир дөрвөн арал бүхий бүс нутгийн талаар тус хоёр улс удаан маргаж байгаа билээ.

С.Отгонбаяр Монцамэ агентлаг


Category: Сонин хачин | Views: 941 | Added by: tsogtoo | Rating: 0.0/0
Total comments: 1
1 ganaaa  
0
ter vnen shvv odoo ch gesen ix margaantai bgaa

Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]
Log In
Search
Calendar
«  2-р сар 2010  »
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28
Entries archive
Site friends
Тохиромжтой дэлгэц: 1440х990+, тохиромжтой хөтөч: Firefox 3+.. , Copyright© 2025 eZaluuS Team.Hosted by uCoz