Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголд аймшигт цус сорогч илэрлээ! - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15909
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6577
Эр: 4993
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 0
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 12
Зочид 12
Хэрэглэгчид 0
Монголд аймшигт цус сорогч илэрлээ!
poster


Дэлхийг шуугиулсан чупакабра гэдэг араатны үлдэгдэл Монголд олджээ

Уржнан жил Сэлэнгэд мал амьтан руу дайрдаг учир битүүлэг амьтны сураг гарсан. Гэтэл тэндээс хачин амьтны яс олдлоо гэх мэдээ ирсэн. Фото зураг нь сонин хэвлэлүүдэд нийтлэгдсэн. Нийслэлээс амьтан судлаачдыг урьж залсан, зардал мөнгө байхгүй гээд очоо ч үгүй, авчруулаа ч үгүй. Алсын зайнаас л, бидний мэдэхгүй амьтны яс байна гэж хэлснээр хамаг мэргэжлийн сонирхол нь дууссан. Олсон хүмүүс нь ч урам нь хугараад ясыг хол аваачаад хаячихсан, тэр нь ор мөргүй болсон.

Гэрэл зургийг үзэхэд жижиг толгойтой, бие нь харин том, их бөгтөр нуруутай, сүүл нь маш урт, "кенгурутай төстэй амьтан болов уу” гэмээр харагдаж байсан. Гэтэл тэр нь дэлхий нийтийг шуугиулж байгаа чупакабрагийн яс байсан юмсанжээ. Алтаар үнэлэгдэх чухаг олдворыг хөсөр хаян үгүй болгожээ.
Үл итгэмтгий зарим нь "чупакабрагийнх гэж харагдах байдлаар элдэв яс угсраад тавьчихаа биз”, "хуурамч гэрэл зураг байх” гэлцэх нь ойлгомжтой. Хэрэв хэн нэгэн даажигнах гэсэн бол чупакабра гэсэн үгийг заавал гаргаж ирэх байсан. Энэ бол ойлгомжтой. Хэн ч чупакабрагийн яс бололтой гэж тэгэхэд дуугараагүй. Шивнэсэн, амандаа бувтнасан, тэр нь сонсогдоогүй байж болно. Сонсогдохоор дуугарсан хэн ч гараагүй. Тэр үед чупакабраг мэддэг хүн байсан юм аа гэхэд, дэндүү цөөхөн байсан бололтой. Хэрэв хангалттай тооны мэдэгч байсан бол чупакабра том дуулиан дэгдээх байв л. Бүр олон улсын дуулиан болох байсан гээч. Чупакабра үзэгдсэн, харагдсан гэх бүрийд л дэлхийг шуугиулдаг.
Чупакабрагийн хэдхэн яс дэлхийд олдсон боловч, эрдэмтэд авч яваад, дараа нь "нохой, муурын яс болохыг илрүүллээ” гэж байсан. Олсон эздэд нь жинхэнэ ясыг солиод, өөр яс өгсөн нь ихээхэн хэл ам дэгдээж байв. Үнэхээр эгэл амьтдын яс байсан бол олсон хүмүүс нь шуугиан дэгдээхгүй, эрдэмтэд ч авч явахгүй байсан л даа. Цаана нь их л нарийн учир, том нууц байдаг бололтой. Манайхан харин харийн тэр эрдэмтдийн гарт өгч, нохой муурын яс болгож хувиргуулалгүйгээр, өөрсдөө шинжилж судалж, музейд тавьсан бол нууцлаг яс зүйрлэшгүй үнэд хүрэх л байв.
Чупакабра анх 1992 онд Пуэрто-Рикод илэрсэн. Энд Америкийн биологийн туршилт хийдэг маш нууц газар байдаг. Тиймээс кенгуру, муур, нохой зэргийг лабораторийн аргаар эрлийзжүүлж хурлийзжуулж шинэ амьтан бүтээгээд туршиж сорих гэж суллаж тавьсан, эсэхүл гадагш алдсан гэх таамаглал үүссэн. Хэдийбээр эрдэмтэд чупакабра гэж байхгүй хэмээн мэдэгдэж буй ч, тэд ердөө л энэ амьтны тухай мэдэхгүй байгаа юм. Тариалангийн талбай дээр түм гаруй нууцлаг аварга зураг (crop-circle) гарсны талаар тэд олигтой юм мэдэж чадаагүй, харин ч үгүйсгээд сууж байдаг шүү дээ. Тухайн юмны талаар бараг 100% тодорхой мэдэж авсны дараа л сая хүлээн зөвшөөрдөг улс. ДОХ-ыг удтал хүлээн зөвшөөрдөггүй байсан. Гэтэл ДОХ байгаагүй юм биш.
Уг амьтан буй төдийгүй, гадаадын хөдөөгийнхөнд багагүй хөнөөл учруулж байгаа. Чупакабра амьтны биед мэс заслын хутгаар хичээнгүйлэн гаргасан мэт төгс дугуй шарх үүсгэж, цусыг их хэмжээгээр сорж үхэлд хүргэдэг. Шинжлэх ухаанд мэдэгдээгүй нэгэн зүйл бодисыг шарх руу хийж, уг амьтныг эсэргүүцэлгүй болгож байгаад, тухтай сордог янзтай. Тэр бодисын үйлчилгээ амьтны цогцсыг огт муудуулахгүй, олон хоногийн турш амьд мэт байлгадаг. Цогцос нь хөшдөггүй, уян хатан байдаг. Ийм цогцос руу чупакабра дахин дахин ирж цус сордог байна. Заримдаа ямар нэг эрхтнийг нь мөн мэс засалч авсан мэт цэвэрхэн авч иддэг.
Маш ухаалаг амьтан тул хүнээс, хүний үйл ажиллагаанаас дээд зэргээр сэрэмжилдэг. Хавх, урхи, хор, ангийн арга хэрэгслүүд чупакабрад ямар ч гай учруулдаггүй. Харин ч ав хоморгонд гарсан хөдөөгийнхнөөр даажигнах мэт тэднийг даган явж, энд тэндээс булталзаж, хий хоосон буудуулж, эмх замбарааг нь алдагдуулж, өөрсдийг нь тэнэсэн суманд өртүүлэх дөхдөг.
Дэлхийн амьдралыг судлуулахаар тавьсан харь гаригийнхны биоробот гэж таамаглах нь ч бий. Гадаадад чупакабра жинхэнэ моодонд орж, түүний тухай их бичиж, ярьж, уран сайхны кино хийж, дүр дүрслэл нь хаа сайгүй үзэгдэж, "Чупакабра” гэдэг поп хамтлаг, хит буй болсон. Гэтэл Сэлэнгэд илэрсэн онц ховор олдворыг нохой гахайны идэш болгочихсон юмсанжээ.

Ч.Мөнхбаяр. MMVII.I


Сэтгэгдэлүүд: 9
9 | bataatop <<< бичсэн | 2011-08-10 | 5:25 PM Сэтгэгдэлтэй хуудас |
http://www.google.ru/imgres?q=%D0%A7%D1%83%D0%BF%D0%B0%D0%BA%D0%B0%D0%B1%D1%80%D0%B0&um=1&hl=ru&newwindow=1&sa=N&biw=1280&bih=575&tbm=isch&tbnid=Sx7kCAaHeQ7RnM:&imgrefurl=http://www.nevafest.com/chupakabra.html&docid=130v2OmEUlVCdM&w=400&h=284&ei=S05CTujPI4yeOoqj9K4J&zoom=1&iact=hc&vpx=972&vpy=272&dur=374&hovh=189&hovw=267&tx=158&ty=74&page=1&tbnh=123&tbnw=133&start=0&ndsp=20&ved=1t:429,r:19,s:0 iimerhu yum bdiin yumshig bn
+ (0) -
8 | HaS <<< бичсэн | 2010-07-01 | 12:31 PM Сэтгэгдэлтэй хуудас |
zurag ni ymar aimar ulaan gurvaljin be ahahha
+ (0) -
7 | borudo <<< бичсэн | 2010-02-22 | 4:24 PM Сэтгэгдэлтэй хуудас |
crop-circle chupakabra bol sda yum bna tongue
+ (0) -
6 | Wikinoy <<< бичсэн | 2010-02-20 | 3:20 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Чупакабра Picture iig ni tabibal sain bna hehe biggrin biggrin
+ (0) -
5 | sanuuhai <<< бичсэн | 2010-02-18 | 10:45 PM Сэтгэгдэлтэй хуудас |
ta nar ertontsiin tailagdashgui nuutsuud gd nom bgaa ternii 2 dugaarhiig ni uz ter ni dr chupakabragiin tuhai bgaa nadad ter nomnii 1-4 hurtel bgaa goe nom bna lee
+ (0) -
Аватар байхгүй
4 | alex0221 <<< бичсэн | 2010-02-18 | 8:58 PM Сэтгэгдэлтэй хуудас |
hahahaha RaNge-iin helsen ugend eleg hushluu
+ (0) -
3 | spade <<< бичсэн | 2010-02-17 | 8:14 PM Сэтгэгдэлтэй хуудас |
HaHa Hudlaa l bizdee biggrin
+ (0) -
Аватар байхгүй
2 | Radiobase <<< бичсэн | 2010-02-17 | 4:31 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Whaxa valain mglchuud yahaaraa iim azgui bdag bnaa! zaya ni delger
+ (0) -
1 | RaNge <<< бичсэн | 2010-02-17 | 4:27 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Чупакабра гэж ямар юм байдин боло? хэх
+ (+1) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !