Монголын цахим залуусын нэгдэл!
Site menu
Section categories
Видео бичлэг Сонин хачин
Гар утсанд Программ
Tоглоом Хичээл
График Флэш
Chat Box
Statistics
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0

6:24 PM
Монгол улсад 2 тонн жинтэй солир уналаа


Улаанбаатар хотоос баруун урагш 180 орчим км зайд Төв аймгийн Бүрэн сумаас зүүн хойш 30 километрт орших Шуулайн "Хүйтэн ухаа" хэмээх газар энэ сарын 19-ний өдөр үдээс хойш хоёр хэсэг солир унажээ.

Нутгийнхны яриагаар унасан сансрын биетүүдийн том нь ойролцоогоор хоёр тоннын төмөр ёмкосны дайтай байжээ. Сансрын биет нь төмөр бөгөөд ямар металл болох нь одоогоор тодорхойгүй байна.

Мөн уг газраас 6-7 км-ын зайд тус сумын малчин Ш.Батчулууны өвөлжөө буюу "Мангад" хэмээх газрын хяр хамар дээр 20 литрын багтаамжтай тогооны тагны тойргийн дайтай, арван кг орчим жинтэй бөөрөнхий хэлбэрийн жижиг солир бас унажээ. Очиж үзсэн нутгийнхан буюу Бүрэн сумын Засаг дарга Р.Очирбатын яриагаар том нь хоёр тонн орчмын бөмбөлөг хэлбэртэй шатсан төмөр байсан байна. Унахынхаа өмнө агаарт шуугисан их дуу чимээ гаргаж байсан бөгөөд газарт буухдаа аймшигтай чанга дуу сонсогдсон гэж өгүүлж байна.

Сансрын биетийн унасан газар нь уулын чулуулаг, хяр газар байсан учраас газрын хөрсөнд гүн шигдээгүй аж. Гэхдээ газар нь хонхойсон байна. Солир унасан газар нь цасгүй хар газар байжээ. Солир унахыг нь харсан оторчны яриагаар өдөр байсан болохоор гал утаа харагдаагүй, ойртож очиход халуун нөөлөг өөдөөс төөнөж байх шиг санагдахаар ойртох боломжгүй байсан байна.

Том, бага хоёр солир хоёулаа дотроо хөндий хоосон байжээ. Том солирыг хөдөлгөж дийлээгүй бөгөөд жижгийг нь Бүрэн сумын Засаг дарга Р.Очирбат УАЗ 469 машинд ачиж, сумын төвд хүргэсэн байна.

Солир унахад азаар Хүн, мал амьтан өртөж, гэмтэж бэртээгүй байна. Бар жилтэйгээ золгонгуут ийнхүү байгалийн сонин үзэгдэл болсонд нутгийнхан бэлэгшээж, сайхан жил гарлаа хэмээн хэлэлцэж сууна.

Дугаар шилжих мөчид Төв аймгийн Онцгой комиссынхон уг сансрын биетийг хамгаалалтанд авахаар Бүрэн сумыг зорьсон бол бага сансрын биетийг нь сумын Засаг дарга өрөөндөө байрлуулж цагаан хадаг тавиад байгаа ажээ.

Category: Сонин хачин | Views: 1017 | Added by: tsogtoo | Rating: 0.0/0
Total comments: 5
5 Wikinoy  
1
ene chin solir bish zugeerl sansriin hulguun hog ni unaad irsen yum bishuu biggrin biggrin

4 TOOLS  
0
2 tonn iin contenertei adil gesen sh dee he he

3 sadness  
0
ter 2 tonn ntr iig sain medq yum lavdag unsan gej duuldsan wink wink

2 tsogtoo  
0
Р.Очирбатын яриагаар том нь хоёр тонн орчмын бөмбөлөг хэлбэртэй шатсан төмөр байсан байна. gej bgazde

1 davka  
0
хоёр тоннын төмөр ёмкосны дайтай bolhoos 2 tonn bish

Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]
Log In
Search
Calendar
«  2-р сар 2010  »
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28
Entries archive
Site friends
Тохиромжтой дэлгэц: 1440х990+, тохиромжтой хөтөч: Firefox 3+.. , Copyright© 2025 eZaluuS Team.Hosted by uCoz