Монголын цахим залуусын нэгдэл!
Site menu
Section categories
Видео бичлэг Сонин хачин
Гар утсанд Программ
Tоглоом Хичээл
График Флэш
Chat Box
Statistics
Нийт Онлайнд 4
Зочид 4
Хэрэглэгчид 0

7:04 PM
Маяачуудын нууцыг тайллаа


Дэлхий дахинаа Маяачуудын тавдугаар наран мандсан эрин 2012 оны 12 сарын 21 нд дуусах гэнэ. Энэ тухай Монголын «Бөө судлалын академи» ТББ-ийн захирал Ш.Эрдэнэчимэг «Алаг хорвоо» нэртэй номондоо дурджээ.

Тэрбээр Маяачуудын нууцыг он тооллоор тайлсан бөгөөд хүн төрөлхтөн мөхөн үгүй болж, дахин шинээр төрнө хэмээн тэр таамаглал хийгээд байгаа ажээ. Дахин шинээр төрөх хүмүүс нь дөрвөн өөр өнгө зүстэй, дөрвөн өөр өнгийн нүдтэй, дөрвөн өөр өнгийн үстэй, дөрвөн өөр өнгийн хүнст хүмүүс байх гэнэ. Тэдгээр нь тэгээд жинхэнэ бурхад байх ажээ. Ш.Эрдэнэчимэг хөх толботой монголчуудаа «Алаг хорвоо» хэмээн нэрлэжээ.

Дэлхийн хөгжлийн түүхийн хүрд дотор хуйлран бүтээгдсэн. Харин хүн төрөлхтөн өөрсдөө эртнээс «Бичин идэвхжих мөчлөгөөр» буюу буруу хуйлран эргэж, буруу замаар будаа тээж, буцахдаа шороо тээсээр мөсөн нүүрт бурхадтайгаа нүүр тулан учирч байна хэмээн хэвлэлийн бага хурлынхаа үеэр мэдэгдсэн юм.

Тэрээр энэ бүхний учир шалтгааныг байгалийн баялгийг зүй бусаар ашиглаж, газраа сэндийлж байгаатай холбон тайлбарлалаа. Алт нь газрын оёос болдог бөгөөд оёог нь ханзлахаар газар дэлхий задрах нь ойлгомжтой. Одоо болон ирээдүйд болох байгалийн аюулыг урдчилж зөн совингоороо мэдэж холбогдох бүх газарт сануулдаг ч түүний үгийг тоодоггүй гэнэ. Энэ жилийн их хүйтрэлт, малын хорогдол, халдварт өвчин зэргийг 2009 онд хэвлэлийн хурал зарлан анхааруулж байсан ч энэ мэдээлэл олон түмэнд дамжаагүй гэлээ. Цаашид цаг агаар таван cap хүртэл хүйтэрч, зун нь үер болж, 50 градус даван халж, өвөл нь 60 градусаас давж хүйтэрнэ гэдгийг тэр сануулж байна билээ. Мөхлийн үед газар 20 баллын хүчтэй хөдөлж, ангал руу бүх зүйл унаж сүйрнэ гэнэ. Энэ бүх таамаглалаа нэгтгэсэн «Алаг хорвоо» гэдэг ном гаргажээ. Номын нээлт энэ сарын 28 нд болох аж.

Л.Шүрэнцэцэг


Category: Сонин хачин | Views: 991 | Added by: tsogtoo | Rating: 0.0/0
Total comments: 2
2 spade  
0
Hmmmmmmmmmm Kino Shig Yarisan Bndaa. happy

1 Wikinoy  
0
yaaaaaaaaaaya ter Zun herbee uer bolbol bi itgenee biggrin biggrin biggrin

Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]
Log In
Search
Calendar
«  2-р сар 2010  »
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28
Entries archive
Site friends
Тохиромжтой дэлгэц: 1440х990+, тохиромжтой хөтөч: Firefox 3+.. , Copyright© 2025 eZaluuS Team.Hosted by uCoz