Монголын цахим залуусын нэгдэл!
Site menu
Section categories
Видео бичлэг Сонин хачин
Гар утсанд Программ
Tоглоом Хичээл
График Флэш
Chat Box
Statistics
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0

3:29 PM
Япон сумогоос татгалзъя !!



 
Монголын мэдээллийн бүх хэрэгсэл Японы сүмог сурталчлахгүй байхыг "Зууны мэдээ” сонин уриалж байна. Японы уламжлалт сүмо барилдаан үеэ өнгөрөөсөн хэмээгдэж үзэгч сонирхогчдын тоо цөөрч байсан цаг саяхан. Уналтад ороод байсан сүмо бөхийг дахин сэрээж, үзэгч сонирхогчдыг нь эргүүлэн дуудсан гавьяатнууд бол Монгол бөхчүүд байсан. Тэд эрэмгий хурц барилдаан, Монгол хүний ид хав, бяр чадлаараа арлын орныг доргиож, аварга арслан цолуудыг нь ээлж дараалан авцгаасан.
Монгол бөхийн давтагдашгүй уран барилдаан, даамай сайхан мэх Япон сүмог баяжуулж, агуулгын хувьд цоо шинэ спорт болгож, дэлхий нийтийн анхаарлын төвд оруулахад үнэлж баршгүй тус болсон гэж хэлж болно. Япон аварга төрөхөө байж, Монгол хөвгүүд башё болгоны түрүүг ээлжлэн авах болсон нь япончуудад таалагдахгүй байгааг бид эртнээс анзаарсан. Тэд эрэмгий омголон Асашёорюү Дагвадоржийн алдаа болгоныг дөвийлгөж, алхам болгоныг мөшгиж, сүмогийн дэвжээнээс холдуулах арга саам эрэлхийлж байсан нь өнөө биеллээ оллоо.
Сүмогийн нэр хүндийг урьд хожид байгаагүйгээр өргөж чадсан их аваргыг тэд тун нүнжиггүй "үдлээ”. Сүмогоос явж буйгаа зарлахдаа Дагваа аварга нулимсаа барьж чадаагүй бол энэ мэдээг сонссон их аварга Даваажаргал ч бас нулимс унагажээ.
Япончууд нэгэнт монгол аваргаас татгалзаж байгаа юм бол Монголчууд бид ч япон сүмогоос татгалзаж бас болно. "Зууны мэдээ” сонин японы сүмог сурталчлахаас татгалзахыг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдэд, сүмог сонирхохгүй байхыг спорт сонирхогчдод уриалж байна.
Category: Сонин хачин | Views: 862 | Added by: tsogtoo | Rating: 0.0/0
Total comments: 5
5 ganaaa  
0
odoo baigaa mglchuud tsalin gaigvi bolxoor garna gej bxgvi daxin l mgl xvn sumod oroxgvi bxiig l urialax xeregtei odoo sumo ni vzegchgvi boloosoi cool

4 ts@_bomber  
0
odoo yug ni uzdegiin muu urvagch gologiig uzeltei ni bish.

3 TOOLS  
0
ynen bichsen bna sumo uzhee boliod bas barildhaa bolvol boloo yum bishyy

2 TRojaN  
0
uzq uzq :P

1 Wikinoy  
0
Japan bol ugaasaaa bodlogiin chanartai gargsan baihoo bi Sumo uzdeg baisan odoo uzq ee biggrin biggrin

Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]
Log In
Search
Calendar
«  2-р сар 2010  »
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28
Entries archive
Site friends
Тохиромжтой дэлгэц: 1440х990+, тохиромжтой хөтөч: Firefox 3+.. , Copyright© 2025 eZaluuS Team.Hosted by uCoz