Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Иргэний хөдөлгөөнүүд дахин босох гэж байна!! - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15909
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6577
Эр: 4993
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 0
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 16
Зочид 16
Хэрэглэгчид 0
Иргэний хөдөлгөөнүүд дахин босох гэж байна!!
poster


Жил гаруйн хугацаанд намжмал байсан иргэний нийгмийн хедөлгөөнүүд энэ хаврын төлийн дуутай зэрэгцэн дуугаа хадааж эхлэх нь ээ. Өнгөрсөн хугацаанд улс төрийн сонгууль үргэлжилсэн болохоор иргэний хөдөлгөөний удирдлагууд улс төрийн намууд, бие даагчидтай өрсөн сонгуульд хүчээ үзээд нийгмийн ажлаа орхигдуулсан талтай. Харин одоо нэгэнтээ парламентад суудал авч чадалгүй, улстөреер бол өнөө л гудамжиндаа лааз өшиглеж үлдсэн учир үндсэн ажилдаа сэтгэл шулуудан орж байх шиг байна. Нийслэлд төвлөрч үйл ажиллагаагаа явуулдаг байсан тэд энэ удаад арга барилаа өөрчлөн хөдөө, орон нутгийг зорьцгоох нь. Өвөл зуд турханд нэрвэгдэн хүндхэн өвөлжсөн малчид тарга хүчээ алдаж, туниа нь муудсан мал, төлөө хаврын хавсрагыг давж, урин дулаантай хэрхэн золгуулах вэ? гэж өдөр шөнийг үл хайхран зүтгэж байгаа. Амь амьдралынхаа төлөө ийн зүтгэж байгаа тэдэнд улстөржих, иргэний нийгмийнхнийг дэмжин гүйлдэх зав зай эдүгээ тун байхгүй л болов уу. "Эднийг дагаж далдагнан, тээр хол, хэдэн мянган км-ийн цаана байгаа төр, засгаас элдэв зүйл шаардан хээр хоосон хонохоор, өнөөдрийн өдрийн хоол, өвс тэжээлээ олохын тулд аймаг сумын удирдлагуудаасаа тус дэм хүсэх минь” хэмээн дэргэдэхээ илүүд үзэх биз.

Үнэндээ хавар малчдын хувьд улстержиж давхих бус хотондоо нялх төлөө тосон авч, мал сүргээ нэмэгдүүлэх сайхан цаг, нэг талаас. Ийм л цагт Амлалт нэхэх ард түмний холбооныхон хөдөө орон нутгийг зорих гэж байгаагаа өчигдөр сэтгүүлчдэд мэдээлсэн юм. Улстөрчдөес сонгуулийн амлалтыг нь нэхэх цаг болсон гэж тэд үзжээ. Иймээс ч Монгол Улсын Ерэнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүд, эрх баригчдын намын удирдлагуудад шаардлага хүргүүлээд байгаа юм байна. 2008 оны сонгуулиар засгийн эрх баригч МАХН, АН-аас нийтдээ иргэдэд 2.5 сая төгрөг олгохоор амласан. Энэ амлалтаа хэрэгжүүлэх тогтоолыг яаралтай батлахыг шаардлагадаа дурджээ. Мөн хүүхэд бүрт cap бүр олгож байсан гурван мянга, жилд олгож байсан 100 мянган төгрөгийг хассаныг буруутгаж байна. УИХ-аар батлан олгож эхэлсэн "Хүний хөгжил сан”-гийн 70 мянган төгрөгийг ард түмнээ доромжилсон хэрэг болсон гэж үзэж байгаа юм байна. УИХ-ын чуулган завсарласан энэ үед уг хөдөлгөөн шаардлагаа хүргүүлж байгаа ч УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай зарлан хуралдуулж, дээрх асуудлыг шийдвэрлэх шаардлага хүргүүлжээ.

Хэрвээ шаардлагыг эс биелүүлбэл дөрөвдүгээр сарын таванд бүх ард түмнийг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулан, УИХ-ыг тараах асуудлыг тавина гэж мэдэгдлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ч сонгуулийн амлалтыг нь нэхэн Алдарт эхийн одонгийн мөнгийг нэмэх, оюутнуудыг стипендтэй болгох амлалтаа хэзээ хэрэгжүүлэхийг асуух юм байна. Амлалт нэхэх ард түмний холбоо нь 11 аймагт салбараа байгуулсан, 20-иод мянган гишүүнтэй гэж тус холбооны тэргүүн Д.Батцогт мэдээлэв. Харин гишүүдийн тухайд намын гишүүн, нам бусчууд холимог байгаа аж. Холбооны тэргүүн Д.Батцогт гэхэд ҮШН-ын гишүүн, холбооны Ерөнхий зохион байгуулагч, сэтгүүлч Г.Уянга МНН-ын гишүүнчлэлтэй. Хөдөө орон нутаг дахь салбар зөвлөлийн дарга нарын дотор МАХН, АН-ын гишүүд байгаа гэнэ. Ямар нэг томоохон санхүүжилүүлэгч, хандивлагчгүй энэ холбоо өөрсдийнхөө хүчээр үйл ажиллагаагаа санхүүжүүлж байгаа гэж мэдээлэв.

Тиймээс ч хөдөө орон нутагт ажиллахдаа малчин айлаар хоноглон, бууж мордох бололтой. Энэ хөдөлгөөнийхөн баруун, зүүн аймаг руу хоёр хэсэг хуваагдан явж, гуравдугаар сарын эхээр ирэх юм байна. Ард түмний холбоог ийн хөдөө орон нутгаар явж байх үед бусад иргэний хөдөлгөөн ч зүгээр байхгүй бололтой. АН-аас байгуулагдсан Ардчилсан хүчний холбооныхон мөн л жагсаал цуглаан зохион байгуулахаар төлөвлөж байгаа сурагтай. Ардчилсан хүчний холбоог УИХ-ын гишүүн З.Энхболд тэргүүлдэг. Энэ холбоонд "Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн”-ийг тэргүүлж байсан, Иргэний хөдөлгөөний намын дарга асан Ж.Батзандан багтдаг байна. Ж.Батзандан АН-ын гишүүний батлах өвөртлөөд жил гаруйн хугацаа өнгөрч байгаа. Гэвч тэрбээр намын жирийн гишүүдийн нэг адил чимээгүйхэн яваад байлгүй, сурсан юмыг сураар боож болохгүй гэгчээр хөдөлгөөн манлайлах хаврын синдром нь хатгаад байгаа бололтой. Ардчилсан хүчний холбоо жагсаал цуглаан зохион байгуулах ажлынхаа бэлтгэлд хэдийнэ орж, энэ сарын тавны өдрийг товлоод байгаа аж.

Ж.Батзандан нарыг жагсаал цуглаанаа өрнүүлэхээр Монголын чөлөөт ахмадын холбооны тэргүүн Г.Баасангаас эхлээд хамтран эвсэх хөдөлгөөн, холбоод цөөнгүй гарна. Шинээр ч хэд хэдэн хөдөлгөөн гарч ирэхийг үгүйсгэхгүй. Ийнхүү иргэний хөдөлгөөнүүд үүрээ эвдүүлсэн шоргоолж мэт ичээнээс гарч, намрын чуулганаа хаан тойргийн зүг жолоо сунган одсон төрийн түшээдийн эзгүй хойгуур, эзэнгүй айлын хаалга мэргэн, ордныг гороолох бололтой. Харин энэ парламент иргэний хөдөлгөөнүүдийн шаардлагыг хүлээн авч, УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулан, асуудлыг шуурхай шийдвэрлэх нь юу л бол. Шаардлагыг бүрэн биелүүлэхгүй ч хугацааг нь хойшлуулсан ямар нэг хариуг УИХ-ын Тамгын газраас өгнө биз. Учир нь эдүгээ УИХ-ын дарга гадаадад томилолттой, гишүүдийн дийлэнх нь хотод байхгүй. Тэднийг нийслэлд яаралтай цуглуулах гэж ажил хэрэг болгоод байхгүй биз. Өвлийг хүндхэн давж, хавартай золгож байгаа малчид, тойргийнхонтойгоо уулзаж, сэтгэл санааг нь засах гээд хийх ажил их хэмээн нийслэлд, тэр дундаа ордонд ирэх гишүүд олдох болов уу.

Н.Энхлэн


Сэтгэгдэлүүд: 0
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !