Монголын цахим залуусын нэгдэл!
Site menu
Section categories
Видео бичлэг Сонин хачин
Гар утсанд Программ
Tоглоом Хичээл
График Флэш
Chat Box
Statistics
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0

3:18 PM
Гахайн ханиад илүү аюултай байдлаар дэгдэх магадлалтай



Сүүлийн өдрүүдэд томуугийн өвчлөл ихсэж эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэн өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж эхэллээ. Эмнэлэг, иргэдийг тарамдуулж байсан H1N1 вирүс гуравдугаар сард мутацад орж дахин дэгдэнэ гэсэн мэдээлэл бий. Дэлхий нийтийг сөхрүүлж буй ханиадаас хэрхэн хамгаалах талаар Анагаах ухааны доктор, эмч Б.Болдсайханаас тодрууллаа.

-Томуугийн өвчлөл сүүлийн үед эрс нэмэгдлээ. Энэ тухайд?

-Гадуур тархаад байгаа томуу бол H1N1 вирүс биш. Энэхүү ханиад нь улирал солигдох үед дэлгэрч буй өвчин юм. Улирал солигдоход хүний бие организмд өөрчлөлт ордог. Энэ үеэр томуу төст өвчин их дэлгэрдэг. Тэгэхээр үүнийг байгалийн үзэгдэлээр илэрч буй улирлын чанартай ханиад гэж ойлгож болно.

-”H1N1″ зүсээ хувиргаж орж ирнэ гэсэн мэдээлэл гадуур тархаад байгаа. Энэ аюулт өвчин нэлээн хэдэн хүний амь авч одсон. Одоо энэ ханиаднаас яаж сэргийлэх ёстой вэ?

-Энэ хавар "H1N1″ вирүс дахих магадлал өндөр байгаа. Аливаа вирүсын ген нэг жил, жил хагасын дотор мутацад орж өөрчлөгддөг. Иймд өнгөрсөн тавдугаар сард илэрсэн вирүс энэ үед мутацад орж тархах боломжтой. Вирүс мутадад орсон тохиолдолд тухайн вирүсын өвчин үүсгэх шинж чанар гахайн томуугийн вирүсээс илүү ч байж магадгүй. Бага ч байж магадгүй. Тиймээс манай эмнэлгийн байгууллагууд одооноос гахайн томуугийн вирүс дахиад аюултай байдлаар дэгдэнэ гэсэн үүднээс бэлтгэх хэрэгтэй.

-Та сая аюултай байдлаар дэгдэж магадгүй гэж хэллээ. Тухайлбал ямар шинж тэмдэгээр илрэх магадлалтай вэ?

-Өнгөрсөн 11 дүгээр сарын дэгдэлтээс илүү тархах аюултай. Тухайлбал Мексик улсад тархаж байсан шиг залуучуудыг хамарч, амархан үхүүлэх вирүсээр илэрч болох талтай.

-Вирүсын дэгдэлтээс иргэдээ хамгаалахад эрүүл мэндийн салбарын үүрэг их. Ингэхэд эрүүл мэндийн байгууллагууд хэр бэлтгэл хангаж байгаа юм бол?

-Эмч, эмнэлгийн байгууллагууд авах ёстой арга хэмжээ, эмчилгээгээ журмаар нь хийнэ. Харин Эрүүл мэндийн салбар өвчний шинж тэмдгийг илэрсэн хойно вакцин хайж, эрэл сурал болох биш одооноос эхлэн ямар улсаас вакцин авах уу, яаж тээвэрлэх үү гээд шийдэх хэрэгтэй байна. Наад зах нь вакцинаа захиалаад холбогдох улстай нь гэрээгээ хийчихсэн байх ёстой. Одооноос аюулт өвчний дэгдэлтэд бэлтгэх хэрэгтэй байна. Манай улс Англи, Франц гэж байхаар Хятад улсын 15 үйлдвэртэй, ОХУ-тай гэрээ хэлэлцээр хийж, тухайн нөхцөл байдалд цаг алдахгүй байх хэрэгтэй.

-Иргэдэд гахайн томуугийн тархалтаас урьдчилан сэргийлэх вакцин хийж байгаа. Вакцин хийлгэсэн иргэд дахин илэрч болзошгүй вирүсын халдварт өртөх магадлал хэр вэ?

-Ямар халдвар гарна түүнээсээ шалтгаална. Гэхдээ энэ вакцин бараг хэрэггүй болсон доо. Иргэд маань энэ томуугийн үед вакцин гэхээсээ илүү витаминлаг хоол хүнс хэрэглэж, сайн унтаж амрах хэрэгтэй. Мөн улирал солигдож байгаа энэ үед хувцасаа тохируулж өмсөх хэрэгтэй.

Ч.Гүнсмаа


Category: Сонин хачин | Views: 805 | Added by: tsogtoo | Rating: 0.0/0
Total comments: 1
1 Wikinoy  
0
heregteil ed ban biggrin

Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]
Log In
Search
Calendar
«  2-р сар 2010  »
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28
Entries archive
Site friends
Тохиромжтой дэлгэц: 1440х990+, тохиромжтой хөтөч: Firefox 3+.. , Copyright© 2025 eZaluuS Team.Hosted by uCoz