Монголын цахим залуусын нэгдэл!
Site menu
Section categories
Видео бичлэг Сонин хачин
Гар утсанд Программ
Tоглоом Хичээл
График Флэш
Chat Box
Statistics
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0

6:07 PM
Д.Батбаяр ёкозуна Асашёорюүгийн эсрэг хууль санаачилна

Кёкүшюүзан Батбаяр их аварга ёкозуна Асашёорюүгийн эсрэг нэгэн хууль санаачлана гэнэ, тэрээр өөрөө японы сэтгүүлчид хэлэхдээ

Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их авар­га Аса­шёорюүг зодог тайл­сан­тай холбоотой мэдээ­лэл өнөө хэр Япо­ны хэвлэл, мэдээллийн хэ­рэгс­лийн анхаарлын төвд байсаар байна. Асашёорюүг Хавайн арал хүртэл дагаж, мөр­дөх болсон хэвлэ­лийн­хэнд хэдхэн хоногийн өмнө арлын оронд хөл тавьсан Кёкүшюзан Д.Бат­­баяр бас нэгэн "олз” болжээ. Сэт­гүүл­чид түүнийг Японы онгоц­ны буудалд буу­сан даруйд нь бүчин авч, их аварга Аса­шёор­юүг зодог тайлсанд ямар бодолтой байгааг нь сонирхсон байна. Харин Монголын пар­ла­мен­тын гишүүн Кёкүш­ю­зан Д.Батбаяр сэтгүүлч­дийн асуултад хачир­халтай зүйл ярьжээ.  

Ёкозуна Хакухо М.Да­­ваа­­жаргалын хури­манд оролцохоор гэргий Т.Баясгалангийн хамт "Нарита” нисэх буудалд газардсан Кёкүшюзаны товч ярилцлагыг Японы "Nikkan Sports” сонин ийн буулгасан байна.

 ...Энэ сарын эхэнд зодог тайлсан Мэр­гэж­лийн сумо бөхийн 68 дахь их аварга Аса­шёор­юү­тай нутаг нэгт сүмоч, одоогийн Мон­голын парламентийн гишүүн Кёкүшюүзан Д.Бат­баяр  хоёрдугаар сарын 21-ний өдөр бол­сон ёкозуна Хакүхогийн хуриманд оролцохоор 19-нд То­кио­­гийн "Нари­та” ни­сэх буудалд буув. Кёкүш­юзан нисэх буу­далд байх үедээ Японы хэв­лэл, мэдээл­лийн­хэнд өгсөн ярилц­лага­даа: "Мон­го­лын бөхчүү­дийн дунд хэрэгжүүлэх шинэ хуультай болно. Гэмт хэрэг үйлдсэн бо­лон цагдаагийн байгуул­ла­гад байцаагдсан бө­хийг зодог тайлуулдаг байх хуулийн төсөл са­наач­лахаар ажиллаж байгаа” хэмээн мэдэгд­жээ.

Тэрбээр цааш нь хэ­лэх­дээ "Манай үндэс­ний бөхөөр барилддаг тамирчид гэмт хэрэг үйлдчихээд жилдээ нэг болдог улсынхаа баяр наадамд ямар ч гэм хийгээгүй хүн шиг ба­рил­даж байдаг. Зургаа, долоон жилийн өмнө нэгэн улсын цолтой бөх согтуугаар танхайрч, гэмгүй иргэдэд галт зэвсэг хэрэглэж, түүний уршгаар гурван иргэн амь насаараа хохирсон байтал тэр хүн шорон­гоос гараад бөхөө ба­рилд­сан тохиолдол бай­даг. Хүнийг хэвтэрт ор­тол нь зодсон ч бөхөө барилдаж л байдаг энэ явдал яавч зүйд нийцэх­гүй. Тийм учраас би ийм байдлаар танхайрсан бөхчүүдийг хүчээр зодог тайлуулдаг байх хуу­лийн төслийг ирэх дө­рөв­дүгээр сард УИХ-д өргөн барих болно” гэв.

Кёкүшюзаны ийм са­нал гаргах болсон шалт­гаан нь ёкозуна Аса­шёорюү Японы иргэнд гар хүрснээс болж, сү­мо­­гийн холбооны "ша­хал­таар” зодог тайл­сан гэж үзэж байгаатай холбоотой юм байх. Тэр энэ талаар,

Д.Батбаяр: "...Одоо л хамгийн тохиромжтой цаг үе таарч байна. /Хуулийн төсөл боловс­руулах бол­сон санаа нь япончуудын дайрал­таар зодгоо тайл­сан гэгдэж буй монгол их аваргын хэрэг явдлаас үүдэлтэй бололтой/. Ми­ний са­наач­лах хуулийн санаа оноог Японы сумо­­гийн холбоо ч ан­хаа­ралдаа авах хэрэг­тэй, дэмжинэ гэж най­даж байна” хэ­мээн яриа­гаа үргэлж­лүүл­лээ.

Монголын үндэсний бөхийн ертөнцөд хүчтэй нь хүндлэгддэг гэсэн яриа байдаг боловч зөв­хөн "хүчтэй” л бол бол­дог бус бөхийн жудагтай байх нь чухал гэсэн са­наа­гаар энэхүү "Анти Асашёорюү” хуулийн төсөл удахгүй тус улсын их хуралд хэлэлцэгдэх бололтой. Гэхдээ зөвхөн нэг спортын төрөлд зо­риул­сан хууль тогтоомж гаргадаг парламенттай улс Японд бол байж боломгүй зүйл. Харин энэ зүүдээ бие­лүү­лэ­хээр Кёкүшюзан гишүүн ихэд хичээж байгаа болол­той.

Эх сурвалж: "Nikkan Sports” сонин. Япон.


Category: Сонин хачин | Views: 806 | Added by: tsogtoo | Rating: 0.0/0
Total comments: 5
5 Wikinoy  
0
ene odoo yugaa soliorood baigaa batbayar be???? admin admin death

4 ganaaa  
0
ene maxan tolgoitiig yaaj ix xurald garsan gej bodno barag toirgiinxoo bvx xvmvvsiig japan gargaj ugnu gej xudlaa yarij xurald garsiin tolgoid ni mungu xvvxenees uur bodol maxan tolgoi irex songuulid songoj ogt boloxgvi shv angry angry angry

3 Bodio  
0
bi xedxen vg xelchii BITGII SHAA MUU GOLOG MIN T1 GEDES NI XAGARAX GJ BGA DVBVVN GICHII

2 stalker  
0
t1 goligor horhoi zail tsaashaaa

1 enda  
0
japan & batbayariig chutgur avaasai bilee

Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]
Log In
Search
Calendar
«  2-р сар 2010  »
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28
Entries archive
Site friends
Тохиромжтой дэлгэц: 1440х990+, тохиромжтой хөтөч: Firefox 3+.. , Copyright© 2025 eZaluuS Team.Hosted by uCoz