Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Давосын шуугиан: Евро байхгүй болно гэв үү? - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15909
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6577
Эр: 4993
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 0
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 16
Зочид 16
Хэрэглэгчид 0
Давосын шуугиан: Евро байхгүй болно гэв үү?
poster
Дэлхийн эдийн засгийн Форум өнгөрөгч долоо хоногт болж өндөрлөлөө. Тэмдэглэлт гэж хэлж болохоор 40 дэх удаагийн энэхүү Чуулганд дэлхийн 90 гаруй орны 2500 төлөөлөгч оролцсоноос 30 гаруй улсын тэргүүн нар болон 60 гаран сайд нар хүрэлцэн ирсэн байна. Энэ удаагийн Чуулганаар дэлхийн дулаарлаас өгсүүлээд Хятадын хүчирхэгжилтийн тухай олон асуудлыг ярилцахаар байсан ч даяаршсан өнөөгийн ертөнцөд улам бүр газар авч байгаа санхүүгийн болзошгүй хямралуудын талаар голлон хэлэлцсэн гэхэд болно.

“Евро хоёр жилийн л настай”

Дэлхий нийтэд учирсан санхүүгийн хямралыг урьдчилан тааварлаж чадсанаар олны анхааралд өртөх болсон Нью Иоркийн Их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч Нуриэль Рубини Давосын энэ удаагийн Чуулганд дахин нэг шуугиант мэдэгдэл хийлээ. Тэрээр Европын Холбооны нэгдсэн мөнгөн дэвсгэрт болох евро хоёр жилийн дараа гэхэд байхгүй болно гэж зарлаж орхив. Түүний бодлоор бол еврог устахад хүргэж байгаа гол шалтгаан нь Испани, Грек зэрэг орнуудад учирч байгаа санхүүгийн тогтворгүй байдал юм гэнэ. Эдгээр орнуудын төсвийн санхүүжилтийн тэнцэл алдагдаж эхэлсний дээр үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний салбарууд өрсөлдөх чадваргүй болсон нь Европын санхүүгийн хэлхээ холбоог тэр чигт нь татаж унагаж болзошгүй гэж эрдэмтэн Рубини үзэж байна.


Европын томоохон үйлдвэрлэгчид тооцогдож байсан Испанид ажилгүйдлийн төвшин өнөөдөр Европын холбооны дундаж үзүүлэлтээс 2 дахин их буюу 19 хувьд хүрээд байна. Испани улсын 2009 оны улсын төсвийн алдагдал ДНБ-ийхээ 9,5 хувьд хүрсэн нь Европын холбооны шалгуур болгон тавьсан хэмжээнээс гурав дахин их байна. Тэгвэл Грекийн хувьд энэ үзүүлэлт 4 дахин их буюу ДНБ-ийхээ 12 хувьд хүрчихээд байгаа юм. Мөн энэ орны гадаад өрийн хэмжээ байж болох төвшинөөс хоёр дахин их буюу ДНБ-тэйгээ харьцуулахад 120 хувьтай нь тэнцэхээр болж аль хэдийнээ давж орхисон нь Европын Холбоон дахь хамгийн муу үзүүлэлт болоод байна. Ийм орнуудын тоо цаашид ч нэмэгдэж болзошгүй бөгөөд Португаль мөн л “хямралын” дараалалд бичигдсэн байна. Тус орны төсвийн алдагдал өнгөрсөн онд ДНБ-ийхээ 9,3 хувьд хэдийнээ хүрч Европын Холбооны удирдлагуудын тааварлаж байсан хэмжээнээс илүү гарчээ. Одоогийн байдлаар Европын Холбооноос өөрийн гишүүн 13 оронд төсвийн алдагдлаа бууруулахыг шаардаж хугацаа тогтоож өгсөн ч байдал сайжирсангүй.

Хэцүү байдлаас гарахын тулд Европын Холбоо дээрхи хямраад байгаа орнуудаа “харж үзэн”, нэг хэсэгтээ үндэснийхээ валютыг хэрэглэж болохыг зөшөөрч болох юм. Ингэснээр эдгээр орнууд үндэснийхээ валютын ханшийг чөлөөтэй буулган ядаж л бүтээгдэхүүний борлуулалтаа нэмэгдүүлэх зэргээр хямралаас гарах арга зам хайж болохоор. Гэвч энэ нь онолын хувьд л гэхээс биш бодитой хэрэгжих боломжгүй ажээ. Учир нь ийм шийдвэр гаргах улстөрийн сонирхол одоогоор Европын Холбоонд байхгүй гэж ажиглагчид баталж байна. Харин Европын төв банкнаас еврогийн ханшийг аажмаар буулгах, Европын Холбоонд элссэн Зүүн Европын орнуудад евро хэрэглэхийг түр хориглох зэрэг арга хэмжээ авах бололтой байна.

Бас дахиад л Ази

Давосын уулзалтын үеэр нөгөө цуутай эрдэмтэн Рубини зөвхөн Европынхны талаар ч яриад зогссонгүй бас Азийн орнуудын өнөөгийн байдал, маргаашийн төлөвийн талаар дурсахаа мартсангүй. Тэрээр дэлхийн эдийн засагт нөлөө бүхий Япон улсын төсвийн өр нэмэгдсээр байгаад тун их санаа зовж явдгаа илэрхийлсэн байна. Ингэж санаа зовох үндэс бий гэж тэр хэлээд дэлхийн улс орнуудын зээлжих стандартыг гаргадаг Стандарт энд Пюрс агентлагаас хэдхэн хоногийн өмнө Япон улсын үнэлгээг “тогтвортой”-гоос “сөрөг” гэсэн ангилалд оруулсныг дурджээ.Дээрхи агентлагийн стандартаар Япон улс нь одоо “AA negative” гэсэн ангилалтай байгаа юм. / Манай улс “B stable” , Хятад “А+ stable”.АЭ / Зөвхөн энэ ч биш Японы хүн амын доторхи настангуудын эзлэх хувь улам бүр өсч, эдийн засагт нь дефляци эргэн ирснийг тэрээр шалтгаан нь гэж хэлж байна. Одоогоор Япон нь иргэдийнхээ хадгаламжийн мөнгөөр өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явж чадах хэдий ч гэнэт үндэсний валютаасаа дайжих үзэгдэл бий болж улмаар зээлийн үнэ өсөн эдийн засагт нь хохирол учирч болохыг анхааруулжээ. Мөн тэрээр энэ оны эхээр шуугиан тарьсан Хятадын эдийн засгийн огцом өсөлтийг “хөөс” хэмээн нэрлээд маш их эрсдэл дагуулж байгаа гэж оношилж байлаа. Харин Хятадын төлөөлөгчид байдал тун ч “цоглог” байгаа гэдэгт Форумд ороцлогчдод итгүүлэхийг хичээжээ. Энэ үеэр болсон “Дэлхийн эдийн засгийн төлөв” сэдэвт ярилцлага дээр Хятадын Ардын банкны дэд захирал Зю Мин Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн 8,7 хувиар, нийт үйлдвэрлэл 16 хувиар өссөнийг дуулгаад өсөлтийн тухай тоо баримтаар оролцогчдыг булж өгчээ. Мөн тэрээр яг одоо инфляц мэдрэгдэхгүй байна гээд хятадууд зөвхөн тоо хэмжээний өсөлтөнд бус харин чанар, үр дүн, тогтолцооны асуудалд ач холбогдол өгч байгаа хэмээн онцолж байв. Тэрээр үгийнхээ төгсгөлд Хятадын эдийн засгийн хөгжилд олон улсын оролцоо сайн байна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн хэдий ч зарим улс орны төлөөлөгчид илүү шүүмжтэй хандах байр суурьтай байсан юм. Хятад улс Өрнөдтэй худалдааны “халуухан” дайн хийхийн зэрэгцээ хөрш зэргэлдээх Энэтхэг улстай хүйтэн дайны байдалд орсон нь тэдний амжилтын түүхийг болгоомжтойгоор харахад хүргэж байгаа бололтой.

Николя Саркози: Капитализмыг шинэчлэе

Хэрэв капитализм оршин тогтнох хүсэлтэй л байгаа бол өнөөгийн хувьсал хандлагыг даган өөрчлөгдөх хэрэгтэй болжээ гэсэн дүгнэлтийг Давосын эдийн засгийн форумд оролцогчид байн байн давтан хэлэх болж. Францын Ерөнхийлөгч Николя Саркози өөрийн хэлсэн үгээрээ капитализмын, тэр дотроо санхүүгийн “хэрцгий авир” энэ чигээрээ явбал эцсийн дүндээ хэн ч хожихгүй гэсэн санааг Форумд оролцогчдын ярианы гол сэдэв болгож орхисон байна. Германы долоо хоног тутмын Штерн сэтгүүлийн тоймд Давост ирсэн төлөөлөгчид бүгд санал нэгтэйгээр дэлхийн санхүүгийн тогтолцоо зайлшгүй өөрчлөгдөх ёстой гэж үзсэн хэмээн дурджээ. Ер нь ч дэлхийн санхүүгийн үйл ажиллагаанд хатуу зохицуулалт шаардлагатай байна гэсэн шүүмжлэгчдийн дуу хоолой Давосын уулзалтын үеэр түлхүү сонсогдож байсан гэнэ.

Жишээ нь Францын Ерөнхийлөгч үг хэлэхдээ дээрхи шүүмжлэлийн бай нь банкны эзэд юм гэж заагаад тэд хэнд зээл өгөхөө бодох ёстойгоос бус дамлах замаар ашиг олох үүрэг даалгавартай байж болохгүй гэж анхааруулжээ. / Манай арилжааны банкуудын дамжуулан зээлдүүлдэг орон сууцны зээл санаанд бууж байна шүү. АЭ./ Мөн тэрээр капитализмаас өөр хөгжлийн хувилбар харахгүй байгаа ч гэсэн зах зээлд хүссэн бүхнээ хийж байхыг нь зөвшөөрч болохгүй гэж хэлсэн нь олон хүний сонирхлыг татсан байна. Энэ санаа бодол зөвхөн Давосын уулзалтаар ч гарч ирж байгаа биш бөгөөд санхүүгийн хямралын дараахнаас иймэрхүү өнгө аяс ялангуяа улс төрчдийн зүгээс байнга яригдах сэдэв болж байгаа юм. Зөвхөн ярих бус зарим улстөрчид шууд хэрэгжүүлж эхэлж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама банкуудын үйл ажиллагаанд хязгаарлалт тавьж арилжааны банкуудын үйл ажиллагааг хөрөнгө оруулалтын банкуудаас салгах талаар хатуу арга хэмжээ авч эхэлсэн бөгөөд зарим эх сурвалжийн мэдээлснээр бол олон нийтийн хандлагад ч нөлөөлсөн гэх мэдээ бий. Тухайлбал АНУ-д зөвхөн хүүгийн өндөр ашгийн төлөө явдаг томоохон арилжааны банкуудын үйлчилгээг авахаас татгалзах хөдөлгөөн өрнөж байгаа гэнэ. Хамгийн анхаарал татаж байгаа нь санхүүчид ч мөн өөрчлөлт хэрэгтэй гэдгийг зөвшөөрч байгаа ч маш бага хэмжээтэй л байх ёстой гэж анхааруулж байгаа юм. Дэлхий нийтээрээ хямралын “намаг” дундаас дөнгөж сугарч байгаа энэ үед хэт их тийчэлбэл эргээд сорогдож болзошгүй гэж тэд болгоомжилж байгаа ажээ. Тийм ч учраас АНУ-ын Ерөнхийлөгчийн “тийчэгнэл” нэг их удахгүй биз дээ гэсэн хариулт өгөх болжээ. Ямар ч болов энэ оны 11-р сард олон улсын санхүүгийн систем дэх өөрчлөлтийн сэдвээр Өмнөд Солонгост болох уулзалт хүртэл дүгнэлт өгөх хангалтай хугацаа байна. Харин тэр хооронд дэлхийн санхүүгийнхэн, улс төрчид ч тэр өөрчлөлт гэдгээ хэрхэн тодорхойлох талаар сайтар тунгааж амжих биз ээ.

Давост хэн юу хэлэв

Николя Саркози: Эдгээр хямрал нь ердөө л дэлхий нийтийг хамарсан хямрал гэж байгаа бол үгүй. Бас даяаршилд учирч байгаа хямрал ч биш. Энэ бол даяаршсанаас болж байгаа хямрал юм шүү.

Нуриел Рубини: Би АНУ-д үнийн уналт болно гэдгийг мэдэрч байна. Европт ч ялгаагүй. Грекийг хар, Итали,Испани,Португальд ч ижил бэрхшээл учирсан...Тэнд төсвийн хямралаас гадна өрсөлдөх чадварын хямрал болчихсон. Тэд зах зээлээ Хятад болон Азийнханд алдаж байна шүү дээ. Тэдгээр орны иргэдийн авч байгаа цалин нь бүтээж байгаагаасаа илүү өсөж байна.

Сэтгэгдэлүүд: 0
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !