Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Бөө мөргөлийн шашин маань юул болоод байна даа - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15909
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6577
Эр: 4993
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 0
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 2
Зочид 2
Хэрэглэгчид 0
Бөө мөргөлийн шашин маань юул болоод байна даа
poster

Олон хүнээс дуулсан, бас уншиж мэдсэн зүйлээсээ хуваалцан та нар маань худлаа жүжигчин хүмүүст хулхидуулах вий гэж сэрэмжлүүлээд мэдсэнийхээ хүрээнд хэдэн юм бичиж орхиё. Миний уншиж, мэдсэнээр бол: удамдаа бөө удгантай байсан буюу сахиус, онгод тэнгэртэй хүн л бөө болдог. Сүүлийн үед ямар ч тийм сахиусгүй хүмүүс солиороод бөө болно гээд явж байдаг болсон байна лээ. Бас Бөө хүмүүс мөнгө олох гэж хүмүүсийг бөө болгож байна. Тэр Бөө болсон хүн нь Бөө болгосон хүндээ маш их мөнгө өгдөг гэнэ.Сайхан жүжиглэж байгаад амархан мөнгө олж болно гэж бодоод байгаа бололтой. Хүмүүст анхааруулахад, танай удамд сахиус, онгод байхгүй л бол ямар ч мэргэн түргэн хүн таныг Та бөө болох хүн юм гэж хэлбэл битгий итгээрэй, худлаа үнэн баахан юм хэлээд мөнгө салгах гэж байгаа гэсэн үг. Дээл, хэнгэрэг хийхэд 1 сая, хөдөө явахад 1 сая гээд л талийж өгнө шүү.
Хоёрт: Бас үнэхээр бөө, удган болох хүмүүст, өөрөөр хэлбэл сахиустай айлын хүнд тэр угаа барих цаг нь ирвэл өөрт нь мэдрэгдэж эхэлдэг гэсэн, хий юм харах, зүүдэндээ тэр сахиусуудтайгаа уулзаж ярилцах, цаадуул нь угаа барь гэж дохио өгөх, бие нь өвдөх, гэнэт унаж тусдаг болох гэх мэт. Энэ нь хүн бүрт янз бүрээр илэрдэг.
Гуравт: Онгод тэнгэр гэдэг нь энгийн, амьдралд ойрхон, ярианы хэлээр тайлбарлавал: өмнө нь бөө удган байсан хүмүүсийн сүнс юм шиг байгаан, өвөг дээдэс ч гэх юм уу. Гэхдээ мэдээж жирийн хүний сүнснээс илүү хүчтэй, шидтэй гэх юм уу даа. Зайран, удганууд бол тэр сахиусуудтай уулзах бие нь. Өөрөө тэр зайран удганууд чинь ямар нэг засал хийдэг биш, сахиус нь тэр элдэв юмыг хийдэг. Тийм болохоор бас нэг юм сануулахад, өөрөө тийм ч засал хийнэ, ийм ч юмыг чинь бүтээж өгнө гээд байгаа бол худлаа гар сууж байна гэсэн үг. Харин Би сайн мэдэхгүй байнаа, онгодоо дуудаж, та нар сахиуснаас асуу, би бол чадахгүй, мэдэхгзй гэж үнэнээ хэлээд сууж байгаа бол тэр арай үнэмшилтэй хүн байна гэсэн үг. Гэхдээ мэдээж онгодоо дуудчихлаа гээд сайхан жүжиглэдэг гарууд ч олон байгаа. Яаж ялгах вэ гэвэл
онирхож яваад 2-3 бөөгийн бөөлөхийг харж байлаа. Сүүлийн удаад нэг хүүхэн сайхан жүжигчин гар байна лээ. Орчин үеийн хэллэгээр яриад л, баахан юм асуугаад, сүүлдээ бүр ам дагуулаад өөрөө онгодоо дуудахаас өмнө ярьж байсан юмаа яриад, бас болоогүй ээ, үнэмшилтэй болгохын тулд аялгуулж яриад онигоо шиг юм хийсэн. За тэр ч яахав, үнэхээр тэр бөөгийн биед сахиус онгод бууж ирдэг бол дараах шинжүүд илэрдэг юм билээ: огт өөр хүний сүнс ороод ирэв үү гэж бодогдохоор хөдөлгөөн нь хүртэл өөр болчихдог. Залуухан эмэгтэй удганы онгод нь ороод ирсэн хойноо бүр хөгшин өвгөн шиг хөдөлгөөнтэй, дуу хоолой, ярьж сууж байгаа нь хүртэл өвгөн шиг болчихож байна лээ. Бас хэл яриа нь эртний, дээр үеийн хүн шиг болно, буриад сахиустай бол за тэгээд буриадаар яриад огт ойлголцохгүй.
Тавд: Хамгийн гол нь эхлээд л тантай мөнгө төгрөг яриад, тодорхой тоо нэхэж байгаа бол за тэгээд худлаа гэсэн үг. Яагаад гэхээр, хүний сэтгэлээсээ тэр сахиуст нь өргөсөн ганц ширхэг печень хэдэн уул шиг том идэж уух зүйл болж очдог, ганц аяга сүү л гэхэд далай шиг их ундаа болж тэр сахиусуудад хүрдэг, тэр хэмжээгээрээ сахиус нь баярладаг гэсэн. Тийм болохоор тийм ч юм, ийм ч мөнгө гээд байгаа бол тэр хүн чинь но-той байнаа гэсэн үг.
Тэгээд эцэст нь хэлэхэд, О.Пүрэв гуайн Бөөгийн шашин гэж номыг сайн унших хэрэгтэй, үнэхээр л энэ талаар ойлголттой болоё гэж бодож байгаа бол. Тэгээд бөөгийн шашин чинь нөгөө лам эд нараар ном уншуулаад сайхан нүгэлгүй болчихлоо гэдэг шиг биш, харин тов тодорхой этгээд буюу онгод сахиустай өөрөө бөөгөөр дамжаад шууд харьцаж болдгоороо арай өөр философитой юм шиг байгаан. Буддын болон бусад шишинаас их хүчтэй шашин гэж ойлгоод байгаа, тийм болохоор тэр хэрээрээ бас болгоомжтой, бодолтой байхгүй бол... буруу зөрүү хүн дээрээ очоод болохгүй юмаараа оролдчихвол хэцүү л байх даа. За тэгээд зөв сэтгэлтэй явбал ер нь тэгээд болох байлгүй дээ. Аан бас бөөгийн тэргүүний ярихийг сонсоснуу бөө болох гэж байгааг хүн чинь бараг хутган дээр бүжиглэж сэлэмэн дээр эргэж байж бөө болдог гэнэ шүү анхааруулхад таныг таныг бөө болох хүн байна болохгүй тэхгүй бол үхнэ гэж айлгаж магадгүй бүү итгэ зүгээр мөнгө олох гэж байгаан шүү зүгээр муу буддын шашинаа шүтэж явхад болно биздээ ёс мэдэхгүй хүнд ёр халдахгүй
Сэтгэгдэлүүд: 2
2 | Wikinoy <<< бичсэн | 2010-02-20 | 3:15 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Buu morgol chine odoo Bisnes bolchood baigashtee angry angry
+ (0) -
1 | kazame <<< бичсэн | 2010-02-17 | 8:10 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Уучлаарай залуусаа ойрд мэдээ нэмж чадсангүй biggrin
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !