Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Асашёорюү зодог тайлснаар cумо үзэгчдийн тоо хоёр дахин буурна - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15909
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6577
Эр: 4993
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 0
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 10
Зочид 10
Хэрэглэгчид 0
Асашёорюү зодог тайлснаар cумо үзэгчдийн тоо хоёр дахин буурна
poster

Улаанбаатар Таймс сонин

Хүн зодсон хэргээр шалгагдаж байсан мэргэжлийн сүмогийн 68 дахь Асашёорюү Д.Дагвадорж зодог тайлж байгаа тухайгаа өчигдөр 14 цагийн орчимд мэдэгдлээ.  Шинээр сонгогдсон сүмогийн холбоо тус хэргийг авч хэлэлцэх байсан ч 7 хоног хойшлуулах шийдвэр гаргасан юм. Японы зарим хэвлэлд хэрвээ Асашёорюүг сүмогоос хөөвөл сүмогийн холбоо алдагдалд орох учир дөрвөн башё өнжүүлж магадгүй гэх таамгийг дэвшүүлээд байлаа. Гэвч Их аварга өөрийн хүсэлтээр Сумогийн дэвжээг орхиж буйгаа илэрхийлээд хэрэв хийсэн гэм байгаа бол уучлаарай хэмээн өчсөн юм. Нэгэн үе уналтад ороод байсан мэргэжлийн сүмог уран хурц, дайчин барилдаанаараа одоогийн өндөрлөгт аваачсан түүний гавьяаг Монголын ард түмэн харж, мэдэрч, басхүү харамсан байна.  Японы Сумо дэлхий нийтийн анхаарлыг татах болсны гавьяа ямар нэг хэмжээгээр бас л түүнд ногдох учиртай. Францын төрийн тэргүүн асан Жак Ширак түүний хөргийг албан тасалгааныхаа хойморт томоор байрлуулсан буй. Түүнтэй уулзахын тулд Холливудын одод арлын орныг зорьсон тохиолдол ч олон бий. Дэлхийн хамгийн олон хүний сонирхон үздэг хөлбөмбөгийн алдартнууд Асашёорюүд өөрийн тоглолтын хувцсаа өгөхийг нэр төрийн хэрэг гэж үздэг гэдэг.

Асашёорюүгийн барилдах эрхийг хасвал үзэгчдийн тоо 50 хүртэл хувиар буурах тооцоог Японы нэгэн судалгааны компани гаргажээ.  Түүгээр ч барахгүй эхний жилдээ мэргэжлийн Сумо бөхийн холбоо 24-30 сая долларын алдагдал хүлээх статистикийг танилцуулаад байна. Асашёорюү зодог тайлсантай холбоотой асуудлаар Японы талаас тодорхой тайлбар хийгээгүй. Харин "Аса групп”-ээс өнөөдөр 10 цагт хэвлэлийн бага хурал зарласан юм. Энэ тухай  Sonin.mn удахгүй мэдээлэх болно.

Э.Ариунзаяа

Хамгийн баяртай үе маань ээж аавынхаа нүдэн дээр аварга Мусашимаруг унагасан явдал

Зодог тайлснаа мэдэгдсэнийхээ дараа Их аварга сэтгүүлчдийн асуултад хариулсан байна.  Энэ ярилцлагыг уншигчдадаа хүргэе.

-Таны хамгийн баярлаж байсан үе тань?

-Хамгийн их баярлаж байсан үе маань ээж аавынхаа нүдэн дээр аварга Мусашимаруг унагасан явдал юм даа./нулимсаа арчив/.

-Яг одоо та юу бодож байна?

-Юу ч бодохгүй байна. Би сумод үнэхээр дуртай. Үүрэг хариуцлагаа үүрээд сууж байна. Хүмүүсийн болоод телевиз, радио, сонин хэвлэлээр бичээд байгаа зүйл бодит байдал хоёр зөрөөтэй юм. Тийм болохоор би өөрөө хамгийн сүүлд энэ бүх байдлыг цэгцлэх ёстой гэж бодсон.

-Та тэгээд яагаад энэ талаараа тайлбар хийгээгүй юм бэ?

-Энэ бол миний асуудал болохоор энэ талаар би яримааргүй байна.

-Та одоо юу хийх вэ?

-Би одоо амармаар байна.  Би өдийг хүртэл өөрийн чадах бүхнээ хийсэн. /нулимсаа арчив/

-Сумогоос гарсны дараа та юу хийх вэ?

-Сэтгэл санаа их сонин байна, энэ бүхний дараа. Сэтгэлээ ариусгая гэж бодож байна.
Бас сайхан амармаар байна хэмээн тэрбээр сэтгүүлчдийн тавьсан асуултад хариулаад явсан. Түүний багш Такасагаагаас сэтгүүлч "Асашёорюү таны үнэхээр мартахааргүй шавь байсан уу?” гэсэн асуултад тэрбээр "Тэгэлгүй яахав” гэсэн товчхон хариулт өгөөд гарч одсон байна.

Тэр сумог дэлхийн тавцанд гаргасан

Их аварга Д.Дагвадорж зодог тайлснаа зарласан нь Япон, Монгол төдийгүй дэлхийн спортын ертөнцөд шуугиан тарьж байна. Арга ч үгүй биз. Өнөөдөр дэлхий дахинаа сумо бөхийг сонирхон үздэг үзэгчдийн тоо хэдэн саяар нэмэгдээд байгаа. Энэ бүхэнд Монголын бөхчүүд, тэр дундаа  Их аварга Д.Дагвадоржийн оруулсан хувь нэмэр асар их. Түүнийг уруудаж байсан сумогийн өгсөх шат нь болсон хэмээн олон мэргэжилтнүүд дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг билээ.

Би сумогийн хөгжлийн төлөө чадах бүхнээ хийнэ

Энэ үгийг Д.Дагвадорж Их аварга цол хүртсэнийхээ дараа өгсөн ярилцлагадаа хэлсэн байна лээ. Үнэндээ ч тэр хэлсэндээ хүрч, сумо бөхийн хөгжлийн төлөө өөрийгөө золиосолсон гэхэд болно. 1999 оны нэгдүгээр сарын Кюшю башёгийн дохё дээр гарсан Д.Дагвадоржийг энэ цаг үеийг эзэлсэн Их аварга болно чинээ зүүдэлсэн хүн байхгүй байсан биз. Тэрбээр Жонидан, Жонокүчи, Сандэмэ, Макүшита гэсэн доод дөрвөн зиндаанд дараалан түрүүлэн Жүрё зиндаанд дэвшиж, сэкитори буюу цолтой бөх болсноор арлын Японыг шуугиулах шиг болсон. Энэ цаг үеэс Асашёорюү буюу Өглөөний хөх луугийн эрин эхэлсэн гэхэд болно. Мэргэжлийн сумогийн олон дээд амжилтын эзэн болж, 2003 оны гуравдугаар сард Ёкозуна буюу Их аварга цолыг хүртэв. Түүний гайхалтай амжилтыг даган сумо сонирхогчдын тоо ч эрс нэмэгдсэн. Их аварга Таканохана, Акэбоно нар зодог тайлж, сумог сонирхогчдын тоо эрс буурч байв. Сумогийн ордон үзэгчээр дүүрсэн үед ордонд өлгөдөг туг ч харагдахаа больсон юм. Харин энэ үед Монголоос ирсэн шавилхан биетэй хүү "махан бөмбөг”-нүүдийг өвдөг шороодуулсаар ирээдүйн Их аварга гэсэн нэрийг зүүгээд байсан юм. Түүний уран дайчин барилдаан, ааг омог, гал мэт дүрэлзэх харцыг харах гэсэн япончууд тун удалгүй сумогийн ордныг дүүргэх болов. Одоо түүнийг зодог тайлсны дараа сумо эзгүйрч, тод гэрэлтэх нэг одоо алдлаа гэхэд болох биз.

Тэр араасаа олон гадаад бөхийг дагуулсан

Д.Дагвадорж 2003-2007 оны хооронд сумог эзэгнэсэн гэхэд болно. Тоотой хэдхэн түрүүг алдсан бөгөөд түрүүлсэн япон бөх болгоноо их аварга болно гэсэн горьдлого япончууд өвөртөлдөг болсон гэхэд хилсдэхгүй. Энэ хугацаанд сумо бөхийн нэр хүнд, хариуцлагыг ганцхан тэр л нуруундаа үүрч явав. Үүрэг хариуцлага нэмэгдэхийн хэрээр алдаж онох нь ч ихсэв. Түүнийг аварга болсноос хойш одоог хүртэл сумод Японоос аварга төрөөгүйгээр барахгүй Монголоос дахин нэг их аварга төрж, Японы сумог монголчууд эзэгнэх боллоо. Энэ байдал олон мянган япончуудын дургүйг хүргэж, хор шарыг нь хөдөлгөж байсан юм. Тэр чинээгээр хазгай гишгэсэн болгоныг нь өөлж, хатуу ширүүн үгээр чичлэх болов. Гэсэн ч Их аварга маань тэр бүхэнд бууж өгөөгүй. Их аварга Д.Дагвадорж сумог хөгжлийн шинэ шатанд гаргаж, дэлхийн спорт болгосон гэхэд болно. Өдгөө Японы мэргэжлийн сумод Монголоос гадна ОХУ, Болгар, Гүрж гээд олон улсаас бөхчүүд барилдаж, амжилт үзүүлж байна. Монголын 40 орчим сумоч байгаагийн 10 орчим нь дээд зиндаанд барилдаж, хоёр Их аварга, нэг озэкитэй хамгийн хүчирхэг нь байлаа. Мөн Болгарын Котоошюү, ОХУ-ын Аран, Гүржийн Коккай гээд сумо даяарчлагдаж байна гэхэд болно. АНУ-ын Холливудын одод Японд очиж сумо үзэж, сумочидтой түншлэх боллоо. Сумо олимпийн төрөлд багтахаар хүчтэй яригдаж байгаа нь гадаадын сумочдын амжилт, тэр дундаа монгол бөхчүүдийн, Их аварга Д.Дагвадоржийн амжилттай салшгүй холбоотой.

Д.Дагвадоржийн амжилтын товчоон

2000 оны 9-р сар -Жүрё зиндаанд оров
2001 оны 1-р сар –Макүчид оров /2 жил буюу 12 башё барилдаад дээд зиндаад дэвшсэн амжилтыг түүнээс өмнө Точиазума, Конишики үзүүлж байжээ/
2001 оны 5-р сар – Комүсүби цол авсан нь Конишикигийн дараах амжилт юм.
2002 оны 1-р сар – Сэкивакэ
2002 оны 7-р сар -Озэки
2002 оны 11-р сар – Анх удаагаа эзэн хааны цомыг хүртжээ.
2003 оны 1-р сар – Эзэн хааны цомыг хоёр дахь удаагаа хүртэж, Сумогийн холбооноос Ёкозуна цол олгов.
2004 оны зургаан башёгоос тавд нь, түүнээс хоёр башё дараалан нэг ч унаагүй түрүүлж байв.
2005 онд зургаан башёд түрүүлж, 90 барилдаанаас зургаа унаж, сумогийн түүхэн дэх цорын ганц амжилтын эзнээр тодров.
Дайчин барилдааны шагналыг гурван удаа, Шкуншо буюу Уран барилдааны шагналыг гурван удаа, Кинбоши буюу Алтан од шагналыг нэг удаа авч байв.
Д.Дагвадорж мэргэжлийн сумод 842 удаа барилдаж 669 ялалт байгуулжээ.

УИХ-ын гишүүн Кёкүшюзан Д.Батбаяр: Хүчээр шахуу л зодог тайлууллаа шүү дээ

Их аварга Д.Дагвадоржийг зодог тайлсантай холбогдуулаад сумогийн "алтан хараацай”-нуудын нэг УИХ-ын гишүүн Кёкүшюзан Д.Батбаярын сэтгэгдлийг сонслоо.

-Их аварга Д.Дагвадорж зодог тайлснаа зарлалаа. Та энэ тал дээр өөрийнхөө бодлыг хэлэхгүй юу?

-Би сая л мэдээлэл авлаа. Яахав дээ, нэгэнт цаг нь боллоо гэж өөрөө бодсон юм байлгүй дээ. Гэхдээ хэдий өөрийнхөө хүсэлтээр зодог тайллаа гэж байгаа ч бараг албан хүчээр, шахалтаар зодгийг нь тайлууллаа шүү дээ. Зүгээр дээ. Эх орондоо хүрээд ир. Ард түмэн чинь угтаад л авна. Ер нь эх орондоо ирдэг ч бай, эсвэл Японд үргэлжлүүлэн ажиллаж амьдарч ч болно. Сумогоос явснаар хоёр дахь амьдралаа эхэлж байна гэсэн үг. Энэ хоёр дахь амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

-Их аварга Д.Дагвадоржийг сумод шинэчлэл хийсэн гэдэг. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Тийм ээ. Үнэхээр сайн бөх. Маш зоригтой, хурдтай, тэсвэр тэвчээртэй. Хүнд жинтэй бөхчүүд ид барилдаж байхад жижигхэн биетэй бөх тэднийг яаж давдагийг, яаж сайн барилдаж болдгийг харуулсан. Сумочдод үлгэр дуурайл болсон бөх шүү дээ. Араасаа их аварга төрүүллээ. Олон сайхан озэки, шинэ цолтой бөхчүүдийг төрүүллээ. Тэр чинээгээр сумогийн дэвжээг олон жил эзэгнэлээ.
Яахав дээ алдаа гаргасан л байх. Таван удаа сануулга авна гэдэг байж боломгүй зүйл л дээ. Дөнгөж 29 настай, цаашаагаа дахиад хэдэн жил амжилттай барилдах боломжтой байсан. Залуугаараа л зодог тайллаа даа.

Б.Анар, С.Болд


Сэтгэгдэлүүд: 3
3 | bmurun <<< бичсэн | 2010-02-06 | 8:56 PM Сэтгэгдэлтэй хуудас |
thh heleed yu gahev
+ (0) -
2 | sadness <<< бичсэн | 2010-02-05 | 11:28 PM Сэтгэгдэлтэй хуудас |
barag tegeh bh te 2 dahin buurj magadgiu
+ (0) -
1 | muu1019 <<< бичсэн | 2010-02-05 | 9:13 PM Сэтгэгдэлтэй хуудас |
ene unen unen
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !