Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Асашёорюү сумог орхих эсэхийг хоёр хоногийн дараа шийдэхээр болов - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15909
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6577
Эр: 4993
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 0
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 7
Зочид 7
Хэрэглэгчид 0
Асашёорюү сумог орхих эсэхийг хоёр хоногийн дараа шийдэхээр болов
poster

Их аварга Д.Дагвадорж өөрийн менежерт гар хүрсэн тухай мэдээлэл өнгөрсөн сарын дундуур Японы болон сумогийн мэдээлэл нийтэлдэг дэлхийн бусад хэвлэлээр цацагдсан билээ. Гэтэл Асашёорюүд сануулга өгснөөр намжсан энэ хэргийг япончууд дахин сөхөж эхэллээ. Тэр байтугай их аварга Асашёорюү Д.Дагвадоржийг сумогоос хөөх тухай санал асуулга явуулж, энэ асуудлаар хоёр хоногийн дараа Захирлуудын зөвлөл хуралдахаар болоод байна. Сумогийн холбооны зү­гээс тухайн үед их аваргад дэвжээний багш нь сануулга өгсөн тул түүнд шийтгэл хүлээлгэх хэрэггүй гэж үзэж байсан ч хэд хоногийн өм­нөөс цагдаагийнхан хэргийг дахин шалгаж эхэлснээр байдал өөрөөр эргэжээ. Учир нь Асашёорюүг нэгдү­гээр сарын 16-ны өдөр өөрийн менежерт гар хүрсэн гэсэн мэдээлэл гарсны да­раа туслах нь үүнийг үгүйс­гээд өнгөрсөн ч тэдний мар­гаан дэгдээсэн рестораны эзэн саяхан “Асашёорюү­гаас болж хамраа гэмтээ­сэн” хэмээн цагдаад хандсан байна. Асашёо­рюүгийн менежер сүүлд мэ­дүү­лэг өгөхдөө “Нэгдүгээр сарын 16-ны өглөөний 04.00 цагийн үед Роппонги дүүрэгт болсон хэрэг явдалд би хамаагүй. Харин рестораны эзэн цохиулсан” гэж хэлсэн нь дайрин дээр давс нэмэхтэй адил зүйл болж байгаа бололтой.

Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь ёкозунаг хүмүүжүүлсэн ояката Такасаго Асашёорюүг сумо­гийн ертөнцөөс аврахыг оролдож байна гэсэн утгатай мэдээлэл энэ өдрүүдэд Японы сонин хэвлэл, интер­нет сайтуудад дүүрэн байна.

Японы “Sports Nippon” сонин 1059 сумо дэмжигч­дийн дунд санал асуулга явуулахад оролцогчдын 89 хувь нь Асашёорюүг сумо бөхөөс явуулах ёстой гэжээ. Сумогийн холбооны дэр­гэдэх Аж ахуйн асуудал эрхэлсэн байгууллагын ги­шүүн, нэрт зураач Якуми­цуру хүртэл “Сайн нэрээ хадгалж үлдэхийн тулд сайн дураараа огцор” хэмээн Асашёорюүд зөвлөсөн бол тус холбооны Захирлуудын зөвлөлийн гишүүнээр саяхан сонгогдсон ояката Таканохана “Сумогийн хол­бооны ерөнхийлөгчтэй биеч­лэн уулзаж, болсон явдлыг үнэн мөнөөр нь ярьсан нь дээр” гэсэн зөвлөгөөг их аваргад зориулсан ажээ.

Их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн багш, ояката Такасаго сумогийн холбооны ерөнхийлөгч ояката Муса­шигавагийн даалгаврыг биелүүлж, их аварга Д.Дагвадоржтой холбоотой нэгдүгээр сарын 16-ны өглөө болсон хэргийн талаар мэ­дээлэл цуглуулж байгаа юм байна. Такасаго ояката “Асашёорюү болсон хэрэг явдалд маш их харамсч, гэмшиж байгаа. Тэр үед халамцуу байсан учир болсон явдлыг сайн санахгүй байж магадгүй. Тэр надад хэн нэгнийг цохисон гэж хэ­лээгүй. Гэхдээ бага зэргийн маргаан байсан бололтой. Магадгүй хэн нэгнийг мөрөөрөө шүргэсэн ч байж болох юм” хэмээн сэтгүүлч­дийн өмнө тайлагнажээ.

Одоо асуудлыг хэрхэн шийдэх, Асашёорюүд ямар шийтгэл хүлээлгэх вэ гэдгийг энэ сарын 4-нд болох Сумо­гийн холбооны захирлуудын зөвлөлийн анхдугаар хуралдаан шийднэ. Сумогийн дүрэмд хамгийн хатуу шийтгэл нь цол бууруулах, огцруулах заалт байдаг бөгөөд Асашёорюүгийн хувьд ёкозуна цолыг бууруулж болохгүй учир огцруулах шийтгэл оногдож магадгүй байгаа тухай хэвлэлүүд онцолж байна. Гэлээ гэхдээ Сумогийн холбооны зүгээс энэ явдалд маш анхааралтай хандаж байгаа. Учир нь 21-р зууны алдартан Асашёорюүг сумогийн дэвжээнээс хөөх шийдвэр гаргавал Японы үндэсний бөх, сумогийн алдар хүндэд халтай байж болох тухайд олон хүн санаа зовж буй гэнэ. Хэрэв Асашёорюүг огцруулах саналыг бүх захирлуудын 2/3 хувь нь зөвшөөрвөл Монголын их аварга ямар ч асуудалгүй сумогийн дэвжээг орхих бололтой.

Сумогийн түүхэнд холбооноос хөөгдөн, барилдах эрхээ хасуулж байсан хоёр ёкозуна байдаг бөгөөд 1942 онд 39 дэх ёкозуна Маэдаяма башёгийн үеэр гэмтэл авч, дараагийн барилдаанд оролцож чадахгүй болсон тохиолдолд тухайн бөх гадуур явж болдоггүй гэсэн журмыг зөрчсөнөөр хөөгдөж байсан бол 1987 онд 60 дахь ёкозуна Футахагура өөрийн багшийн эхнэрт гар хүрсэн шалтгаанаар сумог орхиж байжээ.

Сэтгэгдэлүүд: 3
3 | tuvshu <<< бичсэн | 2010-02-03 | 9:50 PM Сэтгэгдэлтэй хуудас |
minii awraga sumogiin dewjeeg ni ezleed darhalcan bolohoor biraar diilehgui bolohoor buunuuruu niilj bgad huuh gj bn
+ (0) -
2 | sadness <<< бичсэн | 2010-02-03 | 2:30 PM Сэтгэгдэлтэй хуудас |
bitgii orhiosoo uulan ene sariin bashoyd turuulsen shd biggrin biggrin
+ (0) -
Аватар байхгүй
1 | Kamats <<< бичсэн | 2010-02-03 | 11:51 AM Сэтгэгдэлтэй хуудас |
Zaaa ene chini yu vee gants hairlaj,hundelj yvdag Davgadorj ih avraga mini arai sumog orhichih yum bish bizdee!yaaj iij bgaad ushuu 5 bashyod turuuleed avsan turuugee 30 bolgochuul ug ni sain bhin!gehdee gaigui blgui dee!
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !