Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Жеймс Камерон: “Титаник” дээр ажиллах нь надад илүү хүнд байсан - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0
Жеймс Камерон: “Титаник” дээр ажиллах нь надад илүү хүнд байсан
poster
-Ноён Камерон, Та алдарт “Аватар”-аа дуусгаснаас гадна имижээ сольсон бололтой, одоо амьдрал хэр сонирхолтой өрнөж байна даа?

-Та миний сахлаа хуссаныг ярьж байна уу? /инээв/ Сахал маань бууралтаад надад таалагдахгүй болсноос тэр л дээ. Тийм болохоор нэг сайхан өдөр сахлын хутга аваад л асуудлаа шийдчихсэн хэрэг. Тэгээд бага зэрэг бодсоныхоо дараа үсээ ургуулж эхэлсэн. Харин одоо би сэтгэл хангалуун байна. “Аватар”-ын тухайд гэвэл тийм ээ би энэ төслийг маш удаан тээж явсан. Бүр 95 онд “Титаник”-аас өмнө ч анхныхаа санааг цаасан дээр буулгаж байлаа. Ингээд тооцоод үзвэл үнэхээр ч хүн төрөлхтөн болон харь гаригийнхны тэмцэл 14 жилийн турш намайг огт тайван байлгасангүй.

-Тийм болохоор л та “Титаник”-аас хойш нэг ч кино хийгээгүй байх нь ээ?

-Үгүй, үнэн хэрэгтээ бол би өөрийнхөө ажлыг хийж л байсан. Гагцхүү уран сайхны л бус болохоос баримтат кинон дээр бол ажиллаж л байсан. Энэ хугацаанд би усанд шумбаж, далайн зориулалтын тусгай камер бүтээн, далайн давалгаа болон түүний гүнийг судлахад хамаг анхаарлаа төвлөрүүлж байлаа. Ер нь энэ сэдэв миний сонирхлыг үргэлж татдаг. Тиймээс огт зүгээр суусан гэж бодож бас болохгүй. Мэдээж миний гар дээр олон шинэ зохиомж ирдэг байсан. Гэвч тэдгээрийн дунд сонирхол татахаар бүтээл үнэхээр байгаагүй.

-“Аватар”-ыг амьдралд хэрэгжүүлэхэд Питер Жексоны "Бөгжний эзэн" түлхэц болсон гэдэг үнэн үү?

-Тийм ээ тэр үнэн. Энэ киноны Горлумын дүрийг хүний нүүр царайны хувирал болон биеийн хөдөлгөөн дээр тулгуурлаж комьпютер ашиглан бүтээсэн нь үнэхээр бодитой юм шиг болсон. Яг энэ үед л би өөрийнхөө сэдэж байсан зүйлийг хэрэгжүүлэх цаг нь иржээ гэдгийг мэдсэн л дээ. Миний хувьд хийх боломжгүй юм гэж байхгүй. Тиймээс ч би “Аватар”-ыг өөрийнхөө хүсч байснаар хийж чадсан.

-Та “Аватар”-таа "Харийнхан" кинонд дэслэгч Рипийн дүрийг бүтээсэн Сигурны Уиверийг урьж, эрэдэмтний дүрийг бүтээлгэлээ. Түүний гарт автомат буу бариулчихмаар хүсэл төрөөгүй гэж үү. Хэрэв тэгсэн бол түүний шүтэн бишрэгчдийн дунд таатай хүлээж авах хүн цөөн биш байсан нь лавтай?

-Сайхан асуулт байна. Та энэ киног санаж байгаа нь надад их таатай байна... Сигурнид би зориудаар зэвсэг бариулаагүй юм. Нэгд, тэр автомат буунаас ч илүү хэл амтай. Хоёрт, би зориудаар түүнийг Рипитэй харьцуулаасай гэж хүсээгүй. Сигурний өөрөө ч энэ тал дээр надаас гуйсан. Тэгээд ч надад Уиверийг жүжигчнийхээ хувьд чухам хэн бэ гэдгийг харах сонирхол байсан.

-Асуухгүй байж чадсангүй. Яагаад та "Терминатор"-ын сүүлийн хоёр ангийг хийхээс татгалзсан юм бэ? Дараа нь энэ кино дэлгэцэн дээр гарсаны дараа яаж хүлээж авав. Таатай санагдсан уу?

-Үнэнийг хэлэхэд, би тухайн үед тэр төсөл дээр дахин ажиллах хэрэггүй юм байна гэж бодсон. Би тэр бүхнийг амжилттай давж туулаад аль хэдийн ардаа орхисон. Кинонуудыг нь би үзсэн зүгээр л болсон байна билээ. Надад таатай байгаагүй зүйл нь гэвэл дөрөв дэх хэсгийн Маркусын дүрд тоглосон Сэм Уортингтон /инээв/. За за би тоглосон юм. Тэр үед миний кинонд Сэм бүр Терминатороос ч өмнө тоглоод эхэлчихсэн байсан. Миний санаж байгаагаар Сэм нэг өдөр над дээр ирээд тэр кинонд тоглох хэрэг байна уу үгүй юу гэдгийг асуусан. Тэгэхэд нь түүнд би энэ боломжийг битгий алд гэж хариулсан. Тэгж л би бараг Сэмийн загалмайлсан эцэг нь болсон доо.

-Үхэлтэй тэмцэж байдаг хүний сэдэвт үргэлж дуртай байдгийг чинь мэднэ?

-Үнэхээр тийм шүү. Анх гэрийнхээ дээвэр дээрээс Кубийн хямралын тухай ном олж үзэх үедээ би дөнгөж 9 настай байлаа. Дэлхийн 3-р дайныг эхлэхэд бэлэн байсан нь намайг цочроосон хэдий ч энэ нь миний сонирхлыг татаж байсан. Гэхдээ л хүмүүс үхлээр оролдох зан нь намайг үнэхээр гайхшруулдаг байлаа. Энэ бүх хүүхэд насны дурсамжаас үүдэн 1982 онд Терминаторын анхны зохиол төрөн гарсан.

-Шварцнеггерийг анх “Терминатор”-т муу талын баатраар тоглуулахад огт төсөөлөхгүй байсан гэдэг?

-Мэдээж энэ бол бодлогоггүй зүйл. Та өөрөө бодоод үз дээ. Ирээдүйгээс ирсэн тагнуул ропот байна гээд. Гэтэл үнэхээр шилмэл тагнуул ямар байдаг билээ дээ. Хэний ч нүдэнд тусахааргүй жирийн гадаад төрхтэй нэгэн байх ёстой. Гэтэл Арниг харьцуулаад үз. Бараг хоёр метр өндөр. Яг л шкаф шиг ханхайсан том бие бялдартай, тэр үнэндээ ямар тагнуул байхав дээ бүх хүний л анхаарал түүн рүү чиглэх нь ойлгомжтой.

-Тэгээд яагаад заавал түүнийг сонгосон гэж?

-Тэр савхин хүрэм өмсч, нүдний шил зүүгээд үнэхээр тасархай харагдаж байсан /инээв/. Бодитойгоор яривал кино гэдэг чинь нэг талаас бас тийм ч ухаалаг зүйл биш л дээ. Түүний дүр нь яг өөрт нь зориулагдсан юм шиг байсан. Тэр Терминаторын дүрийг бүтээгээгүй. Харин тэр өөрөө амьд терминатор байсан болохоор тэр.

-Ноён Камерон та 14 жилийн турш уран сайхны кино хийгээгүй хирнээ яаж 300 саяыг гаргуулж чадав аа?

-Энэ тийм ч хэцүү байгаагүй. Fox-ын эздэд ганц л болзол тавьсан. Тэр нь кино бүтээх явцыг хяна гэдэг. Тэгээд тэдэнд зориулж бяцхан хэмжээний хар цагаан кино хийж үзүүлсэн. Ердөө л энэ. “Титаник” дээр ажиллах нь надад илүү хүнд байсан гэдгийг хэлье. Тэр үед миний гарт одоогийнх шиг технологи байгаагүй. Харин одоо бол ямар нэгэн хэсэг болохгүй байлаа гэхэд тэр бол асуудал биш. Зургийг дахин дахин авах ч шаардлага гарахгүй. Миний гар дор компьютерууд байгаа болохоор би юуг ч өөрчилж чадахаар болжээ. Энэ нь миний мөнгө болон цагийг маш сайн хэмнэдэг. Хэрэв хэн нэгэн надаас зөгнөл гэж юу вэ гэж асуувал би үүнийг л хэлнэ дээ.

-“Аватар” биеллээ олчихлоо. Одоо юу болох бол дахиад нэг уран бүтээлийн амралт уу?

-Энэ удаад бол үгүй шүү. Ойрын үед 3D форматаар эмгэнэлт кино бүтээх хүсэлтэй байна. /3D-нь дуу дүрсний хувьд үзэгч хавтгай дэлгэц дээр бус орон зайд, дотор нь өөрөө оролцож байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэхүйц технологи/

-Урьд Оскар гардах үедээ та "Би дэлхийн эзэн" гэж хэлсэн удаатай. Тэр бодлоо одоо хэр хадгалсаар л байна уу?

-Үүнийг бол “Аватар” киноны мөнгөн орлого л харуулна.

Дэлхийн эзэн

Жеймс Камерон 1954 оны 8-р сарын 16-нд Канадын Онторио хотод инженерийн гэр бүлд төржээ. Анхан шатны боловсролоо АНУ-д эзэмшсэн. Түүнчлэн тэндээ Жеймс Калифорны их сургуулийн физикийн салбарт орж суралцсан боловч сургуулиа төгсөлгүй хаяж кинонд татагдан оржээ. Анх дэлхийн хэмжээний нэр хүндийг "Харийнхан" кино нь авчирсан. Өнөөдрийн байдлаар Жеймс Камерон кино урлагийн түүхэнд хамгийн их орлого олсон найруулагч болжээ. Дэлхий даяар Титаникийн цуглуулсан орлого 1 тэрбум 845 сая доллар болсон бол зарим нэг мэдээгээр “Аватар”-ын орлого эдүгээ 2 тэрбумыг хэдийн давсан гэж үзэж байна. Одоогийн байдлаар тэр Оскараас Шилдэг найруулагч, Шилдэг эвлүүлэгч, Шилдэг продюссор гэсэн гурван номинацийн эзэн болоод байгаа билээ. Түүнд өөрийн онцгойлж үздэг жүжигчид байдаг. Тэр нь Шварценеггер, Уивер хоёроос гадна Майкл Бин, Билл Пекстон болон Ленс Хенриксен нар юм.

Сэтгэгдэлүүд: 2
2 | Wikinoy <<< бичсэн | 2010-02-20 | 3:26 PM Сэтгэгдэлтэй хуудас |
AVATAR geed kino ni bol tasartsan yum bnalee biggrin biggrin
+ (0) -
1 | TOOLS <<< бичсэн | 2010-02-16 | 9:20 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Шварценеггер астрий н граз хотод мэндлэв хэ хэ happy
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !