Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Усаин Болт: Олимпиос хойш би баян хүний амьдралаар амьдрах болсон - - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 2
Зочид 2
Хэрэглэгчид 0
Усаин Болт: Олимпиос хойш би баян хүний амьдралаар амьдрах болсон
poster
-Долоон сарын өмнөөс эхлээд та албан ёсоор дэлхийн хамгийн хурдан хүн гэгдэх болсон. Таныг ингэж нэрлэхэд ямар санагдаж байна?

-Энэ үнэхээр гайхалтай мэдрэмж шүү. Ялангуяа өглөө сэрээд орондоо хэвтэж байхдаа энэ тухай бодоод өөрийгөө дэлхийн хамгийн хурдан хүн гэдгийг мэдрэх сайхан байдаг.

-Бээжингийн олимпиос хойш таны амьдрал багагүй өөрчлөгдсөн гэж бодож байна?

-Тийм ээ, тэгж хэлж болох байх. Хамгийн том өөрчлөлт гэвэл би өөрийн хийхийг хүссэн бүхнээ хийж чадахаа больчихсон. Би хаашаа ч явсан гэсэн хүмүүс намайг үргэлж ажиглаж, харж байдаг. Гэртээ байхад минь ч, Атлантын далайн эрэг дээр байсан ч хүмүүс намайг хараад таньдаг. Харин Ямайкт бол зам хөндлөн гарахад ч хэцүү болсон шүү /Инээв/. Олны танил байхын нэг дутагдалтай тал нь энэ юм даа.

-Олимпийн наадмын дараа эх орондоо эргэж ирэхэд хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ? 1990 онд Нелсон Манделаг угтаж авч байх үеийнх шиг л байсан уу?

-Үнэхээр сандарсан, аймшигтай ч гэмээр өдөр байсан шүү. Үүнийг үгээр хэлж, тайлбарлахад хэцүү юм. Бээжингийн нисэх онгоцны буудлаас хөөрөх үед яг галзуурах шахаж байсан. Би өөрийгөө хөнгөн атлетикийн Дэвид Бэкхэм болсон юм шиг л санаж байлаа. Галзуурмаар, гэхдээ үнэхээр гайхалтай. Эх орондоо очиход ширүүн бороо цутгаж байсан ч мянга мянган хүмүүс миний ирэхийг хүлээж байсан. Хүмүүс надтай гар барихыг хүсч байсан. Тэр үеэр миний малгай алга болж, бас хувцас маань урагдчихсан байсан шүү. Хүн бүр л надад хүрэх гэж дайрч байсан, үнэхээр үгээр хэлэхийн аргагүй мэдрэмж.

-Тэр бүгдийг хараад та гайхаж, цочирдсон уу? Эсвэл ийм юм болно гэдгийг урьдаас мэдэж байсан хэрэг үү?

-Үгүй ээ, би тийм зүйл болно гэж огтхон ч бодоогүй, гэхдээ би хожим нь ойлгосон. Би олимпийн үеэр өөрийнхөө мөрөөдөж байсан зүйлдээ хүрч, өндөр амжилт гаргасан. Харин тэд намайг хүндэлж, бахархаж, баярлаж байгаагаа илэрхийлсэн хэрэг.

-Спорт сонирхогч хүн болгон таныг шоу цэнгээнд дуртай нэгэн гэдгийг мэдэх байх. Гэхдээ дийлэнх нь таныг шөнийн амьдралд хэт дурлаж байгаад тань шүүмжлэлтэй ханддаг. Энэ талаар?

-Би гадуур гарч, бүжиглэх дуртай. Ингэснээр хүмүүс намайг шүүмжилнэ гэдгийг би мэднэ л дээ. Гэхдээ би өөрчлөгдөхгүй. Би байгаагаараа л байх болно. Гадуур гарч, бүжиглэж, зугаацдаг хэвээрээ л байна. Би өөрийнхөө хил хязгаарыг мэднэ, ямар үед юунд анхаарлаа хандуулж, хэзээ бэлтгэлдээ бүхий л зүйлээ зориулахаа мэднэ.

-Богино зайн гүйлтийн хоёр төрөлд дэлхийн хоёр рекорд эвдэж, гайхалтай амжилт гаргасны дараа өөрийгөө үнэлэх үнэлэмж чинь өөрчлөгдсөн үү?

-Үгүй ээ, би их энгийн хүн учраас өмнө нь ямар байсан тэр хэвээрээ үлдэх амархан байсан. Нэгэнт л би өөрийнхөө хийж байгаа зүйлд дуртай учраас яагаад өөрчлөгдөх ёстой гэж? Надад өөрчлөгдөх ямар ч шалтаг, шалтгаан байхгүй.

-Мэдээж таны гаргасан амжилт маш их хэмжээний мөнгө дагуулсан нь ойлгомжтой. Энэ нь таныг өөрчилсөн гэж бодож байна уу?

-Бээжингийн олимпиос хойш би баян хүний амьдралаар амьдрах болсон. Энэ үнэн. Гэхдээ мөнгө гэдэг миний амьдралын утга учир, хамгийн чухал зүйл биш ээ.

-Бээжингийн олимпиос таны сэтгэлд тодхон үлдсэн дурсамж гэвэл?

-Танд хачин санагдах байх л даа. 200 метрийн финалын гараа болохын өмнөх шөнө би Олимпийн тосгонд өрөөнийхөө анд Маурис Смиттэй ярилцаад сууж байлаа. Бид хоёр сурсан зангаараа хэдэн цаг буу халж, тэгээд шөнийн дөрвөн цагийн үед хоёулаа өлсөөд, тэгээд McDonald’s-д очиж, хооллосон юм. Олимпийн үеэрх хамгийн гайхалтай мөч биш ч гэсэн сэтгэлд минь үлдсэн хамгийн хөгжилтэй мөч байсан шүү.

-100 метрийн финалын гарааны үеэр сүүл хэсэгтээ та нэгэнт түрүүлснээ мэдээд жаахан тайвшраад хурдаа сааруулсандаа одоо харамсдаг уу? Учир нь та 9.69 секундээс илүү хурдлах боломжтой байсан шүү дээ.

-/Инээв/ Би нисэх мэт л хурдлахыг хүссэн ч миний санаснаар болоогүй. Хэдий тийм боловч би огтхон ч харамсдаггүй. Би гүйж байгаа стиль, дэлхийн рекордын төлөө санаа зовоогүй ээ. Хамгийн чухал нь олимпийн аварга болж, дэлхийн шилдэг нь байх явдал байлаа. Тийм ч учраас би дэлхийн дээд амжилтад санаа зовохгүйгээр ялалтаа тэмдэглэсэн. Өөрийгөө түрүүлэх нь тодорхой болсноо мэдээд аз жаргалаар бялхсан шүү.

-Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Жак Рогге таныг барианд орохоосоо өмнө ялалтаа тэмдэглэснийг бусад өрсөлдөгчдөө үл хүндэтгэх байдал гаргасан гэж шүүмжилсэн...

-Би өрсөлдөгчдөө үнэлж, хүндэтгэх талаар хэзээ ч алдаа гаргаж байгаагүй. Би тэдэнтэй ярилцсан, харин тэд миний оронд байсан бол надтай л ижилхэн зүйл хийх байсан гэж хариулцгаасан. Спорт бол энтертайнмент. Тийм ч учраас цэнгэлдэхэд цугларсан хэдэн мянган үзэгчид намайг дэмжиж байхад би тэдэнд ямар нэг онцгой зүйлээр бэлэг барих ёстой биз дээ. Хүмүүсийн юу гэж бодох нь хамаагүй ээ, энэ бол бодит үнэн.

-Аливаа нэг тамирчин таны нэгэн адилаар галзуу юм шиг хурдалж, харамсалтай нь дараа нь сэргээшийн асуудалд холбогддог. Энэ танд саад болж байна уу?

-Үгүй ээ, надад хамаагүй. Учир нь энэ тал дээр надад ямар ч асуудал байхгүй. Би үргэлж шинжилгээ өгдөг. Та хүссэн үедээ над дээр ирээд хэдэн ч удаа надаас шинжилгээ авч болно. Гэхдээ хариу нь үргэлж ижилхэн гарна гэдэгт итгэлтэй байж болно шүү. Жилийн туршид би цөөнгүй удаа цус болон шээсний шинжилгээ өгсөн. Олимпийн дараа Ямайкт ирсний дараа гурван долоо хоногийн дотор надаас хоёр ч удаа шинжилгээ авсан. Сэргээштэй холбоотой элдэв цуурхалд ямар ч үнэн зүйл байхгүй.

-“Даллас Ковбойс”, “Майами Долфинс”, “Сан Дьего Чаржерс” зэрэг NFL-ын багууд таныг америк хөлбөмбөгт хүч сорих санал тавьсан гэж дуулдсан. Энэ үнэн үү?

-Тийм ээ /Инээв/. Худлаа, худлаа тоглосон юм. Тийм юм байхгүй ээ. Би тиймэрхүү буруу ташаа мэдээлэл, цуурхалд итгэж өөрийгөө дэмий хөөргөх хэрэггүй гэж бодож байна.

-Ирэх наймдугаар сард Берлинд хөнгөн атлетикийн дэлхийн аварга болно. 2009 оны дэлхийн аваргын тэмцээнийг та хэрхэн урьдчилан дүгнэж байна?

-Үнэхээр онцгой жил байх болно. Тайсон Гей, Асафа Павелл нар эргэн ирж, ширүүхэн өрсөлдөнө гэдгээ мэдэгдээд байгаа. Мэдээж хэрэг дэлхийн аваргын тэмцээнд өрсөлдөөнтэй болно, гэхдээ миний хувьд үүнд санаа зовохгүй байна.

-Тэгэхээр та өөрийгөө хэр хурдалж чадна гэж бодож байна?

-Дасгалжуулагч маань намайг 100 метрт 9.52 секундын амжилт гаргаж чадна гэж хэлдэг. Магадгүй байж болох л юм. Миний мэдэж байгаа зүйл бол 100 метрийн рекордыг эвдэх явдал. Харин хэдий хэмжээгээр гэдгийг харзнах л үлдэж байна даа.

  • Ангилал:
  • Нийтэлсэн: pun1shir
  • Огноо: 2010-02-16
Сэтгэгдэлүүд: 3
3 | Wikinoy <<< бичсэн | 2010-02-20 | 3:26 PM Сэтгэгдэлтэй хуудас |
uuriin huch chadlaar olson mungu ni shuudee biggrin biggrin
+ (0) -
2 | TOOLS <<< бичсэн | 2010-02-16 | 9:17 PM Сэтгэгдэлтэй хуудас |
bolt iig eurogoor 1 sayiinhurungtei gesen unen yum bna ldaa dry
+ (0) -
Аватар байхгүй
1 | alex0221 <<< бичсэн | 2010-02-16 | 5:07 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Ma shuteen
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !