Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

УМАР СОЛОНГОСТ БУСАД ОРНЫ Л АДИЛ АРД ТҮМЭН АМЬДАРДАГ - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 19
Зочид 19
Хэрэглэгчид 0
УМАР СОЛОНГОСТ БУСАД ОРНЫ Л АДИЛ АРД ТҮМЭН АМЬДАРДАГ
poster

Даяар монгол сонин

10 дугаар сарын 10-нд Умард Солонгосын хөдөлмөрийн нам үүсэн байгуулагдсаныхаа баярын өдрийг тэмдэглэжээ.  Манай сурвалжлагч БНАСАУ-ын Элчин сайдын яамны зөвлөх Ким Сөк Хо-той ярилцлаа.
    - СХН-ын баярыг солонгосын ард түмэн хэрхэн тэмдэглэв?
    - 1945 оны 10 дугаар сарын 10-нд СХН байгуулагдсан  64 жилийн ойн түүхэн баярыг Солонгосын ард түмэн ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрөөлөө. Мөн 10 дугаар сарын 8-нд СХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар Ким Жөн Ир удирдагч сонгогдсоны 12 жилийн ойг өргөн тэмдэглэлээ.
    СХН нь 1945 оны наймдугаар сарын 15-нд японы колоничлогчдоос чөлөөлөгдсөний дараа их удирдагч Ким Ир Сений удирдлагаар байгуулагдсан түүхтэй. Үүнээс 20 жилийн өмнө нөхөр Ким Ир Сен империализмийг түлхэн унагаах холбоог 1926 оны 10 дугаар сарын 17-нд удирдан байгуулсан билээ.

    - СХН-ын баримталдаг "жучегийн онол"-ын өнөө олон улсад хэр мэдэж, судалж байна?
    - СХН-ын баримталдаг "жучегийн онол"-ын гол санааг  анх Ерөнхийлөгч Ким Ир Сен 1930 оны зургадугаар сард Хятадын Каарюн гэдэг газарт японы эсрэг тэмцэгч хувьсгалчдын хурал дээр гаргасан байдаг. "Жуче" гэдэг нь "Өөрийнхөө хувь заяаны эзэн нь та өөрөө юм" гэсэн утгатай санаа. Харин нийгмийн утгаараа бол хувьсгалт бүтээн байгуулалтыг түргэтгэгч хүч ард түмэнд өөрт нь байдаг гэдгийг нотлон харуулсан агуу онол юм. Тийм учраас Европ, Ази, Латин Америкийн олон оронд жучегийн онолыг судлан сурталчилж байдаг 1000 гаруй байгууллага ажиллаж байна. Жучегийн онолыг судлах олон улсын хүрээлэн Токио хотод байрлаж, тэнд олон улсын жучег судлагч эрдэмтэд ажиллаж байна.

    -Миний мэдэхийн "Монголын биеэ даасан хөгжлийн төлөө Пэктусан нийгэмлэг" жучегийн онолыг судалдаг санагдана?
    -Тийм ээ. Тухайлбал Пэктусан нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн, философийн ухааны доктор Н.Сарантуяа[Миний ээж] жучегийн онолыг 90-ээд оны эхнээс судалж энэ жил жучегийн онолоор философийн ухааны докторын зэрэг хамгаалсан билээ.

    - Өдгөөгийн удирдагч Ким Жөн Ирийн эрүүл мэндийн талаар гадаадын хэвлэл мэдээлэлд янз бүрийн мэдээ гарах юм?
    - Тийм ээ. Энэ бол бидний эсрэг явуулсаар ирсэн гүжир гүтгэлгийн  нэг л  хэлбэр юм. Ким Жөн Ир удирдагч 1942 оны хоёрдугаар сарын 16-нд мэндэлсэн, өдгөө 67 настай бөгөөд өдөр бүр телевизээр ард түмэнтэйгээ уулзаж байдаг. Тэр өдөр бүр ард түмнийхээ бүтээн байгуулалттай биечлэн танилцаж байдаг билээ.
    Удахгүй манай ард түмэн 2012 онд Ерөнхийлөгч Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрөөнө.Үүнийг угтаж хүчирхэг гүрний хаалга нээх зорилт тавин тэмцэж байна. Энэ ойг угтан өндөр өндөр амжилт гаргаж, сая эдийн засгийн 150 хоногийн бүтээн байгуулалтын уралдааныг амжилттайгаар өрнүүллээ.

    -Хойд Солонгосыг цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөж, даян дэлхийн энх тайван байдалд заналхийлж байна гэсэн шүүмжлэл тасардаггүй?
    - Юуны өмнө яагаад БНАСАУ цөмийн зэвсэгтэй болсон бэ гэдэгт хариулт өгье. БНАСАУ-д цөмийн зэвсэг хэрэггүй ээ. Гэхдээ Өмнөд Солонгост америкчууд цөмийн зэвсэг эхлээд байрлуулсан нь манай аюулгүй байдалд шууд заналхийлж байна. Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох санал бол Ерөнхийлөгч Ким Ир Сенийх.
    Хэрвээ Зүүн хойд Азид цэргийн тэнцвэртэй байдал тогтоохгүй бол дайн гарах нь гарцаагүй. Ер нь манай Солонгос улсад өөр ямар ч улс орныг түрэмгийлэн эзэрхийлэх бодлого байхгүй. Бид тэгээд яах юм бэ? Харин бид өөрсдийгөө хамгаалах шаардлага бол бий. Яагаад гэвэл зарим улс орон бидний эсрэг тодорхой үйл ажиллагаа явуулж байгаа.
Бид ямар ч оронд худалдааны хориг саад тавиагүй. Тийм атал зарим улс орнууд манай улсад хориг тавьж байгаа нь шударга бус явдал. Бид улс орноо өөрсдийнхөө хүсэл, онолоор хөгжүүлж яваа. Бидэнд гадны хүсэл зорилгыг тулгаж болохгүй шүү дээ. Бид өөр улс орны дотоод хэрэгт оролцдоггүй. Тийм атал бидний дотоод хэрэгт өөр улс орон оролцож, энэ буруу зөв гэх нь бас шударга бус явдал.

    -Дэлхийн мэдээллийн хэрэгсэлүүдийн мэдээг харж байхад танай улсын талаар ихэвчлэн сөрөг мэдээлэл гардаг шүү дээ?
    Дэлхий нийт биднийг тэр бүр сайн ойлгодоггүй. Бидний талаар, манай орны талаар ямагт гуйвуулсан хуурамч мэдээлэл тардаг. Умард Солонгос оронд бусад оронд байдгын л адил ард түмэн амьдарч, ажиллаж байгаа. Тэнд хүн төрж, үхэж байна. Хүмүүс жаргаж, дуулж, хайрлаж, дурлаж байна. Бидэнд гагцхүү улс орондоо өөрсдөө эзэн нь байя гэсэн л бодол, итгэл байдаг. Энэ бол хүний ёсноос гаж зүйл биш. "Жучегийн онол"-д хүн өөрийн хувь заяаныхаа эзэн нь, ард түмэн бол эх орныхоо эзэн нь гэдэг.

    - Жирийн нэг зүйл асууя. Ариранг гэж юу гэсэн үг вэ?
    - Ариранг гэдэг бол солонгос дуу юм. Мөн солонгос үндэстэнг ариранг үндэстэн ч гэх нь бий. Хэрвээ ариранг дуу гэж ярих аваас солонгосын тухай яриж байна гэж ойлгодог. Энэ бол эр нөхрөө санагалзсан журамт эхнэрийн дуу. Мөн дууны хоёр дахь бадагт Солонгосын сүнс болсон Пэктусан ууланд нар ч, сар ч, одод ч мандан гарч буй тухай дуулдаг ийм л нэгэн ардын дуу.  
С.Энх-Амар

Сэтгэгдэлүүд: 1
1 | Wikinoy <<< бичсэн | 2010-02-20 | 3:35 PM Сэтгэгдэлтэй хуудас |
unshihaas zalhuurlaaa garchignaas ni oilgoloo biggrin
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !