Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

УИХ - ын хамгийн баячууд нь - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 3
Зочид 3
Хэрэглэгчид 0
УИХ - ын хамгийн баячууд нь
poster

Эх сурвалж: Хөх толбо сонин

Тэдний 2008 онд Авлигатай тэмцэх газар өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгээр хамгийн баян гишүүн УИХ-ын гишүүн Зоригт болж таарч байна. Хэн гэдэг гишүүн хэдий хэрийн хөрөнгөтэйг тэдний өнгөрсөн жилийн хөрөнгө орлогын мэдүүлгээс харъя. УдахгҮй 2009 оны мэдүүлгээ тэд 2-р сарын 15 гэхэд гаргаж өгөх ёстой юм.

Одоогийн УИХ гишүүдийн 2008 онд гаргаж өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад төрийн түшээ гэхэд ахадсан хөрөнгөтэй хүмүүс олон байна. Магадгүй энэ парламентэд улс төрч гэхээсээ илүү бизнесмэн хүмүүс олон байдаг нь хөрөнгийн үзүүлэлт өндөр гарахад нөлөөлсөн ч байж мэдэх юм. УИХ-ын 76 гишүүнээс хамгийн их хөрөнгөтэй 5 гишүүнийг үзэгч та бүхэнд онцлон хүргэж байна.

Гишүүдээс хөрөнгийн хэмжээгээрээ Монгол шуудангийн гэх тодотголтой УИХ-ын гишүүн Зоригт тэргүүлдэг юм байна.
Түүний жилийн орлого зөвхөн 1 тэрбум 207 сая 592,5 мянган төгрөг. Гэр бүлийн гишүүд нь 83 орчим сая төгрөгний орлогтой. Хувьдаа 1,6 тэрбум төгрөгөөр үнэлэгддэг 3 орон сууцтай, 140 саяын Бэмбэ730 маркийн машинтай. 20 саяар үнэлэгддэг ахуйн хэрэгцээний 1 газартай. 20 сая 664,4 мянган төгрөгний хадгаламжтай. 3 тэрбум гаруй төгрөгийн авлагатай. Зоригт гишүүн Монгол шуудан банк болон Багануур ХК, Гермес зэрэг нийт 17 хувьцаат болон ХХК-д 48,5 тэрбум төгрөгний хувьцаа эзэмшдэг байна.
Ерөнхий сайд Сү.Батболд хөрөнгийн үзүүлэлтээрээ 2-т явж байна. Түүний жилийн орлого 489 сая 935,4 мянган төгрөг. Гэр бүлийнхний орлого нь 81,8 сая. Хувьдаа 2 байртай, 1 объекттой. Эдгээр нь нийтдээ 1 тэрбум 18 сая 200 мянган төгрөгөөр үнэлэгддэг. 80 сая 500 мянган төгрөгний үнэтэй Ренж Ровер машинтай. Сая 500 мянган төгрөгний үнэлгээтэй 1 газартай. 500 сая 449 мянган төгрөгний хадгаламжтай. Алтай холдинг болон Скайтел компаниудад хувь эзэмшдэг, Алтай трейдинг компанийг 100 хувь эзэмшдэг. Хувьцаа нь 17 тэрбум 132 сая 299 мянган төгрөгөөр үнэлэгддэг.

УИХ-ын гишүүн ЗТБХБ-ын сайд Баттулгыг өөрийн эзэмшил хөрөнгөөрөө Монголын толгой баян гэж ярьдаг. Гэхдээ хөрөнгө орлогын мэдүүлгээрээ Зт орж байна. Түүний жилийн орлого 10 сая 697,8 мянган төгрөг. Гэр бүлийн гишүүдийнх нь орлого 2сая 500 мянга. 2 байртай. Эдгээр байр нь 397сая 935 мянган төгрөгөөр үнэлэгддэг. УИХ-ын гишүүдээс хамгийн олон машин буюу 4 машин мэдүүлжээ. Крейслэр С300, Ниссан Инфинитив, Тоёото 4 райнер, Лимузин Хаммер машинтай. Эдгээр машин нь 245 сая 391 мянган төгрөгөөр үнэлэгддэг. 2 үрээтэй. Түүнийг нь 8 сая төгрөгөөр үнэлжээ. Үнэлээгүй 1 газартай. Max импекс, Женко тур бюро, Талх чихэр, Баянгол, Женко тур, ХИД, Налайх, Эмээлт зэрэг 10 компанид 11 тэрбум 187 сая ,800 мянган төгрөгний хувьцаа эзэмшдэг.

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Лу.Болд. Жилийн орлого нь 131 сая 203 мянга. 1 орон сууцтай. 1 объекттой 217 сая 871 мянган төгрөгөөр үнэлдэг. Машингүй. 18 сая 900 мянган төгрөгний хадгаламжтай. Бодь интернейшнл компанид 7 тэрбум 800 сая төгрөгний хувьцаа эзэмшдэг.

УИХ-ын дэд дарга Батхүү. Жилийн орлого нь 322 сая 979,3 мянган төгрөг. Гэр бүлийн гишүүдийн орлого 4 сая 800. 1 орон сууцтай, 1 объекттой. 140 сая төгрөгөөр эдгээр нь үнэлэгддэг. Зуслангийн байшингаа үнэлээгүй. Мерседес бенз S350, Ландкруйзер V8, Ланд 200 машинуудтай. Нийтдээ 229 сая төгрөгөөр үнэлэгддэг. 529 Адуу, 77 Үхэртэй. 7 патентын эрхтэй. Шунхлай группд 50 хувийн зэмшилтэй. Нийт 4 тэрбум 250 сая төгрөгний хувьцаа эзэмшдэг.

Хөрөнгө орлогын мэдүүлгээр нь жагсааж үзэхэд эдгээр гишүүд УИХ-ын 76 гишүүнийг хөрөнгө орлогоороо тэргүүлж байна. Эдний цаана Бямбацогт, Алтанхуяг, Мөнх-Оргил, Мөнх-Очир, Загджав, Сайхансамбуу, Ганхуяг, Сайханбилэг гэх мэт баян гишүүд зөндөө. Гэхдээ хөрөнгө орлогын мэдүүлгээс гадна УИХ-ын гишүүд дотор Монголд төдийгүй гадаадад бизнестэй хүмүүс ч олон байдаг гэж ярьдаг. Тэдний бүх хөрөнгийг тооцож үзвэл үүнээс огт өөр жагсаалт гарахыг ч үгүйсгэх аргагүй юм. Харин уншигч та бүхэнд сонирхуулахад УИХ-ын гишүүд дотор хамгийн олон малтай нь УИХ-ын гишүүн Ганхуяг. Тэрээр 3000 малтай бол Балдан-Очир гишүүн 2800, Б. Бат-Эрдэнэ гишүүн 2250 малтай юм байна. Одоогоор УИХ-ын гишүүд дотор хамгийн олон машинтай нь УИХ-ын гишүүн Баттулга бол усан онгоцтой ганцхан гишүүн байгаа нь УИХ-ын гишүүн Гүндалай. Жилийн орлогоороо УИХ-ын гишүүд дундаас хамгийн өндөр орлоготой нь шинэхэн гишүүн Чойжилсүрэн. Түүний жилийн орлого 1 тэрбум 361 сая 616 мянган төгрөг. Хурд -Хүнс, Хурд- Авто, Хурд- Групп зэрэг хурдаар овоглосон 3 компанид 100 хувийн эзэмшилтэй.


Сэтгэгдэлүүд: 1
1 | Wikinoy <<< бичсэн | 2010-02-27 | 11:02 AM Сэтгэгдэлтэй хуудас |
yamar bayan baagiinuud beeeeeeeeeeeeeeeeeee
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !