Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Гэр оронгүй хүмүүс ч бас сар шинэ тэмдэглэнэ - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0
Гэр оронгүй хүмүүс ч бас сар шинэ тэмдэглэнэ
poster

Нийгмийн толь сонин

Монгол түмний үндэсний их баяр болох Цагаан сард дээр дооргүй л бэлдэж, хир тоосоо гөвж, бууз баншаа бэлдэцгээдэг.Тэгвэл "траншейныхан” гэх тодотголтой хүмүүс бас л шинэ сараа гаргах гээд өөрсдийнхөө хэмжээнд бэлдэж, жижигхэн боловч золголт хийдэг гэнэ. Энэ талаар сонирхохоор хир даг болсон бор ноосон малгай духдуйлчихсан, яг л шороонд хөрвөөж байгаад гараад ирсэн юм шиг халтар царайтай нэгэн хүнтэй уулзлаа. Энэ эр цагтаа тусгайд ажиллаж байсан хэмээн сайрхав. Тэрбээр "зэвсэг” гэж нэрлэх том цагаан шуудайнд хуванцар сав, шил лааз хийжээ. Түүнийг Б.Эрдэнэбаяр хэмээдэг аж.

-Та төрийн албан хаагч байсан хэмээн ярилаа. Яагаад траншейнд орчихов?
-Ах нь цагтаа хуучнаар 220 мянгатад эхнэр, охин хоёртойгоо гурван өрөө байранд элбэг хангалуун, ажил албатай амьдарч байлаа. Архи уудаггүй сайн аав, гэрийн эзэн гэж хүн болгон хэлдэг байв. Гэвч хүмүүсийн атаа, жөтөө янз бүрийн ховноос болж эхнэр бид хоёр байнга хэрэлдэж сүүлдээ бүр салахад хүрсэн. Ахад нь сэтгэлийн хат дутсан юм болов уу. Нэг л мэдэхэд ийм амьдрал руу орчихсон. Манай ажлынхан намайг мэддэг болсон байна лээ. Сайхан "Ланд” машин уначихсан ирээд л "Суу, ямар архи уух юм. Ингэж ч явах гэж” хэмээн хэлцгээдэг.

-Эхнэр, охинтойгоо уулздаг уу?
-Охин маань гадаадад сурдаг. Арав гаруй жил уулзсангүй. Эхнэр маань саяхан машин уначихсан ирж уулзаад гэр авч өгье гэсэн. Би чинь эр хүн шүү дээ. Ингэж, амьдарч байгаа ч гэлээ түүнээс ийм их зүйл авах эрх надад байхгүй. Тэр маань охиноо өдий зэрэгтэй авч яваа нь надад хангалттай. Би тэр хүнд нэмэр болохгүй ч нэрмээс болохгүй юмсан гэж бодож явдаг даа. / хоолой нь зангирав/

-Та одоо хаана амьдарч байгаа вэ, удахгүй сар шинэ боллоо баяраа яаж тэмдэглэх гэж байна даа?
-Би Дэнжийн мянгын траншейнд амьдардаг. Амьдралдаа алдаж, траншейнд орсон ч монгол хүн болохоор сар шинээ сайхан гаргахыг бодолгүй яахав дээ. Шинэ сарын идээ цагаа ямар байна тэр жилийн өнгө харагддаг гэж ярьцгаадаг. Хэдэн хоногийн өмнөөс л олсон мөнгөө үрэлгүй байж 15000 төгрөг болгосон. Одоо еэвэнгээ аваад явж байна. Тавгаа засаж хэдэн чихэр дээгүүр нь тавьчихна. Адууны мах авч бууз хийсэн чинь өчигдөр хагасыг нь идчихсэн. За тэгээд хямдхан архи зардаг газар байдаг. Тэндээс хэдэн шил архи авна.

-Хүмүүс золголт хийх гээд айлаар явцгаана. Та ах дүү, хамаатан саднаараа орно биз дээ?
-Энд нэг дүү маань байгаа. Тэр намайг тоохгүй. Ээж, аавын ах дүү байдаг л юм. Надаас цээрлээд оруулахгүй биз. Энд нэлээн хэдэн траншей байдаг. Тэднийхнээр орж золголтоо хийж ууцгаана.

-Иргэн бүрт эх орны хишиг хүртээж байгаа. Группт байдаг бол та 70,000 төгрөгөө авах юм байна?
-Авч чадахгүй байх аа. Иргэний үнэмлэхээ хаячихсан. Групп 18000 төгрөг байхад л авч байсан. Тэр эх орны хишиг ч мань мэтэд хүртэхгүй байлгүй. Бидний амьдарч байгаа траншейнд хаяг тогтоож өгөх юм болов уу. Тэгвэл хурдан авчих юмсан.

Ц.Бямбажав


Сэтгэгдэлүүд: 3
3 | spade <<< бичсэн | 2010-02-18 | 6:11 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Arhind dontooguu bol iim yum bolhuu???? dry
+ (0) -
2 | kov <<< бичсэн | 2010-02-17 | 1:28 PM Сэтгэгдэлтэй хуудас |
huurhiii duu bas hetsvv yumadaa gehdee uuriiguu arhind mewdvvlj bdg ....
+ (0) -
Аватар байхгүй
1 | nemoaku <<< бичсэн | 2010-02-16 | 5:28 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Hetsuu ch yumdaa bid chini adilhan mongol humuushde neg negendee tusalj amidartsgaay!
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !