Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Barack Obama: Би охиндоо долоо хоногт нэг ам.доллар өгдөг - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0
Barack Obama: Би охиндоо долоо хоногт нэг ам.доллар өгдөг
poster
-Таныг охидынхоо төрсөн өдрөөр бэлэг бэлэглэдэггүй гэж би сонсч байсан юм байна?
Michelle: Тийм ээ, энэ үнэн. Учир нь бид охидынхоо төрсийн өдрийн баярт зориулсан үдэшлэг, киноны тасалбар, пицца, попкорн гээд олон зүйлд зуу зуун ам.доллар зарцуулдаг.

Barack: Энэ бүхэн хангалттай гэж боддог. Бид хоёр охиддоо мөнгөний үнэ цэнэ, хэмжээ хязгаарын талаар ойлгуулахыг хичээдэг. Охидын маань найзууд бэлэгтэй ирдэг шүү дээ.

Michelle: Найзууд нь маш их бэлэг бэлэглэдэг. Malia одоог хүртэл Санта Клаус байдаг, түүнд бэлэг авчирч өгдөг гэдэгт итгэдэг шүү. Охин маань аргагүй жаахан байгаа л даа. Гэхдээ Malia нэг удаа над дээр хүрч ирээд, “Ээж ээ, та надад ийм их зүйл худалдаж авч өгөх боломжгүй учраас Санта л энэ бүхнийг надад бэлэглэдэг. Тэгэхээр би Санта байгаа гэдгийг мэднэ шүү” гэж хэлсэн /Инээв/
-Obama-гийн байшинд зохиогдож байгаа үдэшлэг ямархуу янзтай байдаг вэ?
Barack: Үнэхээр их чимээтэй байдаг шүү.

Michelle: Охид маань өсч томрох тусмаа илүү олон зүйлийн талаар ярьдаг болсон. Гэхдээ тэд одоо бүхнийг өөрсдийнхөө хүссэнээр байлгахыг хүсдэг тийм насан дээрээ байна. Malia-гийн төрсөн өдрөөр бид түүний хүссэнээр усанд сэлэхээр явж, WALL-E үзэж, пицца идэж, сүүн коктейл ууж өнгөрүүлсэн.

Barack: Би усанд сэлэх их дуртай л даа. Гэхдээ Malia-гийн төрсөн өдрөөр би кино үзэхийг хүссэн. Учир нь WALL-E киног хүн болгон ярьж, үнэхээр шуугиан тарьж байна ш дээ. Би сүүлийн үед хүүхдийн киног хамгийн сайн, зөв утгатай кино гэж боддог болоод байгаа шүү.

-Та охиддоо халаасны мөнгө өгдөг үү?
Michelle: Ер нь тийм гэж хэлж болно доо /Инээв/

Barack: Би ихэнх үед гэрээсээ хол, өөр хот руу явдаг ажилтай болохоор Malia надад “Аав аа, та надад 10-ын өртэй боллоо шүү” гэдэг юм. Үнэн хэрэгтээ бид хоёр охиндоо долоо хоногт нэг доллар өгдөг. Учир нь түүнд ойрын хэрэглээний шаардлагатай бүхэн нь байгаа шүү дээ. Үүнээс гадна охин маань хэрэглээний мөнгө авахын тулд хийх ёстой зүйлсээ заавал хийх ёстой.

-Юу хийх ёстой гэж?
Barack: Хоолны ширээгээ засах, аяга тавгаа угаах гээд л...

Michelle: Охид маань өөрсдийн тоглодог гурван давхрынхаа тал хэсгийг нь цэвэрлэх ёстой. Бас тэд тоглоомын шүүгээгээ эмх цэгцтэй байлгах үүрэгтэй. Бас өдөр бүр төгөлдөр хуурынхаа хичээлийг давтах ёстой.

-Танай гэр бүлд сахилга бат, дэг журам хэр тогтсон байдаг вэ?
Barack: Ээж жаахан дуугаа өндөрсгөөд ... /Инээв/

Michelle: Ихэнх тохиолдолд яриа хэлбэрээр ойлгуулдаг даа. Их ч ярилцдаг. Тэгэхгүй бол хүүхдүүд эцэг эхээсээ хол хөндий болно шүү дээ. Хүүхдүүдтэйгээ ярилцаж, ойр дотно байхгүй бол муу үр дүнд л хүрнэ. Хэрэв та хоорондоо зохицоод, сувгаа булаацалдахгүйхэн шиг зурагт үзэж чадахгүй бол үзэхээ боль гэж хэлж байгаатай адил шүү дээ. Гэхдээ бид тийм ч их ёс журам ярьж, сахилга бат сахиулах шаардлага гардаггүй ...

Barack: Хэрэв тэдэнд тэгээрэй, ингээрэй гэж хэлвэл тэд бусад хүүхдүүдийн л адил ...

Michelle: Үл ялиг дургүйлхсэн царай гаргадаг.

Barack: Тэд хүүхэд зангаараа тоглохыг хүсдэг. Гэхдээ тэдэнд учирлаж, “Охид оо, энэ бол бидний хийх ёстой зүйл гээд ...”

Michelle: Нэг жишээ татъя л даа. Бид хоёр нэг орой гарч, буяны ажиллагаанд оролцох ёстой байсан юм. Тэгээд би Malia-д, “Охид оо, та хоёр өнөөдөр эрт унтах ёстой шүү. Учир нь маргааш өглөө эрт босох ёстой, их ажилтай шүү” гэж хэлээд гарсан. Харин тэр үед ээж маань тэднийг хэсэг зуур дуртай зүйлээ хийхийг зөвшөөрсөн юм билээ л дээ. Тэгээд ээж хоёр охинтой зурагт үзээд сууж байтал охидууд маань зурагтаа унтраачихаад босоод явчихсан гэнэ. “Хаачих нь вэ” гэтэл “Эмээ, бид хоёр өнөөдөр эрт унтах ёстой” гэж хэлээд унтлагынхаа өрөө рүү явсан гэсэн. Ээж маань бүр гайхаад хоцорсон гэсэн шүү.

-Энгийн өдрүүдэд та хоёр гэр орныхоо ажлыг ямархуу байдлаар хуваарилж авдаг вэ?
Barack: Би гэр бүлийнхээ хэрэглээний дансыг нэг шалгаад, гэр орон, машин тэргээ засч, дэлгүүр явж, хоол хүнснийхээ зүйлийг авдаг байсан

Michelle: Энэ ч их эртний явдал шүү. Бараг л мартагдаж дээ /Инээв/

Barack: Бас би заримдаа угаалга хийдэг. Гэхдээ эвхэж хураах ажил биш л дээ. Бүүр толгой эргэчихдэг юм.

Michelle: Хувцас эвхэх гэдэг уг нь их хэрэгтэй зүйл шүү дээ.

Barack: Гэхдээ хувцас угаана гэдэг чинь арай өөр ... Гэхдээ үнэнийг хэлэхэд сүүлийн 17 сарын турш би бараг нийт хугацааны 98 хувьд нь гадуур ажилтай байсан байх аа.

Michelle: Barack хаана байх хэрэгтэй байна, тэнд л байж байх ёстой. Энэ бол түүний ажил шүү дээ. Одоохондоо Barack гэртээ байж, охидынхоо хүмүүжил, соёл боловсролд анхаарлаа хандуулах нь их чухал болоод байгаа. Гэрийн ажил бол тийм ч чухал биш. Учир нь цахилгаан хэрэгсэл бараг бүгдийг нь хийгээд өгдөг шүү дээ.

-Өнгөрсөн жил тантай анх уулзаж байхад таны охин Malia “Би заримдаа таныг ялагдаасай гэж боддог” гэж хэлж байсан. Тэр бодол нь одоо ч гэсэн охидод тань хадгалаастай байгаа болов уу?
Barack: Бид энэ талаар олон удаа ярилцсан учраас би итгэлтэй байна. Охид маань нүүхийг үнэхээр хүсэхгүй байгаа юм. Тэдэнд энд, Чикагод сайхан амьдрал байна, багаасаа найзалсан олон найзууд нь бий. Багачууд бүгд л шинэ найзтай болохоос эмээдэг шүү дээ.

-Гэтэл охид тань маргааш өглөө нь “Би таныг Ерөнхийлөгч байгаасай гэж хүсэхгүй байна. Би таныг “аав” байгаасай гэж хүсч байна” гэвэл яах вэ?
Barack: Одоохондоо үүний талаар хэлж мэдэхгүй юм аа. Бид энэ талаар өмнө олон ч удаа ярилцаж, ойлголцсон. Michelle бид хоёр охидынхоо сэтгэл зүйд их анхаарч, ойлгуулж байгаа.

-Та хоёр охидоо Цагаан ордонд амьдарч болох амьдралд нь хэрхэн бэлтгэж байна вэ?
Michelle: Аажим аажмаар. Тэднийг сонирхсон үед нь л бид энэ талаар ярилцдаг. Охид маань сургууль болон найзуудынхаа талаар их асуудаг. Тэднийг хамгийн их бухимдуулж байгаа зүйл бол “Цагаан ордонд юу хийх вэ? Тэнд чинь ямар ч хүүхдүүд байдаггүй ш дээ” гэдэг асуудал. Энэ бол бага насны хүүхдүүдийн хувьд их чухал хэрэг байх л даа.

-Таны бодлоор амьдралын энэ хэв маяг та хоёрын гэрлэлт, хамтын амьдралыг өөрчилсөн үү?
Barack: Илүү хүчтэй болгосон гэх үү дээ. Охид маань дэндүү балчир, би гадуур дотуур маш их явдаг, Michelle ядарч унатлаа ажилладаг байсан хүнд үе бий. Michelle-ийн нуруундаа үүрсэн ачаа үнэхээр дааж давшгүй байсан. Магадгүй би түүний энэ их ачаанаас хангалттай хэмжээнд хуваалцаж чаддаггүй байх. Бид хэн хэндээ тэвчээртэй, уужуу сэтгэлээр ханддаг. Би ханиараа их бахархдаг. Миний түүнд хэр их хайртайг минь, түүнд хичнээн их талархаж явдгийг минь мэддэг байх аа. Тийм л учраас Michelle надтай хамт амьдралыг туулж яваа байх.

Michelle: Бидний харилцааг хүчирхэгжүүлж байгаа гэж боддог шүү. Цаг хугацаа, хайр дурлал, хүндлэл бишрэл, үнэхээр шантармаар хүчир ажил. Энэ бүхэн хүнийг илүү эрч хүчтэй, ухаалаг болгож сургадаг гэж боддог.

Barack: Хэрэв энэ бүх ажлыг эхлэхийн өмнө Michelle над дээр ирээд “Хонгор минь, хэрэггүй” гэж хэлсэн бол би хийхгүй байсан биз ээ. Бас хэрэв миний амьдрал энэ асуудлаас болоод сүйрэх байсан бол би хэзээ ч ийм алхам хийхгүй байсан.

Michelle: Бид нэг нэгнийхээ дутууг нөхөж, тэнцвэржүүлдэг.

Сэтгэгдэлүүд: 3
3 | Wikinoy <<< бичсэн | 2010-02-20 | 3:24 PM Сэтгэгдэлтэй хуудас |
GooD idea biggrin biggrin
+ (0) -
2 | TOOLS <<< бичсэн | 2010-02-16 | 9:15 PM Сэтгэгдэлтэй хуудас |
tiimee ene goe yum bichsen bna aav hun iim l baih estoi bish gejyy biggrin
+ (0) -
Аватар байхгүй
1 | alex0221 <<< бичсэн | 2010-02-16 | 5:06 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Goy goy bi hanan deeree Obama giin ger buliin palkttai shd hahaha
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !