Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

АЛИЙЛАГЧ 3-р хэсэг - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0
АЛИЙЛАГЧ 3-р хэсэг
poster
Ганбаяр эмнэлэгийн гурван давхрын нарийн хонгилоор алиалагчтай таарах л юм бол буудахад
бэлэн байдалтай биеэ зэхэн, харцаа хэдэн тийш нь хурдан хурдан шилжүүлэн гүйж явлаа.
Хонгилоор яваа ямар ч хүн харагдсангүй. Таазнаас өлгөсөн хэдэн ширхэг том гэрлүүд урт
нарийхан хонгилыг хангалттай сайн гэрэлтүүлж чадахгүй сүүмэлзэн тусна. Ямар ч чимээ
аниргүй нам гүм энд ноёлж байх бөгөөд зөвхөн Ганбаярын чулуун шалан дээр гишгэлэн алхах
хөлийн чимээ л дуулдаж байв. Энэхүү ер бусын гэмээр чимээгүй байдал Ганбаярт үхэгсдийн
дунд яваа мэт санагдаж, эрхгүй айх сэтгэл төрүүлэх аж. Саяын сонсогдсон тэр зүрх зүсэм
адын дуу хоолой чухам аль өрөөнөөс сонсогдов. Баттөмөр яагаад намайг хорих болов, бие нь
муудсан байсан зүгээр л байдаг байгаа даа, бас тэр “ тэмээн дээрээс ямааны гарз болно” гэж
хэлсэн нь намайг үхнэ гэсэн хэрэг биш үү? Алиалагч хаана байна вэ, түүнийг би барьж чадах
уу?
Энэ үед жаахан хүүхдийн “Туслаарай ээж ээ” гэсэн шаналасан дуу хонгилоор нэг хадаж чимээ
аниргүй байдлыг эвдлээ. Үүний араас самгардаж сандарсан эмэгтэй “Миний хүүг өгөөдөх”
хэмээн хоолой мэдэн хашхирах нь сонсогдов. Гэтэл нэгэн тасалгааны хаалга маш хүчтэйгээр
савагдан баруун гартаа жаахан эрэгтэй хүүхэд сугавчилсан алиалагчийн хувцастай нэгэн
өндөр эр гараад ирлээ. Алиалагчийн хувцастай ч гэж дээ зүгээр л алиалагч гэмээр харагдаж
байна. Түүнээс биш энэ этгээдийг шууд л алиалагч байна, бүр хүн байна гээд нэрлэчихэд ч
болмооргүй юм шиг. Нэг л этгээд сонин, муу ёрын хүйтэн зэвүүн өнгө аясыг илтгэж байх нь
тэр. Ганбаяр түүнийг өндөр, том, биерхүү гэж сонсож байсан ч ийм өндөр хурдан шаламгай
гэдгийг төсөөлж байсангүй. ЭЭ БУРХАН МИНЬ... энэ үг Ганбаярын амнаас өөрийн эрхгүй ийнхүү
урсан гарлаа.
- Зогс новш минь буудлаа шүү.
- Өө, ... хөөрхий хүүгийн аав байх шив дээ. Гэхдээ зоволтгүй ээ, хүү чинь удахгүй энэ ертөнцийг
захирах болно. Тэр үхээгүй.
Алиалагчийн хоолой цаанаа л нэг зэвүүн сөөнгөтөн пэржигнэж байлаа. Хонгилын гэрэл
хангалттай биш учраас алиалагчийн царай тийм ч сайн харагдахгүй байв.
- Новш минь олон юм донгосохоо болиод хүүг газарт буулга. Тэгэхгүй бол яг одоо буудлаа
шүү. / Хүүгийнхээ алуурчинтай тааралдсан Ганбаярын хоолой чичирхийлж, хамаг бие нь үзэн
ядалтаар цалгин оволзож байлаа/
- За яахав, бууд л даа. Хүлээж байна би.
Ганбаяр: “ Чамайг алчихъя л даа” гэж орилоод алиалагчийн цээжин тус газар луу нь чиглүүлээд хоёр удаа буудлаа. Пан пан... гэсэн маш чанга буун дуу хоёр удаа сонсогдоход эмнэлгийн
ажилтнууд болон өвчтөнүүд үймэлдэн сандралдаж хаа нэгтэйгээс зарим нэг хүний хашхирах
нь сонсогдлоо. Гайхалтай, алиалагч хүний урманд хөдөлсөн ч үгүй. Ийм ойрхноос буудсан юм
чинь онохгүй байна гэж лав байхгүй байлтай. Энэ үед хүүгийн ээж бололтой нэгэн эмэгтэй
алиалагчийн гараас зуурч хүүгээ салгах гэхэд алиалагч түүнийг ердөө зөөлөн түлхэх шиг болоход
хөөрхий бүсгүй хана мөргөн ухаан алдах шиг болоод уналаа. Эсвэл магадгүй бүр үхчихсэн ч
байж мэднэ. Алиалагчийн тэвэрсэн хүү ч бас ухаан алдсан болотой ямар ч хөдөлгөөнгүй, гараа
сул хаян гулзайн хэвтсэн харагдана. Ганбаяр бүр яахаа мэдэхгүй гайхаш тасран алиалагчийн
зүг ширтсээр хөшчихөв. Өвчтөнүүд тасгийнхаа хаалгыг нээж, толгойгоо цухалзуулах хэдий ч
төд удалгүй амиа хоохойлон хаалгаа хаан түгжинэ. Нарийн хонгилийн цаанаас нэгэн цагаан
халаадтай залуухан сувилагч эмэгтэй алиалагчийн араас гүйн гарч ирснээ цочирдов бололтой
мөн л ухаан алдан унах нь Ганбаярын нүднээ өртөв. Ганбаярын бие салганан дагжиж, бүх
биеийг нь хэдэн талаас нь соронздон татсаар тасчиж хаях нь уу гэмээр сэтгэгдэл төрөх аж.
Тэрээр ямар нэгэн далдын хүчинд ховсдуулан, хамаг бие нь сульдаж эхлэхэд өөрийнхөө гарт
байгаа бууг арай ядан дааж байгаагаа мэдрэх шиг болов. ЧИНИЙ ХҮҮ ҮХЭЭГҮЙ ЭЭ, АМЬД
БАЙГАА. УДАХГҮЙ ХОРВООГ ЗАХИРАХ БОЛНО.
Алиалагчийн энэ үг Габаярын чихэнд тасралтгүй цуурайтан хадаж байлаа. Тэрээр яагаад ч
тэссэнгүй толгой нь эргэн, нүнийх нь өмнө газар дайвалзан босч ирээд буугаа алдан уналаа.
Ганбаяр яаж ч хичээсэн сэхээ авч чадахгүй байх бөгөөд оюун ухаанаа хөвчрүүлэн арайхийн
нүдээ хагас нээн харахад өнөөх алиалагч өөрийг нь ухаан алдсан жаахан хүүгийн хамт нэг
гартаа сугавчилсан явааг олж мэдлээ. ЧИНИЙ ХҮҮ ҮХЭЭГҮЙ ЭЭ...
... Баттөмөр эмнэлгийн шатан дээр ухаан балартан унасан хэдий ч түүний оюун ухаан өнгөрөн
одсон хүүхэд насныхаа амьдрал дунд хөвж байлаа.
Сурагчийн ширээн дээрээ суугаад хичээлээ хийж байхдаа багшаасаа нууцаар өөр нэгэн
үлгэрийн номын хуудас эргүүлж, шимтэн уншдаг байсан нь нүдэнд тодхон үзэгдэж байх нь тэр.
Хаана, хэзээ, хэн хэвлэсэн юм бүү мэд. Ямартай ч тэр номыг Баттөмөр бүр гурван удаа олсон.
Хамгийн эхлээд гэр лүүгээ орохоор шатаар өгсөж байх замд нь бага зэрэг салбарсан тэрхүү
хуучин ном шатан дээр хэвтэж байсан. Авах гэснээ болиод зүгээр л тонгойхоосоо залхуураад
аваагүй. Дараачийн удаа байрны найз нартайгаа талбай дээр хөл бөмбөг тоглож байхад өнөөх
ном нь хийсч ирээд яг хөл дээр нь буучихсан. Тэр үед Баттөмөр тоглоомондоо улайраад мөн
л тэр номыг тоогоогүй хаячихсан. Харин дараачийн удаа анги дээрээ хамгийн түрүүнд ирэхэд
түүний ширээн дээр өнөөх ном яг л өөрийг нь хүлээгээд байж байгаа мэт хэвтэж байх нь тэр.
Тэгээд л хичээл эхэлтэл хийх юм олдохгүй байсан аравхан настай жаахан хүү номын хуудсуудыг
хайнгадуухан эргүүлж эхэлсэн. Тэгээд дараа нь тэр номын амтанд бүр орчихсон. Ямар хэлээр
бичсэн байсныг нь мэдэхгүй ч ямар ч байсан Баттөмөр тэр номыг хачин сайн ойлгож байсан.
Тэр номын санаа нь юу байлаа байз. Ямар нэгэн хувь заяагаар гэмээр өөрөөс нь салахгүй дагаж
байсан тэр ном эмнэлгийн шатан дээр ухаан балартан хэвтэх өөрийнх нь санаанд орж ирсэнд
Баттөмөр гайхаж байв. Гэсэн ч тэрээр бодит байдалдаа эргэн ирж чадахгүй байлаа. Түүний
оюун ухаан нь бараг хорин жилийн өмнө нээж байсан номынх нь хуудас түүний мөр бүхнийг
өөрт нь сануулахаар улайран ажиллаж байх нь тэр. У г номон дээр зуун жилд нэг удаа жар
хоногийн хугацаатай дэлхий дээр ирж ертөнцийг захирахыг санаархдаг нэгэн шулмын тухай
бичсэн байсныг санах шиг болов. Тийм ээ, хэрвээ тэр шулмыг зогсоож чадахгүй бол хүмүүсийн
хүнлэг энэрэнгүй сэтгэл аажмаар устаж, тэгэх тусам тэр шулам улам бүр хүчирхэгжин бүх
дэлхийг тэр чигт нь цусан далай болгон хувиргаж өөрөө түүгээр нь хооллодог болно. Үүнийг
цаг алдалгүй зогсоох чадвартай нэг хүнийг бурхан томилдог. Тэр хүнээс өөр хэн ч тэрхүү
урилгагүй зочин болсон шулмыш дарж чадахгүй. ... Тиймээ, тэр номон дээр нэг тиймэрхүү л юм бичсэн байсан. Ямар ч байсан бусад үлгэрийн
номон дээр байдаг шиг аз жаргалтай төгсгөл байгаагүй. Ер нь ямар ч төгсгөл байгаагүй.
Зүгээр л хүн төрөлхтнийг заналхийлсэн аймшигт шулмыг устгах ёстой гэсэн ганцхан санааг
чухалчилсан байсан. Бас тэрхүү өөрийнхөө хамтрагч буюу үр хойчоо бэлтгэснээр ертөнцөд
амьдрах үүд хаалгаа нээж, аймшигтай хүчирхэг байдлаа хэзээ ч мөхөөхгүйгээр бататгах
болно. Тэрхүү хамтрагч нь зургаан настай жаахан хүү байх ёстой бөгөөд жинхэнэ хүмүүсийн
үр хойчуудын цуглуулгаас бүрлэх ёстой. Зургаан хүүхдийн эд эрхтнүүдийг өөрийнхөө цустай хольж хүн шулмын эрлийз болсон үхэшгүй ороолонг дэлхий дээр байх жар хоногийн хугацаанд
бүтээх зорилготой гэж тэмдэглэсэн байсан. Хэрвээ тэр дэлхий дээр ирэх урилгагүй шулам
өөрийн хүүхдийг бүтээж чадвал түүнийхээ биеэр дамжин дэлхийд чөлөөтэй нэвтэрч, мөнх
амьдралыг олох болно. Тийм ээ, яг тийм. Тэгж бичсэн номын хуудсуудын мөрүүд Баттөмөрийн
нүдний өмнүүр жирэлзэн үзэгдэж байлаа. “Алиалагч хүүхэд хийж байгаа байх нь. Яг зургаан
настай хүүхэд хийж байна”. Одоо харин боллоо, хангалттай, ухаан орох хэрэгтэй, босох
хэрэгтэй. Тэгээд хараал идсэн алиалагчийг зогсооё. Би бол сонгогдсон хүн. Өөдгүй новшийг
энэ ертөнцөд үр үндсээ тарихаас өмнө ирсэн газар луу нь тонилгох хэрэгтэй. Баттөмөрийн
бодол хэдий цаашаа үргэлжилж олон юмны хойноос нэхэх байсан хэдий ч тэрээр өөрөө өөртөө
ийнхүү хэлээд нүдээ нээлээ. Баттөмөрийн биеэр эргэлдэх цус эрч хүчээр оволзон, өглөө сэрсэн
хүн шиг цовоо сэргэлэн, юу ч хийхэд бэлэн байдалтай болсон байлаа. Тэрээр өөртөө асар их
хүч хуралдаж алиалагчтай тулахад бэлтгэгдэж байгаагаа ойлгож байв. Гэтэл энэ үед шатаар
бүрэн зэвсэглэсэн өч төчнөөн тусгай ангийнхан түүний хажуугаар гүйлдэн өгслөө. Баттөмөр
тэдэнтэй зэрэгцэн гурван давхарт гарсан хэдий ч хүчтэй хана мөргөлтөөс болж нас барсан
хөөрхий бүсгүйн цогцос, ухаан алдсан сувилагч хоёроос өөр юу ч байсангүй. Ганбаяр ч алга,
алиалагч ч алга. Тэд хааччихав аа. Харин Ганбаярын гар буу чулуун шалан дээр хэвтэж байгааг
хараад Баттөмөр хурдхан авч халааслахад хэн ч анзаарсангүй. Алиалагч шатаар буулгүй
хаашаа гараад зугтсан байх билээ. Үгүй ээ, зугтах гэдэг үг алиалагчид зохихгүй. Тэр зүгээр
л явчихсан. Түүнд зугтах шалтгаан байхгүй, яагаад гэвэл тэр үхэшгүй ороолон болохоор тэр.
Өнөө өглөө зургаан давхраас үсрээд алга болчихсон юм чинь одоо гурван давхраас үсрээд
буух шиг амархан юм түүнд байхгүй нь лавтай. Нарийн хонгилийн том цонх хагарчээ. Түүгээр
доошоо тонгойж харахад гудамжны сүүмгэр гэрэлд ганц нэгхэн шилний хагархай л гялтганан
харагдаж байлаа. Уг нь Баттөмөр эндээс Ганбаярын цогцсыг олж харж мэднэ гэж айж байжээ.
Азаар харин тийм биш байх бөгөөд алиалагч найзыг нь ямар нэгэн зүйлд ашиглахаар авч
явжээ гэдгийг ойлголоо.
Тусгай ангийн ахлагч Базар гэх намхан нуруутай хэрнээ хүдэр чийрэг залуу Баттөмөрийн
хажууд ирж мэндэллээ. Тэрээр Баттөмөрийг таньдаг бөгөөд Ганбаяртай хамт олон янзын хэрэг
дээр хамтран ажиллаж байсан танил нь билээ. Баттөмөр ч хариу мэндлээд “ Өнөөх новшийн
алиалагч чинь жаахан хүүг манай найзтай хамт л аваад явчих шиг боллоо” гэж хэллээ.
- Тийм гэж үү. Надад дээрээс хотыг тэр чигт нь айдаст автуулаад байгаа алиалагчийг яаралтай
барь гэж тушаасан. Түүнийг нэн даруй барих хэрэгтэй байна. Анх алиалагч сэжиглэгдсэн гурван
хүүгийн үхлээс хойш хүмүүс ор сураггүй алга болох нь ихэссэн. Ганцхан сарын дотор бараг
тавин хүн ор сураггүй алга боллоо. Тэд бүгд л ажил амьдралтай, идэвхтэй залуухан хүмүүс
байсан. Заримынх нь алга болсон шалтгааныг бас алиалагчтай холбон тайлбарлаж байгаа ч
ямар ч сэжүүр олдохгүй байна. Бүр ердөө ганцхан сарын дотор ийм их хүн алга болж байсан
тохиолдол манай хотод байхгүй. Баттөмөр өө, би чамайг сайн мэднэ. Чиний илрүүлж байсан
олон хэргүүдийн тухай сонсож, материалуудтай нь ч танилцаж байсан. Чи ердөө ганцаараа л
бүхэл бүтэн цагдаагийн байгууллагаас илүү үр дүнтэй ажилладаг. Тиймээс надад туслаач. Би
чамтай хамтармаар байна.
- Ганбаярт аюул тулгараад байна. Би шаардлага гармагц чамайг дуудъя. Утас чинь хэд
билээ?
- Базараа түүнд нэрийн хуудас сарвайв. Баттөмөр ч түүнийг нь авч халааслаад яаран гарч
одлоо. Түүний араас “ Миний утас үргэлж нээлттэй байх болно шүү” гэсэн Базараагийн баргил
хоолой нарийн хонгилоор нэг цуурайтан хоцорлоо.
Баттөмөр хамгийн сүүлд Ганбаярын машины түлхүүрийг өмднийхөө халаасанд хийсэндээ маш
их олзуурхаж байлаа. Одоо хотын зүүн зэх руу явах хэрэгтэй. Алиалагч тэр зүгт явсныг яагаад
ч юм бэ маш сайн мэдэрч байна. Баттөмөр машиныхаа хаазыг нэмэн хурдалсаар офицеруудын
ордон өнгөрч хотын замын хамгийн ачаалалтай хэсгийн ардаа орхилоо. Хэрвээ Ганбаярыг
алдчихаад очвол Тамирааг зүгээр л амьдаар нь булшиллаа гэсэн үг. Тиймээс найзыгаа заавал
аварч гэрт нь эсэн мэнд хариулах болно хэмээн Баттөмөр өөртөө тушаалаа. Хараал идмэр,
дахиад л замын түгжрэл. Тролейбусны эцэс буюу ботаникийн энэ зам дээр ингэтлээ түгжрэл
үүсч байсныг Баттөмөр санахгүй байв. Тэр урд л хоёр машин хоорондоо мөргөлдсөн бололтой.
Олон машинуудын сигнал чих дөжиртөл үргэлжлэн дугарч, Баттөмөр өөрийн эрхгүй тэсвэр алдан бухимдаж хараалын үг урсган рулиэ цохиж байлаа. Улаанбаатар хотын энэ хавчиг
замуудыг чөтгөр аваасай билээ. Новш, өөдгүй муу ороолон. Энэ бүгд чиний хийж байгаа ажил
биз дээ. Би чамайг удахгүй зүйл дуусгах болно оо. Чи энэ удаад хаашаа ч зайлж чадахгүй.
Түгжрээ арилахгүй хэвээр, цагдаа ч ирэхгүй байсаар Баттөмөр яахаа мэдэхгүй хориод минутыг
өнгөрөөв. Гэхдээ энэ хугацааг Баттөмөр зүгээр өнгөрөөсөнгүй. Оюун ухаанаа хөвчлөн байж
дахин өнгөрсөн үеийн өөрт нь ирсэн өнөөх номын талаар бодов. Тэрээр нүдээ анин бодол
болж уг номыг уншиж байлаа.
Энэхүү буг чөтгөрийн хүн төрөлхтнийг үгүй хийх гэсэн тэмцэл олон зууныг дараалан
үргэлжилсээр байгаа аж. Дракулаагаас үүдэлтэй вампирууд бол ердөө л энэхүү буг чөтгөрийн
үлдээсэн үр үндсийн өчүүхэн хэсэг. 1400 онд дэлхийд ирсэн өөдгүй чөтгөрийн үр үндсийн тарьж
амжсан гайн нэг хэсэг хүмүүсийн дунд орших цус сорогчид, хүн чононууд болон хувирсан.
Хэдий буг чөтгөрийг түүний хүүхэдтэй нь хамт устгаж чадсан ч жаахан цаг алдсанаас болоод
л цус сорогчид анх бий болсон. Тэр амилсан чөтгөр агаараар амьсгалдаггүй, түүнд амьсгалах
шаардлага гэж байхгүй. Ганцхан шаардлагатай зүйл нь хүний цус. Тэр үргэлж цусаар цангаж,
бусдын цусыг ховх сорж байдаг. Хүмүүсийн эсэргүүцлийг сулруулж хямраахын тулд хүмүүсийг
хооронд нь алалцуулж, зарим нэгнийг нь цус сорогч, эсвэл явдаг үхдэлүүд болгон хувиргадаг.
Тэрээр басхүү тоймгүй хүчтэй. Эрт цагийн баатрууд түүний цээжийг жадаар нэвт зоож, сэлмээр
сийчиж, биеийнх нь бүх хэсгүүдэд нум сумаар харваж байхад тэр үрээгүй. Түүний үйлдлийг
зогсоож устгахын тулд олон залуучууд амиа зольсоор иржээ. Тэр зөвхөн хүүхдээ хийгээд
амжсан тохиолдолд бүх эрх чөлөөг олж авна. Учир нь тэрээр үхсэнийхээ дараа өөрийнхөө
бүтээсэн хүүхдийн биед эрх чөлөөтэйгөөр нэвтрэх эрхтэй. Тэр цагт тэр хэзээ ч үхэхгүй, хэзээ
ч хүч чадал нь сулрахгүй. Тиймээс түүний үр үндсийг ертөнцөд бүү гишгүүлэгтүн. Ороолон
өөрийн үр үндсээ үлдээхээс нааш хэзээ ч амсхийхгүй учраас түүнийг ч гэсэн нэн даруй устга.
Тэр бол хүн биш, түүнд хүнийхтэй ижилхэн эд эрхтэн гэж байхгүй. Тиймээс түүнийг хорооно
гэдэг бүтэшгүй. Харин гагцхүү айдаг зүйлээр нь устгах хэрэгтэй. Тэр айдаг зүйл бол...
Баттөмөрийн сууж буй машины араас нэгэн жийп ирж зөөлөн мөргөснөөр түүний бодлыг
тасалдуулжээ. Замын түгжрээ ч арилжээ. Баттөмөр толиндоо харахад арын машины жолооч “ Бүх юм зүгээр, юу ч эвдрээгүй, уучлаарай” хэмээн яаран хэллээ. Баттөмөр хаазаа огцом
гишгэн урагшаа замаа даган хурдлав. Новшийн алиалагч Улиастайн хуучин Орос цэргийн
эзэнгүй орхигдсон аль нэг хуаранд л орогнож байна. Тэнд очиж түүнийг үгүй хийх хэрэгтэй.
Тиймээ, тэр муу ороолон яг л тэнд нуугдаж байгааг би мэдэрч байна.
Баттөмөр өөрөө өөртэйгөө ийн ярилцаж явлаа. Гэхдээ тэрээр сэтгэлийнхээ мухарт алиалагч
тэнд байхгүй ч байж мэднэ хэмээн айж байв. Хүн дуудах уу, хэрэггүй ээ. Бас дахиад л Ганбаярт
тохиолдсон шиг зүйл давтагдах болно. Баттөмөр өөртөө ийн хэлсэн ч дөнгөж хажууханд нь
харагдаж байгаа одоо бараг балгас болчихоод байгаа хав харанхуй хуучин цэргийн хуаранд
ганцаараа орно гэхээс өөрийн эрхгүй жихүүцэн дөлж байлаа. Хэрвээ цагдаа дуудвал бөөн сүр
болж ирээд алиалагчийг амархан үргээчихнэ. Эсвэл тэр алиалагч энд байхгүй бол зүгээр л
би өөрөө эвгүй байдалд орох болно. Баттөмөр энэ удаад өөртөө тийм итгэлтэй биш байх аж.
Түүний далдыг харах зөн совин алиалагчийн өмнө хүчин мөхөстөж байгаа бололтой, юуг ч
оновчтой тааварлан зөгнөж чадахгүй байв.
“ Аа, нээрэн тийм. Базарааг дуудах хэрэгтэй. Тэр надтай хамтрахыг хүсч байна” гэж хэлсэн
шүү дээ. Баттөмөр Базараа руу гар утаснаасаа залгаж хобогдоод өөрийнхөө байгаа газрыг
хэлэв. Базараа ч уухайн тас зөвшөөрч хар хурдаараа яваад очъё гэж хэлээд утсаа салгалаа.
Баттөмөрийн хоолой хатаж маш ихээр цангаж байв. Энэ нь магадгүй харанхуй балгас руу
алиалагчтай тулахаар ганцаархнаа орох гэж байгаагаас нь болсон биз. Тэрээр машины
суудлын араас гурван ширхэг савтай цэвэр ус аваад хоёрйг нь халаасалж, нэгийг нь задлан
ухаан жолоогүй залгиллаа.
Баттөмөр машинаасаа буун, гар буугаа өмднийхөө баруун хадаасанд хийж, гартаа гар чийдэн
атгаад балгас болсон харанхуй хоосон байшин руу дөхлөө. Зуны оройн сэвэлзүүр салхи
Баттөмөрийн хацрыг таалж сэтгэлд нь хургаад байгаа айдсыг бага ч атугай үргээх гэсэн мэт
аашлах аж. Энэхүү цэргийн хуаран байсан балгасаас нэлээд зайдуухан айлууд хашаа барин
суурьшжээ. Тэдгээр айлуудын байшингийн цонхны цаанаас ёлтойх бүдэгхэн гэрлүүд энэ холоос дөнгөн данган харагдаж байв. Басхүү хаа нэгтээ нохой хуцах нь энэ ертөнц одоохондоо
хараахан алиалагчийн гарт орчихоогүй байна гэж хэлэх гэсэн мэт нэг л дотно, сэтгэлд хүч
нэмэхүйц сонсогдож байлаа.
Бурхан минь би ер нь юу хийж байна аа. Би энэ алиалагчтай тулсан шүү дээ. Түүнийг ялагдашгүй
болохыг нь мэднэ. Надад энд Ганбаярын гар буунаас өөр ямар ч хань алга. Алиалагчийг буугаар
буудах нь зүгээр л түүнийг гижигдсэнээс өөрцгүй. Тийм байтал би одоо яах гэж байгаа юм бэ?
Баттөмөр өөрөө өөрөөсөө ийн асуугаад бүр айж орхив. Сарны гэрэлд ямар ч цонхгүй чимээ
аниргүй балгас дүнхийн харагдах нь Баттөмөрийг дуэльд дуудах мэт. Тэрээр урагшаа алхаж
байснаа доороо зогтуслаа. Гэсэн ч түүний сэтгэлийн аль нэг орон зайнаас байшинд хурдхан
орохыг тушаагаад байх шиг. БАЙШИНД ОРОХ ХЭРЭГТЭЙ...
Алиалагч энэ байшинд байгаа гэдэгт Баттөмөр одоо бүрэн итгэж эхэллээ. Түүнд бараг л
алиалагчийн үнэр үнэртэх шиг болж энэ хоосон балгасан дунд хүүхдээ хийгээд завгүй байгаа
дүр зураг нүдэнд нь үзэгдэх шиг болов. Юундаа айсан юм бэ, хурдхан шиг дотогшоо орж
нэгийгээ үзэх хэрэгтэй биш үү. Ингэж хулчийх шаардлага байхгүй. Алиалагчийн үйлдлийг
таслан зогсоох цаг бараг байхгүй болж байна. Гүйцээ! Өөр олон юм бодох хэрэггүй, зүгээр л
дотогшоо яваад ор. Тэгээд аяндаа учир нь олдоно.
Сэтгэгдэлүүд: 1
1 | strelok <<< бичсэн | 2010-02-03 | 2:35 PM Сэтгэгдэлтэй хуудас |
hurdan daraagin hesgig n oruularai unen tas uguuleg bna biggrin
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !