Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Алиалагч [Үргэлжлэл] - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
«  1-р сар 2010  »
НяДаМяЛхПүБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0
Алиалагч [Үргэлжлэл]
poster
Хэрэв та бэнэ өгүүллэгийн өмнөх хэсгийг уншахийг хүсвэл энд дарна уу
үгэнд орж бараагаа хураасан юм.
Гэхдээ Баттөмөрийн хувьд "Бөмбөгөр” шатна гэж найздаа хэлээгүй бас мэдээ ч үгүй. Зүгээр л
нүдээ аних болгонд нь найз Ганбаяр нь өрөнд орчихсон яахаа мэдэхгүй шанаагаа тулан сууж,
эхнэр Тамир нь уйлж унжиж байгаа харагдаад байсан. Тэгээд л Баттөмөр ердөө гуравхан
хоногийн хугацаатай лангуугаа хураагаач ээ гэж тэднээс бараг гуйх шахан утасдсан нь энэ.
Гэтэл "Бөмбөгөр” худалдааны төв бадамлан асч, олон наймаачид амьдралаараа хохирох
нь тэр. Харин Ганбаяр, Тамир нар цөөн хэдэн азтай хүмүүсийн нэг болон нэрлэгдэж үлдсэн
юм. Ганбаяр эхнэртээ "Баттөмөр лангуугаа хураа гэж хэлсэн тухай хэнд ч хэлж болохгүй”
гэж хатуу анхааруулсан. Мэдээж хэн нэгэн хүнд үг алдаж гэмээнэ орооцолдох нь дамжиггүй
гэдгийг цагдаагийн байгууллагад ажилладаг Ганбаяр хэнээс ч илүү сайн мэдэж байсан нь
тэр. Баттөмөрийн хувьд тэрээр өөрийн амьдралд хэрэгтэй нэг зүйлд л энэхүү гайхамшигтай
мэдрэмжээ ашигласан. Тэр нь өөрийн гэсэн боломжийн өмчтэй, тохитой орон байртай болох
гэсэн явдал байв. Хайртай бүсгүйнхээ дандаа л мөрөөдөж ярьдаг байсан тэр элбэг хангалуун
амьдралыг ядаж өнгөрсөн хойно нь ч гэсэн бий болгохоор шийдсэн. Тэгээд л хүнээс мөнгө
зээлж нэг сарын турш бооцоо тавьж, мөрийтэй тоглоом тоглож, үер бууж, ток тасрах гэх
мэт явдлын дараа гэнэт хэрэг болох зүйлсийг цагийг нь олж худалдаалж эхэлсэн. Тийм ээ,
Баттөмөр ердөө л ганцхан сарын дотор банкинд 24000 доллар хадгалуулж үүнээсээ гадна
Одончимэгтэй хамт үргэлж худалдаж авахыг мөрөөддөг байсан хэгдүгээр хорооллын гурван
өрөө байрыг авсан. Тэгээд л больсон. Өөрийн энэ чадвараа ашиглаж " мөнгө хийх” нь нүгэл
юм шиг түүнд санагддаг байв. Бурхны өгсөн энэ чадварыг буруу зүйлд ашиглах нь хамгийн
ёсгүй хэрэг мэт санагдаж, өөрөөр амьдрах аргаа хайж эхэлсэн. Тэгээд л "Хувиараа мөрдөгч
хий” гэсэн Ганбаярын саналыг уухайн тас зөвшөрсөн дөө. Энэ ажил нь өөрт нь яг тохирсон
ажил гэдгийг Баттөмөр цаг хугацаа өнгөрөх тусам мэдэрч, энэ ажлаасаа шудрагаар үр ашгаа
хүртэж байлаа. Энэ нь мэдээж хаа хамаагүй үзмэрч, мэргэч төлөгч гэсэн нэр зүүж явахаас
хамаагүй дээр мэт түүнд санагдах болжээ. Бас мөнгийг ч хангалттай олчихдог болсон.
... Дуу яваад дуусчээ. Ганбаяр машинаа жолоодсоор тэд 120 мянгатад ойрхон ирчихэж. Тэд
хуучин байсан танктай хөшөөний хойно байрлах "Монгол арга” дээд сургуулийн машинаа
зогсоогоод буув. Бороо бүр улам ширүүсч эхэллээ. Ганбаяр зүгээр л үг дуугүй Баттөмөрийг
ширтэн зогсоход Баттөмөр чухам яг хаашаа явахаа мэдэхгүй дэмий л дороо эргэлдэн зогсоно.
Гэхдээ тэд нэг их удсангүй тэр хавийн траншейнуудаар эргэлдэн, Тулгааг хайж гарлаа. Ноорхой
хувцас өмссөн, шуудайтай хог лааз араасаа чирсэн болгоноос Тулгааг сураглан асуусаар орон
сууцнуудын дунд байх нэгэн траншейнд хүрч ирэв. Орж байгаа бороон дуслуудаас өөрсдийгөө
хамгаалах гэсэн бололтой зузаан картонон цаасаар нүхийг хагас таглажээ. Баттөмөр доош
тонгойж картонон цаасыг хагас сөхөж Тулгаа байна уу хэмээн чанга дуугаар асуув. Үүний
хариуд " Хэн бэ, яах гэсэн юм” гэх жаахан хүүхдийн шингэн дуу хадлаа.
- Хүү минь чамтай уулзах хэрэг байна. Гараад ирэхгүй юу?
- Та цагдаагаас яваа юм уу?
- Санаа зоволтгүй ээ, гараад ир. Ах нь цагдаа биш. Гэхдээ чамтай уулзах хэрэг байна.
-... За за, одоохон.
Тулгаа бол арван настай гэхэд үеийнхнээсээ харьцангуй өндөр, гуйлгачин гэхэд хүний нүүр
лүү эгцлэн харж чаддаг, өөртөө итгэлтэй цовоо дуутай хүү байлаа. Түүний өмссөн хувцас нь
тэр аяараа хир даг болсон ч харин хаа очиж ямар нэгэн уранхай, цоорхой байсангүй. Хүүгийн
урт ургасан үс нь хог шороонд зууралдан ширэлджээ. Басхүү өмнө нь өөрөө ч юм уу эсвэл хэн
нэгнээр үсээ хайчлуулж байсан бололтой үснийхээ зарим нэг газраа өм цөм тайруулчихаж.
Баттөмөр, Ганбаяр хоёр гурван секунд орчим тэнүүлчин хүүг ажиглан хараад, хүүд юуны өмнө
хоол өгөхөөр шийдэж, цайны газар луу дагуулан алхлаа. Хүүг цадталаа хоолоо идэж дуусан
дуустал тэдний хэн нь ч юу ч асуусангүй. Ингээд эцэст нь хоол идэж цадаад сайхан зантай
болсон Тулгаа хүү Баттөмөр лүү инээмсэглэн харж " Та манай үхсэн найзын талаар надаас
асуух уу?” хэмээн дуугарлаа.
- Эхлээд найзыг чинь дагуулж явсан тэр алиалагчийн тухай жаахан ярилцмаар байна. Түүнээс
гадна чи хүссэн бүхнээ бид хоёрт ярьж болно. Сайн бодож байгаад хүүхдийн баярын тэр өдөр
яг чухам юу болсныг нэгд нэгэнгүй чөлөөтэй тайван ярих хэрэгтэй. Яагаад гэвэл бид чиний
найз байсан Бямбааг хөнөөсөн этгээдийг барих гэж хичээж байна.
- За. Гэхдээ манай жаахан Бямбааг тэр өндөр алиалагч алсан. Бямбаа бид нараас насаар
хамгийн бага нь байсан болохоор бид нар түүнийг тэгж нэрлэдэг юм.
- Алиалагч найзыг чинь алсан гэдэгт чи яагаад ийм итгэлтэй байгаа юм бэ?
- Зүгээр л тэр чинь ойлгомжтой. Бидэнд тэр өндөр алиалагч хоол бас зайрмаг өгсөн. Гэхдээ
нэг их юм яриагүй. Уг нь би өмнө нь ерөөсөө тийм алиалагч харж байгаагүй. Эхлээд би монгол
биш гадаадын алиалагч юм болов уу гэж бодож байтал харин ганц нэг зүйл биднээс асуусан.
Монголоор шүү дээ. Бид нар тэгэхэд парк дээр дөрвүүлээ явж байсан. Биднийг ээлжилж харж
байснаа дараа нь Бямбааг хамт явна шүү л гэсэн. Бямбаа ч толгой дохисон. Гэхдээ тэр зөндөө
их айчихсан байсан. Би ч гэсэн яагаад ч юм их айгаад тэр алиалагчийн нүүр лүү нь ч эгцэлж
харж чадаагүй. Бас тэр алиалагчийн дууны өнгө татгалзахын аргагүй аймаар, сүрдмээр байсан
шүү. Би ч гэсэн Бямбаагийн оронд байсан бол яаж ч чадахгүй түүнийг дагаад л явах байсан.
- Тэр алиалагч та нарт өөр юм ярьсан уу?
- За байз, аан тийм. Нээрэн надтай тааралдсан зургаан настай хүүхдүүд хамгийн азтай. Учир
нь надтай таарсан тэр хүүхдүүд хэзээ ч үхэхгүй өлсөхгүй ч гэлүү, нэг тийм юм ярьсан. Уг нь
их гоё юм ярьж байсан ч гэсэн үнэхээр аймаар байсан шүү. Яагаад ч юм тэр алиалагчаас
болж би одоо болтол айгаад л байгаа. Өндөр биетэй алиалагч ах Бямбааг дагуулаад явсны
дараа би түүний авч өгсөн бүх хоолыг бөөлжөөд гаргачихсан. Одоо би тэр алиалагчтай дахиад
дайралдах вий гэхээс маш их айдаг. Шөнө болгон траншейнд унтдаг том ах нарын хажууд
гуйж байгаад унтаж байгаа.
Ингэж хэлээд хүү нэг хэсэг чимээгүй боллоо. Тэрээр үе үе хөмсгөө зангидаж, нүдээ онийлгон
ямар нэгэн зүйлийн тухай бодолхийлж байв. Баттөмөр, Ганбаяр хоёр хүүг үргэлжлүүлэн
ярихыг нь хүлээн, өмнөө байгаа аягатай цайнаас нэг хоёр оочлон Тулгаа руу ширтсэн хэвээр.
Гэтэл хүү бүр юу ч ярих шинжгүй болчихлоо. Нүд нь юу ч харахгүй байгаа юм шиг хоосон
оргиод, бодит орчноосоо тасарчихсан юм шиг сэтгэгдэл төрүүлэх нь тэр. Ганбаяр ингээд л
үргэлжлүүлэн суугаад байх уу, гэсэн бололтой Баттөмөр лүү харахад тэрээр "Яарах хэрэггүй”
хэмээн гараараа занган ойлгуулав. Тулгаа таг чиг хэвээр. Дөнгөж саяхан л амаа олохгүй ярьж
байсан жаахан хүү бүр ямар нэгэн юманд ховсдуулчихав уу гэлтэй харц нь нэг цэгт төвлөрч
гөлрөөд, амьд байгаа эсэхдэ нь ч эргэлзэхэд хүрмээр харагдана.
Ганбаяр тэссэнгүй бололтой хүүгийн нүдний өмнө гарынхаа алгыг сэгсрэв. Гэтэл Тулгаа яг л
нойрноосоо сэрсэн хүн шиг давхийтэл цочин Ганбаярыг хараад "Яасан бэ?” гэж асуух нь тэр.
Ганбаяр түүнээс ямар нэгэн юм асуух гэсэн бололтой биеэ займчсанаа эргэлзэж Баттөмөр лүү
харав. Харин Баттөмөр Тулгаа руу нүд салгалгүй ширтэж байснаа
- Чи сая хаана байж байгаад ирэв? хэмээн асуулаа.
- Би мэдэхгүй байна.
- Өөр ярих юм байна уу?
- Өөр би юу ярих ёстойгоо мэдэхгүй байна. Тэр алиалагч бол мангас. Тэрэнд зургаан настай
хүүхдүүд хэрэгтэй гэсэн. Тэгээд л манай Бямбааг аваад явсан. Бямбаа бол бид нарын хамийн
жаахан нь, зургаахан настай хүүхэд.
Тулгаа ийнхүү бага зэрэг юм яриад үе үе шал өөр ярианы сэдэв рүү хальран орж байв.
Болж л өгвөл өөрийнхөө мөрөөдлийн тухай ярьж, хүүхэд үрчилж авдаг сайн аав ээж байгаа
эсэхийг мөрдөгчөөс асууна. Хүүг ингэж хадуурах болгонд нь Ганбаяр үндсэн гол ярианыхаа
сэдэв рүү түүнийг эвтэйхэн чиглүүлж, алиалагчийн өмссөн хувцас, дууны өнгө гэх зэрэг олон
асуултыг дахин тавьж байлаа. Алиалагчийн тухай ярьж түүнийг эргэн санах нь хүүд үнэхээр
хэцүү байгаа бололтой. Тэрээр Ганбаярын асуух болгонд бие нь хөлрөн, нүд нь ямар нэгэн
учир битүүлэг айдаст автаж байлаа. Гэвч хичнээн хэцүү байгаа ч гэлээ хамаг оюун ухаанаа
төвлөрүүлэн алиалагчийн тухай ямар нэгэн зүйл санахыг хичээж байгаа нь аравхан настай
жаахан хүүд үнэхээр ахадсан гэмээр харагдах аж. Тулгаа ийнхүү хичнээн хичээж байгаа ч
гэлээ Баттөмөр, Ганбаяр хоёрт өөр илүү ойлгомжтой зүйл хэлж чадахгүй байв. Гэхдээ л тэрээр
хичээж байлаа.
- Миний дүү хэрвээ энэ тухай ярихад хэцүү байгаа бол жаахан амарч байгаад дахиад эхэлж
болно шүү дээ.
- Зүгээр ээ, би ярих болно. Намайг тэр алиалагчийн тухай илүү олон юм хэлбэл та хоёр түүнийг
хурдан барина шүү дээ.
Тулгаа ингэж хэлэхдээ дууны өнгө нь илт сулран, шанаанд нь хүйтэн хөлс чийхарч эгээтэй л
унаад өгөх нь үү гэмээр харагдаж байв. Баттөмөр үүнийг хараад асуултаа даруйхан зогсоож
хүүг амраах хэрэгтэй гэж шийдлээ. Учир нь, Тулгаагийн энэ байдлыг Баттөмөр маш сайн
ойлгож байсан бөгөөд өөрт нь ч гэсэн алиалагчийн тухай ямар нэгэн зүйл нэхэж бодох тусам
тайлбарлахад бэрхтэй гэмээр дарамт учирдаг.
- Одоо болно оо, бид хоёр маргааш чам дээр ирнэ. Тэгээд энэ тухай үргэлжлүүлэн ярилцъя.
Чи дэндүү их ядарчихаж, өнөө орой алиалагчийн тухай тайван байж байгаад сайн санахыг
хичээ.
- За тэгье ээ. Би уг нь та хоёрт туслахыг маш их хүсч байна.
- Санаа зоволтгүй ээ. Маргааш бидний хувьд их үр дүнтэй өдөр болж өнгөрөх байх.
Баттөмөр, Ганбаяр луу толгой дохиод цайны газраас гарлаа. Харин Тулгаа суусаар хоцров.
Тэрээр Баттөмөр, Ганбаяр хоёрын гарахыг ч харсангүй. Харин Ганбаяр явдал дундаа хоёр
ч удаа эргэн хараад ямар их биширснээ гайхаж байв. Тийм ээ, Баттөмөр, Ганбаяр хоёр ийм
хүүхэдтэй уулзна гэж бодоогүй билээ. Тулгаагийн ярианы өнгө, аравхан настай хүүхдэд
дэндүүү ахадсан гэмээр шийдэмгий мөртлөө ухаалаг нүд, хоол идэж байгаа соёл нь ч гэсэн
цөм гайхшрал төрүүлээд амжжээ. Хэрвээ энэ хүүхэд цэвэрхэн царайтай, хиргүй хувцастай
байсан бол хэн ч түүнийг ар гэргүй, гудамжны хүүхэд гэж бодохгүй гэдэгт тэдний хэн хэн нь
итгэлтэй байв. Ганбаяр машинаа асааж дөнгөж хөдөлснөө эргээд зогсчихов.
- Яасан бэ хөө?
- Мэдэхгүй, саяын хүүг өрөвдөөд...Бид хоёр хүний урманд түүний амьдралыг ч сонирхсонгүй.
- Тийм ээ, би ч гэсэн яг л чамтай адилхан тэр хүүг өрөвдөөд байна.
- Аравхан настай хэрнээ ийм хэрсүү, цэгцтэй яриатай, зоригтой хүү байх гэж. Бас жаахан
хиртэй л болохоос биш их соёлтой айлд өсч хүмүүжсэн бололтой. Хоол идэхдээ хүртэл элдэв
чимээ гаргалгүй цэвэрхэн идэж байгааг нь.
- Ийм хүүхэд траншейнаар хоног төөрүүлдэг ч болох гэж.
- Баттөмөр өө, би Тулгааг өнөөдөр гэртээ аваачиж хонууллаа.
- Эхнэр чинь гайхах биш үү, тэрний оронд хоёулаа манайд аваачиж хонуулъя. Усанд оруулаад
сайхан тордъё. Ямар ч байсан хүү алиалагчтай учирснаас хойш маш их айдас түгшүүрт автаад
шөнө болгон тавгүй хонож байгаа байх.
- Зүйтэй.
Ингэж хэлээд Ганбаяр машинаа унтрааж яаран буулаа. Баттөмөр ч түүнийг дагав. Тэднийг
цайны газар эргэн ороход хүү яг л хүлээж байсан юм шиг өөдөөс нь инээмсэглэн хараад сууж
байх нь тэр.
Баттөмөр хүүг гэртээ аваачиж, цэвэрхэн дулаахан хөнжлөөр хучин унтуулжээ. Тэр шөнө
Баттөмөр бөөн бодол болж хонолоо. Хажуугийн унтлагын жижиг өрөөнд цэвэрхэн цагаан
хэрэглэлд унталгүй удсан аравхан настай хүүгийн жигдхэн зөөлөн хурхирах чимээ сонсдоно.
Тулгаа хүү зургаан сарын турш траншейгаар хоног төөрүүлжээ. Аав ээжтэйгээ гурвуулаа элэг
бүтэн амьдарч байтал гай тохион аав нь ослоор өөд болчихож. Тэгээд ээж нь шаналсаар нэг их
удалгүй өвчинд ороогдож Тулгаагийн аавын араас бурхны оронд заларчээ. Жаахан хүүд дэндүү
хүнд цохилт болж харж хандах хүнгүй ханха хоосон гэрт хэдэн өдрийн турш толгой хоргодож
байгаад нэг өдөр гал алдаж, гэрээ шатаагаад түүнээс хойш траншейгаар хоног төөрүүлдэг
нэгэн болж хувирсан гэнэ. Баттөмөр, Ганбаяр хоёр Тулгааг гэр лүүгээ авч явж байх замдаа
түүнд шинэ хувцас худалдан авч, саунд суулган, хамаг хирнээс нь бүрэн салгажээ. Цэвэрхэн
тохилог, дулаахан орчинд ойрд унтаагүй жаахан хүү ямар ч зүүд зүүдлэлгүй үхэр буугаар
буудсан ч сэрэхгүй нь үү дээ гэмээр сэтгэгдэл төрүүлнэ.
Өдрөөс хойш Баттөмөрийн санааг зовоосоор байгаа нэгэн зүйл бол би алиалагчийг зогсоож
чадахгүй нь үү гэсэн айдас байлаа. Үнэндээ Баттөмөрт урд өмнө нь ийм зүйл тохиолдож
байсангүй. Бүх хэргүүдийг маш амархан илрүүлж учрыг нь олж дөнгөдөг байсан. Өөрөө бол
мэргэжлийн мөрдөгч биш, гэхдээ өөрийгөө юунд ч торохгүй гайхалтай зөн билэг, далд авъяастай
гэдэгтээ итгэдэг. Гэтэл энэ удаад түүнд тэр зөн билэг, далд авъяас нь тус болохгүй байлаа.
Алиалагчийн тухай бодолхийлж, анхаарлаа төвлөрүүлэх болгонд нь толгой нь тэсэхүйеэ бэрх
ангалзан өвдөж, цэв хүйтэн нялцгар нарийхан гар багалзуурыг нь шахах мэт болно. Басхүү
тэрээр энэ байдлаасаа ч болов уу эсвэл урьдын адил зөн совин нь ч түүнд тус болов уу
ямартай ч алиалагч хүн биш гэдгийг мэдрээд байх шиг. Гэтэл хүн биш байлаа гэхэд тэр этгээд
тэгээд юу болж таарах вэ? Хэн мэдлээ. Би ер нь юутай л зууралдаад байна даа. Бас тэгээд
түүнийг хаанаас олж болохоо ч мэдэж чадахгүй, оюун ухаан нь сул дорой арчаагүй байгаа мэт
түүнд санагдана. Ийнхүү Баттөмөр элдвийг бодон хөрвөөсөөр нэг л мэдэхэд нүд нь анилдан
унтчихжээ. Тэрээр аймшигтай муухайгаар хар даран тарчилж байлаа. Баттөмөр зүүдэндээ
бага насныхаа амьдралд эргэн очжээ. Эргэн тойронд түнэр харанхуй эзэгнэж, нүдэнд юу ч үл
үзэгдэнэ. Тэрээр гэртээ харихыг маш их хүсч байх хэдий ч урагшаа алхам ч гишгэж чадахгүй
байлаа. Харанхуйд сүүтгэнэсэн өндөр хар амьтан Баттөмөрийг тойрон гүйж байх аж. Тэгснээ
зэвүүн муухай сөөнгө хоолойгоор хүйтнээр инээмсэглэж " Би чамд үхэл бэлэглэх болно”
хэмээн зогсоо зайгүй шивнэнэ. Аравхан настай Баттөмөр ямар ч хөдөлгөөн хийлгүй доороо
зогссоор. Түүний нүдэнд юу ч харагдахгүй хэвээр. Гагцхүү өөрийг нь тойрон зогсоо зайгүй асар
хурдтайгаар эргэлдэх өндөр хар амьтан л гүн харанхуйн дундаас үл ялиг ялгаран харагдах аж.
Баттөмөр айснаасаа болоод уйлж байлаа. Тэрээр ямартай ч ингээд л хөдөлгөөнгүй зогсоод
байвал удахгүй энэ аймшигтай аварга амьтан өөр лүү нь дөхөж ирээд муухай хүйтэн гараараа
багалзуурыг минь шахаж алах болно гэдгийг мэдрэх шиг боллоо. Зугтах хэрэгтэй, тийм ээ, яг
одоо зугтах хэрэгтэй. Энэ аварга том сүүдрийг хуураад зугтах хэрэгтэй. Баттөмөр хойшоо ухран
гүйх мэт хуурамч хөдөлгөөн хийхэд өнөөх аварга том сүүдэр түүнийг даган харайлгав. Тэгмэгц
нь Баттөмөр өөртөө байгаа хамаг хүчээ шавхан урагшаа огцом гүйлээ.Түнэр харанхуйн дунд
юу ч үл үзэгдэх хэдий ч Баттөмөр огтхон ч түүртэлгүй бүхнийг оюун ухаанаараа баримжаалан
урагшаа гүйсээр байв. Одоо удахгүй машин зам хөндлөн гараад тэгээд л гэрийнхээ үүдэн дээр
оччихно гэсэн үг. Одоо жаахан л зам үлдлээ. Ээ, золиг гэж өнөөх аварга сүүдэр чинь яг араас
хөөсөөр байна.
Баттөмөр зэрвэсхэн төдий эргэж харахад тэрээр тун удахгүй өөрийг нь гүйцэн ирэх гэж байгаа
аймшигт сүүдрийг харанхуйн дундаас төвөггүйхэн ялгаж харав. Баттөмөр машин замын өмнө
тулж ирлээ. Түүний өмнүүр машинууд асар хурдтайгаар их дуу хадаан тасралтгүй давхилдана.
Гэхдээ тэр машинууд түүнд огтхон ч харагдахгүй байлаа. Машинууд гэрлээ асаагаагүй болохоор
харанхуйд ялгарч харагдахгүй байх бөгөөд тэгсэн хэрнээ моторынхоо дууг хүнгэнүүлэн, асар
хурдтайгаар тасралтгүй давхилдсаар. Баттөмөрийн хувьд машинд няцартлаа дайруулж үхэхийн
тулд ердөө л урагшаа ганцхан алхам хийхэд хангалттай байв. Баттөмөр яаж чадалгүй хэсэг
зогссоноо эргэж харлаа. Аварга том сүүдэр айсуй. БИ ЧАМД ҮХЭЛ БЭЛЭГЛЭХ БОЛНО ОО,
ЗУЛБАСАГА МИНЬ.
Сэтгэгдэлүүд: 2
2 | zulaa <<< бичсэн | 2010-02-01 | 3:52 AM Сэтгэгдэлтэй хуудас |
cry
+ (0) -
Аватар байхгүй
1 | TEDDY <<< бичсэн | 2010-01-28 | 2:58 PM Сэтгэгдэлтэй хуудас |
daraachiin hesgiig ni hurdan oruulj uguurei pls
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !