Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

АЛИАЛАГЧ - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15909
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6577
Эр: 4993
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 0
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 16
Зочид 16
Хэрэглэгчид 0
АЛИАЛАГЧ
poster
НЭГЭН ТОХИОЛДОЛ
-Мөнхзориг
-Эрэгтэй
-6 настай
-2006 оны 6 сарын 1-ний өдөр алагдсан
-Хүүгийн үхэлд "Алиалагч” сэжиглэгдэж байна
Олон улсын хүүхдийн баяр зургаан сарын нэгний эл өдөр хайртай ганц хүүгээ эрхлүүлэх
гэсэн эцэг эх хоёр тоглоомын парк дээр очсон гэх. Энэ жил дөнгөж л гучин нас хүрч байгаа
цагдаагийн ахлах дэслэгч цолтой Ганбаяр гэх залуухан аав хүүгээ мөрөн дээрээ суулгаад олон
хүмүүсийн араас дугаарлан алсыг харагчийн тасалбар авахаар зогсож байжээ. Тэр үед энэ
улсын бүх хүмүүс энд цугларчихаа юу гэлтэй олон хүмүүс бужигналдаж байсан аж. Хүүгийн
ээж Тамир нөхөр, хүүхдээ алсыг харагчид суулгчихаад өөрөө зайрмаг худалдаж аваад тэднийг
бууж ирэхийг хүлээж байсан. Харин аав хүү хоёр алсыг харагчинд суугаад нэлээд өндөрт гарч
ирсний дараа хөөрч баярлаж байсан бяцхан хүү нь "Алиалагч намайг дуудаад байна” гэж
хэлсэн. Харин аав нь нэг их тоогоогүй. Зүгээр л энд тэндгүй холхилдох алиалагчдын нэг нь
алсыг харагч руу далласан нь тэр биз гээд орхисон. Тэгтэл харин аз жаргалтай инээж баясч
явсан хүү нь гэнэт дуугаа хурааж айж цочиж эхэлсэн. Бууж ирээд ээжийнхээ худалдаж авсан
зайрмагийг ч идэхгүй барьсаар бүр хайлуулчихсан. Уг нь хүү зайрмаганд хамгийн дуртай
байсан. Гэтэл яагаад ч юм хүү зайрмагийг идсэнгүй. Хэн нэгнийг хүрээд ирэхийг хүлээсэн
юм шиг ийш тийшээ харан дальдчиж аавынхаа хуруунаас тас атгачихсан байсан гэх. Удахгүй
Ганбаяр бие засахаар болж эхнэр хүүхдээ түр орхиод явсан. Тэгээд л удахгүй эргэж ирэхэд
хүү нь байгаагүй. Эхнэр Тамирын нь санаа нь зовчихсон яахаа мэдэхгүй сандарсан байдалтай
байжээ. Алиалагчийн хувцастай нүүрээ будсан өндөр туранхай эр ээж хүү хоёрын дэргэд
ирээд хүүг үг дуугүй мөрөн дээрээ суулган авч оджээ. Тамирын хуьд эхэндээ зүгээр л хүүг нь
өхөөрдөөд эрхлүүлж байгаа нь тэр юм байх гэж санаж байтал өнөөх алиалагч олон хүмүүсийн
дунд яг л уусах мэт алга болсон. Араас нь явсан боловч олон хүмүүсийн дундуур зүсч гарах гэж
мунгинасаар яаж ч чадаагүй. Тамирын хүүгээ харсан хамгийн сүүлчийн дүр зураг гэвэл "Өндөр
биетэй алиалагчид тэврүүлсэн хүү нь уйлчихсан ээж рүүгээ гараа сарвалзуулан тийчилж байсан”
гэнэ. Эхнэр нөхөр хоёр хүүгээ цөхөртлөө хайгаад олоогүй. Аргаа барж цагдаад тэмдэглүүлсэн,
гэвч хүү олдоогүй. Харин хоёр хоногийн дараа олдсон. Гэхдээ үхчихсэн байж. Хүн харахын
эцэсгүй эрэмдэглэгдсэн бяцхан хүүгийн цогцос олдсон. Хоёр нүдийг нь ухаад авчихсан, бас
зарим дотор эрхтэн нь байхгүй, ямар ч цусгүй хатаж хорчийсон амьгүй цогцос.Ямар нэгэн
араатанд идүүлсэн нь энэ үү гэтэл огтхон ч тийм биш.Учир нь бүх эд эрхтнийг нь цэвэрхэн
гэгч нь салгаад авчихжээ. Цогцсыг ээжид нь үзүүлээгүй, харин аав нь харсан. Аав Ганбаяр нь
хүүгийнхээ цогцсыг хараад тэсгэлгүй бүр ухаан алдан унажээ.
Бас нэгэн тохиолдол
-Бямбаа /нэрийг нь бүрэн тодорхойлоогүй/
-Эрэгтэй
-6 настай
-2006 оны 6 сарын 1-ний өдөр алагдсан
-Хүүгийн үхэлд "Алиалагч” сэжиглэгдэж байна.
...Дээрхтэй нэлээд төстэй бас нэгэн эмгэнэлт явдал зургаан сарын нэгний яг тэр өдөр гарсан
байна. Зургаан настай хүүхдийн чихгүй ямар ч цусгүй болсон амьгүй цогцос олдсон. Гэхдээ энэ
явдал болсноос хойш бүр арав хоногийн дараа цагдаагийнхан уг үхлийн талаар олж мэджээ.
Хөөрхий хүүг үгүйлж хайх хэн ч байсангүй. Учир нь тэрээр эцэг эхгүй өнчин, траншейнд хоног
төөрүүлдэг нэгэн байсан бөгөөд хааяа хамт хонодог найз хүүхдүүд нь түүнийг ирэхгүй удаад
байхаар нь хайж яваад амьгүй цогцсыг нь санамсаргүй олжээ. Зургаан сарын нэгний тэр үхэл
далласан хар өдөр талийгаач хүү найзуудтайгаа хүүхдийн паркаар хүмүүсээс гуйлга гуйгаад
явж байсан гэнэ. Хүүхдийн баярын өдөр болохоор бяцхан гуйлгачингуудад ч хүмүүс өгөөмөр
хандаж хоол чихэр, жимс харамгүй өгч байж. Гэтэл хаанаас ч юм нэгэн алиалагчийн хувцастай
өндөр эр гарч ирээд хүүхдүүдийг хоолоор дайлж гарчээ. Удалгүй Бямбаа тэр алиалагчийг
дагаж яваад ирээгүй.
Талийгаач хүүгийн цогцсонд шүүх эмнэлгийнхэн шинжилгээ хийгээд түүнийг "06 сарын 01-
ний өдөр нас барсан” хэмээн тэмдэглэжээ. Үүнээс өөр энэ талаар тийм ч тодорхой мэдээлэл
байсангүй.Ердөө л энэ. Цагдаагийнхан ч энэ хэрэг явдлын талаар хангалттай мэдээлэл олж
чадаагүй байж. Ямартай ч энэ хэргийн талаар цагдаагийнхан алагдсан хүүгийн найз гэх 120
мянгат хавийн траншейнээр хоног төөрүүлдэг арван настай Тулгаас там тум сонссон нь энэ
аж.
Гурав дахь тохиолдол
-Баярт
-Эрэгтэй
-6 настай
-2006 онгы 6 сарын 1ний өдөр алагдсан
-Хүүгийн үхэлд "Алиалагч” сэжиглэгдэж байна.
Зургаан сарын нэгний өдөр баяраа тэмдэглэж явсан ээж хүү хоёр зургаа авахуулахаар
Сүхбаатарын талбайд очжээ. Бас л хөл хөдөлгөөн ихтэй байсан. Зургаа авахуулах гэсэн хүмүүс
ч цөөнгүй байж. Гэтэл газрын хаанаас ч юм нэгэн алиалагч гарч ирээд "Хүүг хэдэн настай вэ?”
гэж асуусан. "Зургаан настай” гэж хүүгийн эх болох Долгормаа хариулжээ.
Хүү яагаад ч юм алиалагчаас нэг л дөлөөд айгаад байж. Өмнө нь цирк үзэж байхдаа алиалагч
хараад баярлаж хөөрч байсан хүүгийнхээ авирыг тэр үед ээж нь бага зэрэг гайхснаа хожим
дурсан ярьсан. Хүүгийн ээж Долгормаа бүсгүй 28 настай бөгөөд хүүхдийнхээ эцгээс нэлээд хэдэн
жилийн өмнө салаад хүүтэйгээ хоёулхнаа амьдарч байсан гэх. Долгормаа хүүдээ алиалагчтай
хамт зургаа авахуулах талаар санал тавихад Баярт огтхон ч зөвшөөрөлгүй толгой сэгсэрсэн.
Гэтэл алиалагч өөрөө хүүтэй зургаа авахуулъя хэмээн гараа сунгахад хүү яагаад ч юм татгалзаж
чадаагүй. Яг л ховсдуулчихсан юм шиг. Ингээд хүү алиалагчтай хамт зургаа авахуулж аппарат
чаг хийн дуугармагц өндөр биетэй туранхай алиалагч хүүг зүүн гарынхаа суганд хавчуулаад
маш хурдтай гүйгээд алга болсон. Хүүгийн ээж Долгормаа араас нь хөөж хүмүүсээс тусламж
гуйж "Хүүг минь хулгайлж байна туслаарай” хэмээн хоолойныхоо чадлаар хашхирч байсан ч
хэн ч түүнд тус болж амжаагүй. Тиймээ, тус болж амжаагүй. Учир нь алиалагч яг л харвасан сум
мэт хурдан гүйж Төв шуудангийн арын зам дагуу арилж өгсөн. Алиалагч сэтгэл хирдхийлгэм
зэврүүн сөөнгө хоолойгоор тасралтгүй инээгээд л алга болсон гэх. Уг явдлын дараа Долгормаа
маш шуурхай цагдаад мэдээлж хоёр цагийн дараа олон цагдаа нарыг хамарсан эрэл хайгуул
мөрдөн байцаах ажиллагаа явагдсан боловч юу ч олж чадаагүй. Алиалагч ор сураггүй алга
болжээ. Харин гурав хоногийн дараа хүүгийн цогцос олдсон. Гэхдээ мөн л дээрхүүдийн адил
эрэмдэглэгдчихсэн, хүн харахын эцэсгүй болж хувирсан байж. Ухаан санаа нь уймарч шоконд
орсон эх өнөөг хэр нь цагдаа нарт олигтойхон байцаалт өгч чадахгүй байгаагаар барахгүй
бие нь тун муу байгаа. Ухаан нь орон гаран болж аймшигтай ад зэтгэрийн шулмын тухай ярих
болсон. Товчхондоо Долгормаа бүсгүй хагас галзуурлын байдалтай эмчийн хяналтанд байгаа
гэх. Хүүгийн цогцсыг эхэд нь харуулаагүй. Бас тэрхүү үхлийн талаар цагда нар тодорхой
мэдээлэл хийхгүй байгаа. Чухам ямар эрхтэн нь эрэмдэглэгдсэн, алга болсон байгаа тухай юу
ч зарлаагүй.Гэхдээ хүүхдийн цогцсыг мөн гэдгийг танихад багагүй хугацаа өнгөрсөн болохоор
цогцос багагүй "но”-той байсан нь дамжиггүй.

НЭГ.
...7 сарын 1-ний өдөр Баттөмөр энэ бүх хэргийн талаарх сонин дээр нийтлэгдсэн материалыг
маш хичээнгүйлэн цуглуулж, олон янзын дүгнэлт өгөн, толгойгоо гашилган сууж байлаа. Тэрээр
хувиараа мөрдөгч хийдэг, эрэн сурвалжлах сэтгүүлч мэргэжилтэй хүн. Хүүхдийн баярын өдөр
гарсан уг гэмт хэрэг хоорондоо нэлээд төстэй, бүгдэд нь "алиалагч” ямар нэгэн байдлаар
холбоотой байгаа нь андашгүй байна. Гэхдээ ямар зорилгоор яах гэж энэ бузар хэргүүдийг
хийж үйлдэв ээ? Тэр өндөр биетэй будагтай нүүрний цаана чухам хэн байна вэ?
Хүүхдийн баярын өдөр тоглоомын паркаас хулгайлагдаж улмаар алагдсан талийгаач хүү
Мөнхзоригийн аав Ганбаяр Баттөмөрийг "Тэр новшийн алиалагчийн талаар олж мэдэхэд,
барихад туслаач” хэмээн хөлсөлжээ. Баттөмөр бол Ганбаярын багын найз, тэгээд ч багадаа хэн
юу нууцалж байгааг, юу хийх гэж байгааг, юу сэтгэж байгааг бүгдийг нь олж мэддэг байсан.
Тэр ч бүү хэл багшийнхаа сэтгэл санаа гутранги байгаа, нөхрөөсөө салсан гэдгийг нь ч мэдэж
байсан.ийнхүү арван жилийн сурагч байхын л Ганбаяр Баттөмөрийн энэ гайхалтай авьяасыг
биширдэг байж. Чухам ямар арга, мэдрэмжээр гэдэг нь бүү мэд. Ямар ч л байсан Баттөмөр
хүссэн зүйлээ олж мэдэх гайхалтай чадвартай. Эсвэл магадгүй түүний зургаа дахь мэдрэхүй
онцгой хөгжсөн байж болох юм.
Хүүгээ алдсанаас хойш Ганбаяр хэдэн өдөр сэтгэцийн цочролд орж орон гаран ухаантай хүн
эмчийн хяналтанд байсан. Тэгээд л энэ стресээсээ дөнгөж гараад, бодит байдлыг мэдрэхтэйгээ
болоод ирмэгцээ багын найз Баттөмөртэйгөө холбогдож тусламж хүссэн. Ганбаярбг хувьд хүүг
нь авч явсан, магадгүй хөнөөсөн тэр алиалагчийн хувцастай этгээдийг барьж, өшөөгөө авах
гэсэн хүсэл нь хорихын аргагүй оволзож байлаа. Энэ хүсэл нь түүний цагдаагийн мэргэжилтэй
хобоотой байсан биз. Ингээд л Баттөмөр цагдаагийнхны хажуугаар өөрөө хувиараа алиалагчийн
араас мөрдөх ажилд ханцуй шамлан оржээ. Найзынх нь хүүг авч одсон " алиалагч” гэсэн нэр
зүүгээд байгаа тэр этгээд хэн бэ?
06 сарын 01ний өдөр алагдсан гурван хүүгийн цогцсонд ямар ч цус үлдээгүй байсан. Уг нь гадны
нөлөөтэй ч бай, нөлөөгүй ч бай цогцсонд их бага тодорхой хэмжээний цус үлдсэн байх учиртай.
Гэтэл яагаад цогцос ямар ч цусгүй, бас зарим нүүрний болон дотор эд эрхтэн, зарим нэг гар хөл
нь дутчихсан олддог билээ? Энэ хэрэг явдлаас болоод хот тэр аяараа алиалагчийн хувцастай
этгээдээс айх болсон. Хүүхдүүдээ гадаа хяналтгүй тоглуулахаас татгалзаж, хүүхэдтэй хүн бүр л
дотроо их бага хэмжээгээр айдас тээх болсон. Гэтэл үүний хажуугаар ахлах ангийн сахилгагүй
сурагчид алиалагчийн хувцас өмсөн, нүүрээ будаж, хүн айлгаж, дүрсгүйтэх нь газар авсан.
Мэдээж энэ хэргийн дараа хүүхдийн соёл амралтын хүрээлэнд алиалагчийн үүрэг гүйцэтгэсэн
бүх хүмүүсийг цагдаагийнхан шалгасан боловч сэжигтэй зүйл юу ч олдоогүй. Алагдсан гурван
хүүгийн цогцсын нэг / Талийгаач Мөнхзориг / 3, 4-р хорооллын арын байрны хогийн цэгээс
олдсон. Нөгөө нь / Талийгаач Бямбаа / 120 мянгатын авто машины гаражын ар талаас, харин
гурав дахь цогцос / Талийгаач Баярт / Их дэлгүүрийн ар талын 15-р байрны орцноос олдсон.
Талийгаач хүүхдүүдийн цогцсыг алуурчин төөрөлдүүлэх гэсэндээ ч юм уу энд тэндгүй тарааж
хаяжээ. Эсвэл өөр өөр этгээдүүд хүүхдүүдийг тус тусдаа "үгүй хийгээд” тааралдсан газраа
цогцсыг орхисон хэрэг үү. Ямар зорилгоор хүүхдүүдийг ингэж зэрэмдэглэж, алж устгаж, эд
эрхтнийг нь тонох болов? Эндээс л бүх сэжүүр эхлэх боломжтой юм шиг. Новшийн алиалагч
хүүхдүүдийн эд эрхтнүүдийг цуглуулж, цусыг нь юүлж байна. Гэхдээ яах гэж? Ямар ч цусгүй
болсон хорчийсон цагаан цогцсуудыг гурвууланг нь арав хоногийн өмнө нутаглуулсан.
Баттөмөр шөнөжин элдвийг бодон, дутуу нойртой хоноод өглөөний 07 цаг 30 минутанд гэрээсээ
гарлаа. Тэрээр энэ жил 29 нас хүрч байгаа, 179см өндөртэй, чихээ даван ургуулсан бага зэрэг
долгионтой хар халимаг нь өтгөн хөмсөг үл ялиг давхраатай нүд, нимгэвтэр уруулыг нь хүрээлж
ургасан жирэвгэр хар сахалд нь гойд зохицжээ гэлтэй. Тэнгэр сайхан цэлмэг байгаа ч гэлээ
удалгүй бороо орно гэдэгт Баттөмөр цаг агаарын мэдээ сонсоогүй хэрнээ итгэлтэй байв. Гэсэн
ч тэрээр хүрэн өнгийн богино ханцуйтай нимгэн срочкон цамц, даавуун саарал өмд, резинэн
ултай хар ботинкоо солих хэрэгтэй гэж бодсонгүй. Тэрээр шууд л Ганбаяртай уулзахаар гэрийг
нь зорин алхав. Яахав бороо орвол орно л биз, их л удаж жаахан жиндэнэ.
Баттөмөр Ганбаяр хоёр хоёул нэгдүгээр хорооллын байранд амьдардаг бөгөөд тэдний гэрүүп
хоорондоо ердөө л хоёр буудлын зайтай. Баттөмөр алиалагчийн тухай элдвийг бодон тайван
алхалж байлаа. Баттөмөр өмнө нь өөрөөс нь тусламж хүссэн хүмүүсийн нэгнийх нь ч урмыг
хугалаагүй. Ганцаараа хэрнээ л цагдаагийнхнаас ч илүү үр дүнтэй ажиллаж чаддаг. Тэр бүх
хэргүүдийн учрыг олж дөнгөхдөө Баттөмөр бүр цаанаасаа мэдэрдэг байсан бол энэ удаагийнх
нэг л жигтэй, адын, муу ёрын совин татуулаад байлаа. " Би үүнийг хийж чадах уу, үхлийн
талаарх нууцыг тайлж алуурчин этгээдийг барьж дөнгөх үү?”. – Ээ мэдэхгүй, юу л бол?
Баттөмөрийн дотоод сэтгэл нь өөрөөсөө асуусан энэ асуултыг асуултаар ингэж хариуллаа. Зам
нэлээд хоржээ. Одоо ердөө 100 гаран метр яваад Ганбаярын амьдардаг Саппорогийн ар талын
1-р байранд очно.
... Хаалга зөөлөн цохих чимээнээр Ганбаярын эхнэр Тамир нулимсандаа бөлцийж хавдсан
нүдтэй хүн хаалга тайллаа. Тэрээр яг л хариугүй ухаан алдан унах нь уу гэлтэй, бие нь их муу
байгаа нь андашгүй байлаа.
- Өө, чи ирэв үү. Ор л доо. / Тамирын дууны өнгө яг л хэвтэрт ороод үхлээ хүлээн хэвтэж
байгаа өвчтөн шиг сул дорой сонсогдо байлаа./
- Баярлалаа. Ганбаяр бий биз дээ?
- Байлгүй яахав. Яг чамайг ирэх байх гээд хүлээгээд сууж байна.
Баттөмөрийг талийгаач хүүгийн амьдардаг байсан гэрийн босгыг даван ороход үгээр шууд
илэрхийлчихэж боломгүй хүйт дааж, сэтгэл хямраасан нэг тийм муу энерги бүх бие сэтгэлийг
нь эзэмдэж байгааг тэрээр мэдэрлээ. Ганбаяр зочдынхоо өрөөнд буйдан дээр суугаад жижиг
ширээн дээр хөзрөөр мэрэглэж байх аж. Чухам юу мэргэлэж байгааг нь асуугаагүй ч гэлээ
Баттөмөр Ганбаярыг " Дөрвөн хүн сэтгэлдээ товлоод тэдний хэн нь алиалагчийн будагтай
нүүрний цаана нуугдаж байгааг таах” гэсэн оролдлого байна гэдгийг шууд мэдэв. Гэхдээ
Ганбаярын дотроо таамаглаж байгаа дөрвөн сэжигтний хэн нь ч алиалагч биш гэдгийг Баттөмөр
мэдэрч байлаа. Тэр алуурчин бол зүгээр ч нэг хүн биш. Тэр нүүрээ будсан алиа салбадай юу ч
байж мэднэ. Ямартай ч энэ хэрэг явдал бол зүгээр нэг гарч л байдаг гэмт хэргүүдийн нэг биш.
Энэ хэргийн ард байгаа этгээд санаанд багтамгүй их хүч чадалтай муу ёрын амилсан шулам
байгаа мэт.
Ганбаяр Баттөмөр лүү харц шилжүүлмэгцээ хөзрөө түр орхиод босч ирэн гар барьж, түүнийг
буйданд суухыг урилаа.
- За тэгээд, өчигдөр сайхан амарч чадав уу, Баттөмөр өө?
- Үгүй яахав дээ. Олон янзын үйл явдлыг хооронд нь харьцуулж бодоод л. Харин чиний мэргэ
чинь хэргийн эзнийг хэн бэ гэдгийг чамд хэлж байна уу?
Ганбаяр үл мэдэг давхийх шиг болсноо мөрөө хавчаад үүдэнд зогсож байгаа эхнэр лүүгээ харц
шилжүүллээ. Эхнэр нь түүний асуусан харцанд толгойгоо сэгсэрч хариу өгөв.
- Тамир надад чиний мэргийн талаар хэлээгүй ээ. Гэхдээ заавал үүний учрыг олох гэж цаг
алдаад байх хэрэггүй. Бидэнд өөр чухал олон асуудал байна.
- ...Тийм байх аа.
Ганбаярйн онигор нүд улам онийж, бүр ширгээд өгөх нь гэлтэй харагдана. Энэ нь мэдээж
түүнийг хүүгийнхээ үхлээс болж шаналаад, байнга нойр дутуу хонож байгааг нь илэрхийлж
байлаа. Тэрээр Баттөмөрөөс нуруугаар арай өндөр, тачирхан жижиг үстэй. Алхаж гишгэж
босож суух болгон нь жирийн хүнээс илүү бяр тэнхээтэй, хурдан шаламгай хөдөлгөөнтэйг нь
илтгэх аж.
- Юуны өмнө бид тэр алдаршаад байгаа алиалагчийн хувцас, будагнаас өөр бусдаас ялгагдах
таних тэмдгийг нь олж мэдмээр байна. Миний юу хийх гэж байгааг чамайг мэдэхийг хүсч
байгаа болохоор чинь би энэ тухай чамд ярьж байна. 06 сарын 01-ний үдээс хойш Сүхбаатарын
талбай дээрээс хулгайлагдаж, улмаар алагдсан хүүгийн алиалагчтай хамт авхуулсан фото
зургийг олж үзэх хэрэгтэй.
- Цагдаагийнхан чамд тэр зургийг өгөхгүй биз дээ.
- Би мэднэ ээ. Зүгээр л талбай орж тэр гэрэл зургийг дарсан зурагчинтай уулзана. Магадгүй
цагдаа нарт ч тэр зураг олдоогүй байх.
- Яагаад?
- Мэдэхгүй, зүгээр л тэгж санагдаад байна.
- Би чамтай хамт явж болно биз дээ?
- Чамайг ингэж асуухыг чинь мэдсэн болохоор л би энд ирсэн. Явцгаая.
Гэтэл энэ үед түрүүнээс хойш үүдэнд гараа элгэндээ зөрүүлэн хөдөлгөөнгүй зогсож байсан
Тамираа нэгийг санав бололтой сандарсхийж:
- Цай уух уу хө гэж түрүүчийнхээсээ ч сул дорой дуугаар асуув.

- Хэрэггүй ээ, баярлалаа. Бид алхам тутамдаа цаг хожих хэрэгтэй.
Ганбаяр элентра маркийн машинаа гаражнаасаа гаргаж, мөрдөгчид Сүхбаатарын талбайн зүг
хөдөллөө. Саяхан хүүгээсээ хагацсан гэхэд ганбаяр маш хурдан сэхээ авч хэвийн байдалдаа
орж эхлээд байгаа. Харин үүнийг нь Баттөмөр зүгээр л зөн совингоороо мэдэж байсан
болохоор мөрдөх ажлынхаа хамтрагчаар талийгаач хүүгийн аав Ганбаярыг эргэлзэлгүйгээр
сонгоод байгаа аж. Мэдээж энэ нь Ганбаярын өөрийнх нь хүсэлтэй нь ч холбоотой хэрэг.
Харин Тамирын хувьд өшөн болгон хар дарж зүүдлээд, алиалагчийн аймшигтай чөтгөр шиг
нүдний тухай ярих нь ихэсчээ. Ганбаяр бол 10-р ангиа төгсөөд шууд цагдаагийн академид
суралцаж, улмаар төрийн ажил хийж, тэр хугацаандаа хэд хэдэн хэрэг илрүүлээд амжсан
чамгүй туршлагатай нэгэн.
... Яах ийхийн зуургүй тэнгэр бүрхэж, бороо шивэрч эхэллээ. Машины урд шилэн дээр
бөнжигнөсөн усан дуслууд олноор бий болж машины шил арчигч ажиллаж эхлэв. Баттөмөр
өглөөний " Бороо орно” гэсэн зөн совингоо эргэн санасан ч үгүй учир нь түүнд энэ бүхэн
хэвийн л үзэгдэл.
Баттөмөр бүр жаахан аравхан настай байсан тэр үе. Тэгэхэд түүнд хичээлээ явж байхад нь нэг
явдал тохиолдсон, магадгүй тэгээд л тэрнээс хойш тархинд нь нэг юм орчихсон. Юу гэдэг нь бүү
мэд, ямартай ч яг тэр үеэс хойш зарим үед түүнийг нүдээ анихад янз бүрийн зүйлс харагддаг
болсон. Түүгээр ч зогсохгүй зүүд болгон нь маш эмх цэгцтэй, ямар нэгэн зүйлийг зөгнөөд
байх нь олширсон. Өөрийнхөө өнгөрсөн, ирээдүйн зарим зүйлүүдийг олж хараад байгаагаа
Баттөмөр анх арван хоёр настайдаа эргэлзэлгүйгээр мэдсэн гэхэд болно. Учир нь бүр долоо
хоногийн туршид түүнийг нүдээ аних болгонд ээж нь улаан даавуугаар бүрсэн хайрцган дотор
нүдээ аниад, ямар ч хөдөлгөөнгүй, цонхигор царайлан хэвтэж байгаа мэт дүр төрх үзэгдэх
болсон. Энэ тухайгаа хүнд хэлэхээс маш ихээр айж байсан. Гэхдээ удаан тэсээгүй. Түүний
санаанд ингээд л ээж нь удахгүй тэр улаан даавуугаар бүрсэн модон хайрцган дотор орж
хэвтээд тэндээсээ босч ирэхгүй болчих вий гэсэн айдас байж суухын аргагүй оволзож, аавдаа
энэ тухайгаа хэлсэн. Харин аав нь түүн рүү хэдэн хором гайхан харж зогссоноо " Муу ёрын
хүүхэд” гэж хараагаад айхтар шийтгэсэн... Түүнийг зодсон, Дараа нь Баттөмөр ээж нь хэрвээ
өөрийнх нь бодож байгаагаар нүдээ аниад хайрцган дотор орж хөдөлгөөнгүй хэвтээд өөрөөр
хэлбэл үхээд өгвөл аав нь өөрийг нь хаяад явна гэдгийг мэдэж байсан. Тиймээ, тэгээд л долоо
хоногийн дараа ээжийнх нь бие гэнэт эрс доройтож, шөнөдөө амьсгал хураасан. Баттөмөрийн
зөгнөсөн бүх юм тэгэхэд л яг таг биелэлээ олж " Үхэл далласан муу ёрын хүүхэд” хэмээн
аав нь Баттөмөрийг харааж түүнийг хаяад ор сураггүй алга болсон доо. Аав ээжээсэ ийнхүү
арван хоёрхон насандаа зэрэг хагацсан Баттөмөр талийгаач ээжийнхээ ээж дээр өссөн. Тэр
үед Баттөмөрт үнэхээр ээжтэйгээ ижилхэн гэхдээ арай жижигхэн хэмжээтэй улаан даавуугаар
бүрсэн модон хайрцган дотор ороод хэвтэхсэн гэсэн бодол төрж байсан ч чухам яаж тэр хүслээ
гүйцэлдүүлэхээ олж мэдээгүй. Дараа нь өдөр хоногууд ээлжилсээр нэг жил хэрээтэй хугацаа
өнгөрсний дараа аав, ээжээсээ хагацсан бяцхан хүүгийн уй бага багаар мартагдаж эхэлсэн. Яг
чухам энэ үед л түүний нүдээ аниад олж хардаг тэр зүйлүүд нь ямар нэгэн байдлаар биелдэг
гэдгийг Баттөмөр ойлгосон. Гэхдээ энэ тухайгаа хэнд ч хэлээгүй. Арван настай байх үед нь
тохиолдсон тэр нэгэн учир битүүлэг сонин явдлаа хэнд ч хэлээгүй. Яагаад гэвэл энэ бүхэнд
нь хэн ч итгэхгүй болохоор л тэр. Өөрийг нь гажигтай, галзуу солиотой гээд эмээгээс нь
тусгаарлаад, ганцааранг нь нэг газар аваачаад хорьчихно гэдгийг мэдэрдэг, тэгээд түүнээсээ
айдаг байсан. Баттөмөр бүх л зөгнөсөн зүйлүүдээсээ айдаг байсан. Энэ бүх зөгнөсөн зүйлүүдийн
биелэлүүд арван настай байх үед нь тохиолдсон тэр нэгэн явдлаас л үүдэлтэй гэж Баттөмөр
өнөөг хэр нь бодсоор явдаг билээ.
... Бороо орсон болохоор ч тэр үү талбайн зурагчид нэг их харагдсангүй. Ганц нэгхэн шүхэр
барьсан хүмүүс цүнхтэй аппаратаа норгочих вий гэсэн шиг түүнийгээ сугандаа хавчин бээвийн
зогсоно. Ганбаярын хувьд эндээс нөгөөх алиалагчийн зургийг дарсан зурагчинг олж чадна
гэлэгт эргэлзэж байсан ч Баттмөрийн хувьд хангалттай итгэлтэй байлаа. Үнэндээ тэдний хэн
хэн нь тэр алиалагчийн зургийг дарсан зурагчинг нэг ч удаа хараагүй, нэрийг нь ч мэдэхгүй
байсан билээ.
Алуурчинг мөрдөж байгаа 10 жилийн нэг ангийн хоёр залуу хоорондоо нэг ч үг солилгүй явсаар
төв шуудангийн ард машинаа тавиад талбай руу явган алхлаа. " Тэр муу новшийн алиалагч
яг энэ замар хөөрхий Долгормаа бүсгүйн хүүг сугандаа хавчуулаад асар хурдтай гүйж явсан
байх даа” гэсэн бодол Баттөмөрийн толгойд төрж, алиалагчийг дотроо дүрслэхийг хичээсэн ч
энэ удаад юа ч харагдсангүй. Уг нь тэрээр өмнө нь дандаа л маш сайн анхаарлаа төвлөрүүлж
чадвал хайж байсан хүнийхээ царайг дүрсэлчихдэг байсан. Гэтэл энэ удаад ердөө болохгүй
байлаа. Харин Ганбаяр өөрийнх нь найз, туршлагатай сайн мөрдөгч бас үгээр тайлбарлаад
хэлчихэж боломгүй зөн билигтэй Баттөмөр хажууд нь мөр зэргэцэн алхаж байгаа болохоор
өөртөө хачин итгэлтэй байв. Хүүгээ алдсан эцэг өөрийн хамгийн их хүндэлж биширдэг байгын
найз, хувиараа мөрдөгч Баттөмөрт зуун хувь найдаж байлаа. Учир нь, өмнө нь Баттөмөр түүнд
олон гайхамшгуудыг үзүүлсэн. Түүний таамаглаж, мөрдөж байсан бүхэн нь яг биелэлээ олж
байхыг тэр нүдээрээ харсан.
Баттөмөр алиалагчийн төрхийг тархиндаа ургуулж чадаагүйдээ багагүй бухимдаж амандаа
" хүн биш юм уу хаашаа юм” хэмээн өөрөө ч мэдэлгүй бас хэн ч сонсохооргүй аяархан дуу
алдлаа. Сүхбаатар жиажны хөшөөг тойрон зогссон цөөхөн зурагчид хоёр залууг сонжсон
харцаар харах авч тэдний хэн нь ч " Зургаа авхуулах уу?” хэмээн зориглон ирж асуусангүй. Энэ
нь мэдээж насаар чацуу, дүнсгэр царайлан алхлах ширүүн харцтай хоёр залуу зургаа авхуулах
хүмүүс яавч биш гэж бодсонтой нь холбоотой биз ээ. Мөрдөгчид хотын төв цэгийг тэмдэглэсэн
дөрвөлжин дээр ирээд зогтусав. Ганбаяр Баттөмөрийг асуусан харцаар харна. Харин Баттөмөр
хуруугаа инчдэн дугаргаж, жанжны хөшөө рүү ширтэн бороонд норж байгаагаа ч ажралгүй
ямар нэгэн үг хэлэхгүй зогсоно. Нэг минут хэртэй болсны эцэст Баттөмөр шуудхан чигээрээ
алхаж, түрүүнээс хойш буруу харан бээвийн зогсож байгаа борооны цув, цагаан өнгийн
саравчтай малгай өмссөн 40 орчим насны хижээлдүү байрын намхан эр лүү дөхлөө. Ганбаяр
ч түүний араас тушаал авсан шинэ цэрэг шиг годхийн дагав. Баттөмөр борооны цувтай, буруу
харан зогсож буй үл таних эрийн баруун гаранд аяархан хүрээд, " Сайн байна уу, та?” гэж
асуулаа. Өнөөх эр ч цочих мэт эргэн харснаа харц нь тогтохгүй дальдчих аж.
- Та сандрах хэрэггүй ээ. Бид таны дарсан алиалагчийн зургийг авах гэсэн юм. Цагдаа нар таныг
зөндөө шалгааж зовоосныг чинь мэдэж байна. Бас бид хоёрыг ч олон юм асууж шалгаалгүй
хурдхан шиг далдраад өгөөсэй гэж хүсч байааг чинь ойлгож байна. Бид бол хувиараа
мөрдөгчид. Та бидэнд туслах ёстой, яагаад гэвэл надтай хамт яваа энэ залуу хөөрхий хүүгийн
аав нь байгаа юм.
Ганбаяр энэ үгийг сонсоод " Алиалагчтай зургаа авхуулсан тэр хүү чинь миний хүү биш шүү
дээ” гэж бодсон боловч юу ч хэлсэнгүй. Тэрээр зүгээр л Баттөмөрт бүрэн найдаж байлаа.
Түүний Баттөмөрийг дагаж яваа нь хүүгийнхээ алуурчныг бүхнээс урьтаж олох гэснээс гадна
Баттөмөрийн гайхалтай арга барилаас суралцах гэсэн далд хүсэл байсан биз. Бүр үүгээр ч
тогтохгүй түүний цагдаагийн мөрдөгч болсон нь зөвхөн Баттөмөртэй л холбоотой.
Зурагчин эр ямар нэгэн үг хэлэлгүй дүлэгнэн зогсох аж.
Арваад секунд хэн ч юу ч ярьсангүй. Эцэст нь Баттөмөр дахин ам нээлээ.
- Ах аа, бид танд ямар ч муу юм хийх гээгүй байна аа. Танаас тэр алиалагчийн ямархуу
төрхтэй, ямар онцлог шинжтэй байсныг ч асуух гээгүй. Зүгээр л та бидэнд тэр зургийг өгөх
хэрэгтэй байна.
Зурагчин эр ямар нэгэн үг хэлэх гэсэн бололтой түгдэрч байснаа арайхийн ам нээлээ.
- Гэхдээ та хоёр зурган дээрээс тэр аймшигтай алиалагчийг олж харахгүй л болов уу. Би тэгж
бодож байна. Үл таних зурагчин эр их сөөнгө хоолойтой айсан учраас Баттөмөр, Ганбаяр хоёр
түүнийг нь арайхийн олж сонсчээ. Зурагчин эрийн царай үхдэл мэт цонхийн цайж, ямар нэгэн
зүйлээс айж хулчийсан мэт ямар ч сүр сүлдгүй харагдана.
- Яагаад тэр билээ?
- Тэр алиалагч зурган дээр байхгүй ээ.
Баттөмөр ямар нэгэн юм хэлсэнгүй. Зүгээр л зурагчин эр лүү ширтсээр зогсох аж. Харин
Ганбаяр тэссэнгүй бололтой ам нээлээ.
- Энэ чинь юу гэсэн үг вэ. Уг нь та тэр новшийн алиалагчийн дарсан биз дээ?
- Тийм ээ, уг нь тийм л гэж бодож байсан.
- Тэгээд. Би юу ч ойлгохгүй байна.
Дахиад бүгд чимээгүй боллоо. Хэн хэн нь хөдөлсөнгүй гурван биенээ ээлжлэн ширтсэний эцэст

Баттөмөр бороо дуслахаас өөр чимээгүй нам гүмийг эвдэв.
- Зургийг угаахад алиалагчийн дүрс гараагүй тийм биз?
Зурагчин эр айсан бас гайхсан харцаар Баттөмөрийн нүүр лүү ширтлээ.
- Тийм ээ, яг тийм. Та .. та яаж мэдэв? Бас би тэр алиалагчийг зөвхөн " алиалагч байна” л
гэж харснаас биш өөр ямар нэгэн онцлог шинж тэмдэг энэ тэрийг нь хэлье гээд ч чадахгүй
нь. Ер нь бол өнгөцхөн харахад л алиалагч гэмээр боловч үнэндээ тэр өндөр этгээд их аймаар
байсан. Ялангуяа тэр нүд. Би уг нь тэр зургийг хэнд ч үзүүлээгүй. Цагдаа нарт ч үзүүлээгүй, би
цагдаа нарт зөвхөн кадр гэрэлд цохиулсан болохоор зураг гараагүй л гэж хэлсэн.
- Тийм ээ, та яагаад ч юм тэгж хэлмээр санагдаад байсан. Яг л хэн нэгэн танд тушаагаад
байгаа юм шиг. Тийм үү?
- Тийм ээ, яг тийм. Хэн нэгэн надад тэр зургийг хүнд үзүүлэх хэрэггүй гэж тушаасан. Та нар
намайг ойлгож байгаа биз дээ. Би ... ,юу би...
- Тийм ээ, бид таныг ойлгож байна. Та санаа зоволтгүй.
Баттөмөр ингэж хэлмэгцээ Ганбаяр луу харцаа шилжүүлэхэд Ганбаярын нүүрэнд бүр учраа
олохгүй, гайхаж балмагдсан шинж тэмдэг тодхон үзэгдэв. Дахиад л бүгд ямар нэгэн бодол
болон хэсэг хугацаанд дуугаа хураацгаалаа.
- Ах аа, танд тэр хүүгийн алиалагчтай хамт авхуулсан зургийн хальс байгаа юу? хэмээн Баттөмөр
зурагчин эрийн нүд рүү маш нухацтайгаар ширтэн асуув.
- Тийм ээ, байна.
- Тэгвэл та бидэнд тэр хальсаа зарчих. Эргэлзэх хэрэггүй. Бүр харин гай болж мэднэ.
- Тийм байх аа, мөнгө төгрөгөөр зарна энэ тэр гээд яахав. Зүгээр л авч үз. Тэгээд ч тэр өөдгүй,
жаахан хүүхдийн эрлэг болсон алиалагчийг ямар нэгэн аргаар байриад шанг нь хүртээ. Манай
бага хүү ч гэсэн энэ хэргийн талаархи мэдээллээс болоод гудамжаар тайван явж чадахгүйд
хүрээд байгаа шүү. Үл таних намхан зурагчин эр ийнхүү сөөнгөтөн хэлээд аппаратныхаа
цүнхний цахилгааныг нээн жижигхэн цагаан өнгийн хуванцар дугуй хайрцагтай боловсруулсан
хальс гаргаж ирээд Баттөмөрт өгөв.
- Яг 16 дахь кадр шүү.
- Баярлалаа ах аа, бас май, үүнийг ав.
Баттөмөр ингэж хэлээд түрүүвчнээсээ таван мянгатын дэвсгэрт гаргаж ирээд зурагчин эрд
өглөө. Энэ бол бага ч гэсэн таны бидэнд үнэнээ хэлж тусалсны чинь хөлс. Нэрэлхэлгүй
аваарай. Ингээд Баттөмөр, Ганбаяр хоёр хальсаа халааслаад шууд л засварт орчихоод байгаа
Засгийн газрын ордны баруун талд байрлах гэрэл зураг боловсруулах konika лаборатори луу
алхлаа. Тэд хоорондоо ямар ч үг сольсонгүй. Баттөмөр баруун гараа халаасандаа хийж, зүүн
гараа хагас атгаад шийдэмгий түргэн алхаж байлаа. Харин Ганбаярын хувьд чухам юу болоод
байгааг ч сайн ойлгохгүй байгаа бололтой Баттөмөр лүү үе үе асуусан харцаар харан хажууд
нь зэрэгцэн алхална.
- Баттөмөр өө, чи тэр зурагчин ахыг ...
- Битгий асуу, би чиний наад асуултанд чинь өөрөө ч хариулж чадахгүй. Зүгээр л би тэр ахыг
алиалагчийн зургийг дарсан хүн мөн гэдгийг шууд мэдэх шиг болсон.
- За за, ойлгомжтой.
Ганбаяр хүүгийнхээ үхэлд өөрийгөө буруутган, эмгэнэн гашуудаж байгаа сэтгэл нь өөдгүй
новшийн алуурчин алиалагчийг барих гэж чадварлаг найзтайгаа хамт хөөцөлдөж байгаад
бага зэрэг сатааран, уй гашууг түр мартагнаж байлаа. Тэгээд ч тэрээр хүүг нь авч одсон тэр
алиалагчийг барихаар өөртөө хатуу тангараг тавьжээ. Тэд явсаар тун удалгүй зураг угаах
танхимд орж ирлээ. Баттөмөр борооноос ангид хуурай газар орж ирмэгцээ шууд л хальсыг
дэлгэж 16 дахь кадрыг харав. Түүний нүдэнд зүгээр л нэг бүрсийсэн юм харагдахад тэрээр
хальсаа Ганбаярт шилжүүллээ. Ганбаяр хальсыг минут хэртэй эргүүлж тойруулан харж байснаа
Баттөмөрт буцааж өгчээ. Баттөмөр бөглөх хуудас авч 16 дахь кадр 13х18 гэсэн харьцаан дээр
хоёр хувь гэж тэмдэглээд хальсыг тус зураг угаах газрын үйлчлэгчид өгөв. Хорин минтын
дараа зураг бэлэн болно гэхэд мөрдөгчид гадаах саравчинд орж тамхилахаар гарцгаалаа.
... Талийгаач хүүгийн зураг маш тод томруунаар гарчээ. Харин түүний хажууд зэрэгцэн зогсож
байсан алиалагч байх ёстой тэр хэсэгт бэх асгачихсан юм шиг нүүгэлтсэн хар толбо болжээ.
- Новш гэж санаанд оромгүй юм.
Ганбаяр өөрийн эрхгүй ийнхүү дуу алдаж хөмхийгөө зуун, тааз ширтэж байснаа Баттөмөрөөс
асуулаа.
- Новш чинь ер нь яахаараа зурган дээр дүрс нь гардаггүй байна аа. Зурагчин ахын аппарат
нь эвдэрчихсэн, эсвэл энэ зураг угаах лабораторит асуудал гарсан юм болов уу?
- Үгүй л болов уу. Дарсан бусад зурагнууд хальсан дээр бүгд зүгээр харагдаж байна. Зөвхөн
энэ зураг л, бүр тэр тусмаа яг энэ алиалагч л зурган дээр гарсангүй. Тэр Баярт гэдэг талийгаач
хүү зүгээр л гарсан байна. Харин алиалагчийн дүрс гарсангүй. Энэ хүүгийн царай муу юм
болохыг зөгнөсөн юм шиг нэг л гунигтай, айсан шинжтэй харагдаж байна.
- Наад новшийн алиалагч чинь тэгээд юу болж таарч байна даа. Хүүгийн минь амийг авч одсон
ад зэтгэрийн муу шулам. Олдог л юм бол ална даа.
- Тийм ээ, яг үнэн. Хүн биш шулам.
- Юу гэнэ ээ?
- Юу ч гэсэнгүй ээ. Хоёулаа одоо 120 мянгат орчмоор эргэлдэж, тэр хавийн траншейнаар хоног
төөрүүлдэг Тулгаатай очиж уулзъя. Ганцхан тэр хүү л алиалагчтай бусдаас арай илүү удаан
хамт байсан. Тэр хүүгийн юу ярихыг өөрсдөө чихээрээ сонсох хэрэгтэй байх гэж бодож байна.
Энэ зураг хэрэг болж магад энгэрийнхээ халаасанд хийчих. Баттөмөр ингэж хэлээд өнөөх
алиалагчийн оронд хар бэх нүүгэлтчихсэн юм шиг зургийг Ганбаярт өгөв. Тэд урагшаа зам
дагуу явж Төв шуудангийн хойно тавьсан машин руугаа алхлаа.
Яагаад ч юм Баттөмөрийн бие нэг л базаахгүй байлаа. Хамаг бие нь сулахч, толгой нь эргэн
шуудхан хөнжилдөө шурган унтаад өгмөөр бодогдоно. Ямар нэгэн зүйл харагдаж магадгүй
гэсэндээ нүдээ аних авч юу ч эс үзэгдэнэ. Их ядарч байгаа бололтой, их ядарсны дараа өөрт
нь нүдээ аньсны дараа юу ч харагддаггүйг Баттөмөр сайн мэднэ. Түүнийг хүүхэд хулгайлдаг
алиалагчийн тухай бодох болгонд толгойг нь алхаар балбаж байна уу даа гэлтэй лугших, цэв
хүйтэн нялцгар гар багалзуурыг нь шахах мэт сэтгэгдэл төрүүлэх аж. Гэсэн ч тэрээр бууж
өгсөнгүй. Ямар ч хүнд хэцүү зүйл тохиолдож байсан эрлээ үргэлжлүүлж, энэ хэргийн эцсийг
үзэхийг өөрөө өөртөө тушаана. Бас тэрээр үүний хажуугаар өөрийгөө бага зэрэг гайхаж байлаа.
Урьд өмнө нь өөртөө авч байсан ажлууддаа улам бүр урамшиж, алхам тутамдаа цагаасаа
урьтаж бүхнийг олж мэдэрдэг байсан. Харин энэ удаад бүх юм өөрөөр байна. Бурхан тэнгэр
өөрөөс нь нүүр буруулав уу, эсвэл буг чөтгөр нь гай болов уу? Ямартай ч түүний энэ удаагийн
алиалагчийн араас мөрдөх алхам тутамд далдын ямар нэгэн хүч саад болоод байв. Баттөмөр
үүнийг маш сайн мэдэрч байлаа. Магадгүй тэр алиалагч хүн биш, орчин цагийн ороолон, өөр
гарагаас ирсэн буг чөтгөр гэдэгт Баттөмөрийн дотоод сэтгэл эргэлзэхгүй байв. Хүнд хэцүү
байаач гэсэн яарах хэрэгтэй. Алиалагч бүр илүү муу юа хийхээр зэхэж байна. Гэхдээ чухам
юуны тулд, юу хийх гэж байна?
... Машины хөгжмөөр Харанга хамтлагийн " Сүүлчийн шөнө” дуу цангинана. Нэлээд хэдэн
жилийн өмнө хит болж байсан энэ дууг Ганбаяр чухам яагаад өнөөг хэр нь хадгалж сонссоор
байгаа нь жаахан сонирхол татаж байсан ч Баттөмөр энэ тухай түүнээс асуусангүй.
Сүүлчийн шөнө чиний минь амьдрал шиг богинохон байсан
Сүүлчийн шөнө чимээгүй саран шиг тодхон байсан
Сүүлчийн шөнө эргэж уулзахаар болзоод өглөөг хүлээсэн
Эцсийн учрал байсныг хэн хэн нь ч мэдээгүй
Дууны үг Баттөмөрт өнгөрсөн амьдралынх нь уйтгартай буланг санагдуулах мэт. Одончимэг
хэмээх оюутан ахуй цагтаа танилцаж байсан охиндоо сэтгэл татагдаж, удалгүй гэр бүл болох
юм болоод хамтдаа хэсэг хугацаанд амьдарсан. Удахгүй хуримаа хийнэ гээд л баярлан гүйлддэг
байлаа. Гэтэл одоогоос гурван жилийн өмнө яг л өнөөдрийнх шиг бороо шивэрч байсан тэр
нэгэн өдөр Одончимэг нь хөдөө аймгууд руу жуулчин дагуулж явах болсон. Тэр үед залуухан
хосуудад мөнгө шиг хэрэгтэй юм байдаггүй байлаа. Тэгээд л Одончимэг зээлээр сууж байгаа
байрныхаа мөнгөнд бага ч болов нэмэр болох боломжтой боллоо гээд л хөөрцөглөж явах
бэлтгэлээ хангаж эхэлсэн. " Наймхан хоногийн хугацаатай явна. Тэгээд л 400 долларын цалин
авна. Алдаж болохгүй боломж байгаа биз дээ, миний хайр аа” гэж хэлээд хүүе гэхийн завдалгүй
цүнхээ үүрээд гараад гүйчихсэн. Уг нь Баттөмөр Одончимэгийгээ боломжийн ажил олоод авч
ашгүй дээ гэж бодож байснаа гэнэт л нээн муу ёрын совин татаад эхэлсэн. Толгой нь эргэх
шиг болоход бие муудлаа гэж санаад ганц ширхэг цитрамон ууж усаар даруулаад нүдээ анин
орон дээрээ хэвтэж билээ. Тэгэхэд түүний нүдэнд хэзээ ч төсөөлөөгүй өнөөг хэр нь санаанаас
нь гарахгүй байгаа тийм дүр зураг үзэгдсэн. Одончимэгийн сууж явсан Asia маркийн автобус
онхолдож олон хүмүүс хашхиралдан шуугилдаж, тар дундаас Одончимэгийн танил болсон
ядам хуруундаа бөгжтэй энхрий булбарайхан гар цусанд будагдчихсан байх нь үзэгдэж билээ.
Энэ бол зүүд биш байсан. Зүгээр л нүдээ аних болгонд нь тэр аймшигт дүр зураг үзэгдэж,
олон хүмүүсийн айж сандарсан дуу чихэнд нь цуурайтаж байв. Бас өөрийнх нь Одончимэгт
бэлэглэсэн тэр бөгж цусанд будагдсан гартайгаа юу юунаас илүү тод харагдаж байлаа. Яг л
бага байхдаа ээжийгээ улаан даавуугаар бүрсэн модон хайрцганд хэвтэж байгааг урьдчилан
харсан тэр үед төрсөн мэдрэмж дахин давтагдсан. Тэгмэгц Баттөмөр Одончимэгийн гар утас
руу залгаж автлбусанд битгий суугаарай гэж хэлэхийг хүссэн боловч холбогдож чадаагүй.
Тэгээд яаж ч чадахгүй басаар хоцорчихсон. Тэрээр эгээтэй л галзуурчихаагүй. Үнэхээр
Баттөмөрийн нүдээ аниад харсан тэр осол хотын захад болсон байсан бас битгий л тийм
байгаасай хэмээн бурханд залбиран гуйж байсан ч Одончимэг ослоор өнгөрчихсөн. Тийм ээ,
Баттөмөр амьдралдаа тэгэхэд хоёр дахь удаа өөрийнхөө энэ өнөөг хэр нь тайлбарлаж чадахгүй
байгаа зөн совингоо үзэн ядсан. Хэрвээ хүсэх л юм бол оюун ухаанаа төвлөрүүлэн хичээгээд,
өнгөрсөн бас ирээдүйн талаарх элдэв явдлыг олж мэддэг байсан тэр чадвараа чөтгөр лүүгээ
тонилоосой хэмээн харааж байлаа. Гэвч түүний энэ чин сэтгэлээсээ хүссэн хүсэл нь биелээгүй.
Түүний далд мэдрэмж улам идэвхижин хөгжсөөр байсан.
... Бороо орох нь, гал гарах нь, ихэр хүүхэд төрөх нь гээд хаа хамаагүй зүйлийг гудамжаар
алхаж байхдаа л санамсаргүй олж мэддэг байсан. Ийм зүйл мэдэрснийхээ дараа инээд ч хүрэн
шиг, уур ч хүрэх шиг болдог. Тэгээд өөрийгөө шалгаж үзэхэд 100 хувь биш юмаа гэхэд 90
хувь нь биелэлээ олдог. Тэгэхэд нь ёстой уур хүрч үхмээр болох үе бий. Гэхдээ Баттөмөрийн
хувьд би ийм зүйл болохыг мэдрээд байна, ингэхийг нь мэдэж байна гээд хүмүүст гайхуулахыг
огтхон ч хүсдэггүй. Тийм ээ, огтхон ч хүсдэггүй. Ялангуяа Одончимэгийн үхлийн дараа далд
мэдрэмжийнхээ талаар бүр хэнд ч хэлэхгүй гэж тангараг тавьсан. Хүнд гай зовлон тохиох гэж
байгааг нь урьдчилан сануулах шиг том нүгэл байхгүй. Зүгээр л бүх юм үйлийн үрээрээ, хувь
тавилангаараа зохицуулагдаж байг.
Энэ мэдрэмж нь заримдаа хүмүүст хэрэг болдог, заримдаа бүр дэмий байдаг. Нэг удаа өнгөрсөн
2005 оны сүүлээр "Бөмбөгөр” худалдааны төв шатахад тэрээр Ганбаярын гэр бүлд ихээхэн тус
хүргэж байсан юм. Найзынх нь эхнэр Тамираа тэнд лангуу түрээслэж наймаа хийдэг байлаа.
Яг гал гарахын урд өдөр л өглөө үүрээр шахуу Ганбаярын гэрийн утас хангинаж Баттөмөр
тэдэнд өнөдрийн дотор лангуугаа буулга гэж зөвлөсөн. Тэгээд энэ тухай өөр хүнд юу ч
битгий хэлээрэй гэж аминчлан захисан. Тамираа үүнд маш ихээр дургүйцэж, Баттөмөрийг
эргүү мангараар нь дуудаж байсан ч эцэст нь нөхрийнх

daraagiin dugaart vregjileliig ni oruulii............

Сэтгэгдэлүүд: 5
5 | ByAmBaA <<< бичсэн | 2009-12-13 | 3:45 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Niit gishuuded handaj helhed uuruusuu tsol undur humuusiig hundetgej harits ! uuruur helbel gold member (altan gishuud) bolon moderator (zohitsuulagch) nartai ! bs neg ym helhed sited soyltoi bai !!!
+ (0) -
Аватар байхгүй
4 | saihnaaganaa <<< бичсэн | 2009-12-12 | 11:55 PM Сэтгэгдэлтэй хуудас |
bymbaa ymar daldaga ym bee chamd ymar hamaatai unshsan hvn yugaa bichnvv bnuu chamd padlii bhgvi
+ (0) -
3 | ByAmBaA <<< бичсэн | 2009-12-10 | 3:05 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Alexmercer chi meddeg baij bolnoo . Ene medeeg gants chamd zoriulj hiigeegui uur medehgui humuus zunduu baigaa jaahan soyltoi baina shu hunii huch hudulmuriig uneleh heregtei
+ (0) -
2 | alexmercer <<< бичсэн | 2009-12-09 | 7:00 PM Сэтгэгдэлтэй хуудас |
bas l medeh yum bna hahahahhahahahahaha ter zoori ene 2 chine 1 nomon deer bdagshdee tiimuu mun uu? hahahahahha ene chine savtai tsever usaar alialagchiig tuleel bas ter huuhduudiig alj bgad erhtenuudeer n uuriinhuu huug heiidegshdee ter allialagch chine tgd l 1 hutgaar shilen huzuund n zoogoool ter alialagchiin huuhed duusaa ter chine tsaanaaasaa zayagdsan hun baga bhad n 1 nom bainga zamd n taaralddaag bsan ter deer n ennii tuhai bichsen bdag tiimuu mun uu ? hahahahhaha
+ (0) -
1 | ByAmBaA <<< бичсэн | 2009-12-08 | 1:57 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Sonirholtoi ymaa daraagiihiig ni gyalzaarai punishir aa hehe biggrin
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !