Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

2010 онд юу болохыг NASA урьдчилан мэдээлнэ - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
2023-06-19
Бичсэн: Baagii0119
Хаана: Бээжингээс ирсэн бие хамгаалагч [монгол хэлээр/шууд үзэх]
2023-01-21
Бичсэн: torootoroo
Хаана: Mary and Max [Шууд үзэх]
2022-07-17
Бичсэн: hello
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-12-28
Бичсэн: uranbat
Хаана: Nero 8.3.6.0 татах
2017-09-24
Бичсэн: baitu
Хаана: Iron Storm (2002/PC/ENG)
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15908
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6574
Эр: 4990
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 1
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 29
Зочид 29
Хэрэглэгчид 0
2010 онд юу болохыг NASA урьдчилан мэдээлнэ
poster

Үнэн сонин, сэтгүүлч : Мөнхжаргал

-Эрдэмтэд хүн төрөлхтнийг тайван байлгахгүй нь. Тэд нарны тухай бас нэгэн түгшүүр зарлажээ-

Огторгуйн тухай зөгнөл биеллээ олох нь уу?

НАСА Solar Dynamics Observatory (SDO) хэмээх томоохон аппаратыг өнөөдөр сансарт хөөргөнө. Энэ нь нарыг ажиглан хянах төсөлт ажлын эхлэл бөгөөд эл аппарат огторгуйн уудамд таван жил аялж, нарыг мөрдөх юм. Аппарат нарны биеийг хэмжихээс гадна тасралтгүй зургийг нь авч, үйл хөдлөлийг нь хянасан бичлэгээ 60 минут тутамд эх дэлхий рүү дамжуулж байх юм. Тэгэхээр урьд нь хэзээ ч мэдэгдэж байгаагүй олон зүйл удахгүй тодорч эхэлнэ гэдэгт мэргэжилтнүүд итгэлтэй байгаа аж.

- "SDO”-ийн бидэнд илгээх зураг, бичлэг дээр нарны хавтгай дугуй бүхэлдээ харагдах бөгөөд энэ нь одоогийн хамгийн тод дүрслэл бүхий хавтгай дэлгэцтэй зурагтны дүрслэлээс даруй 10 дахин тод харагдах тийм нарийн төхөөрөмж. Нарны гадаргуу дээр чухам ямар үйл явц явагдаж байдаг, сийвэнгүүдийн урсгал хэрхэн хуваарилагддаг, соронзон талбайн бүтэц ямархуу байдаг зэрэг олон зүйлийн тухай бүрэн хэмжээний мэдээллийг бид авах боломжтой хэмээн НАСА-ийн мэргэжилтэн, төслийн удирдагч Лиз Цитрин тайлбарласан байна.
-Дэлхийд аюул учруулж болзошгүй бүхий л үйл явцыг уг төхөөрөмж мөрдөх болно. Сансраас илгээх зураг, бичлэгийг бид судалсны үндсэн дээр нарны дотоод үйл явцыг ч илрүүлэн тодотгох болно. Магадгүй нарны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтоодог болж, хүчит салхи, шуурга, томоохон үйл явдлыг түрүүлж мэддэг боломжтой болохыг үгүйсгэх аргагүй гэж уг төслийн удирдагч Барбара Томпсон онцолжээ.

Сансрын солируудын болзошгүй аюул бол хэтийнх. Харин хамгийн ойрын аюул гэж эрдэмтэд тооцоолсон болохоор нарыг судалж эхэлсэн байх. Тэгэхээр SDO нь дэлхийд огторгуйн зүгээс ямар нэг аюул нүүрлэх юм бол даруй мэдээлэх юм. НАСА-ийнхан чухам яагаад элдэв солирууд бус нар дэлхийд аюул учруулж болзошгүй гэж дүгнэж байгаа нь одоохондоо тодорхойгүй байна.

"2012″ кинотой зүйрлүүлшгүй ч цөмийн дайнтай дөхөж очно

Уран зөгнөлчид нарны тухай аймшигт зүйлсийг дүрсэлсээр байна. Хүн төрөлхтнийг ч багагүй айлгаад байгаа. Тухайлбал дэлхийн сүйрэл хэрхэн үүсч, өрнөж болохыг хүмүүс "2012″, "Дохио” гэсэн хоёр киноноос харж, цочирдсон. Харин эрдэмтдийн урьдчилсан мэдээ тийм ч аймаар биш. Гэхдээ л баярлах зүйлгүй.

Өнгөрсөн жил Америкийн шинжлэх ухааны академийн бэлтгэсэн нэлээд хар мэдээлэл бүхий илтгэл олны хүртээл болсныг эргэн сануулах нь зүйтэй болов уу. Илтгэл "Сансрын цаг агаарын аюулууд: эдийн засаг, нийгмийн үр дагаврууд” гэсэн нэртэй. Нарны идэвхжилийг судалж буй НАСА-ийн мэргэжилтнүүд уг илтгэлийг бэлтсэсэн байсан. Нарны зүгээс манай гарагт аюул нүүрлэж буйг мэргэжилтнүүд илтгэлдээ онцолсон. Бараг л ертөнцийн сүйрэл болохыг битүү сануулсан. Наран дээр дэгдэх ер бусын хүчирхэг соронзон шуурга нь дэлхийг сүйрүүлэх гол шалтгаан болохыг эрдэмтэд тайлбарласан. "Нарны шуурганы гэнэтийн аюул, үр дагавар нь цөмийн дайн юм уу үлэмж том солир дэлхий дээр унахтай адил” гэж Колорадо хотын сансрын цаг уур судлалын хүрээлэнгийн профессор, НАСА-ийн төв хорооны тэргүүн Дэниель Бейкер тайлбарласан байдаг.

90 секундын дотор дэлхий нийтээрээ цахилгаангүй болно

Наран дээр дэгдэж болзошгүй дэлхийн цахилгаан соронзон талбайн гэнэтийн өөрчлөлтүүд хүчтэй, тогтмол цахилгаан гүйдлийг үүсгэх аж. Эл гүйдэл нь бидний ертөнц дээр ноёрхож буй нийт цахилгаан гүйдлийн сүлжээ, холбоосыг хоромхон зуурт шатаах чадвартай гэнэ. Гэхдээ эл сүйрлийг сөрж зогсох хамгийн найдвар төрүүлэх төхөөрөмж бол мэдээж трансформаторууд. Тэд агшин зуурын гэнэтийн их хүчдэлийг сөрж дээд цэгтээ хүрэн халах ч эргээд шатчихна. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор, АНУ-д л гэхэд 90 секундын гэнэтийн цохилтын дараа 300 гол трансформатор шатах юм байна. Үүний уршгаар 130 сая хүн цахилгаан, дулаангүй хоцорно. Тэгэхээр бусад оронд үүнээс ч дор байх нь ойлгомжтой. Нэн түрүүнд цахилгаанаар 100 хувь хангагдсан, үүнийхээ үндсэн дээр амь зуудаг орнууд хэцүүдэж эхэлнэ.
Бидний амьдрал ерөнхийдөө цахилгаан эрчим хүчин дээр тогтож буй. Цахилгаангүй болсон орнуудын амьдрал хэр удаан үргэлжлэх нь бараг л ойлгомжтой. Америкчууд л гэхэд ийм сүйрэл хэрэв болбол жилийн дараа гэхэд сая сая үхэлтэй нүүр тулгарна гэдэгтээ итгэлтэй байгаа аж. Орчин үежсэн хүмүүс хүй нэгдлийн нийгэмдээ эргэн орвол ямар болох бол? Онгоцоор нисч, интернэтээр харилцан, зурагт радио сонсох нь бүү хэл хүйтэн оронд халаалт зогсч, халуун оронд агааржуулагч, хөргөгч гэгч зүйлгүй болно гээд төсөөл дөө? Үйлдвэр, албан газар, эмнэлэг бүгд "үүдээ барина”. Дэлхий дахинаа байтугай хотын нөгөө захад амьдардаг хамаатныхан нь хэрхэн аж төрж буйг ч мэдэхэд хүндрэлтэй болно. Гэрэл, цахилгаан байхгүй, хэзээ ч бий болохгүй… Ертөнцийн төгсгөл биш гэж үү?

Юун спортын их наадам манатай

Майягийн индианчууд 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд ертөнцийн төгсгөл болно гэж урьдчилан тогтоосон тухай бишгүй л шуугиж байна. Эл шуугианыг дэгдээж, дэлгэрүүлээд байгаа хүмүүсийг буруутгах ч аргагүй. Америкийн эрдэмтэд ертөнцийн төгсгөлийг яагаад ч юм есдүгээр сарын 22 гэж тогтоогоод байгаа. Тэгвэл Английн физикчид "SDO”-г хөөргөх тухай шинжлэх ухааны их хурлын үеэр ертөнцийн төгсгөл 2012 оны долдугаар сарын сүүлчээр тохионо гэж таамаглаж буйгаа сонирхуулсан гэнэ. Тэдний таамаглаж буйгаар нарны шуурга урьд өмнө тохиолдож байгаагүй их хүчтэй бөгөөд үүний уршгаар дэлхийн цахилгаан сүлжээ тасарч, Лондонгийн Олимп ч болохгүй байж магадгүй аж. Энэ аюулын талаархи бодит мэдээллийг нар, нарны аймгийн судалгаа хийдэг Рутерфорд Эплтоны лабораторийн профессор Ричард Харрисон танилцуулсан аж.

Одон орны физикчдийн дийлэнх нь нар "нойрноосоо” сэрж байгаа гэдэгт итгэлтэй байгаа юм байна. Өөрөөр хэлбэл нарны идэвхжилийн ээлжит 11 жилийн үечлэл эхлэх бөгөөд нар дээд хэмжээгээрээ идэвхжих аж. Энэ үед урьдчилж тааварлашгүй хүчит шуурга дэгдэж болзошгүй аюулын цөмийг бүрэлдүүлэх ажээ. Энэ нь идэвхжил дээд цэгтээ хүрэх 2012 онд тохиох магадлал өндөртэй болохоор дэлхийн эрдэмтэд энэ талд санал нэгтэй байгаа гэнэ. Тиймдээ ч НАСА өөрсдийн гаргасан урьдчилсан мэдээндээ итгэл төгс байгаа төдийгүй урьдчилсан арга хэмжээ авахын тулд нарыг ажиглаж эхлээд байгаа юм байна. Тэгэхээр тэдний хөөргөж буй "SDO” аппарат хүн төрөлхтний аюулгүй амьдралын гол найдвар болох нь. Гэхдээ нарны зүгээс гарч болзошгүй аюулыг урьдчилан мэдлээ гэхэд зогсоож болох эсэх, дэлхий дахиныг урьдчлан хамгаалахад бэлтгэж болох эсэх нь тааварлашгүй гэж эрдэмтэд үзэж байгаа аж. Гэхдээ "SDO”-ийн дамжуулах баримт, бичлэгийг хүлээн авмагцаа болзошгүй сүйрэлд бэлтгэж эхлэх боломжтой. Тухайлбал, томоохон цахилгаан станциудыг ойролцоогоор 7 цагийн туршид унтрааж нарны шуургыг дэлхийн цахилгаантай мөргөлдүүлж их гал авалцуулалгүйгээр харанхуй орчинд хүлээн сууж болох нь. Ингэснээр болзошгүй аюулаас бүрэн хамгаалагдахгүй ч нүүрлэх сүйрлийг багасгаж болох гэнэ.

Шуурганы сургуулилт 150 жилийн өмнө болсон

- Маргааш эсхүл 2012 онд ч юмуу 1859 оны хавар шиг үйл явдал тохиолдвол хүн төрөлхтөн тэсвэрлэж чадахгүй ч байж магадгүй гэж НАСА-ийн захирлуудын нэг, соронзон давхаргын мэргэжилтэн Жеймс Грейн ярьжээ. Тухайн үед 150 жилийн тэртээ Английн залуухан одон оронч Ричард Каррингтон нар ер бусын хар толбоор бүрхэгдэхийг анзаарсан байдаг. Тэнгэриин одны эл ер бусын үзэгдэл мэргэжлийн ямар нэг дуран, төхөөрөмжгүйгээр тод харагдаж байж. Гэнэт нарыг бүрхсэн толбон дээр нүд гялбам хурц өнгөтэй хоёр бөмбөлөг үүсч, агшин зуурт томорсон байна. Хоёр бөмбөлгийн хурц гэрэлд нарны цацраг ч бүдгэрч байсан аж. Ойролцоогоор таван минутын дараа бөмбөлгүүд гэнэт алга болжээ. Энэ үзэгдлээс хойш 17 цагийн дараа Америкт шөнө дунд болж байх үед шөнийн тэнгэр гэнэт өдөр болж огторгуйн зүгээс ногоон, улаан өнгөнүүд цацарсан байна. Эл учир битүүлэг үзэгдлийг Куба, Ямайка, Хавайн арлын оршин суугчид ч анзаарч ихэд гайхшран балмагдсан байна. Цахилгаан соронзон нөлөө эх дэлхийд ч ажиглагдав. Цахилгаан мэдээний сүлжээ нийтээрээ ажиллахаа больсон аж. Эл цахилгаан соронзон шуургыг анх анзаарсан одон орончийн нэрээр Каррингтоны үйл явдал хэмээн нэрлэсэн. Өнгөрсөн үед тохиолдсон огторгуйн үзэгдлүүдээс хамгийн хүчтэй нь уг үйл явдал байсан юм. Тиймдээ ч түүний давталтаас эрдэмтэд эртнээс болгоомжилж байгаа нь энэ.

- Тухайн үед 150 жилийн өмнө хүн төрөлхтөнд ердөө л аз таарсан. Яагаад гэвэл эл үйл явдал тийм ч өндөр төвшинд өрнөөгүй. Өчүүхэн бага хэмжээнд үзэгдээд өнгөрсөн. Харин одоо тохиолдвол илүү хүчтэй байна. Хүн төрөлхтөн урьдчилсан арга хэмжээ авсан ч гарах хохирлын хэмжээ их наяд ам.доллараар тоологдож, дэлхий дахины сүйрсэн бүхнийг шинэчлэн босгоход 10-аас дээш жилийн хугацаа шаардлагатай гэж Жеймс Грейн онцолсон байна.
Оросын эрдэмтэд энэ тухайд:

Зовлон хэзээ тохиох нь тодорхойгүй

- Нарыг ажиглаж эхэлснээс хойшхи түүхийн бүхий л явцад Ричард Каррингтон анх удаа цагаан гялбаа гэж нэрлэсэн уг үзэгдлийг анзаарсан. Түүнээс хойш нарны үечлэлийн үед ийм үзэгдэл 3-4 удаа ажиглагдсан. Гэхдээ үзэгдэл бүр дэлхийн соронзон давхаргад цохилт өгч байгаагүй. Тиймээс Каррингтоны үйл явдал давтагдвал дэлхийд сүйрэл болно гэж 100 хувийн итгэлтэйгээр хүлээх албагүй. Эрдэмтэд ертөнцийн төгсгөл болж болзошгүй таамналын хугацааг ерөнхийдөө ойрхон хэлж байна. Гэсэн ч нар цаашид хэрхэн өөрчлөгдөн хувьсахыг тодорхой хэлэх боломжгүй шүү дээ.
Гэхдээ хүн төрөлхтөнд сануулга өгч, болгоомжилж байсан нь дээр. Юу ч тохиолдох юм билээ? Нарны шуурга үнэхээр л гэнэтийн байдаг шүү дээ гэж Оросын шинжлэх ухааны академийн Нар-дэлхийн физикийн хүрээлэнгийн шинжлэх ухааны мэргэжилтэн, Эрхүүгийн их сургуулийн одон орон судалын салбарын тэргүүн Сергей Язев тодорхойлсон байна.

"КП”

Ц.Мөнхжаргал


Сэтгэгдэлүүд: 3
3 | HaS <<< бичсэн | 2010-07-01 | 1:00 PM Сэтгэгдэлтэй хуудас |
delhiid iim ym dohioldvol bi lav yug ch ul anzaaran ta nartai hamt bj bna ddooo hahaha tongue
+ (0) -
2 | erkaa <<< бичсэн | 2010-02-18 | 9:45 AM Сэтгэгдэлтэй хуудас |
suirch magadgui l yum bnadaaa ...
+ (0) -
1 | sadness <<< бичсэн | 2010-02-09 | 7:48 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Eee huurhii 2012 ond gai bolj delhii suureh yum bish bzdee sad sad
+ (+1) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !