|
Өөрийнхөө компьютер дээрээ сүүлийн
үеийн тоглоомууд тоглодог хүмүүсийн хувьд байдаг нэг асуудал бол
keyboard билээ. Keyboard бол үндсэндээ текст шивэхэд л тохиромжтой
болохоос тоглоом тоглоход тийм ч онц байдаггүй. Яахав shooter юм уу олон
товч хэрэглэх шаардлагатай World of Warcraft гэх мэтийн тоглоомуудад
бол Joystick, Gamepad-уудыг бодоход арай илүү.
Харин
PC тоглоомчдод зориулсан хэрэгслүүд үйлдвэрлэдэг Razer энэхүү Gaming
Keypad-ыг 11 сарын 29-өөс худалдаанд гаргах гэж байна. Razer Nostromo
нэртэй уг keypad төхөөрөмж нь хэлбэр хийцийн хувьд маш үзэмжтэй, содон
бөгөөд зөвхөн тоглоом тоглоход хэрэглэх, бүрэн програмчлагддаг 16 товч,
бугуйн тавиур, зүг чиг заах 8 товчтой. Мөн тоглох тоглоом бүртээ
зориулан 8 өөр төрлөөр товчнуудын програмчлалыг нь өөрчилж болох бөгөөд
нэгээс нөгөөд нь маш хурдан шилжинэ. Худалдаанд 69.99$-ын үнээр гарч
байгаа. Өмнө нь иймэрхүү төрлийн gamepad хэд хэд гарч байсан боловч төдийлөн сайн болж чадаагүй, ба үүнийг гүйцэх ямар ч gamepad байхгүй болж байна
|