tsogtoo Мэдээ: 1632 Сэтгэгдэл: 745 Нэр хүнд: 14 Цол: |
TOOLS Мэдээ: 269 Сэтгэгдэл: 666 Нэр хүнд: 1 Цол: |
ByAmBaA Мэдээ: 191 Сэтгэгдэл: 179 Нэр хүнд: 2 Цол: |
WINNER Мэдээ: 147 Сэтгэгдэл: 429 Нэр хүнд: 6 Цол: |
sadness Мэдээ: 120 Сэтгэгдэл: 1384 Нэр хүнд: 3 Цол: |
-”Аватар” киног үзэж байхад цаг хугацаа өнгөрөх тусам дэлгэц рүү яг л хүүхэд шиг амаа ангайн, нүд салгаж чадахгүй харж байгаагаа мэдэрч байсан. Танд чухам юу ийм бүтээл хийхэд нөлөөлсөн бэ?
-Мэдээж кино. Хамгийн сүүлд надад ийм мэдрэмж төрүүлсэн кино гэвэл "Матриц” байна. Би эхлээд үзсэн хүмүүсээс энэ киног их өвөрмөц, онцгой гэдгийг сонсоод өөрөө үзэхээр шийдсэн л дээ. Надад үнэхээр таалагдсан. Энэ бол шинжлэх ухааны уран зөгнөлийн хувьд шинэ үг хэлсэн бүтээл болсон. Яагаад гэвэл бид ийм зүйлийг бодож олж, хийж болно гэдгийг төсөөлөө ч үгүй. Ер нь кино намайг гайхшруулж, түүний үйл явдалд бүрэн автуулж байхад би дуртай. Иймэрхүү шинэлэг, гайхалтай зүйлийг "Матриц”-аас гадна "Наминчлал”, "Орчлон ертөнцийн цаагуур” киноноос харж болно. Энэ хоёр киног би хэдэн жилийн өмнө үзсэн. Миний огтхон ч төсөөлж байгаагүй зүйлтэй кино л намайг жинхэнэ ёсоор гайхуулдаг. Тийм учраас би өөрөө кино бүтээхдээ өөр хэн нэгэн төсөөлөө ч үгүй зүйлийг бодож олохыг хичээдэг, Би "Аватар”-ы дэлгэцэнд гарахаас өмнө энэ киноны тухай хүмүүс яг л бүгдийг нь мэдэж байгаа юм шиг ярилцаж, дүгнэж цэгнэж байгааг ихэд сонирхон, зарим талаар бага зэрэг гайхаж байлаа. Би тэгээд дотроо инээд хүрч ” "Аватар”-ын тухай юу ч мэдэхгүй л байна даа. Яагаад гэвэл хамгийн голыг нь дэлгэцэн дээр л харах болно” хэмээн бодож байсан.
-”Терминатор” киног та өөрийн зүүднээсээ бодож олсон. Харин "Аватар”-ын санаа хэрхэн төрсөн бэ?
-”Аватар”-ыг сургууль болон коллежид байхдаа өөрийн төсөөллөөр зурдаг байсан олон мянган дүрс, зурагнаас гаргаж авсан. Тодруулбал 1975 онд нэг удаа ээж маань гурван метр өндөр цэнхэр эмэгтэй зүүдэлсэн гэж яриад, би түүнийг нь зурсан юм. Дараа нь түүнийгээ ямархуу хэв маягтай байж болох талаар бодож, олон янзаар зурдаг байлаа. Тэгээд түүнийгээ "Аватар” кинонд Нави үндэстнийг бүтээхэд ашигласан.
-Та олон жилийн өмнөөс "3D”-г кино урлагт ашиглаж эхэлсэн. Одоо "Аватар”-ыг хараад энэ технологи үнэхээр хөгжлийн дээд түвшинд хүрчээ гэсэн бодол төрж байна. Та "3D” технологийг үзэгчдийг татах гэсэн жирийн л үзүүлбэр гэж боддог уу, эсвэл кино урлагт гарсан жинхэнэ хувьсгал уу?
-Хувьсгал байж болох л юм. "Аватар” 3D технологийг кино урлагт аль хэдийнэ чухал байр суурь эзэлснийг харуулж чадлаа. Одоо хүүхдэд зориулсан жирийн нэг зугаа, дэлгэцнээс байнга л цухалзаж байдаг огт дэмий зүйл биш болсон. Миний хувьд энэ зүйл кино урлагийн визуаль боломж, үнэ цэнийг өсгөсөн гэж бодож байна. гийнээр хэлбэл зүгээр л киног илүү сайн болгосон гэсэн үг. Бусад найруулагчдад энэ технологи таалагдсан эсэх, тэд үүнийг ашиглах эсэхийг би мэдэхгүй. Гэхдээ кино бүтээгчид цаашдаа ашиглахгүй бол энэ технологи хөгжихгүй гэдгийг л сайн мэдэж байна. Сайн стерео "3D ” кино бүтээхэд бусад найруулагчдын нухацтай хичээл зүтгэл байх хэрэгтэй. Тэгэхгүй бол үзэгчид ийм киног тааруухан хүлээж авна, энэ технологи ч мөхнө. Цаашид юу болохыг харж л байя.
-Жеймс танд бүхий л амьдралынхаа турш кино болгохыг хүсдэг ямар нэгэн бодит юм уу, мөрөөдлийн ч юм уу түүх байгаа юу. Эсвэл үүнийг чинь "Аватар” гэж ойлгож болох уу?
-”Аватар”-ыг бүтээхийг би эртнээс мөрөөдөж ирсэн л дээ. Гэхдээ боломжтой бол одоо ярьчихмаар өөр хэд хэдэн түүх байгаа. Тэднийгээ кино болгож чадна гэж найдаж байна. Арай үхэх болоогүй байна, тэгэхээр хийж болох байх.
- "Аквамен” үү?
-Үгүй ээ. Ер нь бол надад усан доорх амьдралын тухай сонирхолтой түүх байгаа, гэхдээ "Аквамен” биш.
-”Санктум” уу?
-”Санктум” аль хэдийнэ Австралид зураг авалт нь эхэлчихсэн. Гэхдээ би түүнийг зөвхөн продюссерлэж байгаа. Энэ бас "3D” кино болно.
-Тэгээд ямар кино яриад байгаа юм бэ?
-Хэлэхгүй ээ. Шуугиан дэгдээмээр байна уу. Үгүй шүү (инээв).
-”Титаник” тухайн үедээ хамгийн өндөр өртөгтэй бүтсэн кино болж, дэлхий нийтийг байлдан дагуулж чадсан бүтээл. "Аватар” бүр ч үнэтэй. Тэгэхээр та ямар ч үзэгчийг байлдан дагуулж чадна гэж бодож байна уу?
-Титаник”, "Аватар” хоёр эрс ялгаатай кино гэдгийг юуны өмнө хэлэх хэрэгтэй байх. Өөр чиглэл, өөр өгүүлэмж. Гэхдээ би одоо л "Титаник” яагаад санхүүгийн хувьд тийм их амжилт олсныг ойлгож байна. Бид тийм их амжилт олно гэж ердөө ч бодоогүй. Дээр нь зардлаа хэтрүүлснээр асар их мөнгөний алдагдалд орно гэж бодож байсан. Олон зуун саяыг зарлагадсан, гэтэл ахиад тийм их хэмжээний мөнгө хэрэгтэй байдаг. 50 сая уу, түүнээс илүү ихийг алдах уу гэдэг асуудлын гол байсан. Ингээд кино үнэмшмээргүй амжилт олоход бүгд л шоконд орж билээ. Жилийн дараа л энэ кино хүн бүрт ямар гайхамшигтай сэтгэгдэл төрүүлснийг ойлгосон. "Титаник” Хятад, Франц, Афганистан гээд л олон оронд номер иэг кино болсон. Бүр Талибын хоёрдугаар дайнд оролцогчид Леонардо шиг үсээ засуулж байсан гээд бод доо. Бүх дэлхий энэ киног хүлээж авсан. Бүгд дурлаж, үхэж, хүн бүр амьдралдаа ямар нэгэн зүйлийг алдаж байдаг гэдгийг тэгэхэд л бид ойлгосон. "Титаник” яг энэ сэдвийг л хөндсөн "Аватар” ийм амжилт үзүүлэх эсэхийг би одоогоор хэлж мэдэхгүй.
Сэтгэгдэлүүд: 6 | |
6 |
Wikinoy <<< бичсэн | 2010-01-19 | 3:45 PM
Сэтгэгдэлтэй хуудас |
AVATAR bol zugeerl tas tas laitai goe saihan Pro yanztai unen saak geh met
(0)
4 |
tuugii <<< бичсэн | 2010-01-16 | 8:48 PM
Сэтгэгдэлтэй хуудас |
yostoi aguu hun yumaa lag yum
(0)
3 |
gantulga15 <<< бичсэн | 2010-01-16 | 8:19 PM
Сэтгэгдэлтэй хуудас |
Evdchih ch yum biluu chi yaj medjagan. Tas kino.
(0)
2 |
kazame <<< бичсэн | 2010-01-16 | 5:20 PM
Сэтгэгдэлтэй хуудас |
Titanikiin amjiltiig ebdej chadahgvi baihooo
(0)
| |