Венесуэлын ерөнхийлөгч Уго Чавес
Колумбийн эрх баригчдыг улсынх нь агаарын хилийг зөрчин, жолоочгүй
тагнуулын нисэх онгоц илгээсэнд буруутгажээ. Ням гариг бүрт явуулдаг
"Алло президент” нэвтрүүлгийнхээ үеэр Чавес энэ талаар мэдээлээд, дахин
улсынх нь агаарын хилийг хууль бусаар зөрчин орж ирсэн ямар ч онгоцыг
шууд устгах даалгавар өгсөн гэжээ. Чавес дээрх мэдэгдлийг хийхдээ, бусдын газар нутаг руу жолоочгүй
тагнуулын нисэх онгоц илгээн, тандан турших нь янкуудын арга хэлбэр.
Колумби улс Америкийн нөлөөн дор дээрх үйлдлийг хийж байгаад
буруутгажээ. Венесуэлын ерөнхийлөгч түүнчлэн АНУ-ыг Колумбийг өөрийн
талд оруулан турхирч, Венесуэлтэй хагаралдуулж байгаад буруутгаж байгаа
юм.
Венесуэл, Колумбийн харилцаа холбоо өнгөрсөн 10-р сард АНУ,
Колумби улстай цэрэг батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах гэрээ
байгуулсны дараанаас хурцдаж эхэлсэн юм. Колумби улс Америкийн талд
өөрийн газар нутаг дахь 7 цэргийн баазад цэргээ байршуулахыг зөвшөөрч,
оронд нь батлан хамгаалах салбараа хөгжүүлэхэд тусламж дэмжлэг авахаар
тохиролцжээ. |