Монголын цахим залуусын нэгдэл!
Site menu
Section categories
Видео бичлэг Сонин хачин
Гар утсанд Программ
Tоглоом Хичээл
График Флэш
Chat Box
Statistics
Нийт Онлайнд 2
Зочид 2
Хэрэглэгчид 0

8:00 PM
Өвөр Монголоос чулуужсан аалз олжээ

Юрийн галвын үеийн Нефила гэгдэх уг аалз нь хөлөндөө үс мэт ширхлэгтэй байгаагаас үзэхэд 165 сая жилийн настай энэ аалз тор нэхдэг аалзнуудаас хамгийн том бөгөөд хамгийн эртний төрөл зүйл бололтой. "Торго нэхэгч” буюу Нефила нь шувуу, сарьсан багваахай барьж чадахуйц том биетэй, нарны гэрэлд алт мэт гялтганах торгомсог, шар өнгөтэй тор нэхдэг. Харин чулуужсан аалз одоогийн Нефилатай хэмжээгээр ойролцоо, тодруулбал, бие нь 2,5 см орчим өргөн, харин хөл нь 6,3 см урттай аж. Орчин цагийн Нефила аалзнууд ихэвчлэн халуун орны бүсэд байдаг. Эртний Нефила ч мөн ургамал ногоо ихтэй орчинд амьдарч байсан бололтой. "Яг л өнөө цагийн Нефилатай адилаар энэ ч бас ой модтой, ялангуяа нуурын эргийн ойн захаар амьдарч, алтан торгомсог тор нэхдэг байсан” хэмээн Канзасын их сургуулийн Палентологийн институтын эрхлэгч, судлаач Пол Селден ярьжээ. Тэрбээр мөн "Аалз бол өнөөдөр дэлхий дээр хамгийн олон байгаа махчин шавьж. Тэдний ачаар шавьжны тэнцвэрт байдал хадгалагдаж байдаг. Тийм ч учраас энэ олдвор бидэнд шавьж-аалз, махчин-махчин бус гэдгийн уялдаа холбоог судлахад ихээхэн нэмэр болох юм” гэжээ.

Орчин цагийн "Торго нэхэгч” аалзнуудын эмэгчин нь илүү том биетэй байдаг. Өнөөгийн маш сонин олдвор болоод байгаа энэхүү эмэгчин аалз Юрийн галвын дунд амьдарч байсан гэж үзэж байна. Тэгэхээр Археоптерикс гэх анхны шувуу болоод Брахиозавр, Диплодок зэрэг аварга том үлэг гүрвэлээс ч өмнө байсан аалз бололтой. Түүнчлэн эл чулуужсан аалз нь одоогоор олдсон олдворуудаас хамгийн том нь. Гэхдээ хамгийн эртнийх биш. Өмнө нь Английн Коузлигаас олдсон хоёр ч чулуужсан аалз 310 сая орчим жилийн өмнөх болох нь тогтоогдсон юм.
Attachments: Зураг 1
Category: Сонин хачин | Views: 1211 | Added by: bebe | Rating: 5.0/1
Total comments: 7
7 zono  
0
wow

6 saihna  
0
noo bna daa

5 Black_hole  
0
сонин юмаа

4 Reaver  
1
woooooow

3 borudo  
1
woow ipod 2g zarna 170d shud ugluu japanaas awchirsan arsin ertei utas 99863852 surprised

2 bayanaa  
0
wow

1 GaNaA-eZaluuS-4ever  
0
гайхмаар

Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]
Log In
Search
Calendar
«  4-р сар 2011  »
Ня Да Мя Лх Пү Ба Бя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Entries archive
Site friends
Тохиромжтой дэлгэц: 1440х990+, тохиромжтой хөтөч: Firefox 3+.. , Copyright© 2025 eZaluuS Team.Hosted by uCoz