Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Уншихыг хориглосон номууд - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
«  10-р сар 2010  »
НяДаМяЛхПүБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15909
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6577
Эр: 4993
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 0
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 3
Зочид 3
Хэрэглэгчид 0
Уншихыг хориглосон номууд
poster


Хатагтай Чаттерлейгийн амраг
Зохиолч Д.Х.Лоренсийн энэ ном садар самууныг ил тодоор өгүүлж, хууль зөрчсөн шалтгаанаар Британи, АНУ, Австрали улсад үүнийг худалдаанд гаргахыг түр хугацаагаар хорьж байжээ. Зохиолын гол баатар Конние Чаттерлей дайны улмаас тахир дутуу болсон нөхөртэй бөгөөд тэрбээр энэхүү гэрлэлтдээ сэтгэл хангалуун байгаагүй учир өөр эрчүүдтэй янаг амрагийн харилцаа тогтоодог байна. Хатагтай Чаттерлейгийн тухай энэ номын хоригийг Америкт 1959, Британид 1960 онд тус тус цуцалжээ.

Нүцгэн үдийн зоог

Уильям С.Берроуз уг номыг 1959 онд Америкт хэвлэхээр төлөвлөсөн ч чадаагүй аж. Бостон хотын шүүх хууль бус үйлдлийг сурталчилсан бүтээл гээд худалдаанд гарахыг нь хориглосон байсныг 1962 онд цуцалсан байна. Мансууруулах бодист донтогч Уильям Лигийн амьдралыг өгүүлсэн энэ ном зохиолч Берроузын гол бүтээлийн нэг юм.

Фаренгейт 451

Зохиолч Рэй Брэдберигийн энэ номыг Америкийн хэд хэдэн муж улс болон зарим орны сургуулиуд уншихыг хориглосон номын жагсаалтад оруулжээ. Зохиолын гол баатар болох гал сөнөөгч Гая Монтаг хориотой ном шатааж буй үйл явдлыг сонирхолтойгоор өгүүлдэг байна. Уг номыг 1953 онд хэвлэжээ.

Лолита

Зохиолч Владимир Набоковын 1955 оны энэ номыг Франц, Британи, Өмнөд Африк зэрэг оронд худалдаанд гаргахыг хориглосон байна. Энэ зохиолд дунд хэрийн настай Хамберт Хамберт 13 настай Лолита гэдэг өхөөрдөм охиныг үргэлж янагийн харцаар харж, улмаар түүнтэй янаг амрагийн харилцаа тогтоож буй үйл явдлыг өгүүлдэг аж.

Хатагтай Бовари

Зохиолч Густав Флаубертийн энэ номыг Франц улс худалдаанд гаргахыг хоригложээ. Зохиолч Флауберт нийгмийн ёс суртахууны журмыг удаа дараа зөрчсөн хэргээр түүнд ял тулгаж байжээ. Түүний хориотой зохиолд эмчийн залуухан эхнэр Эмма Бовари өөр эртэй дотно харилцаатай болж буй түүхийг өгүүлдэг байна. Тэрбээр дурласан залуутайгаа зугтахаар төлөвлөсөн нь түүний шинэ амрагийн өөр бодлоос болж бүтэлгүйтжээ. Хатагтай Бовари шинэ хайр дурлалын улмаас сэтгэлээр унаж эцэст нь амиа хорлодог байна.

Хунтайж

Зохиолч Макиавеллигийн Хунтайж ном христийн шашны итгэл, бишрэлийн эсрэг утга агуулгатай бүтээл гэж үзэн 1559 онд онд Ромын Пап үүнийг хэвлэхийг хориглосон байна. Улс төрийн үйл явдал, цэргийн дэглэмийг магтан дуулсан уг номыг Макиавелли 1513 онд бичсэн бөгөөд түүнийг өөд болсны дараа л бүтээлийг нь хэвлэн гаргажээ.

Зэр зэвсэг минь баяртай

Эрнест Хэмингуэйн Зэр зэвсэг минь баяртай ном ёс суртахуунгүй үйлдэл, улс төрийн эсрэг утга агуулгагүй учир хориотой номын жагсаалтад орсон гэвэл та гайхаж болох юм. Гэсэн ч үүнийг Америкийн зарим муж улсад худалдаанд гаргахыг хориглож байжээ. Үүнээс гадна уг бүтээл сексийн харилцааны талаар дэлгэрэнгүй хүүрнэсэн гэж үзэн Италид мөн хориотой номын жагсаалтад оруулсан байна. Зохиолын гол баатар болох Америкийн цэргийн дэслэгч Фредерик Хенри дэлхийн I дайны үед Италид түргэн тусламжийн автомашины жолоочоор ажиллаж байх үед сувилагч бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болж, дайн талаарх үзэл бодлыг нь тусган харуулжээ.

Содомын 120 өдөр

Зохиолч Маркиз де Садын Содомын 120 өдөр зохиолд садар самууныг эрээ цээргүй дүрслэн бичсэн учир хориотой номын жагсаалтад орж байжээ. Уг зохиолд чинээлэг дөрвөн эр зугаа цэнгэл хөөн эх захгүй завхайрч байгааг өгүүлдэг байна. Нийгмийн ёс суртахууны эсрэг бүтээлээрээ зохиолч Сад шоронд сар гаруй хоригдож байжээ.

Мянга есөн зуун наян дөрөв

Зохиолч Орвеллийн Мянга есөн зуун наян дөрөв номонд үргэлж цагдаагийн хяналтад байдаг айдас төрөм нийгмийн талаар өгүүлжээ. ЗХУ энэ номыг худалдаанд гаргахыг 1950 онд хориглосон байна. Түүнчлэн Кубын пуужингийн маргааны үеэр мөн АНУ, Британид уг номыг хоригложээ. Зохиолын баатар жирийн иргэн Уинстон Смит хатуу чанга дэглэмийн эсрэг тэмцэж буй үйл явдлыг өгүүлдэг байна.

Сэтгэгдэлүүд: 2
2 | bilguuun <<< бичсэн | 2010-10-21 | 8:40 PM Сэтгэгдэлтэй хуудас |
tin
+ (0) -
1 | Enh <<< бичсэн | 2010-10-21 | 7:56 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Enenees oor nasand huragchdiin nomiig bs horigloj gargasan bleeshd. TV geer garsan
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !