Видео тоглоомын магнат, Францын томоохон үйлдвэрлэгч Ubisoft энэ жил 15
видео тоглоом зах зээлд гаргажээ. Тэгвэл саяхан тус компаниас нэгэн
мэдээлэл цацсан нь ирээдүйд нээлтээ хийх гэж буй болон үйлдвэрлэгдэж
байгаа тоглоомуудын нэрсийг дэлгэжээ. 2011 онд тус компанийн шишготой
найман томоохон видео тоглоом худалдаанд гарах гэнэ. Үүний дотор хамгийн
томоохон олны анхаарлыг татаж байгаа нь тус компаниас бүтээн гаргадаг
алдарт видео цуврал тоглоом болох Ghost Recon юм. Зөвхөн энэ 2010 онд л
гэхэд Ghost Recon-ы дөрвөн ч цувралыг төрөл бүрийн платформууд дээр
худалдаанд гаргасан ба ирэх жил Tom Clancy"s Ghost Recon: Future Soldier
хэмээх шинэ ангийг PC, Xbox 360, PS3, Wii платформууд дээр хүмүүсийн
гарт хүргэх аж.
Мөн
Ghost Recon: Future Soldier 2011-ийн дараа Ghost Recon: Lead the
Ghosts, Ghost Recon: Predator хэмээх цоо шинэ хоёр цувралын төсөл одоо
батлагдаад үйлдвэрлэлд шилжүүлэх гэж байгаа тухай ч мэдээлжээ. Эдгээр
хоёр тоглоом нь 2012-2015 оны хооронд зах зээлд гарах гэнэ. Түүнээс
гадна тус компанийн бас нэгэн томоохон бүтээл болох Far Cry тоглоомын
гуравдугаар ангийг бүтээж байгаа аж. Мөн Assasins Creed-ийн дахин хоёр ч
ангийг бүх төрлийн платформууд дээр зах зээлд оруулахаар бүтээж эхэлсэн
байна. Splinter Cell цуврал ч мөн Ubisoft-ынх билээ. Тэгвэл тус
компнийнхан энэхүү зартай тоглоомоо ч орхигдуулаагүй бололтой. Энэхүү
тоглоомынхоо зургадугаар ангийг хэдийнэ уран бүтээлийн явцад шилжүүлсэн
бөгөөд худалдаанд гарах хугацаа нь 2012 оноос байж магадгүй гэнэ. Ийнхүү
Ubisoft дэлхийн видео тоглоомын фэнүүдийн дунд цоо шинэ тоглоомуудаараа
нилээн алсын хүлээлт үүсгэж орхилоо.