Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Товч Намтарууд ... - Хичээл - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15909
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6577
Эр: 4993
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 0
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 11
Зочид 11
Хэрэглэгчид 0
Товч Намтарууд ...
poster
Бавуугийн Лхагвасүрэн

Ардын уран зохиолч төрийн шагналт яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн нь Төв аймгийн Өнжүүл сумын Баясгалант Дэнж гэдэг газар 1944 онд төржээ. 1958 онд Төв аймгийн Лүн сумын дунд сургууль. Улаанбаатар хотын худалдааны тэхникомыг 1958-1961 онд суралцан төгссөн. 1961-1963 онд Урлагын театрын ажилтны сургуульд оройн сургалтаар төгссөн. 1974 онд Орос улсад кино урлагийн дээд сургууль төгссөн. 1989 онд Монголын зохиолчдын хэвлэлийн шагхал хүртсэн. Америкийн Арезона мужад утга зохиолын доктор цол хүртсэн. 1992 онд Ардын их хурлын гишүүнээр сонгогдсон. Бүтээлүүдээс: Уянгын тойрог Боржгины бор тал, Говь, Буруу ингэртэй дээл, Хос уянга гашуун өвс, Ээжтэйгээ байхдаа би баян байсан, Бүлээн нурам, Атга нөж гэх мэт кинонуудын зохиол бичсэн.

Тангадын Галсан

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн хэрэмжит шагналт уран зохиолч Тангадын Галсан нь 1932 онд Баянхонгор аймгийн Заг суманд төржээ. Тэрээр Тонгол улсын их сургуулийг төгссөн бөгөөд Монгол хэл утга зохиолын багш судлаач юм. Гол бүтээлүүдээс "Арвай хээр" найраглал "Өнөр хүний зүрх" "Үртэй хүний сэтгэл" "Өгсүүр замын дуун" "Үлэмж хайрын дуулал" "Үнэнч хүүгийн чинь өчил" "Төрсөн хүүгийн чинь үг" "Жирмийн сүлжээ" "Хайку" бүлэг шүлгүүд "Дэгдээхий насны үлгэрүүд" болон тайз дэлгэцийн олон шилдэг бүтээл туурвижээ.

Дашдоржийн Нацагдорж 1906-1937

Нутаг: Түшээт хан Аймгийн Дархан чин Вангийн хошууны тайж Дашдоржийн гэрт төржээ. Одоогийн Төв аймаг Баяндэлгэр сум

Мэргэжил: Алтангэрэл багшийн гэрийн сургууль ОХУ-ын Ленинград хотын Цэргийн академи 1925, Германы Берлиний Их сургуулийн түүхийн ангид Лейпцигийн их сургуулийн сэтгүүлчийн анги 1926-1928

Шагнал: МХЗЭ-ийн нэрэмжит шагнал 1966 онд нэхэн олгосон.

Гол бүтээлээс: "Цэнхэрлэн харагдах" "Миний нутаг" "Од" "Нар аа" "Сар аа" "Ламбугайн нулимс" "Шувуун саарал" "Хөдөө талын үзэсгэлэн" "Харанхуй хад" "Учиртай 3 толгой" "Их авхай" "Монгол ардын суут" зэрэг олон бүтээлээрээ алдаршжээ.

Тодруулга: Дашдоржийн Нацагдорж нь Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчийн нэг, Монгол улс төр нийгмийн нэрт зүтгэлтэн юм. Тэрээр яруу найраг үргэлжилсэн үгжүжгийн гарамгай зохиолч бөгөөд шинэ хувьсгалт ёсыг тогтоож хуучин ёс суртлыг арилгах эх орноо хоцрогдлоос ангижруулан үндэсний соёл боловсрол гэгээрлийг хөгжүүлэх утга агуулгатай олон зохиол бичжээ. Оросын найрагч А.С.Пушкиний "Гилбэрийн хатан" "Буудалцсан" "Их Петрийн Араб" Францын зохиолч Ги Дө Моппасаны "Аглагч" Америкийн зохиолч Эдгар По-гийн "Алтан Цох" зохиол болон түүх улс төр эдийн засгийн нэлээд бүтээлийг эх хэлнээ орчуулжээ. Ура бүтээлийн бичлэгийн янз бүрийн арга найруулгыг тэгш эзэмшсэн шинэчлэгч уран бүтээлч юм. Д.Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ойг 2006 онд өргөн дэлгэр тэмдэглэв.

Бэгзийн Явуухулан

Төрийн шагналт МЗЭ-ийн шагналт соёлын гавьяат зүтгэлтэн нэрт яруу найрагч Бэгзийн Явуухуланг уран зохиол судлаачид дорно дахины яруу найрагч хэмээн хүндэтгэн нэрлэдэг юм. Тэрбээр Завхан аймгийн Жавхлант сумын нутагт Богдын гол гэдэг газар төржээ. Саннүү эдийн засгийн техникум төгссөн бөгөөд 1959 онд Утга зохиолын дээд сургууль төгссөн. Бэгзийн Явуухулан нь мэргэжлийн яруу найрагч юм. 1954 онд "Бидний хүсэл", "Цэнхэр мандлын тэнгэр дор" 1955 онд "Хээр хоносон сар" 1961 онд "Мөнгөн хазаарын чимээ" 1965 онд "Хар ус нуурын шагшуурга" 1978 онд "Үд дундын тэнгэр" зэрэг яруу найргийн ном хэвлүүлжээ. Түүний "Би хаана төрөө вэ?" "Миний араншин" "би чамд хайртай" "Хар ус нуурын шагшуурга" ээждээ эхийн тухай дуу " "Дуу дуу минь" "Туулын урсгал шөнөдөө сайхан" "Сайн байна уу?" "Улаанбаатар минь" "Хээр хоносон сар" "Сартай шөнийн дуу" "Дурлал минь дурлал минь" "Захгүй хөх тэнгэрийн дор" "Вансэмбрүү" "Сохор зоосны дууль" зэрэг яруу найргийн бүтээл нь ихэд алдаршсан бөгөөд олонхи нь дуу болон түгсэн юм. Мөн яруу найраг миний амьдрал хэмээх утга зохиолын судлал хүмүүжлийн ном хэвлүүлжээ.

С.Эрдэнэ

Тэрээр Хэнтий аймгийн Биндэр суманд 1929 оны 12 сарын 7-нд төрсөн. 1949 онд офицерын сургууль, 1955 онд МУИС төгсчээ. "Амьдралын тойрог", "Баян бүрд", "Занабазар", "Малын хөлийн тоос", "Наран тогоруу", "Хойт насандаа учирна" зэрэг бүтээл хэвлүүлжээ. 1965 онд Монгол Улсын төрийн шагнал, 1976 онд МЗЭ-ийн шагнал, 1994 онд ардын уран зохиолч цол хүртжээ.
С.Эрдэнэ 2000 онд нас нөгчжээ.Хүү нь улс төрч Э.Бат-Үүл.

Цэндийн Дамдинсүрэн

Тэрээр одоогийн Дорнод аймгийн Матад суманд 1908 онд төрсөн. 1938 онд Ленинградын дорно дахины дээд сургууль, 1950 онд тус сургуулийн аспирантурыг дүүргэжээ. 1957 онд профессор цол, 1961 онд Монгол Улсын ШУА-ийн жинхэнэ гишүүнээр сонгогдож, 1971 онд хэлбичгийн ухааны докторын зэрэг хүртжээ. "Буурал ээж минь", "Гологдсон хүүхэн", "Хачин хурим" зэрэг ном, түүвэр хэвлүүлжээ. 1946, 1947, 1951 онд Монгол Улсын төрийн шагнал, 1986 онд Монгол Улсын ардын уран зохиолч цол хүртжээ.

Сэтгэгдэлүүд: 6
Аватар байхгүй
6 | pahelika <<< бичсэн | 2010-03-10 | 3:27 PM Сэтгэгдэлтэй хуудас |
зураг н бас намтар н арай дэлгэрэнгүй хэрэгтэй байна
+ (0) -
5 | ganaaa <<< бичсэн | 2009-12-21 | 4:13 PM Сэтгэгдэлтэй хуудас |
erdene gedeg xvniig boliosoo bilee naad xvn chin gemt xergiin ertsunts shv
+ (0) -
Аватар байхгүй
4 | enhuush87 <<< бичсэн | 2009-12-21 | 10:54 AM Сэтгэгдэлтэй хуудас |
heregtei ed bna sn shoo hehehe
+ (0) -
3 | MN_CR <<< бичсэн | 2009-12-20 | 8:43 PM Сэтгэгдэлтэй хуудас |
tnx chii shuu odoo ajil butechlee dahiad tnx
+ (0) -
2 | sadness <<< бичсэн | 2009-12-20 | 8:39 PM Сэтгэгдэлтэй хуудас |
zgree bolj bna happy happy
+ (0) -
1 | ByAmBaA <<< бичсэн | 2009-12-20 | 8:20 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Ажил гараад зураг хөргийг нь оруулж амжсангүй шүү уучлаарай
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !