Монголын цахим залуусын нэгдэл!
Site menu
Section categories
Видео бичлэг Сонин хачин
Гар утсанд Программ
Tоглоом Хичээл
График Флэш
Chat Box
Statistics
Нийт Онлайнд 14
Зочид 14
Хэрэглэгчид 0

6:49 PM
Starcraft тоглоомыг боловсролын системд хэрэглэж эхэлжээ


Компьютерийн тоглоомууд боловсролын системд нэвтэрч байгаа бололтой. АНУ-ын Вабаш хэмээх нэгэн коллежид оюутнууд Valve-аас гаргасан Portal хэмээх тоглоомыг Аристотель, Шекиспирийн бүтээлүүдтэй адил хэмжээнд үзэж судлах шаардлагатай байдаг гэнэ.

Харин Флоридагийн Их Сургуульд EME2040 кодтой "21-р зууны Чадварууд” хэмээх хичээлд Blizzard-ын гаргасан Starcraft тоглоомыг ашигладаг болж байгаа гэнэ. Бидний сайн мэдэх уг классик тоглоомыг оюутнуудаар тоглуулснаар оюутнууд ухаан санаагаа төвлөрүүлж сурах, асуудлыг шийдэх, нөөцийн менежмент, оновчтой шийдвэр гаргах гэсэн чадваруудыг маш сайн эзэмшдэг байна.

Уг хичээлийг зааж буй багшийн хэлснээр "тоглоомд их олон төрлийн, олон янзын үүрэг, чадамжтай цэрэг, зэвсэг, техник гардаг. Уг тоглоомд эзэмшиж байгаа чадварууд нь бодит амьдралд хүнд хамгийн их хэрэгтэй чадварууд юм” гэжээ. Энэ хичээлийн хувьд уг их сургуулийн хамгийн анхны бүрэн онлайнаар явуулах хичээл бөгөөд оюутнууд Starcraft тоглоомыг тоглож, мөн тоглосон replay-уудыг үзэж түүндээ дүн шинжилгээ хийж бичих ёстой гэнэ. Сорил буюу шалгалт гэж байхгүй боловч голдоч дүн GPA-д бодогдож орох юм байна.

Гадаадын Их Сургуулиудад компьютерийн тоглоомуудыг иймэрхүү маягаар зөв талаас нь ашиглаад оюутнууддаа чадвар олгож байна. Манай улсын хувьд харин компьютерийн тоглоомд ийм хандлагатай болтол нилээд удах байх л даа. Эцэг эхчүүд нь хүүхдүүддээ анхаарал тавихгүй, хүүхдүүд нь өдөр шөнөгүй улайрч тоглоод. Тэгээд тоглохдоо яг өөрсдийн оюун ухаанаар тоглохгүй ихэвчлэн хак гэх мэтийн зүйл ашиглаж тоглодог нь Монгол хүүхдүүдийн оюун ухаанд хялбарчлах, бэлэнчлэх, бусдыг хуурах мэхлэх арга зам сууж, eSport Монголд маш удаан хөгжиж байна.

За тэгээд энэ мэтээр тоглоомыг зөв талаас нь ашиглавал IQ ихээр хөгжихийг тогтоосноос гадна сүүлийн үед тамхинаас гарахад  видео тоглоом ашиглаж байгаа сурагтай, тиймээс оюун ухаан ихээр шаардсан тоглоомоо амралттай зөв тоглох нь бас муугүй бололтой


Category: Tоглоом | Views: 890 | Added by: tsogtoo | Rating: 0.0/0
Total comments: 3
3 bsk4345  
0
hi teged adminaaa neg starcraft oruulaad uguuch duu ntriig hasaagui full version pls bur toglomooor sanagdchihlaaa

2 Enh  
0
Гоё мэдээ байна happy

1 WINNER  
0
Үнэн үг байна.................. cool cool

Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]
Log In
Search
Calendar
«  9-р сар 2010  »
Ня Да Мя Лх Пү Ба Бя
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Entries archive
Site friends
Тохиромжтой дэлгэц: 1440х990+, тохиромжтой хөтөч: Firefox 3+.. , Copyright© 2025 eZaluuS Team.Hosted by uCoz