Шрекын адал явдал дууссан ч,
Puss in Boots буюу гуталт муурын адал явдал үргэлжлэнэ. DreamWorks Animation студи 2011 оны 11 сарын 4нд Puss in Boots: The Story of an Ogre Killer болон
Puss in Boots: The Movie гэж нэрлэгдсэн гуталт муурын адал явдалыг харуулсан цоо шинэ бүрэн хэмжээний кино гаргана. Энэхүү бүтээл нь тухайн үедээ АНУ - ийн бүх кино театруудаар гарах ба бусад улс оронд ч гарах болно, магадгүй Монгол ч хочцохгүй биз. Киноны гол дүр нь Шрек бус 2004 онд Шрек киноны 2р ангиас эхлэн киноны дүрд орж ирсэн Гуталт муур юм. Гуталт муурын хоолойг Зорро киногоор бидэнд илүү танигдсан Антонио Бандерас оруулдаг билээ. Гэхдээ энэ нь Шрек, илжиг гэх мэт найзууд нь киноноос хасагдсан хэрэг биш юм, гол нь киноны гол дүр өөрчлөгдөж цоо шинэ кино нээгдэж байгаа хэрэг.
Энэхүү киног Шрекийн 3р ангийг найруулж байсан найруулагч Крис Миллер найруулан бүтээж байгаа бол кино зохиолийг Brian Lynch, David H. Steinburg, Tom Wheeler болон Jon Zack гэх мэт 4 хүний бүрэлдхүүнтэй баг бичиж байгаа ажээ. Энэ бүтээл нь 2010 оны Shrek Forever After киноны дараах кино юм.
Кинонд цоо шинэ дүрүүд ч нэмэгдэх болно, шинээр нэмэгдэж буй дүрүүдээс хамгийн гол нь Kitty юм, энэ дүр нь гуталт муурын хайрт бүсгүй нь болно мөн Humpty Dumpty, Rancher гэх мэт одоогоор тодорхоогүй байгаа дүрүүд ч нэмэгдэх болно. 2009 оноос эхлэж 3D кино бүтээсэн DreamWorks Animation студи энэ киногоо ч 3D болгон бүтээхээ зарлаад байгаа.
Дүрүүдэд * Antonio Banderas - Puss in Boots
* Salma Hayek - Kitty
* Zach Galifianakis - Humpty Dumpty
* Zeus Mendoza - Rancher
Бусад дүрүүд одоогийн байдлаар нийтэд зарлаагүй, тодорхоогүй байна.