Монголын цахим залуусын нэгдэл!
Site menu
Section categories
Видео бичлэг Сонин хачин
Гар утсанд Программ
Tоглоом Хичээл
График Флэш
Chat Box
Statistics
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0

4:04 PM
Шоколад эрүүл мэндэд маш хэрэгтэй


Герман мэргэжилтнvvдийн явуулсан судалгаагаар, єдєр бvр бага хэмжээний шоколад идэх нь зvрхний євчин тусах эрсдэлийг нь 40 хувь бууруулдаг болохыг тогтоожээ. Хvний хэрэглээний хvнс тэжээл судлах хvрээлэнгийн мэргэжилтнvvд энэ судалгаандаа 19300 хvнийг хамруулан найман жил гаруй амьдралынх нь хэв маягийг судалсан байна. Судалгаагаар єдєрт дунджаар 7,5 грамм шоколад иддэг хvмvvсийн цусны даралт бага байсан бєгєєд шоколад иддэггvй хvнтэй харьцуулахад зvрхний шигдээс зэрэг зvрхтэй холбоотой євчин тусах эрсдэл 39 хувь бага байдгийг тогтоожээ. Какао дахь флаванол гэдэг бодис зvрх болон цусны даралтад эерэгээр нєлєєлдєг учир шоколад ийм vр дvн vзvvлдэг гэж мэргэжилтнvvд тайлбарласан байна. Тиймээс хар шоколад илvv их какаотой учир илvv vр дvн єгнє гэж хэлжээ. Судалгаагаар мєн шоколад иддэггvй 10 мянган хvнээс 219 нь зvрхний євчин тусдаг болохыг тогтоожээ. Хvн єдєрт дор хаяж 7,5 грамм шоколад идвэл 219 гэсэн тоо 85-аар буурч болох юм гэж Герман мэргэжилтнvvд зєвлєсєн байна.

 Орчин үед хүмүүсийн стресст орох явдал ихэссэн гэж үздэг. Учир нь нийгмийн олон талын өөрчлөлт хүнд шууд нөлөөлж, тэд үүнтэй дасан зохицох арга замаа хайхдаа стресст ихээр ордог  ажээ. Гэвч үүнээс гарах арга замаа олохгүй явсаар буруу үр дагаварт хүрэх нь ч бий. Стрессээс гарах олон янзын  аргууд байдаг. Жишээлбэл: Гэрийн ажил хийж стрессээ гаргах, дуулж, бүжиглэх, чанга хөгжим сонсож стрессээ тайлах, тэр ч байтугай өөртэйгөө ярьж стрессээсээ  ангижирч болдог гэнэ.  Харин  стрессд орсон бүх насны хүмүүст  шоколадыг санал болгоё! Энэ талаарх судалгаанууд олон орнуудад хийгддэг бөгөөд уг судалгаанд стрессд өртөмтгий болон стрессд бага ордог хүмүүсийн бие махбодын бодисын солилцоо болон гэдсэн дотор агуулагдах микробын үйл ажиллагаа нь ялгаатай байдаг нь нотлогджээ.       Хэрэв та өдөрт ойролцоогоор 40 грамм шоколад идвэл таны бие махбодын бодисын солилцоо нэмэгдэж, улмаар шээсэнд агуулагдах стрессийн кортизол дааврын хэмжээ буурснаар сэтгэлзүйн стресс  буурдаг нь нотлогджээ.Тэгэхээр шоколадыг бид тодорхой хэмжээнд тохируулан хэрэглэвэл  үр нөлөөтэй гэдэг нь батлагджээ.

Элэгний өвчтэй хүмүүст шоколад сайн нөлөөтэй гэсэн судалгааг АНУ- эрдэмтэд 2010 оны 04 сарын 16-нд гаргалаа. Өөрөөр хэлбэл хар шоколадаар баялаг какао нь элэгний циррозтой хүмүүст нэгэн талын эмчилгээ болж чадна гэнэ.  Учир нь какао дахь найрлага нь хүний судас шөрмөсийг амрааж зангирсан юм уу ачаалалтай байгаа хэсгийг сулруулдаг байна. Элэгний цирозтой  21 хүн дээр хийсэн судалгаанаас харахад хоол хүнсэндээ хар шоколад хэрэглэх нь элгэн дэх цусны даралтыг  багасгадаг нь батлагджээ. Энэхүү судалгаа нь европын элэгний судалгааны нэгдсэн ассоциацын хурал дээр анх олны хүртээл болсон байна. Мөн хар шоколад нь зүрхний үйл ажиллагааг дэмждэг гэсэн сүүлийн үеийн судалгаа ч байгаа юм байна. Элэгний цирроз нь архины хор уршгаас хүнд үүсдэг маш аюултай өвчин юм байна.


Category: Сонин хачин | Views: 992 | Added by: tsogtoo | Rating: 0.0/0
Total comments: 5
5 badgirl  
0
bi haraal idsen chocolatend aimshigtai durtai

4 gungamer  
0
aaa medq ih idwel hortoi tohirulj hereglewel em l bhada cool

3 WINNER  
0
шоколадыг зүрхэнд муу гэсэн биздэээ wacko

2 KiZuNa  
0
biggrin biggrin biggrin biggrin biggrin biggrin hiihhi

1 Enh  
0
Time bi Шоколад and durtai biggrin

Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]
Log In
Search
Calendar
«  11-р сар 2010  »
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Entries archive
Site friends
Тохиромжтой дэлгэц: 1440х990+, тохиромжтой хөтөч: Firefox 3+.. , Copyright© 2026 eZaluuS Team.Hosted by uCoz