Монголын цахим залуусын нэгдэл!
Site menu
Section categories
Видео бичлэг Сонин хачин
Гар утсанд Программ
Tоглоом Хичээл
График Флэш
Chat Box
Statistics
Нийт Онлайнд 5
Зочид 5
Хэрэглэгчид 0

1:13 AM
"Pussycat Dolls"-ийн Николь болон бусад одууд Монголд


Жавар сэнгэнэсэн өвлийн өдрүүдэд "Ирмүүн" агентлаг монголчууддаа хоёр бэлэг барих гэж байна. Нэг нь дэлхийн сая сая бүсгүйчүүдийн дурлан уншдаг "Cosmopolitan” сэтгүүлийн анхны дугаар. Харин нөгөө нь дэлхийн сэтгүүлийн нээлтэд зориулсан дэлхийн шоу.

"Esquire", "Harper's Bazaar", "Marie Claire", "Good Housekeeping", "Seventeen"... Энэ сэтгүүлүүдийг дэлхий уншдаг. Эрхлэн гаргагч нь 50-иад сонин, 200-аад сэтгүүл, 29 телевизтэй "медиа вант улс" Hearst корпораци. Тэд дэлхийн 60 улсад өөрийн хувилбартай "Cosmopolitan" сэтгүүлээ Монголд гаргах эрхийг "Ирмүүн"агентлагт өгчээ.

Cosmopolitan сэтгүүл нь 1886 онд дээдсийн хүрээнийхэнд зориулан анхны дугаараа гаргаж байсан бол өнөөдөр дэлхийн сая сая уншигчдын хүсэн хүлээж, шимтэн уншдаг эрч хүчтэй, хүсэл эрмэлзэл өндөртэй, тэмүүлэлтэй бүсгүйчүүдэд зориулсан дэлхийн топ брэнд №1 сэтгүүл болжээ. Уг сэтгүүлийн албан ёсны хувилбарын тоо хэдийнээ 60-д хүрч, 100 гаруй оронд олон сая хувиар худалдаалагдаж байна.

Cosmopolitan нь хамгийн анх удаа аборт, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгддэг харгислал, хүчирхийлэл, оюутнуудын бие үнэлэлт зэрэг нийгмийн асуудлуудыг хөндсөн нийтлэлүүдийг хэвлэж улс төр, олон улсын байгууллагууд болон нийгмийн анхаарлыг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад хандуулж байжээ.

Нөгөө талаараа нийгмийн өөрчлөлттэй зэрэгцэн эмэгтэйчүүдэд тулгарч буй бүхий л асуудлуудыг хөндөж бусдаас хамааралгүй сайхан амьдрах ухаан, гоо сайхан, ажил алба, хувийн амьдрал гээд бүхий л асуудалд шилдэг нь байх урам зоригийг бэлэглэж чаддаг учраас маш богинохон хугацаанд асар том, үнэнч уншигчийн хүрээтэй болж чаджээ. Энэ бүхэн нь олон төрлийн эмэгтэйчүүдийн бусад бүх сэтгүүлүүдээс эрс ялгарах Cosmopolitan-ы онцлог, амжилтынх нууц гэгддэг.

Анх 1965 онд тачаангуй төрхтэй бүсгүйн зургийг сэтгүүлийнхээ нүүрэнд тавьж мөн л үүгээрээ анхных нь болж чадсан байна. Эрчүүд бүсгүйчүүдээс өрсөн дугаар бүрийг алгасалгүй худалдаж авч байв. Тэр цагаас хойш өнөөг хүртэл Cosmopolitan сэтгүүлийн нүүрэнд олны хүндэлж, биширч явдаг 544 эмэгтэй гарчээ. Уншигчиддаа сэтгэл хангалуун, итгэл дүүрэн, өөдрөг амьдрах, шинийг эрэлхийлэх урам зориг өгч, хүсэл тэмүүллийг нь хурцлах зорилготой уг сэтгүүлийн уншигчид жилээс жилд сая саяар нэмэгдсээр байна. Өнөөдөр Cosmopolitan сэтгүүлийг орчин цагийн бүсгүй хүний Библи буюу ариун судар хэмээн нэрлэдэг байна.

Тэгвэл энэхүү гайхалтай сэтгүүлийг Монгол бүсгүй та сар тутам захиалан, эх хэл дээрээ унших боломжтой болжээ. Аливаа сэтгүүлийн дотоод агуулгын текстээсээ ч их хувийг фото зураг эзэлдэг. Тэгвэл энэ сэтгүүлд Холливудын алдартнуудын албан ёсны фото зургийг хэвлэх гэнэ.

Мөн Ирмүүн агентлагийнхан "Cosmopolitan" сэтгүүлийн нээлтэд зориулан дэлхийн жишигт нийцэхүйц шоу тоглолтыг зохион байгуулах гэж байгаа ажээ.

Энэ шоу нь арван хоёрдугаар сарын 07-09-ний өдрүүдэд зохион байгуулах ажээ. Шоунд дэлхийн алдартай одод, хамтлаг, дуучид оролцох гэнэ. "Тодес” бүжгийн хамтлаг, Олег Безинских, үзэсгэлэнтэй, авъяаслаг Nicole Scherzinger нар энэ шоунд ирэх ажээ.

М.Жаргал



Category: Сонин хачин | Views: 1071 | Added by: tsogtoo | Rating: 0.0/0
Total comments: 7
7 KiZuNa  
0
teul sn l biz kekke biggrin biggrin

6 WINNER  
0
bna aa bna

5 bmx  
0
setguul

4 bmx  
0
seguul n ireh gj bsan ymuu biggrin kkk

3 Sheeva  
0
3-т шүү

Ирмүүн агентлаг гэж байна шүү ардууд tongue tongue tongue


2 Enh  
0
Mongol hogjool bgam daa!
cool

1 EVolUtioN  
0
1st Yeah

Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]
Log In
Search
Calendar
«  11-р сар 2010  »
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Entries archive
Site friends
Тохиромжтой дэлгэц: 1440х990+, тохиромжтой хөтөч: Firefox 3+.. , Copyright© 2025 eZaluuS Team.Hosted by uCoz