Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Оддын дурсахыг хүсдэггүй 10 хар түүх - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15909
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6577
Эр: 4993
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 0
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 22
Зочид 22
Хэрэглэгчид 0
Оддын дурсахыг хүсдэггүй 10 хар түүх
poster



Бид өдөр бүр л салсан, араар нь тавьсан, үнэтэй даашинз авсан тухай оддын мэдээг уншдаг. Гэхдээ тэдгээрийн  ихэнх нь батлагддаггүй. Тэгвэл "Өөр мэдээ"-гийн "Өөр одод" булан оддын хамгийн шуугиантай арван мэдээллийг түүлээ. Гэхдээ энэ мэдээ бүгд бүрэн батлагдсанаараа онцлог юм.

1. Вуди Харрельсоны эцэг нь хөлсний алуурчин

Оливер Стоуны бүгээл "Төрөлхийн алуурчин" кино дэлгэцэнд гарснаар Вуди Харрельсон нэрд гарсан билээ. Гэтэл Вудигийн эцэг нь хөлсний алуурчин байсан тухай нотолгоо гэнэт гарч ирсэн юм. Түүний эцэг Чарльз Харрельсон Колорадогийн чанга дэглэмтэй хорих ангид зүрхний өвчний улмаас нас баржээ. Чарльз хүүдээ гэрээслэл, дурсамж бичиж илгээсэн бөгөөд түүндээ хэдэн арван хүнийг мөнгөний төлөө хөнөөж байснаа наминчилсан аж.

2. Опра Уинфри 14 насандаа амаржсан
Опра Уинфригийн хүрсэн оргил хүн бүхний атаархлыг төрүүлдэг. Гэвч түүний хувийн амьдралд атаархах зүйл үгүй. Харин ч халаглаж, харамсахаар түүх олон. 13 настайдаа эхийнхээ цуглуулсан мөнгийг хулгайлан гэрээсээ зугтжээ. Харин жилийн дараа хүүхэд төрүүлсэн гэдэг. Хожим хэн хүүхдийнх нь эцэг болохыг сайн мэдэхгүй байгаагаа Опра хэлсэн удаатай. Үүнээс хойш Опрад хүүхэд төрүүлэх хүсэл огт төрөөгүй юм. Зарим сонинд түүний хүүхдийн эцгийг өвөө нь байсан гэж бичсэн нь бий.

3. Тоби Магуайрын эцэг нь банк дээрэмдэгч

Шударга ёс, хүчирхийллийн эсрэг тэмцэгч "Хүн аалз"-ын гол дүрийг бүтээсэн Тоби Магуайр од болсон хойноо эцгийнхээ тухай мэдээллийг аль болох нууж байсныг ойлгож ядах зүйлгүй. Сэтгүүлчид нууцлагдмал эцгийнх нь түүхийг сөхөхөд 1993 онд банк дээрэмдсэн хэргээр хоёр жил хоригдож байсан нэгэн байж.

4. Аавыг нь хэн алсныг Шарлиз Терон харсан
"Оскар"-ын шагналт Шарлиз Терон Өмнөд Африкт өссөн. Аав нь түүнийг ээжтэй нь байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэлд өссөнөө хааяа дурсдаг. Гэхдээ тэрхүү хүчирхийлэл юугаар төгссөнийг ярьсан нь бараг үгүй. "Аав автомашины ослоор өөд болсон" гэж олон жил Терон сэтгүүлчдийг молиго үмхүүлсэн юм. Үнэндээ хэрцгий эцэг нь зодохоор ухасхийхэд ээж нь биеэ хамгаалж, нөхрөө алчихсан аж. Тэгэхэд Шарлиз Терон 15 настай байлаа.

5. Жанет Жексон гэр бүлээ найман жил нуужээ
Жексоны гэр бүлийнхэн олны нүдний өмнө амьдардаг. Гэвч хувийн амьдралаа хав дарж чадаад байдаг нь гайхалтай. Тухайлбал, Жанет Жексон дууны үг бичдэг Рене Элизондотой найман жил ханилснаа сэтгүүлчдэд мэдэгдэхгүй байж чадсан. 1991 онд гэрлэсэн нь найман жилийн дараа л тодорхой болсон юм. Рене Элизондо гэр бүлээ цуцлуулах өргөдөл бичиж, Жексоны гэр бүлийн их мөнгөнөөс хувь хүртэхийг хүссэн нь нууцыг задруулсан билээ.

6. Николь Ричигийн эцэг нь Лайонел Ричи биш
Шар мэдээний буланд мөнхөд хадаатай явдаг Николь Ричиг домогт Лайонел Ричигийн охин гэсэн ойлголт тархсан. Үнэндээ Николь бол Ричитэй хамт тоглож байсан нэгэн хөгжимчний охин юм. Охиныг хоёр ойтой байхад аав нь өөд болсноор Лайонел Ричи өргөж авсан байна.

7. Вайнона Райдер шаргал үстэй

1980, 1990-ээд оны секс бэлгэ тэмдэг Вайнона Райдер дэлгэцнээ хүрэн үсээрээ олны нүдэнд дассан. Гэтэл үнэн хэрэгтээ тэрбээр шаргал үстэй гэнэ. Багаасаа л үснийхээ өнгөнд дургүй тул байнга хүрэн өнгөөр будуулах болжээ. Тэр олон кинонд тоглосон ч ганц "Эдвардын гар" кинонд л төрөлх шаргал үстэйгээ гардаг юм.


8. Майк Тайсоны промоутер хоёр хүнийг хөнөөсөн
Майк Тайсон, Эвандер Холифилд, Леннокс Льюис нарын мэргэжлийн боксын аваргуудын промоутер Дон Кинг мэдэхгүй хүн мэргэжлийн спортод үгүй. Харин түүнийг олны өмнө дэлгэхийг хүсдэггүй нэгэн хар түүхтэйг нь төдийлөн мэдэхгүй. Тэр хоёр хүний аминд хүрсэн юм. 1954 онд дээрэмчин өрөөнд нь нэвтэрсэн тул алж орхижээ. Үүнээс 12 жилийн дараа 600 ам.доллар зээлээд өгөөгүй танилаа үхтэл нь зодсон юм. Гэхдээ л шоронд ердөө дөрвөн жил суусан.

9. Жек Николсоны эгч нь түүний ээж
Дөч дөхчихсөн хойноо буюу 1974 онд Жек Николсон "Time" сэтгүүлийн сурвалжлагчаас эгч нь түүний ээж болохыг мэдсэн гэдэг. Шөнийн цэнгээний газрын залуухан тайчигч бүсгүй 1936 онд түүнийг төрүүлжээ. Харин аав нь хүүгээ мэндлэхээс өмнө ор сураггүй болчихож. Ингээд бүсгүй хүүгээ өөрөө өсгөхөөр зориг шулуудсан ч ээж нь биш эгч гэж хэлсэн аж. Тиймээс Жек өсвөр насандаа "Эмээ миний ээж юм байх даа" гэсэн таамаглалтай өссөн байна.

|10. Сильвестр Сталлоне порно киноноос замналаа эхэлсэн
Од болон гялалзахаасаа өмнө Сталлоне порно кинонд тоглож байснаа нуудаггүй. "Стад, Китти хоёрын үдэшлэг" хэмээх кино түүний замналын эхлэл юм. Тэр энэ кинонд жүжиглэх чадвараасаа гадна сексийн чадавхиа ч бүрэн харуулсан. Сталонне одоо тэр зураг авалтын тухай дурсах тун дургүй. Гэлээ ч бас "Би тоглоогүй" гэж гүрийгээд байдаггүй юм.

Р.Гэгээ





Сэтгэгдэлүүд: 7
7 | zest <<< бичсэн | 2010-07-14 | 2:17 PM Сэтгэгдэлтэй хуудас |
hehe
+ (0) -
6 | bayanaa <<< бичсэн | 2010-06-25 | 2:04 PM Сэтгэгдэлтэй хуудас |
haha nice ain porno od chigeeree yavahgui yasiin boloo haha biggrin
+ (0) -
5 | l_bigbang <<< бичсэн | 2010-06-23 | 10:32 PM Сэтгэгдэлтэй хуудас |
goe medee bnauu cool cool
+ (0) -
4 | sadness <<< бичсэн | 2010-06-23 | 12:52 PM Сэтгэгдэлтэй хуудас |
hehe Сильвестр Сталлоне arai l evgui yumaa biggrin
+ (0) -
3 | Boldko <<< бичсэн | 2010-06-23 | 12:42 PM Сэтгэгдэлтэй хуудас |
biggrin biggrin biggrin biggrin
+ (0) -
2 | FiRe_LoRd <<< бичсэн | 2010-06-23 | 12:37 PM Сэтгэгдэлтэй хуудас |
aimr
+ (0) -
1 | seik <<< бичсэн | 2010-06-23 | 12:22 PM Сэтгэгдэлтэй хуудас |
haha porno od bolkuu dee
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !