Энэ загвар нь Нокиа корпорацын бүтээж буй үнэтэй бус 3G утас юм. Тиймээс өмнө
нь энэ технологи, энэ хурдыг мэдэрч чадаагүй мянга мянган хүнд худалдан
авч хэрэглэх боломжийг ойлгож байгаа болно. Үйлдлийн системийн хувьд Symbian Series 40 системийн сайжруулсан хувилбар дээр ажиллана. 2,0 инчийн QVGA дэлгэцтэй, 3,2 мегапикселийн камертай, Bluetooth болон
microUSB оролттой. Хөгжим сонирхогчдод таалагдах уг гар утас 3.5 mm
audio jack-аас гадна стерео ФМ радиотой ажээ. 2011 оны нэгдүгээр улиралд
70 еврогийн үнээр худалдаанд гарна.
X2-01Энэхүү гар утас нь мөн л эдийн засгийн хувьд бага үнээр худалдаалагдах ба мессэж, мэйл ихээр бичдэг, интернет ашиглаж бусадтай харьцдаг хүмүүст зориулсан утас юм. X2-01 нь 2,4 инчийн QVGA дэлгэцтэй, QWERTY товчлууртай, VGA камертай, C2-01
загварын адил 3.5 mm audio jack-аас гадна стерео ФМ радиотой ажээ. Зул
сарын баярын өмнө худалдаанд гарах энэхүү гар утас хар, саарал болон
мөнгөлөг өнгөний сонголттой, 80 еврогийн үнэтэй байх гэнэ. Гэхдээ надад бол 2010 оны утас VGA камертай гарч байна гэхээр гайхаад барахгүй байгаа юм даа. Үйлдлийн системийн хувьд мөн л Symbian Series 40 системийн сайжруулсан хувилбар дээр ажиллана.