Японы видео тоглоом үйлдвэрлэгч
Nintendo компани Wii консолын шинэ загварыг 2012 онд худалдаанд гаргах
гэж байгаа тухайгаа зарлалаа. Одоогийн байдлаар шинэ консолын техникийн
бүтцийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хараахан дэлгээгүй байгаа ч, хэрэв
тоглоомчид хүсвэл АНУ-ын Лос Анжелос хотод ирэх зургадугаар сард
зохиогдох E3 үзэсгэлэн дээр уг консолын тухай урьдчилан мэдэх боломжтой.
Nintendo компани таван
жилийн өмнө Wii консолын анхны хувилбарыг гаргаж, том тэсрэлт хийж
байсан. Гэхдээ PlayStation, XBox 360 консолууд болон шинэ төрлийн мобайл
тоглоомын платформууд гарч эхэлснээр Wii консолын борлуулалт багасч
эхэлжээ. Nintendo компани 2009-өөс 2010 оны санхүүгийн жилд нийт 20,1
сая ширхэг тоглоомын консол борлуулсан бөгөөд борлуулалтаараа Sony-ийн
PS3 консолын дараа хоёрдугаарт бичигдэж байна. Wii нь хөдөлгөөнөөр
удирдаж тоглодог консолын анхдагч ажээ. Харин Wii 2 консолд цоо шинэ
санаачлагыг амилуулж, гэртээ тоглож болох шинэ арга замыг тоглоомчдод
санал болгох юм.
Wii 2 оос хүсэж байгаа хэрэглэгчдийн зүйлс бол нэгт өндөр нягтшилттай буюу HD үзүүлэлт ба, гаргүй gameplay, камер, 3D орчин гэж шинжээчид үзсэн байна