Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголчууд Touch - Sсreen бүхий GPS бүтээлээ - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15909
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6577
Эр: 4993
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 0
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0
Монголчууд Touch - Sсreen бүхий GPS бүтээлээ
poster


БYТЭЭГДЭХYYНИЙ ТАНИЛЦУУЛГА

Оллоо Аяллын Хєтєч GPS нь Монгол орны хэмжээнд засаг захиргааны нэгж, авто замын сvлжээний талаарх мэдээллийг багтаасан тєхєєрємж юм.

  • Хулгайд алдсан тохиолдолд ашиглах боломжгvй
  • Шатахуунд хэмнэлттэй (таны очих газрыг хамгийн ойр дєт замаар заана)
  • Хэзээ ч тєєрєхгvй (мэдэхгvй замаар саадгvй явна)
  • Явсан замын хяналт тавих боломжтой

Манай бvтээгдэхvvний онцлог нь маш нарийвчлал бvхий газрын зураг, авсаархан бєгєєд бат бєх тєхєєрємж болон компьютерын зарчмын ажиллагаанаас бvрдэж байгаа болно. Газрын зураг дээр Улаанбаатар хотыг бvхэлд нь эсвэл тухайн машины ойр орчмыг та хvссэн масштабаар харах боломжтойгоос гадна харж байгаа хэмжээнээс хамаарч зураг дээрх обьектийн харагдах байдлыг (2D, 3D) єєрєєр дvрсэлж харах боломжтой.



 Yнэ: 480 000 тєгрєг (Баталгаат хугацаа 6 сар)
ТЄХЄЄРЄМЖИЙН ДАВУУ ТАЛУУД
  • Дуут болон дvрст зааварчилгаа єгєх (MGL, ENG)
  • Дэлгэцээ дарж удирддаг (Touch Screen - 8 inch)
  • Мэдээллийн санд хаягаар болон байршилаар хайлт хийх
        Хадгалсан замын мэдээллийг сэргээж харуулах
  • Замын тэмдэглэгээ хийх
  • Хамгийн дєт зам тооцох
        Замын цэг, цэгийн тухай нэмэлт мэдээллийг тэмдэглэх
  • Далайн тvвшин хэмжих функц
  • Цэг, замын мєр хадгалах боломж
  • Мэдээллийн сан хадгалах хангалттай багтаамжтай

ДАГАЛДАХ ХЭРЭГСЛYYД
  • Машины салонд GPS тогтоох суурь
  • Дэлгэц удирдах vзэг, хуруугаар удирдах боломжтой /Touchscreen/
  • Хvзvv болон бvсэнд зvvх уут, гэр /2 ширхэг/
  • Дэлгэцийн элгэн алчуур
  • Чихэвч
  • Цэнэглэгч /тамхины асаагуурт залгах/
  • Цэнэглэгч /220 вольт-д залгах/
  • Цэнэглэгч /USB-д залгах/
  • Монгол хэл дээр гарын авлага
    [ татаж авах / vзэх ] [ 4.43 mb ] [ 44 хуудас ] [ pdf ]


''Оллоо'' ХК-ийн технологийн зєвлєх Т.Анхбаяр: Бидний бvтээсэн GPS-ийг гар утсанд суулгаж болдог:
"I-pod" шиг хэлбэр, функцтэй тєхєєрємж юм. Анх GPS-ийг цэрэг, дайны зориулалтаар хэрэглэж байсан бол 1980 оноос олон нийт ашиглах болжээ. Дэлхийн хєгжилтэй орнуудын хэрэглээ болсон GPS-ийг монгол онцлогт тохируулж зохион бvтээсэн байна. GPS бvтээсэн монгол инженерvvдийн нэг "Оллоо" ХК-ийн технологийн зєвлєх Т.Анхбаяртай ярилцлаа.

-Монгол инженер vvд GPS зохион бvтээжээ. Энэ технологийн талаар тайлбарлана уу?
-Энэ бол хиймэл дагуулаас ирсэн мэдээллийг ашиглан, газарзvйн байршлыг тогтоож, зvг чиг заадаг тєхєєрємж. Хvн зєвхєн очих газрынхаа хаягийг мэдэж байхад л хангалттай. Гал команд, тvргэн, онцгой байдлынхан хэрэглэхэд их тустай.

-Ингэхэд монголчууд хэзээнээс GPS-ийг хэрэглэж эхэлсэн юм бэ?
-Анх "Аянчин" дэлгvvр GPS-ийг оруулж ирээд, 2000 оноос хvмvvс хэрэглэж эхэлсэн ч тэр GPS нь зєвхєн байршлыг тогтоох vvрэгтэй байлаа. Єєрєєр хэлбэл, таныг хаана байгааг л хэлнэ. Єєр vйлдэл хийх боломжгvй байсан.

-Та бvхний бvтээсэн GPS vvнээс юугаараа давуу гэж?
-Бvх мэдээлэл нь монгол хэлээр, тэгээд бvр дуу хоолойгоор хаашаа явахыг зааж єгдєг. Дуутай, дvрстэй зааварчилгаа єгєх боломжтой, дэлгэц дээр дарж удирддаг. Монголд худалдаалж буй GPS-vvдэд байхгvй нэршил, байршил, хот болон суурин газруудын хаягийг дэлгэрэнгvй оруулсан байгаа. Монгол Улсын газарзvйн системийг нэг бvрчлэн тооцож боловсруулсан, зєвхєн монголчуудад зориулсан, улс даяар ашиглаж болох техєєрємж л дєє. Мєн дэвшилтэт технологид GPS-ийн системийг нэмэлтээр суулгаж болно. Тухайлбал гар утас, компьютерт. Монгол орны дэлгэрэнгvй, иж бvрэн хаягийн мэдээллийн сан бvхий цахим газрын зурагтай.

-Ийм бvтээл хийхийн тулд нэлээд хугацаа шаардсан байх?
-Англи, Герман, Америкт сургууль тєгссєн таван залуу нэгдэж, GPS-ийн монгол системийг єєрсдийн хєрєнгєєр зохион бvтээлээ. Эхлээд бид судалгаа хийж, улсын хаягийн бvртгэлийг GPS-дээ нэг бvрчлэн оруулсан болохоор цаг их зарцуулсан. Мєн дээрх мэдээллийг ойр ойрхон шинэчлэх шаардлага гарч байлаа. Бид хийсэн тєхєєрємжєє vр дvнтэй байлгахын тулд олон дахин туршиж, сайжруулсан.

-GPS-ийн монгол системийг зохион бvтээхэд ямар бэрхшээл тулгарч байсан бэ?
- Бид GPS-ийг бvтээх тєхєєрємжєє Тайваньд захиалдаг. Харин vйлдлийн системийг нь бид єєрсдєє зохион бvтээсэн. Монголын мэдээллийн санд байгаа хаягийг суулгахад, хэдэн жилийн ємнєх мэдээлэл нь бидний судалгаанаас зарим нь зєрж байсан. Бvр заримыг нь нууцын зэрэглэлтэй мэдээлэл гэх зэргээр бэрхшээл ч тулгарч байлаа. Бас манай замын маршрут улирлаас шалтгаалж єєрчлєгддєг юм байна лээ. Євєл нэг замаар явна, зун єєр замаар явна. Тиймээс мэдээллээ улирал тутамд шинэчлэх шаардлагатай бол ОХУ болон АНУ-ын хиймэл дагуулын мэдээллийг ашиглан жилд дєрвєн удаа мэдээллээ солино. Бvх мэдээллээ хиймэл дагуул ашиглан авч суулгаж байгаа учир бодит байдлаас зєрєх, буруу мэдээлэл орох эрсдэлгvй гэсэн vг.


Байршил тогтоох систем гэж юу вэ? (GPS - Global Positioning System)
GPS гэдэг нь дэлхийгээс 7440 км зайд байрлах орбит замаар явах 24 хиймэл дагуулуудаас бvрдэнэ. Эдгээр хиймэл дагуулууд нь дэлхийг єдєрт 2 удаа тойрон эргэж,дэлхийн аль ч цэгт байгаа GPS хvлээн авагчтай хэрэглэгчийн байрлалыг цаг хугацаа болон байрлалыг тодорхойлж єгдєг сансрын хиймэл дагуулуудын систем юм.

GPS vйлчилгээ нь анх цэргийн зориулалтаар гарсан боловч иргэний болон арилжааны чиглэлээр илvv єргєн ашиглагдаж байна. Энэ системийн дагуулуудаас ирvvлэх дохиолол тасралтгvй бєгєєд хэрэглэгч, хvлээн авагчийн тоонд хязгаар байхгvй, мєн vйлчилгээ vзvvлсний тєлбєр гэж байдаггvй.

GPS технологийн vндэс нь маш єндєр нарийвчлалтай цаг хугацаа болон байрлалын талаархи мэдээлэл байдаг. Хиймэл дагуулууд газрын станцаас ирэх дохиололыг хэмжин єєрийн байрлалыг нарийвчлан тооцоолж, энэ мэдээллээ тасралтгvй цацдаг. GPS хvлээн авагчийн байрлал тодорхойлоход 3-аас багагvй хиймэл дагуул ашиглана. Нэг доор хvлээн авсан мэдээлэлд анализ хийж єєрийн байгаа байрлалыг (уртраг, єргєрєг) гэсэн хоёр хэмжээсээр тодорхойлно. Харин дєрєв ба тvvнээс олон хиймэл дагуулаас хvлээн авсан долхиоллын тусламжтайгаар байрлалыг (уртраг, єргєрєг, далайн тvвшинтэй харицуулсан єндєрлєг) гурван хэмжээсээр тодорхойлдог.

Хиймэл дагуулын сигнал

Сансрын хиймэл дагуул нь L1,L2 гэсэн хоёр тєрлийн радио сингалыг ашигладаг. L1 радио сигналыг цэрэг дайны зориулалтай GPS-д ашиглах ба UHF зурвасын єргєнд 1575.2 мГц давтамжинд єгєгдєл дамжуулдаг байна.

GPS-г дэлхийн хаана ч ашиглаж болох боловч агуй, хонгил, машины граж, усан дор зэрэг газар GPS-н синалыг дамжуулах боломжгvй байдаг.

GPS систем гурван хэсгээс тогтоно.
• Сансрын хэсэг
• Удирдлагын хэсэг
• Хэрэглэгчийн хэсэг

а) Сансрын хэсэг

GPS системийн сансрын хэсэг нь GPS системийн хиймэл дагуулуудаас тогтох ба дэлхийн тойрог замыг 12 цаг тойрдог. Эдгээр хиймэл дагуулууд нь сансраас радио долгионуудыг илгээдэг. GPS-н сvлжээнд 24-єєс багагvй хиймэл дагуулуудаас тогтоно. Нийт хиймэл дагуулуудын 18 нь ажиллагаатай, 6 нь нєєцєнд байдаг. Сансарт GPS системийн нийт 6 тойрог зам байх ба зам тус бvрд нь 4 хиймэл дагуул байдаг. Тэдгээр нь 60°-ийн тэнцvv байрлах ба экваторын хавтгайтай 55°-ийн хазайлттай байдаг.

Хиймэл дагуул нь жин нь 900 кг

Хэмжээ нь 5 м

Хурд нь 4 км/с

Дохионы дамжуулал 1575.42 МГЦ, 1227.6 МГц

b) Удирдлагын хэсэг

Хяналтын хэсэг нь дэлхийн эргэн тойронд суурилагдсан тохируулгын станцуудаас тогтдог. Хяналтын станц нь хиймэл дагуулыг мєрдєх бєгєєд мэдээллийг дараа нь тєв станц уруу дамжуулдаг. Газрын станц хиймэл дагуулыг мєрдєх бєгєєд мэдээллийг дараа нь тєв станц уруу дамжуулдаг. Газрын станц хиймэл дагуул хоёрыг єєр хоорондоо тасралтгvй мэдээлэл дамжуулах нєхцєл бvрдvvлэхийн тулд хиймэл дагуулаас 24 цагийн турш тусгай зєєгч дохиог газрын станц руу дамжуулж єгнє. Ажиллагаанаас гарсан хиймэл дагуулыг дэлхийн дээр байрлаж байгаа хяналтын станцын тусламжтай удирдаж далай тэнгист унахаар тооцоолж тойрог замаас нь буулгана.

с) Хэрэглэгчийн хэсэг

GPS системийн хэрэглэгчийн хэсэг нь GPS системийн хvлээн авагчууд ба хэрэглэгчvvдээс бvрддэг. GPS-ийн хvлээн авагчууд нь хиймэл дагуулуудын дохионуудыг байрлал, хурд, хугацааны vнэлгээний хэмжигдэхvvн болгон хувиргадаг. GPS системийг навигац, байршил тогтоох, бусад судалгаа шинжилгээ хийхэд ашигладаг. X,Y,Z гурван хэмжигдэхvvнт байрлал тогтоох системийн хамгийн анхны хувилбар нь GPS юм. Байршил тогтоох тєхєєрємжийг нисэх онгоц, усан онгоц ганцаарчилсан жижиг гар зєєврийн тєхєєрємжинд єргєн ашиглагдаг.
Тодорхой байрлал тогтоогч нь алс холын хvлээн авагчидад зориулан байрлалын єгєгдєл болон засваруудыг ашиглан байрлалыг тодорхойлоход GPS системийн ашигладаг.


GPS бvтээгдсэнээр тєєрєх, будилах гэдэг аюулаас ангижирлаа


GPS - тэй цагт ертөнц таны тоглоомын талбай


GPS ийн 24 хиймэл дагуулын нэг


GPS - тэй хүн дэлхийг хаанаас ч, хэзээ ч харж чадна


GPS - ийн ажиллах горим



Нэвтрvvлгийг татаж авах [ 22 минут ] [ 120 mb ]

Илүү их мэдээллийг Olloo компаны үндсэн сайтаас авна уу.


Сэтгэгдэлүүд: 2
2 | sadness <<< бичсэн | 2010-06-11 | 12:09 PM Сэтгэгдэлтэй хуудас |
Энэ нээрээ сонсоод байсан чинь маш хэрэгтэй эд юм байна лээ. biggrin biggrin
+ (0) -
1 | amor <<< бичсэн | 2010-06-09 | 4:50 PM Сэтгэгдэлтэй хуудас |
chihend chimegtei medee bnaa daanch bi avch diilkune haramsaltai kkkkk
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !