Монголын цахим залуусын нэгдэл!
Site menu
Section categories
Видео бичлэг Сонин хачин
Гар утсанд Программ
Tоглоом Хичээл
График Флэш
Chat Box
Statistics
Нийт Онлайнд 1
Зочид 1
Хэрэглэгчид 0

1:54 PM
Монгол улс "Алтан" медаль авлаа

Монгол улсын чөлөөт бөхийн шигшээ багын тамирчин Г.Мандахнаран Японы бөхийг Монголын жин гэгддэг 60кг - д 5:0 - оор буулгана авч Азийн аварга болж Монгол Улсынхаа алтан соёмбот төрийн далбааг Гуанжоугийн тэнгэрт мандуулан сүлд дуугаа Хятадын тэнгэрт эгшиглүүллээ.
Иран, Йемен, БНХАУ-ын бөхчүүдийг дараалан ялснаар аваргын алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон ОУХМ Г.Мандахнаран ийнхүү Японы бөхөд оноо алдалгүй ялалт байгуулснаар Монгол Улсын түүхэн дэх Азийн наадмын 13 дахь аварга болсон юм.

Монгол улсын төрийн далбаа тэнгэрт мандаж сүлд дуу эгшиглэх үед Монголын хөгжөөн дэмжигчид зал доргитол сүлд дуугаа дуулж аварга маань нулимс унагажээ. Манай аваргад ялагдсан Японы бөх мөн нулимс унагааж бусад орнуудын тамирчны нүдэнд ч хяруу байлаа.

Монголчууд үүнийг ихэд бэлэгшээж Монголчууд алтан медалийг ихэрлүүлдэг улс тиймээс дахин алтан медаль олныг авч эх орондоо ирнэ гэж ам өглөө. Чөлөөт бөхийн арвин сайхан түүхтэй Монгол улсын хувьд дахин медаль авахгүй гэхийн араггүй мөн боксын төрөлд ч гэсэн Ж.Отгонжаргал эхний тулаанаа Афганистаны боксчин Нажибллах Азимитай хийж, 6:1 харьцаагаар ялснаар шөвгийн наймд шалгарч, улмаар Филиппиний Уилфредо Лопезийг 7:1 харьцаатай буулган авсан билээ. Тэрбээр өнөөдөр 16.15 цагаас мөнгөн медалийн төлөө дэлхийн хошой аварга, 2009 оны Миланы дэлхийн аваргын хүрэл медальт, "Доха-2006” наадмын хүрэл, 2007 онд Улаанбаатар хотноо болсон ААШТ-ий алтан медальт, Казахстаны шилдэг тамирчин Серик Сапиевтай тулалдах бөгөөд ялсан тохиолдолд аваргын алтан медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болох юм.








Category: Сонин хачин | Views: 938 | Added by: tsogtoo | Rating: 0.0/0
Total comments: 3
3 temka909  
0
HOOOOH manai sektsnii ah alt avtsii muu goy2 mongolchuudaa uragshaa biggrin biggrin biggrin biggrin

2 KiZuNa  
0
hahah sn bn ntr

1 Enh  
0
Whahaha 1 garaaraa orgoj bnashdee tongue

Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]
Log In
Search
Calendar
«  11-р сар 2010  »
Ня Да Мя Лх Пү Ба Бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Entries archive
Site friends
Тохиромжтой дэлгэц: 1440х990+, тохиромжтой хөтөч: Firefox 3+.. , Copyright© 2025 eZaluuS Team.Hosted by uCoz