Тансаг зэрэглэлийн гар утас үйлдвэрлэдэг “Gresso” брэнд Grand Monaco Red нэртэй улаан өнгийн матрын арьсан чимэгтэй шинэ цувралаа гаргаж эхэллээ. Швейцарийн гар утасны энэхүү компани шинэ бүтээгдхүүнийхээ талаар “Өндөр технологийн керамик болон ган товчлууртай, титан материалаар хийгдсэн” гэж тайлбарлажээ. Цэвэр гар ажиллагаар өнгөлсөн саффир чулуун дэлгэцтэй бөгөөд утасны ар хэсгийг улаан өнгийн матрын арьсаар бүрсэн нь тансаг чамин хэрэглээг илтгэнэ. 2800 долларын үнэтэй энэ гар утас хоёр мегапикселийн камер, WAP, GPRS, Bluetooth, ФМ радио зэрэг энгийн л функцтэй гэнэ.