| Statistics |
 | Нийт Онлайнд 1 Зочид 1 Хэрэглэгчид 0 |  |
 |
|
 | |  |
|
4:33 PM Компьютерын суут болох |
|
Хүүхэд байхаасаа компьютер оролдоод төрөл бүрийн юм хийгээд мэдлэгтэй
болчихвол хэдэн жилийн дараа насанд хүрээд мэргэжлийн CG болох
боломжтой. Мэдээж удалгүй танд сонголт хийх шаардлага гарна, хүмүүс
үүнийг Black or White? гэж нэрлэдэг юм. Хэрвээ та хар замийг сонговол
хакер, кракер гэх мэт зүйлийг оролдож хар талруугаа л орно гэсэн үг,
харин цагаан талыг сонговол магадгүй та Мicrosoft -т ч орж болно гэхдээ
Мicrosoft, Apple зэрэг том газрууд ч хакер ажилд авдаг. За мэдээж үүнийг сурч эхэлхэд нас хамаагүй гэхдээ эртхэн сурвал хурдан мэдлэгтэй л болно шүү. Би зүгээр энгийн алхамуудыг л тайлбарлалаа та өөрөө гүнзгийрүүлэн сурах шаардлагатай 1. Компьютер гэж юу болохыг судал: Windows, Dell 2 оор энэ том ертөнц дуусахгүй шүү. Төрөл бүрийн өөр өөр компьютер судалж тэднийг яаж ажилладаг тухай судал. Yahoo -гийн сэрвэр нь BSD дээр байдаг, Mac - үйлдлийн систем ч BSD дээр суурьлагдсан бүтсэн. Тиймээс би ойрд BSD судалж байгаа.
2. Бусад компьютер сонирхдог хүмүүстэй уулзаж компьютер, програмчлал зэргээр ярилц.
3. Интернетийг гүнд нь ортол судалж, яаж ажилладаг тухай ч судал. Өгөөдэй хаан байгаагүй байсан бол интернет байсан ч хамаагүй муу системээр ажиллах байсан гэж Монголоороо бас бахархаарай
4. HTML болон Javascript судал. JS судлаад ирхээр програмчлалын тухай ерөнхий ойлголттой болно. Тэгээд удалгүй програм хийж сураарай. Гэхдээ HTML болон JS нь вебсайт хийдэг хэл болхоос програм хийдэг хэл биш юм.
5. Програмчлалын хэл судал: Java хэл анхлан суралцахад бусдаасаа хамаагүй хялбар байдаг. Гэхдээ C, C++, Python болон бусад хэлүүдийг ч гэсэн судлах хэрэгтэй. Үүнийг заадаг маш олон сайтууд байдаг ихэвчлэн гадаад, мөн ном ч бий өөрсдөө сайн хайгаад үзээрэй болохгүй байвал би сайтууд хэлж болно
6. Энгийн програм бүтээ. Хэрвээ та дээрх хэлүүдээр аль нэгээр нь энгийн програм бүтээж чадсан бол одоо мэргэжлийн програм бүтээ үнэхээр чадахгүй байвал сонирхол нэгт залуустай танилцаж хамтарж бүтээгээрэй
7. Хакерууд гэж хэн болох, хак гэж юу болох тухай судалж энгийн хакууд сурч ав.
8. За тэгээд сурах, мэдэх, хийх зүйл зөндөө байна ухаалаг байж интернеттэй сайн найзла. Нас хүйс хамаарахгүй энэ тухай судлах хэрэгтэй , монголд ийм хүмүүс дутагдсаар байна. Бид бол Монголын шинэ үе: Цахим залуус
|
|
Category: Хичээл |
Views: 2088 |
Added by: tsogtoo
| Rating: 1.5/2
|
| |
 | |  |
|
|