Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Хулгай хийж хөгжих нууц - Сонин хачин - - Mongolian Electronic Youth

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Туслах цэс
Харилцах цонх
Цахим блок
Шинэ сэтгэгдэл
Хэрэглэгчийн булан
Шилдэг гишүүд
tsogtoo
Мэдээ: 1632
Сэтгэгдэл: 745
Нэр хүнд: 14
Цол:
TOOLS
Мэдээ: 269
Сэтгэгдэл: 666
Нэр хүнд: 1
Цол:
ByAmBaA
Мэдээ: 191
Сэтгэгдэл: 179
Нэр хүнд: 2
Цол:
WINNER
Мэдээ: 147
Сэтгэгдэл: 429
Нэр хүнд: 6
Цол:
sadness
Мэдээ: 120
Сэтгэгдэл: 1384
Нэр хүнд: 3
Цол:
Хуанли
«  8-р сар 2010  »
НяДаМяЛхПүБаБя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Сурталчилгаа
Cтатистик
Нийт бичлэг:

Сэтгэгдэл: 15909
Хэлэлцүүлэг: 177/1949
Зураг: 538
Онлайн кино: 238
Мэдээ: 3039
Дуу хөгжим: 160
Онлайн тоглоом: 200
Зочдын дэвтэрд: 13

Гишүүдийн статистик:

Нийт: 6577
Эр: 4993
Эм: 1583
Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоногт: 0
Сүүлийн 30 хоногт: 0
Өнөөдөр зочилсон:

Яг одоо манай сайтад:
Нийт Онлайнд 23
Зочид 23
Хэрэглэгчид 0
Хулгай хийж хөгжих нууц
poster


Шат шатаар дээш өгсөн түргэн хөгжиж буй нууцыг танд баримттайгаар дэлгэж байна. Энэ бол элдэв сургууль, курсээр заадаг улиг болсон маркетинг, менежментийн хичээл арга барил биш юм, энэхүү нууц нь энэ тал дээр мэдээлэл хайж буй хэний ч сонирхлыг татах шинэ санаа юм

Өөрсдөө шинийг санаачлах бус бусдын технологийн нууцыг мэдэж, нэвтэрч, орчин нөхцөлдөө тохируулан

хэрэгжүүлж чадсанаар арлын Япон эдүгээ өндөр хөгжилд хүрснийг та бид мэдэх билээ. Тэгвэл миний хэлэх гээд байгаа хөгжлийн

гарц бол "хулгай” юм.

Та үүнийг жинхэнэ хулгайтай эндүүрэв? Ер нь богино хугацаанд хүчирхэгжсэн улс орнуудын хөгжлийн нууц "технологийн хулгай”-д

оршиж байдаг аж. Бүх эриний хөгжлийн жор технологийн нууцад л оршиж байдаг. Ирээдүйд энэ хамаарал улам ихсэнэ. Тэгвэл

яаж тэрхүү нууцыг мэдэх вэ?

Нууцад нэвтрэе Өнгөц харахад учрыг нь олохын аргагүй ээдрээтэй технологийн тагнуулын үйл ажиллагааг хялбархан хийх аргыг

хүн төрөлхтөн аль хэдийнэ сэджээ. Энэ нь тагнуулын тогтолцоо буюу өөрөөр хэлбэл тийм хүмүүсийг тухайн улсын санхүү,

бизнесийн янз бүрийн нэгтгэлүүдээс болон хувийн компаниудын зүгээс бэлтгэж, үүнийг нь олон нийтийн, мөн шинжлэх ухаан, төр

засгийн бүтцүүд дэмжин зуучилж, хулгайлсан технологийг нь баяжуулан боловсруулдаг байна. технологийн хөгжлийн зүгээс манай

гариг дээрх улс орныг 3 хэсэгт хуваах боломжтой.

Үүнд:
1. Технологийг бүтээгчид
2. Түүнийг нь хулгайлж завшигчид
3. Бэлэн бүтээгдэхүүн хэрэглэгчид
Гэтэл амьдрал дээр технологийг бүтээгч улс орнууд хөгжлийнхөө хурдаар тэгтлээ манлайлаад байдаггүй. Учир нь тэдний бүх

хөрөнгө баялаг, оюуны эрчим хүч нь чухамхүү бүтээх үйл ажиллагаанд зарцуулагддаг. Харин түүнийг нь санаанд оромгүй замаар

хулгайлах тогтолцоог бий болгочихсон улсууд олон зууны туршид ашиглаж, үйлдвэрлэл, худалдаа, мөнгө болгоход зарцуулдгаараа

асар их давуу талыг бий болгодог байна. Жишээ нь, өмнө үеийн ихэнх технологийг Ази тив, тэр дундаа Хятад, Персүүд бүтээжээ.

Загалмайтны аян дайны ар хударгаар баруун Европын улсууд урьд нь төсөөлдөг ч үгүй байсан хив торго, шаазан ваар, дарь, ган,

эм үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүн, хэвлэл, цаас, архи хийх жоруудыг мэдэж аваад нутагтаа очжээ. Энэ үеэс л баруун улс орнууд

хөгжлөөрөө манлайлах болсон.

Суурь мэдлэгтэй нь бүтээдэг Суурь мэдлэг, соёлтой нь бүтээдэг, түүнийг нь хулгайлсан хэдий ч улам боловсронгуй болгож

ашигласан нь түрүүлэн хөгждөг зарчим бий. Өрнөд Ази, Хятадаас баруун Европ ч хулгай хийсэн. Тэд хожим нь бүтээгчид болжээ.

Харин түүнийг нь Америк завшиж хөгжлөөрөө дэлхийд манлайлсан бол сүүлд нь Японд нэвтэрч, одоо эргээд Ази буюу Хятад руу

шилжиж байна. Ухаантай нь бүтээж, овжин нь завшдаг. Нөгөө хэрэглэгч хэмээх гурав дахь ангиллын улс орнууд түүнийг нь

худалдан авагчид тул тэд бусдаас шууд хамааралтай, хамгийн буурай хоцрогдонгуй хэсэг болдог. Өнөөдрийн байдлаар манай улс

энэ гурав дахь ангилалд багтаж байна.

"Тагнуул”-ын аргаар Японы гадаадад амьдрах суурин иргэд АНУ болон Недерландаас электрон ба цахилгаан техникийн нууцыг,

Хятад цагаачид, ажилчид нь Герман, Чехээс шар айраг, Францаас дарс болоод үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүний нууцыг,

Швейцараас чихэр, шоколад, хүнсний бүтээгдэхүүний нь технологийг гэмгүй царайлан дэлссээр байна. Тухайн үедээ хөнөөх

чадвар, тусгалаараа тэргүүлж байсан АКА-автомат бууны технологийг Израйлчууд хулгайлж, түүнээс дутахааргүй, ИҮЗИ-автомат

бууг эх орондоо үйлдвэрлэн АНУ, баруун Европыг зэвсэглэж эхэлсэн байдаг. Хятадууд Чехийн дэлхийд амт чанараараа гайхуулдаг

Пэльзень шар айрагны технологийг ийм замаар мэдсэнээс хойш уг бүтээгдэхүүнийг зөвхөн Хятад, Чех хоёр л үйлдвэрлэдэг болжээ.

Нэрээ мөнхөлсөн  "хулгайч” нар Япончууд илд хийдэг технологио улам боловсруулахын тулд нэгэн гэр бүлийг насаар нь хүнд

ажилтай Дамаскад цөлж, тэд ердөө ганцхан хольцыг эх орондоо аваачихийн тулд амиа өгч байсан гэдэг. Технологийг хэрхэн

хулгайлсан тухайгаа дэлхийд ердөө ганц хүн л илчилсэн байдаг нь Америкийн тэргүүн тэрбумтнуудын нэг, "Оксидентал” компанийн

босс Арманд Хамер ажээ.

Тэрбээр дэлхийд харандаагаараа зартай Фаберийн үйлдвэрээс харандаа хийх технологийг нь хулгайлах гэж хэрхэн уран нарийн

хор найруулснаа номондоо бичсэн байдаг. Өнөөдөр хятадууд гангар шаазан, цай хоолныхоо жороор, Япон керамик эдлэл болон

электрон техник, автомашин, ган, хөлөг онгоцоороо дэлхийг бишрүүлж байна. Бургунд дарс, Шотланд виски, Швейцарь цаг, Чех

шар айраг, Америк жийнс, пуужин гээд л дурьдаад байвал барагдахгүй. Цай гэж огт мэддэггүй байсан Англичууд Цейлон,

Энэтхэгээс цайг нь зөөж жор технологийг нь улам нарийсгаж жасминь, бергамоттой хольж найруулаад өнөөдөр хол тасраад

байна.

Вьетнамд гэхэд иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлж ажлын байраар хангах нэрийдлээр Засгийн газар нь гадаадад ажилчин гаргах

асуудлыг дэмжиж 2003 онд 31 мянга, 2004 онд 37 мянган хүнийг гадаадад ажиллуулахаар гаргажээ. Өнгөрсөн жилд энэ тоо 50

мянгад хүрсэн байна. Цаашдаа уг тоог нэмэх чиглэл барьж байгаа ажээ.

Япон хөгжсөний гол шалтгаан нь тэр үеийн ган үйлдвэрлэлийн мангасууд болох Англи, Герман, Орос руу технологийн тагнуулчдаа

илгээж, тэр бүхний давуу талыг нийлүүлж боловсруулаад хамгийн шилдэг сайн ганг бүтээжээ. Өдгөө бид цаг, хутга, ахуйн хэрэглэл

зэргээс мэдэх болсон "Стэнлс Стийл” гэх нэртэй тэрхүү ган дэлхийд ноёрхож, Японы 4 трилон хүрсэн агуу төсөвт хувь оруулж

байсан. Өнөөдөр "Ниппон Стил” компанийн жилийн худалдаа 30 тэрбум давж байна. Төмрийн хүдэргүй, ган хийх хүдрээ хаа холын

Бразил, Перу, Австралиас далай гатлан нийлүүлдэг атал ийм амжилтыг бий болгож байна.

"Балгас бологсод” дахин хөгждөг… Бидний өнөөдөр дагаж дууриагаад байгаа Солонгос 1961 онд ДНБ-ээр дэлхийн хамгийн буурай

оронд тооцогдож байсан. Япон дэлхийн II дайны дараа цул балгас болж, үйлдвэрлэл нь сүйрч дайны өмнөх үеийнхээ 10 хувьд ч

хүрэхээ больж байсан. Ийм үед тэд бүх сургуульд хүүхдийн мэргэжлийн болон технологийн талын мэдлэгийг хөгжүүлж шинэ санаа

гаргаж, хүн бүр оюуны болоод биеийнхээ бүх нөөц бололцоог шавхаж хаана ямар дэвшил гарна түүнийг шүүрч даруй ажил болгож

эхэлсэн. 1949-1954 оны хооронд шинэ технологийн хойноос улайрсаныхаа шанд хүн амд ногдох орлого, үйлдвэрлэлээрээ дайны

өмнөх түвшингээсээ хол давж эдийн засгийн хувьд бие дааж чаджээ.

Дараагийн зорилт нь хөгжингүй орны түвшинд хүрэх явдал болон тавигдсан ба 1955-1970 онд эдийн засгийн өсөлт нь 10%-иас

давж 20 доллар байсан нэг хүнд ногдох ДНБ 1968 онд 1000 долларт хүрч эдийн засгийн бүх үзүүлэлтээр ХБНГУ-ыг хол орхижээ.

Өдгөө Японы нэг хүнд ноогдох ДНБ 40 мянган долларт хүрснийг бид мэднэ.

Герман улс дайны дараа 12 хүний дунд 1 гутал, 50 хүний дунд 1 костюм ноогдож байсан. Өр нь 377 тэрбум маркад, инфиляци нь

600 хувьд хүрсэн энэ улсад аврах юм юу ч үлдээгүй байв. Мөн Тайван манай багахан аймаг шиг газар нутагтай, байгалийн баялаг

гэх юм юу ч үгүй, гадаад валютын ямар ч нөөцгүй, төсөв нь тэр чигээрээ алдагдал, экспортлох зүйл юу ч үгүй, бүхнийг гаднаас

авдаг байв. Тэд өндөр технологийг нэвтрүүлж хөдөлмөрлөснөөр валютын нөөцөө 150 тэрбум долларт хүргэж дэлхийд гуравт орж

чаджээ. Гэтэл манайд нэг өрхөд 60 мал ноогдож, урдчилан тооцсоноор 100 гаруй тэрбум доллар хөрсөндөө агуулсан улс. Бидэнд

гагцхүү чадах хэрээрээ сайн технологи хулгайлж, түүнийгээ "чулуу болгох”-ын төлөө хөдөлмөрлөх дутаж байна.

Гэтэл бид… Дэлхий дахин баян тансгийн үндэс болсон технологийн хөгжлөөрөө өрсөлдөж байхад бид малынхаа таваарлаг

чанарыг бус зөвхөн тоо толгойг нь эрхэмлэж, айргаа хүрэл зэвсгийн үеийн технологоороо эсгэж, ааруул цагаагаа нутаг бүрт

хамгийн бүдүүлэг нэг л аргаараа шахаж, ногоо цагаагаа ч шороонд булж азотоор бордож, усаар услахаас өөр технологийн хөгжил

хийхгүй байна. Жирийн төмс хүртэл аманд оронгуутаа шаржигнан уусдаг болтлоо технологи нь хөгжиж, генетикийн ухаан эд эсийг

хувилан, шавар керамикаар шил зүсч, ган хайчилж, үхрийн ширийг торго шиг нимгэн мяндаслаг болгож, ердийн оньсон хүрднээс

компьютер интернэт хүртэл хөгжчихөөд байхад бид яах ёстой вэ?

Иргэдийг баян байлгахын тулд тэдний ухамсар оюуныг бүтээлч болон технологи, үр ашгийн ухаанаар тэтгэн боловсруулах ёстой.

Ийм сэтгэлгээг тэд өөрсдөө суралцах боломжтой. Жишээ нь, канадууд өндөр үр ашигтай технологиор нэг үнээнээс жилд 20000

гаруй литр сүү сааж байхад манайх 2000 литр хүрэхтэй үгүйг л саадаг. Яг л адилхан хүнс, тэжээл, арчилгаа шаардах хэрнээ тэд

манайхаас даруй арав дахин илүү ашиг олдог. Тухайлбал манай 200 үнээтэй нэг аж ахуй жилд 80 сая орчим төгрөгийн орлоготой

гэж тооцвол үр ашигтай үүлдэр технологийг ашигласнаар 200 үнээний зөвхөн сүүнээс л 800 сая гаруй төгрөгийн ашиг олох

боломжтой.

Мөн канадууд өндөр технологийг АА-даа нэвтрүүлснээр нэг үнээнээс амьдрах хугацаанд нь 50-60 тугал гаргаж өсгөдөг бол манайх

дөнгөж 5-6 тугалтай л хоцордог. Түүнчлэн нэг га газраас бид 7 центнер, тэд 70 центнер ургац авдаг. Жирийн нэг өрх нэг бутнаас 3

орчим кг улаан лооль авдаг бол өндөр технологи АА-даа ашигласанаар 20 гаруй кг лооль авдаг. Энэ жишээнээс бид ашигтай

ажиллах боломжийг олж харах ёстой юм.

Арга зам Өндөр хөгжил, баялгийг өөр рүүгээ юүлэх хэрэгтэй. Бидэнд АНУ-аас тамхи, ундаа, Японоос ган боловсруулалт, радио

техник, бүс нэхмэлийн технологийг, Хятадаас торго шаазан, Даниас сүүн бүтээгдэхүүнийг нь Францаас дарс, гоо сайхны

бүтээгдэхүүнийг нь, Швейцариас чихэр шоколад, хүнс, эмийг нь Италиас шир, ноолуур боловсруулах технологийг нь, Австриас

гутал, Герман Чехээс шар айрагных нь технологийг суралцах боломж нээлттэй болсон. Өөрөөр хэлбэл гадаад руу чиглэх урсгалын

хааж хорих хэрэггүй гэсэн санаа юм. Монголчууд тухайн салбартаа ажиллаж, сурсны дараа эх орондоо ирэх нь ойлгомжтой.

Харин тэр үед нь тэдний санаа, зүтгэлийг ашиглах боломжийг бүрдүүлэх нь чухал гэдгийг гадагшаа чиглэсэн монголчуудын ихэнх

нь хэлдэг.

Тухайлбал, манай ШУА-ийн нэгэн хэсгийг технологи, үр ашгийн судалгаа, боловсруулалтын газар болгож, тэндээ манайд хөгжүүлж

болох бүх салбаруудын чиглэлээр авъяас чадвартай залуусыг сонгон тодорхой нэг технологийн мэргэжлээр боловсруулж бэлдээд,

элчин консулаараа дамжуулж тэднийг зохих нүхэнд нь "шургуулах”. Мөн эх орондоо хөгжүүлэх боломжтой тухайн салбарын дагуу

ЕБС-иудыг бүсчлэн хувааж, ирээдүйн хөдөлмөрийн нөөцийг бэлтгэх бодлого барих.

Алдаа Хэдийгээр Японы эдийн засаг 90-ээд оноос хямралд орж дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвараа алдаж эхэлсэн ч тэд гол

алдаагаа ойлгосон. Энэ нь эрчимтэй хөгжиж байсан технологийн хөгжил нь хоцорч цөөхөн аварга корпорациуд эдийн засгийг

атгаж төр засгийн бодлогод ч нөлөөлөх болсноор шинэ зүйл гарахаа больсон явдал байжээ. Мөн шинэ технологид болон

үйлдвэрлэлд бус үнэт цаасны зах зээлд илүү хомхойрох болсонтой ч холбож тайлбарладаг.

Бид яг юу хийх вэ? Монголынхоо эдийн засгийг тэргүүн технологи, өндөр үр ашигтай систем болгох, хүмүүсийнхээ амьдралыг өөд

татах дараах боломжууд байна. Үүнд:
- Технологийн "тагнуул”-ын далд сүлжээг бий болгох. Монгол орны онцлог, чадамж, түүхий эдийн нөөцийг харилцаа, тээвэр болон

татварын хувьд боломжтой гэж үзсэн гадаадын улс орнуудын хэрэгцээтэй хавсарган тооцоолсоны үндсэн дээр нэн түрүүнд

шаардлагатай чиглэлүүдээр технологийн тагнуулчдыг сурган бэлтгэх.
- Олж ирсэн технологид тохируулан нэмэлт боловсруулалт хийх, үр ашгийг нь дээшлүүлэхийн тулд ШУА-ийн нөөц бололцоонд

тулгуурлан технологи, өндөр үр ашгийн судалгаа шинжилгээний хүрээлэн байгуулах
- Өрхийн хүмүүжил, ухамсрын тогтолцоог өнөөгийн нөхцөлд тохируулан сэргээж бий болгох
- Технологийн дэвшилттэй өрхийн аж ахуйг хөгжүүлж, өрхүүдэд таниулж нэвтрүүлэх.

Ингэснээр бид өөрийн ахуй амьдрал, улс орныхоо хөгжил баялгийн шавхагдашгүй ундаргыг бий болгож чадах юм. Хөгжлийнхөө

хурдаар манлайлж буй улс орнуудын хөгжлийн нууц энд л хадгалагдаж байдаг. Бид бусдын түүхий эдийг хямдаар нийлүүлдэг бааз

байснаар хэзээ ч урагшлан хөгжихгүй, баяжихгүй. Хэн сайн технологи эзэмшиж байна, тэр хөгжин хүчирхэгжиж бусдыг

манлайлна. Хэн түүнийг нь хэрэглэж байна тэр эдийн засгийн хувьд түүхий эд нийлүүлэгч төдий хараат, колоний хувь заяаг

эдэлнэ. Өндөр технологи бол эрин зууны хамгийн хүчирхэг зэвсэг юм. Иймээс өндөр технологи манай улсын стратегийн гол нөөц

болох ёстой. Ямар ч онцгой баялаг, нефть, алт өндөр технологийг орлож чадахгүй. Энэ бол Монголчуудыг ирээдүй, хөгжил

хүчирхэгжилтэй холбох гүүр юм.


Сэтгэгдэлүүд: 4
4 | Be_Cool <<< бичсэн | 2010-09-04 | 9:21 PM Сэтгэгдэлтэй хуудас |
unshihaas zalhuuraw
+ (0) -
3 | WINNER <<< бичсэн | 2010-08-27 | 4:11 AM Сэтгэгдэлтэй хуудас |
Үнэн л зүйл байна ....................................................... happy
+ (0) -
2 | Sheeva <<< бичсэн | 2010-08-26 | 6:31 PM Сэтгэгдэлтэй хуудас |
2-т шүү

Би лав нэг триал про-г крэк хийгээд зарчихдышд хэхэ. 500 нэгж болжигам жн tongue

+ (0) -
1 | Enh <<< бичсэн | 2010-08-26 | 4:06 PM Сэтгэгдэлтэй хуудас |
terguun tsogtoo sn shuu! biggrin
+ (0) -
Зөвхөн гишүүд сэтгэгдэл үлдээх боломжтой !
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !

Монголын Цахим Залуусын Ертөнцөд Тавтай Морил !