|

Пүрэв гаригт Өмнөд Солонгосын талаас Хойд Солонгостой ойролцоо оршдог
арлууд уруу нэмж цэрэг илгээх шийдвэр гаргасан байна. Харин Пхеньяны буюу ар Солонгосын
зүгээс дахин өдөөн хатгалга хийвэл дахин гал нээж, өмнөд Солонгосын хил уруу цөмрөн орж ирэх дайралт хийх болно
гэжээ.
"Өмнөд Солонгосын дайн өдөөгчдийн зүгээс болчимгүйгээр
цэргийн өдөөн хатгалга дахин хийвэл Хойд Солонгос хоёр дахь, цаашлаад
гурав дахь дайралтаа ямар ч тээнэгэлзэлгүйгээр хийж өмнөд Солонгосын газрын хөрстэй тэгшилнэ” гэж "KCNA”
мэдээллийн агентлаг мэдээлсэн байна.
Түүнчлэн АНУ-ын зүгээс "USS
George Washington” байлдааны тээвэрлэгч хөлгөөр толгойлуулсан хөлөг онгоцнуудаа илгээгээд байгаа билээ. Үүнд Бээжин хэрхэн хандах нь
тодорхойгүй байна. Учир нь БНХАУ-ын хувьд өмнө нь Солонгосын хойг болон
Хятадын эргийн хооронд АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн ажиллагаа
хийвэл улс орны аюулгүй байдал, бүс нутгийн тайван байдалд заналхийлж
байна гэж үзэх болно гэж мэдэгдэж байсан юм.
Дайн хийхгүй байхыг дэлхийн ихэнх улс орнууд хүсэж, шаардаж байгаа боловч ар Солонгос юу ч хийж магадгүй байдалтай тун чимээгүй шижигтэй байна. Хэрэв үнэхээр Ар Солонгосчуудыг дайралтыг эхлүүлж дайн өдөөвөл АНУ -н Пентагон үүнд оролцохгүй гэж байгаа боловч энхийг сахиулах зорилгоор цэргүүд нь орж ирэх нь ойлгомжтой. Тэр үед АНУ - г эсэргүүцдэг Иран, Ирак, Арабын улс орнууд гээд хэд хэдэн улсууд хамтран АНУ - луу дайрч дэлхийд томоохон хэмжээний дайн эхлэх аюултай байна. Энэ бүгдийг ингээд үзэхээр Нострадамусын зөгнөл биелээд ч байгаа юм шиг санагдана.
Монголчуудыг ажиглаж байгаагаар муу эр дайнд хөөрнө гэдэг шиг дайн болоогүй байхад л дэлхийн 3р дайн эхэллээ, мөхлийн дайн эхэллээ гэх мэтээр баярлаад ч байгаа юм шиг инээгээд хэлээд байх юм. Дайн гэдэг бол хамгийн хэрэггүй зүйл бүүр хамгийн хэрэггүй шүү. Дайн нь улс орны хөгжлийг хэдэн арван жилээр хойш татдаг эд. Миний хувьд бол амар тайван байдгаараа байгаад л технологийн дэвшлээ хүний хэрэгцээнд л зориулж дээшлүүлсээр байхыг хүсэж байна.
|