
Хятадын нэг сая гаруй үүрэн телефон хэрэглэгчдийн гар утсанд "Zombie”
нэртэй вирус тархсан талаар Хятадын төв телевиз CCTV болон Синьхуа
агентлаг мэдээлжээ. "Zombie” хэмээн нэрлэсний учир яг л кинонд дээр байдагчлан зомби хүнийг хазсаны дараа тухайн хүн мөн адил зомби болж
хувирдагтай адил гэнэ. Уг вирус нь гар утасны аюулгүйн программ
хангамжийг сэтлэн нэвтэрснээр SIM картын мэдээллийг хулгайлж, хэсэг
бүлэг хакеруудын байгуулсан төв сервер рүүгээ дамжуулдаг байна. Нэгэнт
мэдээлэлтэй болсон хакерууд тухайн хүний нэрийн өмнөөс элдэв мессеж,
дуудлага хийж, вирус бүхий тоглоом, программ хангамжийн линк илгээдэг
ажээ. Харин тэдгээр линк буюу холбоос руу орсон хүмүүсийн гар утас мөн
Zombie вирусээр халдварладаг байна. Вирусийн эсрэг авах арга хэмжээ
байхгүйгээс гадна аль программ, аль тоглоом вирустай, аль нь аюулгүй
гэдгийг тодорхойлох боломжгүй учир Zombie вирус улам хурдацтай тархаж
байгаа гэнэ.
Манай eZaLuuS - ийн олж мэдсэнээр: утас нь ухаалаг илүү сайн болох тусам хакердуулах нь амархан болж байгаагаас энэ хэрэг үйлдэлтэй гэнэ. Ингэж утаснууд нь вирустсанаас болж хятад улсын иргэд өдөрт дунджаар 300 мянган ам.долларын алдагдалд орж байгаа байна. Энэ нь тус улсын ханшаар бол 2 сая юань юм аа. Энэхүү вирусийг бүтээсэн хакерууд нь гар утасны хуурамч анти - вирусийн програмд хийж цацжээ. Хэрвээ энэ вирус нь цаашдаа тарсаар байвал улс орны нууц мэдээлэл хүртэл алдагдаж, бусад улс орнууд ч уг вируст автах аюултай гэнэ.